Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2016/00850

 

                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч Н.т холбогдох саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь ******* газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

           ******* нь 2016 оны 6 сарын 22-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 267 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих нийт 85400 төгрөг, мөн 2016 оны 6 сарын 21-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ******* газрын нэхэмжилсэн саатуулах байрны төлбөр 89550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 8 сарын цалингаа аваад төлж барагдуулна гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь хариуцагч Н.т холбогдуулан саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 89550 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* *******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /89550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН