Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 701

 

 

 

 

 

 

 

 

   2020         07          22                                   2020/ШЦТ/701     

 

 

                      

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: П.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,  

Шүүгдэгч: Ц.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрэндоржийн Мад холбогдох эрүүгийн 2009014600931 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 84 дүгээр гудамжны 1217 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Боржгон овогт Дашдоржийн М /РД: ДМ 91052213/,

Холбогдсон хэргийн талаар / Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 08 цаг 08 минутын орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дамба дахь Хаан банкны тооцооны төвд байрлах АТМ-д үйлчлүүлж байсан хохирогч Л.Давга нь түүнээс өөрийнхөө Хаан Банкны картыг уншуулаад 100.000 төгрөг аваад өгөхийг хүссэний дагуу картыг нь уншуулж нууц кодыг нь хийн, улмаар хохирогчид таны карт болохгүй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Л.Давгийн эзэмшлийн Хаан банкны 5006203511 дугаартай данснаас нийт 2.230.000 төгрөгийг гарган авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009014600931 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Давгийн “... 2020 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд чадахгүй байхаар нь миний урд үйлчлүүлж байсан үл таних залуугаас тусламж хүсээд өвөөгийнх нь гар салгалаад авч чадахгүй байна. надад 100,000 төгрөг аваад өгчих гэсэн чинь дуугараагүй тэгээд картаа өгсөн чинь пин кодоо хэлсэн чинь хэсэг хугацааны дараа таны карт болохгүй байна гэхээр нь би эмнэлэгт хүүхэд хүлээлгэж байсан болохоор яараад яваад өгсөн тэгээд 1-р хороолол ороод мөнгө байхгүй болсныг мэдсэн. Тэгээд тухайн үедээ цагдаад ханадаж чадаагүй өнөөдөр өргөдлөө өгч байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө сэрээд шартаад байхаар нь өмнө ажиллаж байсан газраас миний хаан банкны дансанд хэдэн төгрөг орох ёстой байсан юм тэрийг авах гээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамба дахь Хаан банкны тооцооны төв рүү орж өөрийн картыг уншуулж үлдэгдлээ шалгатал мөнгө байхгүй байсан тэгээд гарах гэтэл 60 орчим насны ах Хаан банкны карт барьсан надад 100.000 төгрөг аваад өг гэхээр нь картыг нь уншуулаад 2,230,000 төгрөг байхаар нь тухайн мөнгийг нь авах команд өгөөд картыг нь аваад нөгөө ахад карт нь болохгүй байна гэж хэлээд явуулж мөнгийг нь аваад гэртээ харьсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 08 цаг 08 минутын орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дамба дахь Хаан банкны тооцооны төвд байрлах АТМ-д үйлчлүүлж байсан хохирогч Л.Давга нь түүнээс өөрийнхөө Хаан Банкны картыг уншуулаад 100.000 төгрөг аваад өгөхийг хүссэний дагуу картыг нь уншуулж нууц кодыг нь хийн, улмаар хохирогчид таны карт болохгүй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Л.Давгийн эзэмшлийн Хаан банкны 5006203511 дугаартай данснаас нийт 2.230.000 төгрөгийг гарган авч залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Давгын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нь өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.       

Шүүх шүүгдэгч Ц.Мад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.  

Шүүх  Ц.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогчийн гаргасан баримтын хүрээнд хохиролын мөнгө 2.230.000 / хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн /хх-ийн 54/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Боржигон овгийн Цэрэндоржийн Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 2.230.000 / хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /  зургаан зуун  мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

             5. Шүүгдэгч Ц.М нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             6.  Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасугай.

              7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН