| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0554/Э |
| Дугаар | 567 |
| Огноо | 2020-08-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 567
2020 07 17 2020/ШЦТ/567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.О-д холбогдох эрүүгийн 2003 0000 00225 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Говь ХК-д гар оёдолчин ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 1 дүгээр гудамж, 6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст, Жаргалантын 63 дугаар гудамжны замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хзм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалтыг зөрчиж, “Тоуоtа Рrius” маркийн 10-69 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсзн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарыг дайрч, Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв,
Хохирогч Т.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр найз Баянаа ах болон Авирмэд нартай Чингэлтэй дүүрэгт байрлах Баянаагийн гэрт 21 цаг өнгөрч байхад бид 3 хоёр шил 0,5 л Хараа архи хувааж уусан. Тэр үед намайг ирж Раднаабазар айлаас авсан. Бид 2 гэрээс нь гараад хажуу талд байдаг 102 дугаар худаг дээр суугаад тамхи татаад сууж байсан. Тэгтэл гэнэт нэг Приус 20 маркийн саарал өнгийн машин орж ирээд бид 2-г мөргөөд зогссон. Тэгээд удалгүй түргэний машин ирээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
Хохирогч М.Раднаадорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай эгч Нарантуяа над руу залгаад хүрээд ир ахынх нь цалин буусан байгаа. Маргааш хөдөө явна чи хүргэн ахыгаа олоод ирээч гэсэн. Тэгэхээр нь би хүргэн ах болох Эрдэнэбаатарыг хайхаар гэрээсээ 19 цаг өнгөрч байхад гараад хэсэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр хайсан. Тэгээд ахыгаа Чингэлтэй дүүргийн нутагт байрлах 102 дугаар худгийн баруун талд гудамжинд ганцаараа сууж байсан. Би ахыг дуудаад гэрлүүгээ авч явах гээд бид 2 хөдлөөд явж байтал манай ах надад би нэг тамхи татчихы гээд гуйгаад байхаар нь 102-р худаг дээр тамхи татаад сууж байсан. Тэгсэн нэг мэдсэн машинд байсан. Тэнд байсан хүмүүс ирж машиныг өргөж бид хоёрыг гаргаж авсан. Тэнд байхад эмнэлэг ирж гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 34-35-р хуудас/,
Иргэний хариуцагч А.Түвшинбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...би эхнэрт хандаж наана чинь хүн байна дараач гэж хэлтэл эхнэр буруу дараад нөгөө 2 хүнийг мөргөсөн. Бид хэд машинаас бууж ирэхэд нэг хүн зам дээр хэвтсэн, нөгөө хүн нь машин доор орчихсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Баттамирын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би тэр өдөр дэлгүүр хаахаас өмнө буюу 21:40-21:50 цагийн хооронд дэлгүүрээс найз Лувсандоржийн хамт утасны нэгж аваад гараад иртэл дэлгүүрийн гадаа Түвшөө ах машин дотроо сууж байсан. Тэгээд бид хоёрыг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би найз Лувсандоржийн хамт зөвшөөрөөд Түвшөө ахын машинд суусан. Яг тэр үед Түвшөө ахын эхнэр нь дэлгүүрээс гарч ирээд машин дээр хүрч ирсэн. Ирээд машины баруун талаас жолоочийн суудалд суусан. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд явсан. Тэгсэн машин зогссон. Тэгээд Түвшөө ах бид хоёрыг буугаарай гэхээр нь машинаас буутал хоёр хүн мөргөсөн байсан. Тэр хавиар хүмүүс бөөгнөрөөд ирсэн. ...Түвшинбат ахын эхнэр нь жолоодож явсан. ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Лувсандоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би найз Баттамирын хамт осол болсон газрын урд байрлах дэлгүүрээс утсандаа нэгж авсан. Тэгээд дэлгүүрээс гарсан чинь Улаанаа ах буюу Түвшинбат нь машин дотроо сууж байсан. Тэгээд Түвшөө ах Баттамир бид хоёрыг дуудсан. Тэгээд бид хоёр яваад очтол Түвшөө ах гэрийн хаяаны шороо хамт зөөлцөөд өгөөч гэж гуйсан. Тэгэнгүүт нь бид хоёр зөвшөөрөөд машинд нь суусан. Тэр үед Түвшөө ахын эхнэр дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд эхнэр нь машин дээр ирээд машины жолоочийн суудал дээр суугаад машиныг асаагаад хөдлөөд явсан. Машиныг хөдөлгөөд явах үед цаг 21:40-21:50 цаг болж байсан. Тэгээд хөдлөөд удаагүй ойролцоогоор 5-10 метр явж байтал Түвшөө ах хүү хаа гээд чанга орилсон. Тэгэхээр нь юу болов гээд машинаас буугаад хартал 2 хүн дайрсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №6583 тоот дүгнэлт: 1. Т.Эрдэнэбатаарын биед цээжний зүүн 4, 5, 6 , 7-р баруун 4, 5, 6-р хавирганы хугарал, тархи догилт, хуйх, дух, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх нь шинэ гэмтэл байна. /хавтаст хэргийн 88-89 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №6582 тоот дүгнэлт: 1. М.Раднаадоржийн биед зүүн 1, 7, 8, 9, 10, 11-р хавирганы нэг болон хоёрлосон хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун тавхайн 2, 3-р хурууны шивнүүрийн хугарал, нуруунд шарх, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх нь шинэ гэмтлүүд байна.” /хавтаст хэргийн 91-92 хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа: “...Жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...явган зорчигч М.Раднаадорж, Т.Эрдэнэбаатар нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” /хавтаст хэргийн 107-108-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7-р хуудас, 12-14-р хуудас/
Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11-р хуудас/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №30967 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 96-102-р хуудас/,
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/,
Шүүгдэгч Б.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 138-р хуудас/,
Шүүгдэгч Б.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 142-р хуудас/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Т.Эрдэнэбаатарийн хүсэлт: “...эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулж бодит хохирол 670.000 төгрөгийг 70.000 төгрөгийг дансаар явуулж 600.000 төгрөгийг төлж барагдуулж өгсөн тул цаашид гомдол, саналгүй” /хавтаст хэргийн 177-р хуудас/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч М.Раднаадоржийн хүсэлт: “...надад учирсан хохирол нийт 3.198.074 төгрөг жолооч Б.Оээс бэлнээр хүлээн авч жолооч Б.О нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд миний бие нь жолооч Б.От ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хавтаст хэргийн 181-р хуудас/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч Б.О хүсэлт /хавтаст хэргийн 178-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст, Жаргалантын 63 дугаар гудамжны замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалтыг зөрчиж, “Тоуоtа Рrius” маркийн 10-69 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарыг дайрч, Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №6583 тоот хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд “1. Т.Эрдэнэбаатарын биед цээжний зүүн 4.5.6.7-р баруун 4.5.6-р хавирганы хугарал, тархи доргилт, хуйх, дух, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №6582 тоот хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд “1. М.Раднаадоржийн биед зүүн 1.7.8.9.10.11- хавирганы нэг болон хоёрлосон хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, бүсэлхий 1.2-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун тавхайн 2.3-р хурууны шивнүүрийн хугарал, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлтүүд, насанд хүрээгүй гэрч Н.Баттамир, Б.Лувсандорж нарын мэдүүлэг, иргэний хариуцагч А.Түвшинбатын мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар 30967 тоот дүгнэлт зэрэг болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтанд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч Б.О нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст, Жаргалантын 63 дугаар гудамжны замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарыг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан, хэдийгээр жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолооч биш боловч тухайн “Тоуоtа Рrius” маркийн 10-69 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээх гэмт хэрэг үйлдсэн хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хянавал зохих байдлуудыг бүрэн хянаж тогтоосон, прокурорын болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч, жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь хохирогч Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэж хохирогч Т.Эрдэнэбаатар, М.Раднаадорж нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгчээс прокурортой тохиролцсон яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах хязгаарлалт тогтоож, тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаварыг шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон