| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/0472/и |
| Дугаар | 138/ШШ2016/00729 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2016/00729
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******өд холбогдох ******* сууцны үйлчилгээний хөлс 797399,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” Орон ******* ******* ******* *******н ******* ******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 4 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн сумын 7 дугаар багт байрлах, регистрийн дугаартай, “Дорнод нийтийн ******* *******” Орон ******* ******* ******* *******н ******* ******* газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Хариуцагч ******* нь ******* сууцны үйлчилгээний хөлс 797399,98 төгрөгийн төлбөр төлөхгүй, Орон сууцны өмчлөлийн гэрээний 2.2-т заасан үүргээ зөрчиж, байгууллагын санхүүд хүндрэл учруулж байгаа тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн сумын 6 дугаар баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
сумын 6 дугаар баг 59 дүгээр байрны 06 тоотын оршин суугч би ******* сууцны үйлчилгээний хөлс 797399,98 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” Орон ******* ******* ******* *******н ******* ******* газар нь хариуцагч *******өд холбогдуулан ******* сууцны үйлчилгээний хөлс 797399,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь ******* сууцны үйлчилгээний хөлс 797399,98 /Долоон зуун ерэн долоон мянга гурван зуун ерэн есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” Орон ******* ******* ******* *******н ******* ******* газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” Орон ******* ******* ******* *******н ******* ******* газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23688 төгрөгийн тавин хувь болох 11844 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 11844 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 11844 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” Орон ******* ******* ******* *******н ******* ******* газарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН