Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

           А.О, С.Б, Г.Э, Ү.У,

            Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж,

           Б.Ц, Б.Э, Д.Б

            нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Ц /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Д.Б /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч А.О /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Б.Э /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Г.Э /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Ү.У /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч У.Ж /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Б.Цэрэндамбын өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч Д.Б, А.О нарын өмгөөлөгч С.Намжилмаа,

шүүгдэгч Д.Ө, Б.Б, Б.Э нарын өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч С.Пүрэвдорж,

шүүгдэгч Ц.Ч, Б.Э нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Ү.Уын өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, А.О, Ү.У, У.Ж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б нарт холбогдох 201625010482 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................ овогт ................гийн ................, 1992 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2. ................ овогт ................гийн ................, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Түүхийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

3. ................ овогт ................ийн ................, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван-Богд” группт жолооч ажилтай, ам бүл 4, өвөө, эгч, дүү нарын хамт ................тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

4. ................ овогт ................ын ................, 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, ................2 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 10 сар 15 хоногийн ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,

5.  ................ овогт ................ийн ................, 1992 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дугуй ачигчийн оператор мэргэжилтэй, Улсын их дэлгүүрт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

6. ................ овогт ................гийн ................, 1989 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашин угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

7. ................ овогт ................ы ................, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозамын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: РД: ................/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

8. ................ овогт ................ийн ................, 1998 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РД: ................/,

9. ................ овогт ................ийн ................, 1994 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зенитын буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид жолооч ажилтай байсан, ам бүл 2, эхийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: РД: ................/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

10. ................ овогт ................ын ................, 1994 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор, нарийн бичиг мэргэжилтэй, ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

11. ................ овогт ................ийн ................, 1992 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

1. А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, насанд хүрээгүй У.Ж нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэрэл хотхоны 24 дүгээр байрны орчим иргэн Г.Тын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, алимны салстад цус харвалт, дээд доод урууланд няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, “ай фоне 6 голд” загварын гар утас, 150.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт,

2. Дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ С.Б нь насанд хүрээгүй У.Жг татан оролцуулсан гэмт хэрэгт,

3. А.О, Б.Э, Д.Б, Б.Ц нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рашааны 16 дугаар гудамж 47в тоотод байрлах Вьетнам улсын иргэн Ле Ван Нам, Хоанг Си Нгүень, Тран Хү Хонг нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж хутга тулган бэлнээр 770.000 төгрөг, гар утас, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, А.О, Г.Э, Ү.У, Ц.Ч, Б.Ц, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Д.Ө, Б.Б, У.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар
зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар, ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ын гэм бууругийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ын гэм буруугийн  үйлдлийг 2002  оны  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ................ы гэм бууругийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Прокуророос ................т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

А.О, Б.Э, Д.Б, Б.Ц, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ................ийн ................г 3 жилийн хугацаагаар хорих ялаар, ................ын ................д 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ................ийн ................г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ................ийн ................ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ................ийн ................ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ................ын ................ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ................гийн ................г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ................ийн ................ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ................ны ................ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ................гийн ................ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ................гийн ................ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ................т оногдуулсан 3 жилийн хорих ялыг, С.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Г.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Ү.Ут оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Б.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Б.Цд оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Ц.Чт оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Д.Өт оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Б.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Д.Бэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Жд оногдуулсан 2 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................ын цагдан хоригдсон 322 хоногийг, Ү.Уын 97 хоногийг, Ц.Чын цагдан хоригдсон 97 хоногийг, С.Бын цагдан хоригдсон 97 хоногийг, Б.Цэрэндамбын цагдан хоригдсон 194 хоногийг, Д.Бийн цагдан хоригдсон 194 хоногийг, Б.Бын цагдан хоригдсон 43 хоногийг, Д.Өын цагдан хоригдсон 43 хоногийг, Г.Эын цагдан хоригдсон 43 хоногийг, Б.Эы цагдан хоригдсон 43 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж, Б.Цэдэндамба, Б.Э, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, У.Ж хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д тус тус зааснаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Гуртын Тавилан” ББСБ-ын өмчлөлийн 49-18 УНЯ улсын дугаартай цагаан өнгөтэй “Тоёота Приус 20” загварын автомашин, Д.Өын өмчлөлийн 35-48 УБЛ улсын дугаартай цагаан өнгөтэй “Аксент” загварын автомашинуудыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Нэт Капитал Авто” ХХК-н өмчлөлийн 88-44 УБТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Тоёото Марк 2” автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч нарт буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лапатка төмөр 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн маск 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, 3.600 төгрөгийг А.От буцаан олгуулахаар тус тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж, Б.Ц, Д.Б, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Тамирын эд зүйлийг дээрэмдэх хэрэгт анхнаасаа хамжигчаар оролцож иргэн Тамирыг баарнаас гаргах, улмаар У.Жтай танилцуулах зэрэг үйлдлийг утсаар, мессэж бичих зэргээр зохион байгуулсан, үүнээс үүдэлтэйгээр хохирогчийг дээрэмдэх гэмт хэрэг үүссэн байхад уг хэрэгт анхнаасаа сэжигтэн, яллагдагчаар татагдсан Дээгий гэх Ц.Даваахүү нь мөрдөн байцаалтын шатанд гэнэт хэрэгсэхгүй болж алга болсон. Бүр түүний сэжигтэн, яллагдагчаар өгч байсан мэдүүлгүүд нь биднийг яллах үндэслэл болсонд маш их харамсаж байна. Ц.Даваахүү нь энэ хэрэгт ухамсартайгаар оролцож Жаргалмааг баар руу дагуулан орж хохирогч Тамирыг зааж өгч, өөрөө дагуулан гаргаад утасныхаа мессэжээр “Тамиртай танилц” гэсэн зааварчилгааг Жаргалмаад өгөөд улмаар Жаргалмаа Даваахүүгийн заавраар Тамиртай танилцаж, эргээд бааранд ирэхэд нь зорилгоо гүйцэлдүүлсэн учир Батноровын автомашинд тохирсон ёсоор суугаад хүлээж байсан нь Жаргалмаа болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр батлагдаж байдаг. Гэтэл насанд хүрээгүй У.Жд тодорхой зааварчилгаа өгөх зэргээр түүнд нөлөөлж гэмт хэрэгт татан оролцуулсан энэ этгээд ямар ч үндэслэлгүйгээр гэмт хэргээс мултарч, ял завшин үлдсэн байгааг эсэргүүцэн гомдол гаргаж байна. Дээрх гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөлийг үүсгэлцсэн, бүрдүүлсэн Ц.Даваахүү ял завшин үлдэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Ц.Даваахүү нь хохирогчийг зодох, эд зүйлийг нь дээрэмдэх үйлдэлд шууд биечлэн оролцоогүй ч хэргийг эхлэхээс төгсөх хүртэл тодорхой сонирхлоор хамт байж өөрийн нөлөөг гэмт хэрэгт үзүүлсэн байдаг. Ийм учраас хуулийн эрх тэгш, шударга байх зарчмыг баримтлан Ц.Даваахүүд холбогдох хэргийг хэдийд, ямар үндэслэлээр, хэний шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон талаар тогтоож өгөхийг хүсч байна. Энэ хэрэгт хохирогчийг зодоогүй, эд зүйлийг нь гардан дээрэмдэж аваагүй, автомашинаар үйлчилсэн хүмүүс хүртэл тодорхой хэмжээний хорих ял шийтгүүлсэн байгааг анхааран үзэж сэжигтэн яллагдагч Ц.Даваахүүг татан шалгаж, адил тэгшээр ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ү.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн шинж чанартай буруу дүгнэлт өгсөний улмаас хуульд заасан гэм буруугаа хүлээсэн хүнд ял хөнгөрүүлэн оногдуулах боломжтой болохыг ойлгож мэдээгүйн улмаас гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдаанд буруу байр суурьтай оролцсон. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа маш их гэмшиж дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадахаа илэрхийлж байна. Миний гаргасан хүсэлтийг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жил болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн шинж чанартай буруу дүгнэлт өгсөний улмаас хуульд заасан гэм буруугаа хүлээсэн хүнд ял хөнгөрүүлэн оногдуулах боломжтой болохыг ойлгож мэдээгүйн улмаас гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдаанд буруу байр суурьтай оролцсон. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа маш их гэмшиж дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадахаа илэрхийлж байна. Миний гаргасан хүсэлтийг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жил болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн байцаалт, шүүхийн шинэчилсэн байцаалтаар өөрийн үйлдсэн хэрэг, дээрмийн гэмт хэрэгт оролцсон талаар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар мэдүүлсэн. Би урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, болчимгүй зангаасаа болж энэ хэрэгт холбогдсон. Надад шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би Вьетнам Улсын иргэдийг дээрэмдсэн гэмт хэрэгт оролцсон өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Миний хувийн байдал, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгааг маань харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хууль эрх зүйн мэдлэггүй, Эрүүгийн хуультай танилцаагүй, гэм буруугийн шинж чанартаа буруу дүгнэлт өгсөний улмаас хуульд заасан гэм буруугаа хүлээсэн хүнд ял хөнгөрүүлэн оногдуулах боломжтой болохыг ойлгож мэдээгүйн улмаас гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдаанд буруу байр суурьтай оролцсон тул одоо гэм буруугаа бүрэн хүлээж, маш их гэмшиж, гэмт хэрэгт холбогдож гэмт хэрэг үйлдсэн явдалдаа чин санаанаасаа харамсаж байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ туйлын ихээр маш их гэмшиж байна. Би их сургуульд суралцаж байгаад хүнд өвчний улмаас чөлөө авч эмчилгээ хийлгэн, ээжийнхээ ажилладаг жаазны үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Би хэрэгт холбогдохын өмнө Энхбаяртай үерхдэг байсан. Энхбаярын найзууд болох Отгонбаяр, Батноров, Чинбаяр, Ууганбаяр, Даваахүү нарыг таньдаг байсан. Би Батноровоор дамжуулан анх Даваахүүтэй танилцаж 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хороололд байдаг “Өүшин” бааранд орж нэг удаа нэг пиво авч уусан. Тамхи татахаар гараад хохирогч Тамиртай Даваахүү бид хоёр танилцсан. Удалгүй Даваахүү автомашин руугаа явлаа гээд бид хоёр үлдсэн. Хохирогч Тамир намайг хүргэж өгье гээд такси барьсан. Бид хоёр таксинд суугаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл хотхонд очсон. Таксинаас буугаад бид хоёр хамт орц руу орох гэтэл хохирогч Тамир руу хэсэг хүмүүс дайрсан. Би айсандаа орц руу гүйж тусламж дуудахаар орсон. Буцаж гарахад Тамир зодуулсан байсан. Хохирогч Тамирыг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн. Цагдаад бүртгүүлж мэдүүлсэн. Гэтэл дээрэмдсэн хүмүүс нь Батноровын найзууд байсан гэдгийг сүүлд мэдээд би байдалд орж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би хохирогч Тамирыг дээрэмдэх санаа зорилготой танилцаагүй. Найз нөхөд болж гэртээ хүргүүлье гэсэн зорилготой байсан. Би анхнаасаа хохирогч Тамирыг дээрэмдсэн хүмүүсийг мэдээгүй байсан. Би өөрийн хайнга болгоомжгүй байдлаас болж Тамирыг гэмтээсэндээ маш их харамсаж байна. Би хохирогчид ямар нэг хохирол төлбөр байхгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би нойр булчирхайн архаг хүнд өвчтэй эмчийн хяналтанд байдаг. Миний ээж бага насны 2 дүү бид гуравыг өсгөж, хүмүүжүүлэх гэж маш их ядарч байгаа. Ээжийг минь ажилтай үед дүү нарыг харах хүнгүй амьдрал маш хүнд байна. Миний эрүүл мэнд болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамруулж өгнө үү. Надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Ө, Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулсан шалтгаан үндэслэлээ бичээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан шаардлагад нийцээгүй байна. Шүүгдэгч Б.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар Отгонбаатар нартай Вьетнам улсын иргэдийг дээрэмдсэн хэрэгт оролцсоноо гар утас, нөтбүк зэргийг нь авсанаа хүлээн мэдүүлдэг. Шүүхийн шинэчилсэн байцаалтаар хийсэн хэрэгтээ гэмшиж байна, буруу үйлдэл хийсэнээ хүлээж байна гэж мэдүүлсэн. Авсан зүйлээ нууж хаалгүй тэр дор нь цагдаагийн байгууллагад гарган өгсөн, мөрдөн байцаалтын шатанд учруулсан хохиролыг бүгдийг нөхөн төлсөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд байхад шүүх харгалзан үзэлгүй, дүгнэлт хийлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан. Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд Шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Эт хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч Г.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Г.Тт хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Шүүгдэгч Г.Э энэ хүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн дээрмийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээсээр байтал анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эт хоёр жилийн ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “хорих ялын доод хэмжээ хоёрны нэгээс багагүй байж болно” гэдэг ялыг дөрвөн хүнд шүүх хэрэглэсэн, бусад долоон хүнд хэрэглээгүй үүнд маш их гомдолтой байна. Хувийн байдал нь шүүгдэгч Г.Э багаасаа өвөөгийндөө өссөн, тухайн гэмт хэрэгт холбогдож байхдаа “Таван богд” компанид жолооч ажилтай байсан. Биеийн байдал нь астам өвчтэй, уушги нь сүрьеэгээр өвчилж байсан, одоо Цагдан хорих 461 дүгээр ангид эмчийн хяналтад байнга байгаа. Миний бие анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш 7 хоног бүр очиж байсан. Энэ хугацаанд 2 удаа эмчид үзүүлсэн. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээг нэг жил болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ................н өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Цэрэндамбын хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, зэрэг байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү. Мөн Б.Ц эхтэйгээ хоёулаа амьдардаг. Эх нь өндөр настай тэтгэвэрт байдаг. Б.Ц Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажилладаг байсан. Хувийн байдал гэмт хэргийн учруулсан хохирол зэргийг харгалзан үзэж түүнд дээрх заалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Б, А.О нарын өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Д.Б, А.О нь ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж өөрсдөө хүсэлт гаргасан байгаа үүнийг харгалзан үзнэ үү.” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа 2 жил гаран болсон. Энэ хооронд энэ хүмүүс дахин давтан гэм хэрэг үйлдээгүй. Мөн ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч С.Б урьд нь ял шийтгэл байхгүй, эхнэр бага насны хоёр хүүхэдтэй амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд зааснаар нэг жилийн хорих ял оногдуулсан тул гомдол гаргаагүй тул шүүгдэгч С.Бт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Ч, Б.Э нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Ч хувьд анхан шатны болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээсний үндсэн дээр шүүхэд өөрийнхөө гэм буруугаа хүлээж байгаа илэрхийлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх санал гаргаж, хоёр жилийн хорих ялаас нэг жилийн хорих ял эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийнх нь хүсэлтээр оролцож байна. Шүүгдэгч Ц.Ч үйлдлийн хувьд тусдаа. Өөрөө хэлбэл А.О нарын хамт Вьетнам засварын газрын дээрэмд оролцсон шүүгдэгч байгаа. Шүүгдэгч Б.Эы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Тохиолдлын чанартай нөхцөл байдал бий болсны улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Гэмт хэргийг илрүүлэхэд сайн дураараа идэвхтэй оролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар өөрийнхөө үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд шударгаар мэдүүлсэн энэ нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хууль ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Тэгэхээр шүүгдэгч Б.Эы хувьд бага насны хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн давж заалдах гомдолдоо гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээж байгаа байдлаараа ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа учраас оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж үзэх боломж байна. Мөн уг хуулийн 1.9 дүгээр зүйлд хувийн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэх заалт байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд “хүндэвтэр болон хүнд хэрэг үйлдсэн ганц бие өрх толгойлсон гурав хүртэл насны эх, эцэгт оногдуулсан ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулах” гэж байна. Шүүх энэ хүний дээр дурдсан хувийн байдал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ашигтай хуулиар нь ял шийтгэлийн бодлогоор хөнгөрүүлж үзэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Эы хувьд дээрмийн гэмт хэрэгт оролцсон оролцоо нь бусад руу уулгалан довтолсон оролцоо нь бага хэмжээтэй оролцсон нь хэрэгт цугларсан баримтад байна. Оролцсон оролцоог харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулна гэж Эрүүгийн хуульд байгаа учраас  шүүх бүрэлдэхүүн энэ хөнгөрүүлэх бүрэлдэхүүнийг харгалзан үзэж Б.Эд оногдуулсан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд зааснаар багасгаж өгнө үү. Мөн шүүх дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх боломжтой гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйл 63.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ү.Уын өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ү.У өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Ц.Ч, А.О нарыг салгах гэж очсон. Очихдоо гар утсыг нь авсан миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж удаа дараа мэдүүлдэг. Давж заалдах гомдолдоо шүүгдэгч Ү.У нь хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээг хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ байр суурьтай оролцож байсан. Шүүгдэгч Ү.У нь өмнө ял шийтгэлтэй байсан ч гэсэн ял шийтгэлгүй тооцох хугацаа нь болсон, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа гэж үзэхээр ийм нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч Ү.Ут холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Ү.Ут холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд үйлчлүүлгэч У.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. У.Жгийн хувьд үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо бага, арван найман насанд хүрээгүй байхдаа энэ гэмт хэрэгт холбогдсон. Мөн биеийн эрүүл мэндийн байдлын хувьд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй. Цагдан хоригдсоноос хойш архаг үрэвсэл нь сэдэрч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч дахин хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээг хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нэг жилээр тогтоож өгнө үү.” гэв.

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ө, Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдолд Б.Эхтайванг голчлон авч үзэж байна. Гэм буруугаа хүлээсэн, дээрмийн хэргээ хүлээсэн, энэ хүний ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү, хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэж байна, үүнд нэмэлтээр давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давхар оролцож байна. Хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрд анхан шатны шүүх хангалттай хэрэглэсэн. Өнөөдрийн давж заалдах гомдол гаргаж байгаа шүүгдэгчид тэдгээрийн өмгөөлөгчид хуулийг тайлбарлаж өгөх ёстой гэж үзэж байна. Таваас арван жилийн хорих ялтай байсан гэмт хэрэг, шинэ хуулийг хүлээж удаа дараа шүүх хуралдаан хойшлуулж байгаад хоёроос найман жилийн хорих ялтай зүйл хэсгүүдээр шийтгэл оногдуулж, доод тал нь нэг жил авсан, дээд тал нь хоёр үйлдэлтэй хүн гурван жилийн хорих ял шийтгүүлсэн байна. Өнөөдөр гэм буруугаа хүлээсэн гэж хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлийг авч үзэхэд энэ нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Гэм буруугаа яаж хүлээсэн юм. Үүнийг би ойлгохгүй байна, тухайн шүүх хуралдаанд оролцсоны улмаас тайлбарлаж байна. Мөн шүүгдэгч А.О, У.Ж нар гэмт хэрэг зохион байгуулсан Даваахүү яагаад энэ гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсангүй вэ гэж байна. Энэ хэрэг 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс хангалттай шалгасан. Тухайн хүний үйлдэл холбогдлыг шалгасан, Даваахүү нь гэмт хэрэгт оролцсон оролцоогоо өөрөө тодорхой мэдүүлсэн, тухайн гэмт хэрэгтээ дээрмийн гэмт хэрэг үйлдэх гэж байгаагаа мэдэгдсэн. Шүүгдэгч У.Жгийн өмгөөлөгч У.Жг гэмт хэрэгт оролцсон оролцоо нь бага, тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байна. Юу хүлээн зөвшөөрсөн юм, насан хүрээгүй үедээ гэж байна. Үнэхээр тийм бол У.Ж анхнаасаа хохирогч Г.Тыг дагуулж очоогүй бол ийм гэмт хэрэг гарахгүй байсан. Яагаад үүнд үйлдэл оролцоо бага гэж байгаа юм. Мөн шүүгдэгчийн биеийн байдал нь нойр булчирхайн архаг үрэвслийн өвчтэй эмчийн хяналтад байнга байдаг байсан гэж байна. 2017 оны 11 дүгээр сарын 30-нд эмнэлэгт хэвтсэн тодорхойлолт авчирсан байна. Үүнээс хойш эмчлүүлсэн баримт, эмчийн хяналтад байсан гэсэн бичиг байхгүй. Энэ хүнийг ийм өвчтэй гэдгийг юугаар нотлох юм. Энэ тодорхойлолтоор өвчтэй гэсэн нотлох баримт болох юм уу. Нэг удаагийн эмчилгээгээр тухайн шүүгдэгч У.Ж 2017 оны 11 дүгээр сарын 1-нд таслагдсанаас хойш нэг л удаа эмнэлэгт хэвтсэн. Үүнээс өөр баримт байхгүй. Мөн шүүгдэгч А.О давж заалдах гомдолдоо урьдчилсан тохиролцсон гэж ял шийтгүүлсэнд гомдолтой байна гэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэний үндсэн дээр 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. 2015 оны Эрүүгийн хуульд урьдчилан тохиролцсон гэж байхгүй, зөвхөн бүлэглэн дээрэмдсэн гэж байгаа. Тийм учраас энэ гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилжээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 663 дугаар шийтгэх тогтоол нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Оыг “...эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хутга тулган...” гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 161 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хутга тулгасан үйлдлийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн ньүндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуульд аливаа гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульчилсан байдаг.

  Гэтэл шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, ялтай байдал зэргийг үл харгалзан гэм буруугийн талаар дүгнэлт хийлгүйгээр ял шийтгэлийг хэт хавтгайруулж оногдуулсан байна.  

Мөн өсвөр насны шүүгдэгч У.Жд ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэгт оролцоо, үйлдэл болон ял шийтгэлийн талаар огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.  

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 49-18 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 20”, 35-48 УБЛ улсын дугаартай “Аксент”, 88-44 УБТ улсын дугаартай “Тоёото Марк 2” загварын автомашинуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх боловч шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдын өмчлөлийн байх тул автомашинуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэх хэт ерөнхийлсөн дүгнэлт хийж эзэмшигч нарт нь буцаан олгосон нь үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 161 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан байтал хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулж 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 удаа өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байсныг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Ц, А.О, Ү.У, У.Ж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч А.О, С.Б, Г.Э, Ү.У, Ц.Ч, Д.Ө, Б.Б, У.Ж, Б.Ц, Б.Э, Д.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Ц. ОЧ