Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2016/00704

 

   Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                     

            ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулж

            Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай “******* Нийтийн ******* *******” Орон нутгийн өмчит ******* *******н тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны урд талд байрлах,  2627256 регистрийн дугаартай “Төгс” худалдааны төвд холбогдох

Цэвэр бохир усны төлбөр 1866548,2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

Хариуцагчийн төлөөлөгч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “******* Нийтийн ******* *******” Орон нутгийн өмчит ******* *******н тооцоот үйлдвэрийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

            Төгс худалданы төв нь 2013 он болон 2015 оны цэвэр бохир усны төлбөр, мөн 20******* оны 1-3 саруудын усны суурь хураамж болох 1866548,2 төгрөгийг одоо болтол төлөөгүй байх ба Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.3, *******.2 дахь заалт, Цэвэр усаар хангах хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээний 3.1.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж, байгууллагын санхүүд хүндрэл учруулж байгаа тул дараах төлбөрийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч “Төгс” худалдааны төвийг төлөөлж тус төвийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай төв 2013, 2015 онуудын цэвэр бохир усны төлбөрийг төлөөгүй байгаа нь үнэн. 20******* онд усаа таслуулсан учраас ус хэрэглэхгүй байгаа. 1-3 сарын усны хураамжийг мөн төлж чадаагүй байгаа. Иймд ******* Нийтийн ******* *******гаас нэхэмжилсэн 1866548 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Сүхбаатар аймагт барилгын *******ил эхлүүлээд завгүй байсан учраас шүүхэд хариу тайлбараа өгч чадаагүй явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, Маргаан байхгүй гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэргийн материалыг хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* Нийтийн ******* *******” Орон нутгийн өмчит ******* *******н тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч “Төгс” худалдааны төвд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу 2013, 2015 онуудын цэвэр бохир ус хэрэглэсний  төлбөр, 20******* оны 01-03 саруудын усны суурь хураамжид нийт 1866548,2 төгрөгийг нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад буюу шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1866548,2 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа тайлбар гарг*******ээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой бөгөөд шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч “Төгс” худалдааны төв нь худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу цэвэр бохир ус хэрэглэсний төлбөр 1866548,20 төгрөгийг /нэг сая найман зуун жаран зургаан мянга таван зуун дөчин найман мянга хорин мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “******* Нийтийн ******* *******” Орон нутгийн өмчит ******* *******н тооцоот үйлдвэрийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******347 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Төгс” худалдааны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 4*******347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* Нийтийн ******* *******” Орон нутгийн өмчит ******* *******н тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН