| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0176/э |
| Дугаар | 2020/ШЦТ/179 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Ц.Б, Б.Ч нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Б.Чингис нарт холбогдох эрүүгийн 2025000000172 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ч
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Чыг Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хонгор морьт гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим иргэн О.Мөнхтүвшинг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Быг Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хонгор морьт гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Б.Чын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Мөнхтүвшин бид хоёр адуу ярьж байгаад маргаад зодолдсон. Гэтэл Б намайг нэг цохисон.Найзыгаа өмөөрсөн байх. Архинаас боллоо гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Ц.Бын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Энэ 2 муудалцахаар нь хотоос дагуулж ирсэн найзыгаа өмөөрч Чыг нэг цохисон. Бид уулзаад архи уусан.Тэвчээр хэрэгтэй юм байна гэж бодож байна гэх мэдүүлэг,
-Хохирогч О.Мөнхтүвшиний мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...тэгээд Ч бид хоёр өөрсдийн нутгийн адуунаас болж хоорондоо маргалдсан. Гэрээс гарч маргалдсан. ...тэгж байгаад миний уур хүрээд би Чын араас цамцнаас нь татсан гэтэл Ч эргэж хараад намайг цамцны захаар хоолойг маань боож байгаад баруун гараараа миний нүүрэн тус газар 3 удаа цохиж зодсон. Тэгээд байж байтал манай найз Ц.Б намайг өмөөрөн чи яагаад манай найзыг зодож байгаа юм бэ гээд Б.Чын ам руу нэг удаа баруун гараараа цохисон. Ц.Бт цохиулаад Б.Чын дээд талын үүдэн 2 шүд нь хугарсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8-р хуудас/
-Хохирогчоор Б.Чын мэдүүлсэн...Мөнхтүвшин бид хоёр адууны талаар ярьж байгаад өөрсдийнхөө нутгийн адууг хурдан гэж маргалдаж байгаад сүүлдээ муудалцсан. Би уурандаа О.Мөнхтүвшиний нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохиж зодсон. Тэгээд байж байтал Ц.Б найз О.Мөнхтүвшинг өмөөрөн миний дээд талын үүдэн шүд руү баруун гараараа нэг удаа их хүчтэй цохисон. Ц.Бт цохиулаад шууд миний дээд үүдэн 2 шүд маань хугарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/
-Гэрч Ц.Золзаяагийн мэдүүслэн...Тэгээд тэр гурав гэрт архи уух гээд байхаар нь би гэртээ архи уулгаагүй тэр гурав гадаа гарч архиа уусан. Тэгээд хэсэг байж байтал гэрийн гадаа хүмүүс чанга чанга хашгираад байсан ба би гэрээсээ гараад хартал манай нөхөр Ч миний шүдийг хугалчихлаа гээд байсан.Нөхөр Ч дээр очтол дээд талын үүдэн 2 шүд нь хугараад амнаас нь цус гарч байсан. О.Мөнхтүвшин нь манай нөхөр Б.Чт зодуулсан гээд нүд ам нь хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №362 дугаартай “...Б.Чын биед дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана....” гэх дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №363 дугаартай “...О.Мөнхтүвшингийн биед нүүр, нуруу, цээж, зүүн гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана....” гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ч, Ц.Б нар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хонгор морьт гэх газарт О.Мөнхтүвшингийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ч нь О.Мөнхтүвшинтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар О.Мөнхтүвшинг гараараа цохиж зодон биед нь нүүр, нуруу, цээж, зүүн гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Ц.Б нь О.Мөнхтүвшинг өмөөрснөөр шалтаглан Б.Чинибаатарын нүүрэн тус газар нь цохиж биед нь дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б, Б.Ч нарын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...О.Мөнхтүвшингийн биед нүүр, нуруу, цээж, зүүн гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж, Б.Чын биед дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж тус тус дүгнэсэн ба шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б, Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд,шүүгдэгч Б.Ч нь Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хонгор морьт гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим иргэн О.Мөнхтүвшинийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Б Б.Чын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан болох нь хохирогч,гэрчүүдийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч Ц.Б шүүх хууралдаанд “Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэж, шүүгдэгч Б.Ч шүүх хууралдаанд “Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэж тус тус мэдүүлжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Ч “Б мөнгө төлж шүдний хэв авахуулсан. Бид тохиролцсон” гэж мэдүүлсэн ба хохирогч О.Мөнхтүвшин “цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Б.Ч, Л овогт Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Ч нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Б.Ч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ