Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 715

 

 

 

 

 

 

 

 

 

 2020         07          29                                   2020/ШЦТ/715       

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Л.Эрхэмбаяр /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ширээт овогт Лоосмаагийн Эрхэмбаярт холбогдох эрүүгийн 1809008890955 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 2 ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүнсэлбийн 10-20 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг,41 дүгээр хороо, Зээлийн 3-74 тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Ширээт овогт Лоосмаагийн Эрхэмбаяр /РД: ХЙ82122011/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Л.Эрхэмбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл эмнэлгийн ард талын хашаанд байсан хохирогч Н.Болдбаатарын 97-13 УБЭ улсын дугаартай автобуснаас 396000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 1809008890955 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Л.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 02 дугаар сарын эхээр Хангай хотхоноос шинэ зам руу орох хойно байсан автобуснаас 2 ширхэг аккумлятор авсан. Надад сонсгосон ял болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 02 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны замын баруун урд талд байрлах Сөүл эмнэлгийн хойд талын хашаанд байсан дугаарыг нь мэдэхгүй нэг автобуснаас 2 ширхэг аккумляторыг хулгайлан авч нэг нэгээр зөөсөн байх. Би хулгай хийж мөнгө олж архи уух зорилгоор хулгай хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-24 дүгээр хуудас/

 

Хохирогч Н.Болдбаатарын “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Сөүл эмнэлгийн хойно байдаг хашаанд 97-13 УБЭ улсын дугаартай автомашинаас маргааш нь ажилтай гээд 2 ширхэг аккумлятор авчирч тавьсан. Тэгээд 02 дугаар сарын 07-ны 06 цаг өнгөрч байхад ирсэн чинь миний машины 2 ширхэг аккумлятор алдагдсан байна. 2017 оны 11 сард Атлас маркийн 2 ширхэг аккумляторыг нийлүүлээд 700000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хулгайлсан гэх хүнээс 3960000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-30 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-40-43 дугаар хуудас/,

Мэдүүлгийг нь газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримтууд болно. 

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Эрхэмбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл эмнэлгийн ард талын хашаанд байсан хохирогч Н.Болдбаатарын 97-13 УБЭ улсын дугаартай автобуснаас 396000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь шүүгдэгч Л.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Болдбаатарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Эрхэмбаярын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Эрхэмбаярын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул И.Эрхэмбаяргийн Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь хохирогч Н.Болдбаатарт 396.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх Л.Эрхэмбаярын хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэн Г.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ширээт овогт Лоосмаагийн Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 396.000 /гурван зуун ерин зургаан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрхэмбаярт 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Эрхэмбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

             4. Шүүгдэгч Л.Эрхэмбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Эрхэмбаярд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН