Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 2020        07          30                                  2020/ШЦТ/633

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д.Н-д холбогдох эрүүгийн 2011 00061 0527 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Бөмбөгөр худалдааны төвд гар дээрээс цай, хоол худалдаалдаг гэх, ам бүл 3, эхнэр, охин хоёрын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 2-206 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогт Д.Н,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Юмт" бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч Д.Мягмарыг зодож эрүүл мэндэд нь "гавлын зүүн зулай чамархай ясыг дайрсан шугаман хугарал, баруун дух, чамархай хэсгийн тархины эдийн бяцрал, чихэнд зулгаралт, зулайд зөөлөн эдийн бяцрал" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:  

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрөө хөдөлмөр хийгээд сурсан хүн юм. Тэгээд би ганц халуун сав цай зараад явж байсан. Би тогооч хүн байгаа юм. Тэгээд найздаа цай зарах санаатай очсон уухгүй гээд хөөгөөд байсан. Лангуунаасаа гарч ирээд хөөгөөд намайг 2 цохьсон. Тэгэхээр нь би барьж явсан халуун саваараа цохьсон. Би энэ хэрэгтээ гэмшиж байна. Бид 10 жилийн ангийн найзууд юм. Хааяа хамт архи уудаг байсан. Би тэрийг өвчинтэй гэдгийг нь мэддэггүй байсан. Би гэмшиж байна. Хойшоо унахдаа лангуу мөргөөд унасан юм шиг байна лээ. Би ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Надад хөнгө ял оноож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хохирогч Д.Мягмар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юмт бөмбөгөр худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг юм. 2019 оны 12 дугаар сарын27-ны өдөр 16 цаг 19 минутын үед лангуу нь дээрээ ажлаа хийж байтал хуучны танил Д.Н гартаа халууун савтай цай барьчихсан хүрч ирээд 1000 төгрөг өгөөч гэхээр нь би өгөөгүй. Д.Н нь үе үе над дээр ирээд 1000 төгрөг нэхэхээр нь хаа нэг өгч байсан удаа бий. Д.Н нь мөнгө өгөхгүй гэхээр лангууны урд талаас юм аваад явчих гээд байдаг юм. Тэгээд би лангуунаасаа гарч ирээд Д.Нг яв гээд түлхэхэд явахгүй байсан. Удалгүй лангууныхаа хаалгыг онгойлгоод орох гэтэл Д.Н намайг 1 удаа цохиод ухаан алдуулсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна 10 гаруй минут ухаан алдсан байсан. Нэг ухаан ороход эмч ирээд намайг үзэж байсан. Хүмүүс манай хүүг дуудаж хүү ирээд гэрт хүргэж өгсөн. ...1979 онд Д.Н манай ангид шилжиж ирээд 10 дугаар ангиа хамт төгссөн. ...Д.Н намайг цохиж унагаасны улмаас дээрх гэмтэл учирсан.”

“...Надад архаг хууч өвчин гэвэл би сонсгол муутай. Хүн чанга ярихгүй бол сайн сонсдоггүй юм.”

“...надад одоо гомдол санал байхгүй. Би Д.Нг эртнээс таньж мэддэг. Одоо миний биеийн байдал харьцангуй дээрдсэн. Тухайн үед бага зэрэг маргаанаас болоод л ийм хэрэг болсон. Өдий насны хүмүүст нэгнийгээ гомдолтой гээд шоронд оруулмааргүй байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Нд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү л гэсэн хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 20-21, 22-23-р хуудас/,

Гэрч Ч.Батсүхийн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Юмт бөмбөгөр худалдааны төвийн 4 тоот лангуунд зогсоод буюу ажил дээрээ байхад Б.Мягмар нь үл таних нэг настай, биерхүү хүнтэй маргалдах шиг болсон. Би ч тухайн үед баяр болох гээд хүн ихтэй байсан учир анзаарч хараагүй. Тэгтэд хүмүүс шуугилдаад эхлэхээр нь би эргээд хартал хүмүүс цугларчихсан зай гарга, амьсгаа өг гээд шуугилдаж байгаад жаахан сийрэгжихээр нь хартал Б.Мягмар газарт уначихсан ухаангүй хэвтээд байсан. Уг асуудлаас удалгүй түргэн тусламж, цагдаагийн хүмүүс ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 965 дугаартай дүгнэлт: “1. Б.Мягмарын биед гавлын зүүн зулай чамархай ясыг дайрсан шугаман хугарал, баруун дух, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, чихэнд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.”  гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Туяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...баруун чихэнд зулгаралт гэмтэл нь цохилтын улмаас үүсэх боломжтой, харин зүүн зулай чамархай ясыг дайрсан шугаман хугарал, баруун дух, чамархай хэсгийн тархины эдийн бяцрал гэмтэл нь цохиулаад газарт зүүн зулайн ар хэсгээр унасаны улмаас үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Мягмар нь лангуунаасаа гарч ирэн улмаар Д.Нг түлхэж яв гэж хөөж байгаа үйлдэл үзүүлж байх ба үүнээс хойш 20 секунд болоход Д.Н нь баруун гараараа Мягмарыг 1 удаа цохиход Мягмар газарт ухаан алдаж унах ба унах үедээ ямар нэгэн зүйл мөргөж унан хөдөлгөөн хийхгүй газар хэвтэж байх ба Д.Н нь түүнийг цохисныхоо дараа явах гэж байснаа болиод буцаад ирээд түүнийг хүмүүстэй нийлж өргөж босгох гэж оролдож байв.” /хавтаст хэргийн 12-14-р хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хавтаст хэргийн 45-53-р хуудас/

Шүүгдэгч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төв дотор өөрийн чанасан цайгаа хүмүүст зараад явж байсан юм. Тухайн өдөр Бөмбөгөр худалдааны төв орохоосоо өмнө 500 граммын шилтэй архины талыг нь уучихсан бага зэрэг халамцуу байсан юм. Бөмбөгөр худалдааны төв дотор манай нутгийн 10 жилийн ангийн хүүхэд болох Б.Мягмар нь хүнсний лангуутай зогсдог тул Б.Мягмарт нэг аяга цай зарчих зорилгоор очоод хөгшнөөсөө нэг аяга цай авчих гэтэл би цай уухгүй кофе ууна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд тэгвэл надад нэг болсон будаа өгчих би цай чанаж заръя гэтэл Б.Мягмар намайг эндээс яв гээд лангуугаа тойрч гарч ирээд миний цээж рүү түлхсэн. Тухайн үед намайг хэл амаар юу гэж доромжилсныг би санахншй байна. Учир нь би бага зэрэг согтуу байсан учраас миний дургүй хүрээд баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод унагаачихсан юм. Б.Мягмар надад цохиулаад ухаан алдчихаад сэрэхгүй байсан. ...намайг лангуунаасаа хөөгөөд, түлхээд хэл амаар доромжлоод байхаар нь намайг мөнгөгүй, ядуу гээд дээрэлхээд байгаа юм шиг санагдаад түүнийг цохьчихсон юм. Би урьд өмнө түүнтэй огт маргалдаж муудалцаж байгаагүй. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-78-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч  Д.Н-н урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70-р хуудас/, эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 65-69-р хуудас/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62-р хуудас/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 61-р хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Юмт" бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч Б.Мягмартай лангуунаасаа хөөлөө гэж үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаа хохирогч Б.Мягмарын биед гавлын зүүн зулай чамархай ясыг дайрсан шугаман хугарал, баруун дух, чамархай хэсгийн тархины эдийн бяцрал, чихэнд зулгаралт, зулайд зөөлөн эдийн бяцрал " бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн хохирогч Б.Мягмар, Ч.Батсүх нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 965 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу хохирогч Б.Д.Нн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдлийг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас бий болох хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, хохирогч Б.Мягмар нь шүүгдэгч Д.Н-д цохиулсны улмаас унахдаа эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Д.Н-н үйлдлийн улмаас дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Н-г гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Д.Н-н үйлдэл болон хохирогч Б.Мягмарын биед учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчилэл, нотлох баримтын хүрээнд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос шүүгдэгч Д.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Б.Мягмар нь хохирогчоор мэдүүлэхдээ гомдол саналгүй, шүүгдэгч Д.Н-с хохирол төлбөр нэхэмжилэхгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөлөөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Мягмарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг улсын яллагчын саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Н нь флебит ба тромбофлебит гэх оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтын 69 хувиар 2020 оны 10 дугаар сарын 12 өдөр хүртэл тогтоолгосон байна. Иймд шүүгдэгчийн хувийн болон бие эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Мягмар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүхээс хянавал зохих байдлуудыг бүрэн хянан, магадласны үндсэнд шүүгдэгч Д.Н-д торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгонл