| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/0903/и |
| Дугаар | 138/ШШ2016/00846 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2016/00846
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч М.д холбогдох 403500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид “ХХК” гэх/ нэхэмжлэлийг 201******* оны ******* сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, ******* плазад байрлах, ******* ХХК-иас /РД:*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М. нь 2012 оны 9 сарын 12-ны өдөр манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 300000 төгрөгийн үнэтэй Alcatel D**************8 гар утсыг худалдан авч төлбөр *******00000 төгрөгийг ******* сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцож зээлээр авсан. М. нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 400000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд М.гаас гар утасны төлбөрийн үлдэгдэл 400000 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 403500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЧТ*******5050901 регистрийн дугаартай, ******* овгийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2012 оны 9 сард ******* ХХК-иас 2 ширхэг гар утас зээлээр худалдан авсан нь үнэн. Гар утсаа аваад 2 өдөр ашиглахад нэг нь ажиллахаа больж, нэг нь тал дэлгэцтэй болсон байсан. Тухайн үед нь буцааж өгөх гэсэн боловч буцааж аваагүй бөгөөд чанарын шаардлага хангаагүй гар утсыг ашиглах боломжгүй болсон. Гэвч гар утасны төлбөрөөс 200000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 400000 төгрөгийг сар сард нь хувааж төлж барагдуулна. Миний бие одоогоор ажилгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу гар утасны төлбөрийн үлдэгдэл 400000 төгрөгийг нотариатын зардал 3500 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг болон нотариатын зардал 403500 /дөрвөн зуун гурван мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12755 төгрөгийн тавин хувь *******377,5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх *******377,5 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч М.гаас улсын тэмдэгтийн хураамжид *******377,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН