Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 711

 

 

 

 

 

 

 

 

2020         07           28                                   2020/ШЦТ/711     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Д.Даваадорж,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: Г.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Ганхуягийн Хт холбогдох эрүүгийн 2009018381003 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 20-,чы өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд торсон, 21 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Төгөлдөр инженеринг” цахилгаанчик ажилтай, ам бүл 2, найзын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүтээр хороо, Хангай Хотхоны 506 дугаар байрны 08 тоотод оршин суудаг гэх боловч, иргэний үнзмлэхний лавлагаагаар Баянгол дүүргийн 21 дүгззр хороо, Горькийн 28 дугаар гудамжны 1287 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл здэлж байгаагүй, Боржигон овогт Ганхуягийн Х /РД:СЮ99082015/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Аптайн 9-273 тоотын гадна иргэн Н.Хзулыг үл ялих зүйлээр шалтаглаж, түүний биед “баруун зовхи, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009000000812 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Г.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…“...Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өглөө нь гэрээсээ гараад ажилруугаа явж байхад Н.Хзул гэрийнхээ гадаа зогсож байхаар нь гүйгээд очсон. Би түүнд хандаж “хаана байж байгаад ирсэн юм бэ” гэж асуухад тэрээр “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би толгой руу нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгээд нэлээн юм ярьж байгаад “ийшээ явъя” гэж хэлээд хоёр гараас нь татаад нэлээд зууралдсан. Тэр үед хоёр шуу, гар нь хөхөрсөн байх, тухайн үед би эрүүл байсан. Хийсэн хэргээ хүлээн зевшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

                 Хохирогч Н.Хзулын “...Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагийн үед гэртээ очиход өмнө нь үерхэж байсан Г.Х манай гэрийн гадаа байсан. Тэрээр намайг “гэртээ хоносонгүй, чи хаана хоносон юм” гээд хэрүүл хийгээд бид хоёр муудалцсан. Тэгтэл Г.Х нь миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод, ганц нэг удаа алгадсан. Мөн толгой руу 1 удаа алгадаж, “явъя” гэж хэлээд хоёр гарнаас татаад байсан ба миний хоёр гарын шуу, сарвуу хөхөрсөн. Г.Х бид хоёрт гэр бүлийн хамаарал байхгүй бөгөөд хамт амьдарч байгаагүй. Бид хоёр зүгээр л үерхэж байсан ба 2020 оны 05 дугаар сард салсан. Түүнээс хойш утсаар хэрүүл хийгээд байдаг болсон. Намайг яг дарамталсан зүйл байхгүй. Надад учруулсан гэмтлийг Г.Х учруулсан нь үнэн, гэхдээ би эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/

 

                 Гэрч Ө.Отгончимэгийн “...Би Н.Хзулыг Г.Хтой үерхэж байгааг ер нь мэддэг байсан юм. 2020 оны 06 дугаар сард Н.Хзулын найз Маралаа, Н.Хзул бид гурав Зайсан толгой гарсан. Тэгтэл Г.Х ирсэн бөгөөд бид гурвыг явуулахгүй, Н.Хзулаас “чи миний хоол авч өгсөн мөнгийг өг” гэж хэлээд явуулахгүй хэрэлдээд байсан. Зайсан толгой дээр байхад Н.Хзулын толгой нь овойгоод хавдсан байхаар нь түүнээс асуухад “Г.Х сая цохисон, надаас битгий салаарай, найз нь айгаад байна” гэж хэлсэн. Тэгээд Н.Хзул бид хоёр хөтлөлцөөд явж байхад Г.Х нь түүнийг авч явах гээд зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №7485 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:  

            1. Н.Хзулын биед баруун зовхи, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Аптайн 9-273 тоотын гадна иргэн Н.Хзулыг үл ялих зүйлээр шалтаглаж, түүний биед “баруун зовхи, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хенгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Хзулын мэдүүлэг, гэрч Ө.Отгончимэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7485 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Г.Хыг Хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Г.Хт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Г.Хт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Н.Хзул нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Г.Хтой эвлэрсэн талаар хүсэлт /хх- 39 дүгээр хуудас/ гаргаж өгсөн, шүүгдэгч Г.Х  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч Г.Х  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Хзул нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН