Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 663

 

 

 

 

 

 

  2020         07          07                                    2020/ШЦТ/663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

иргэдийн төлөөлөгч: Б.Анужин;

хохирогч: З.Оюун-Эрдэнэ:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Байгал;

иргэний нэхэмжлэгч: Ч.Хулан;

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч, А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, , урьд:

 -Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 -Төв аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Б нь 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ж.Мөнхбаатарын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан 1325 УБЛ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ж.Мөнхбаатар нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан,

-Г.Б нь Б.Бат-Эрдэнэ, Д.Лувсанжамц нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 17 тоотод үйл жиллагаа явуулдаг “Нэмүүн Сант Асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг 11.946.450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

-Г.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Якут годон якут годон” гэх фейсбүүк сайтанд “зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталдаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн мэдээлэл оруулан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Тамжидаас 650.000 төгрөг, М.Бороос 80.000 төгрөг, П.Ганчимэгээс 40.000 төгрөг нийт 770.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5064817965 дугаартай данс руу шижүүлүүлэн авч залилсан,

-2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк зарын группт “Baaska Aldaraa” гэсэн хаягнаас ““Айфоне-Икс” гар утас хямд захиалж өгнө” гэх зарыг байршуулж улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.Болдбаатарт “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэхэд захиалсан гар утас ирнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Н.Болдбаатараар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 93-22 тоот хаягнаас интернэт банкаар 500.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5064817965 дугаарын данс руу шилжүүлүүлэн авч залилан бусдад нийт 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Прокурор намайг 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө болсон хүн амины хэргийг хийсэн гэж дүгнэж байна. Би энэ хэргийг хийгээгүй. Намайг энэ хэргийг хийсэн гэх 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн найз охин болох О.Баярмаатай хамт хоносон. Энэ хэрэгт анх намайг сэжиглэж байхад үнэн зөвөөр байцаалтаа өгсний дараа хэрэг хаагдсан гэх прокурорын тогтоол танилцуулж гарын үсэг зуруулсан. Ариунболд гэх дэд хурандаа өөрөө ирж гарын үсэг зуруулаад авч явж байсан. Одоо яагаад гэнэт 8 жилийн дараа намайг хорьж байгааг ойлгохгүй байна. Би ерөөсөө хүн алаагүй. Би энэ хэрэг болох өдөр Оюун-Эрдэнийн Баярмаа гэх хүнтэй 804 дүгээр нийтийн байранд цуг байж байсан. Би прокурорт энэ хэлмэгдүүлэлтийг зогсоож өгөөч гэж удаа дараа зөндөө хүсэлт тавьсан. Хоригдсоноосоо хойш хүсэлт тавьсан. Миний хүсэлтийг хүлээж авахгүй байна. Мөн 2018 оны 01 дүгээр сард болсон Багануур дүүргийн хулгайн үйлдэлд би явсан гэхдээ Баярсайханы Бат-Эрдэнийг хулгай хийхийг мэдээгүй. Эхлээд Б.Бат-Эрдэнэ “Багануур руу ирж очих таксины мөнгийг чинь өгнө” гээд намайг аваад явсан. Тэнд Луужигтай /Лувсанжамц/ уулзана гэж явсан. Тэгээд Луужигтай /Лувсанжамц/ нь очиж уулзуулсан. Би мөнгийг нь авсан болохоор хүн яв гэсэн газар нь яваад, зогс гэсэн газар нь зогсож байгаад ирсэн. Тэгээд хүрч ирээд 100 айл дээр буулгасан. Би өөрийнхөө мөнгөөр бензин хийж Баярсайханы Бат-Эрдэнийг авч явсан. Тэгээд маргааш нь Баярсайханы Бат-Эрдэнэ мөнгөтэй болоод 80.000 төгрөг өгөөд “чи Замын-Үүд, Дорноговь хооронд хүн зөөдөг үү, хэдээр явдаг бэ” гэхээр нь “240.000 төгрөгөөр явдаг” гээд 240.000 төгрөг аваад тэр хоёрыг авч явсан. Буцаад би хотод авчирч өгсөн. Ийм үйл явдал болсон. Залилсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн “Айфон икс /iphone x/” гэсэн гар утсаар мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг дээр надад маргалдаад байх шаардлага байхгүй. Эцсийн шийдвэр гаргах шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд намайг хилсдүүлж байгаа хүн амины онц ноцтой, Монгол Улсын хамгийн хүнд зүйл ангиар ялласан,  бүх насаар хорих ялтай, ямар ч хэрэг хийгээгүй хүнийг прокурор яллах дүгнэлт үйлдсэнийг шинжлэн судалж цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгал мэдүүлэхдээ: “...Би амь хохирогч Мөнхбаатарын төрсөн дүү. Миний ахын байдлаас болж ээж минь харваж нас барсан. Миний ээж, ах хоёр нэг хоногийн зайтай нас барсан. Бид нар хүнийг шууд гүтгэх, энэ хэргийг чи заавал хийсэн гэх үндэслэл бид нарт байхгүй, тийм эрх ч байхгүй. Хамгийн гол хүсэж байгаа зүйл нь энэ хэргийг яг хийсэн хүнийг олох нь чухал байна. Д.Сувдаа, О.Баярмаа нар нь яагаад худлаа мэдүүлэг өгсөн, Г.Б гэх залуу яагаад сүрдүүлж үг хэлүүлсэн гэдэг их сонин байна. Үнэхээр хийгээгүй бол яагаад О.Баярмааг заавал 02 дугаар сарын 16-ны өдөр хоносон байхад 02 дугаар сарын 14-ний өдөр хоносон гэж хэлүүлсэн нь их эргэлзээтэй санагдаж байна.  Ах, ээж 2 маань босоод ирэхгүй ч гэсэн бид нарт үнэхээр  нөхөшгүй гарз гарсан учраас бид нарт үнэхээр гомдолтой байдаг. Энэ хэргийг шүүх цагдаагийн байгууллага 8 жил судалсан. Мөрдөж байсан мөрдөгч нь нас барсан байна. Миний ах 2012 оны 02 дугаар сарын 13-ны орой нь утсаар яриад “ах нь бензиний мөнгөгүй болсон” гээд ахтайгаа хамгийн сүүлд уулзсан. 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагаас над руу утасдаад хамгийн сүүлд ийм утаснаас ярьсан байна гэж хэлсэн. Надтай бензиний мөнгө авах гэж ярьсан. “Жаст Ойл” колонк дээр  ахтайгаа машиныг түрж очоод бензин хийгээд ах маань “өнөө орой жоохон халтуур хийнэ” гээд явсан. 02 дугаар сарын 15-ны өдөр ахыгаа Чингэлтэй дүүрэгт машин нь мөргөсөн ийм байдалтай олдсоныг нь мэдсэн. Хохирлын хувьд хэлж болох эсэхийг мэдэхгүй ч бид нарт сэтгэл санааны хохирол хүртэл хүнд байна. Материаллаг хохирол нь 7.500.000 төгрөг болсон. Баримтгүй хохирлыг орхисон. Энэ талаарх баримтууд хэрэгт байгаа. Оршуулгын зардал мөн баримттай хохирол төлбөр болох 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би ээжийнхээ оршуулгын зардлыг оруулаагүй. Энэ хэргээс болж ээж нас барсан. Гомдолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай ажиллуулдаг ломбарданд хулгай орсон байсан. Манайх 3 давхар цоожтой, төмөр хаалгатай. 3 давхар хаалгыг эвдээд орсон байсан. Нийтдээ 11.900.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 4.800.000 төгрөг нь миний өөрийн зарж байсан утас, монетон ээмэг, бөгж байсан. Надад алдагдсан эд зүйлсээс зургийн аппарат, 2 ээмэг, 2 бөгж, 1 кулон буцааж өгсөн. Гар аргаар хийсэн 20 сантиметрийн диаметртэй эртний мөнгөн хул байсан ба тэрний тагшийг буцааж өгсөн. Бүх мөнгөн аяганы мөнгийг хуулаад зарсан байсан. Нийт 25 мөнгө аяга, 12 гар утас алдагдсан. Надад нэг ч хохирол барагдуулаагүй. Би хүмүүсийн хохирлыг өмнөөс нь барагдуулсан. Үйлчлүүлэгч нар “З.Оюун-Эрдэнэ гэх хүн хохирол барагдуулсан, би татгалзаж байна, миний өмнөөс хохирол нэхэмжилнэ” гэсэн утгатай бичиг хийж хавтаст хэрэгт хавсаргасан. Одоо үлдэгдэл 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Буцаж ирсэн эд зүйлс нь “Амазон”-аас ирсэн. Үнийн дүнгийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр би ажил дээрээ сууж байсан. Би нэрийг нь сайн санахгүй байна. Нэг хүн орж ирээд “утас тавъя” гэж хэлсэн. Гэхдээ тэр утас нь авах аргагүй утас байсан. Би “авахгүй” гэхэд нилээн гуйсан. “Манайх энэ утсыг үнэхээр авах боломжгүй” гэхэд тэр хүн “би энэ мөнгөө өөрөө л олно доо” гэж хэлээд гарсан. Би тэр үгийг нь тухайн үедээ анзаараагүй. Урьдаас манайхыг орж ирээд судалсан. Тухайн үед камер эвдэрсэн байсныг  тэр өдөр орж ирээд харсан. Зохион байгуулалттай гэж бодож байна. Г.Бтэй хамт орж ирсэн. Цагдаа дээр байцаагдаж байхад нь Багануурын тэнд очиж ярилцлага авсан байсан. Тэгэхэд хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ямар ч гэмшсэн шинжгүй инээж байгаа бичлэг нь мэдээгээр гарч байсан. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Хулан мэдүүлэхдээ: “...Би “Амазон” компанийг төлөөлж оролцож байна. Манай компанийн Налайх дүүрэг дэх салбарт 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Д.Лувсанжамц гэх хүн өөрийнхөө бичиг баримтаар хүзүүний монетон гинж, кулон, бөгжийн хамт барьцаалаад 240.000 төгрөгийн зээл авсан байсан. Тухайн хүн өөрөө бичиг баримттай байсан учраас манайхаас хулгайн эд зүйл гэдгийг нь тогтоох боломжгүй. Манайх 30 хоног барьцаалаад тэрнээс хойш 60 хоногийн хугацаанд хүлээгээд эд зүйлийг зарж борлуулж хохирлоо барагдуулдаг. Тэр хугацаанд Багануур дүүргийн цагдаагийн байгууллагаас ирээд хулгайн эд зүйл гэдэг нь тогтоогдож байна гээд манайхаас хураагаад аваад явсан. Тэрнээс хойш иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Одоо 240.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-14/, эд зүйл хураан авах тогтоол /1хх-ийн 16/, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-22/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-31/, машин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 33/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгал /1хх-ийн 35-36, 2хх-ийн 17-19, 187-189, 5хх-ийн 171-172/, гэрч Ц.Ганбаатар /1хх-ийн 37, 205/, гэрч Ч.Баянмөнх /1хх-ийн 38-39, 46/, гэрч Б.Михлай /1хх-ийн 40-42/, гэрч Д.Гэрэлбат /1хх-ийн 43/, гэрч Т.Ганбат /1хх-ийн 44/, гэрч А.Эрдэнэбулган /1хх-ийн 45/, гэрч Д.Жавзансүрэн /1хх-ийн 47/, гэрч Ч.Мөнхнасан /1хх-ийн 48-49, 2хх-ийн 190/, гэрч Ю.Оюун /1хх-ийн 50-51/, гэрч Г.Нацагдорж /1хх-ийн 53/, гэрч Н.Мөнхцэцэг /1хх-ийн 54, 3хх-ийн 120-121/, гэрч Ю.Хүрэлбаатар /1хх-ийн 55/, гэрч Л.Дүгэрсүрэн /1хх-ийн 56/, гэрч Ц.Буянт /1хх-ийн 57/, гэрч О.Батцэнгэл /1хх-ийн 58/, гэрч С.Эрдэнэхүү /1хх-ийн 59/, гэрч Р.Ганболд /1хх-ийн 60-61, 200-201/, гэрч М.Нямзаяа /1хх-ийн 65-66, 2хх-ийн 3435/, гэрч Э.Од-Эрдэнэ /1хх-ийн 69-70/, гэрч О.Баярмаа /1хх-ийн 71-72, 196-197, 202, 2хх-ийн 22-25, 191, 5хх-ийн 163/, гэрч М.Чулуунбаатар /1хх-ийн 73/, гэрч Э.Ууганбаатар /1хх-ийн 74/, гэрч Д.Санжид /1хх-ийн 75/ нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 52, 5хх-ийн 231/, Р.Ганболдоор зураг таньж олуулсан тэмдэглэл /1хх-ийн 62-64/, хүн таньж олуулсан тэмдэглэл /1хх-ийн 226-229/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ч.Мөнхбаатарын биед үзлэг хийсэн 2970 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79-80/,  Ч.Мөнхбаатарт задлан шинжилгээ хийсэн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 82-89/, Ч.Мөнхбаатарын цусанд шинжилгээ хийсэн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2223 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 91/, сэжигтэн Г.Наранзана /1хх-ийн 94, 156/, сэжигтэн О.Баярмаа /1хх-ийн 106, 225/ нарын мэдүүлэг, О.Баярмаагийн мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 107-108/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 126-129/, гэрч Т.Мөнхжаргал /1хх-ийн 152/, гэрч Т.Баасанжав /1хх-ийн 153/, гэрч Н.Мөнгөнхуяг /1хх-ийн 154, 2хх-ийн 36-37/, шинжээч Н.Батзаяа /1хх-ийн 155/, сэжигтэн Г.Б /1хх-ийн 158-159, 161-163/, сэжигтэн Т.Бэхбат /1хх-ийн 164/, гэрч Г.Цэнд-Аюуш /1хх-ийн 194-195/, гэрч М.Түмэнбаяр /1хх-ийн 204/, гэрч Д.Сувдаа /1хх-ийн 206, 2хх-ийн 26-27, 192/ нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 192-193, 5хх-ийн 230/, эд зүйл, гарын мөрөнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 208-218, 238-239, 241-242, 2хх-ийн 8, 11-12, 3хх-ийн 132-133, 5хх-ийн 193-196, 6хх-ийн 155-158/, зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /1хх-ийн 233/, гэрч Т.Бэхбат /2хх-ийн 20-21/, гэрч Б.Туяа /2хх-ийн 38-39/, гэрч Б.Амарсанаа /2хх-ийн 48-49/, гэрч Б.Бүрэнбаяр /2хх-ийн 50-51/, гэрч Э.Хуягболд /2хх-ийн 52-53/, шинжээч Б.Ундармаа /2хх-ийн 193-194/ нарын мэдүүлэг, гэрч Д.Сувдаагаас хүлээн авсан тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 29-33/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 40-47/, Г.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 155-158/, Т.Бэхбатаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 182-186/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /2хх-ийн 207-208, 4хх-ийн 245-246, 5хх-ийн 244/, эрүүгийн хэргийг тусгаарлах прокурорын тогтоол /2хх-ийн 219-222/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар схем зураг /2хх-ийн 229-235/, “Нэмүүн Сант Асар” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /2хх-ийн 241-250, 3хх-ийн 1-11/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 16-17, 20, 23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургууд /3хх-ийн 25-27/, хохирогч Д.Одгэрэл /3хх-ийн 30/, хохирогч Ш.Лхагвасүрэн /3хх-ийн 37, 4хх-ийн 173-174/, хохирогч М.Балжинням /3хх-ийн 43/, ххохирогч Б.Даш /3хх-ийн 49/, хохирогч Ж.Энхжаргал /3хх-ийн 55/, хохирогч  З.Оюун-Эрдэнэ /3хх-ийн 61, 62-63/, хохирогч Ч.Жамъянсүрэн /3хх-ийн 69/, хохирогч Д.Дэлгэрмаа /3хх-ийн 75/, хохирогч Н.Ичинхорлоо /3хх-ийн 81, 82-83/, хохирогч Ж.Ургаа /3хх-ийн 90-91, 4хх-ийн 175-176/, хохирогч Б.Батцэнгэл /3хх-ийн 97/, хохирогч Т.Тогообаатар /3хх-ийн 105-106/, иргэний нэхэмжлэгч Ч.Хулан /3хх-ийн 112-113/, гэрч Б.Бат-Эрдэнэ /3хх-ийн 116-117/, гэрч Д.Лувсанжамц /3хх-ийн 118-119, 129/, гэрч Д.Итгэлбат /3хх-ийн 123/, гэрч С.Жавзанханд /3хх-ийн 124/, гэрч П.Цэцэгээ /3хх-ийн 125-126/, гэрч Ж.Надмид /3хх-ийн 127-128/ нарын мэдүүлэг, “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34, 40, 46, 52, 58, 66, 78, 94, 100, 108/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 71-72, 86-87/, Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 203, 208-209, 4хх-ийн 111-113, 114-115/, Т.Отгонжаргалын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх-ийн 27/, хохирогч С.Тамжид /5хх-ийн 35-36/, хохирогч М.Бор /5хх-ийн 38-39, 40/, хохирогч П.Ганчимэг /5хх-ийн 42-43/, хохирогч Ш.Норжиндулам /5хх-ийн 45-46, 47/, гэрч Т.Отгонжаргал /5хх-ийн 48, 49/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Болбаатар /6хх-ийн 21/, гэрч Д.Болортуяа /6хх-ийн 27-28/, шинжээч эмч Ш.Пүрэвдулам /6хх-ийн 96-97/, гэрч Б.Баярбаясгалан /6хх-ийн 115-117/, гэрч Г.Солонго /6хх-ийн 120-112/, гэрч Б.Манлайбаатар /6хх-ийн 150-151/ нарын мэдүүлэг, Н.Болдбаатарын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-ийн 51/, Г.Бгийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх-ийн 51-61, 6хх-ийн 49-50, 53-60/, Г.Бг эрэн сурвалжилсан мэдээлэл /5хх-ийн 101, 110, 113, 6хх-ийн 62/, амь хохирогчтой холбоотой хохирлын баримтууд /5хх-ийн 173-190/, залилан, хулгайн хэргийн хохирлын тооцоо /5хх-ийн 119, 6хх-ийн 161-162/, автомашинд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 199/, гар утсанд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 202-203/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөл оруулах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 245-247/, Юнител ХХК-иас ирүүлсэн албан тоот, хавтсралт /6хх-ийн 40-41/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6хх-ийн 118-119, 133-134/, Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 172-178, 3хх-ийн 204, 5хх-ийн 248-250, 6хх-ийн 74-77/, Г.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 65-66, 86-87, 92-99, 101, 103-108, 110-111, 115-121, 4хх-ийн 1-15, 22-24, 163/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн болон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29 дүгээр гудамжны 264 тоот хашааны орчим иргэн Ж.Мөнхбаатарын “Соната-2” маркийн 1325 УБЛ дугаарын автомашин, “Нокиа” маркийн гар утас зэргийг авах зорилгоор түүнийг хутгалж, олон тооны шарх, гэмтэл учруулж санаатай алсан,

мөн Б.Бат-Эрдэнэ, Д.Лувсанжамц нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн Сант-Асар” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг 11.946.450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу “Якут годон якут годон” гэх фейсбүүк сайтад “Зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн хуурамч мэдээлэл оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулж иргэн С.Тамжидаас 650.000 төгрөг, М.Бороос 80.000 төгрөг, П.Ганчимэгээс 40.000 төгрөг нийт 770.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5064817965 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 02 дугаар сарын 28-ний өдөр фейсбүүк сайтад “Baaska Aldaraa” гэсэн хаягаар ““Ай фоне икс” гар утас хямд захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Н.Болдбаатарт “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэхэд захиалсан гар утас чинь ирнэ...” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан интернэт
банкаар 500.000 төгрөгийг ХААН банкны 5064817965 дугаарын дансаар шилжүүлэн
авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалийн /1хх 35-36, 2хх 18, 187-189, 5хх 171-172/: “...өнөөдөр валентины өдөр гадуур хүн их байх халтууранд явж байгаад орой очиж хононо гэсэн. ...хар малгайтай, хар өнгийн гялгар куртиктэй, цэнхэр эрээн ноосон цамцтай, дотортой хар хөх зузаан жинсэн өмдтэй, гар хийцийн бор шаргал өнгийн богино түрийтэй үдээстэй өвлийн гуталтай явж байсан. ...утас нь өөрт нь байгаа болоод л залгасан байх. ...нүүрэн талаас нь харахад цагаан нүүртэй, ар тал нь никель, 2 сим карт ордог тийм утас байсан. ...автомашиныг 3.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Автомашины урд талын нүүр тэр чигтээ эвдэрсэн байсан учир автомашинд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан. ...одоо гар утсыг 80.000 төгрөгөөр үнэлж байна. ...талийгаачийг оршуулахад гарсан зардал нь тухайн үед баримтаар 1.920.200 төгрөг байгаа. Бусад баримтгүй гарсан зардал нь 2.460.710 төгрөг болсон.  Энэ нь бензин, газар, хоол ундны материал, цагаалга, зэд, ламд өгсөн мөнгө. ...тухайн үедээ баримт аваагүй ч гарсан зардал байгаа. Нийт 4.380.910 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Михлайн /1хх-ийн 40-42/: “...2012 оны 02 дугаар сарын 15-ны 01 цаг өнгөрч байхад /шөнийн/ зурагт үзэж байгаад унтсан. Тэгтэл 05:30 минутын үед хашааны төмөр хаалгыг цохиод байсан. Ганцаараа гартал үл таних залуу газар хэвтчихсэн толгой нь зүүн зүг рүү харсан байсан. Тэр залуу хөлөөрөө манай хаалгыг өшиглөж байсан. Би тэр залуугийн дэргэд очоод юу болсон талаар асуутал “хүнд дээрэмдүүлээд хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь гэртээ ороод утсаар цагдаа дуудсан. ...цагдаагийн ажилтан гэрэл тусгахад тэр залуугийн цээж хавийн хувцас цус мэт зүйл болчихсон байсан. ...цагдаагийн ажилтан “дээрэмдсэн хүнээ таних уу” гэхэд “үгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Р.Ганболдын /1хх-ийн 60-61/: “...2012 оны 02 дугаар сарын 15-ны шөнийн 00 цагийн үед унтаж амарсан. Унтаж байхад “тас” гээд чанга дуу чимээ гарсан. Тэгээд хашаанд машин ороод ирэв үү гэж бодоод нимгэн хувцас өмсөөд гараад хартал хашааны үүдэнд байх гэрлийн шонг машин мөргөөд машины урд копуд сөхөгдсөн уур манан болсон, хажуунаас нь намхан нуруутай, хар куртиктай залуу жолоочийн сандлаас бууж ирсэн. “Яагаад орчив” гээд асуусан чинь “зүгээр, зүгээр пизда” гээд амандаа уншаад байсан. “Бие чинь зүгээр үү, түргэн дуудах уу” гэхэд “зүгээр, зүгээр пизда” гэж уншиж байгаад “найз нарыгаа дуудна, дүү нь жоохон согтуу байна” гэж хэлсэн. Би нимгэн хувцастай байсан учраас гэр лүүгээ орсон. ...би шон мөргөсөн машин дээр ирж жолоочтой нь уулзчихаад гэртээ ороод цаг харахад 4 цаг 30 минут болж байсан. ....Ер нь тэр залууг харвал барагцаалаад хэлж чадна. ...машинаас бууж ирсэн залууг нүүр ам нь цус болсон байж магадгүй гэж бодоод нүүрийг нь сайн харсан. Тэгтэл нүүр нь цус болоогүй цус харагдахгүй нүүрээ илээд доошоо болоод байсан. ...жолоочийн суудлаас 20 орчим насны 170 см өндөртэй дунд зэргийн биетэй, босоо мөртлөө 2 хажуу хойд хэсгийн үсийг нилээн нимгэлж засуулсан сүүлийн үеийн залуучуудын засалтаар үсээ засуулсан шар царайтай, толгой нь гонзгойдуу хэлбэртэй, онигор биш дунд зэргийн давхраатай нүдтэй, босоо шулуундуу хамартай залуу байсан. ...хар өнгийн богино савхин куртиктай, хөх өнгийн жинсэн өмдтэй, малгайгүй, хар өнгийн гуталтай байсан санагдаж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Р.Ганболдоор зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлээр
/1хх 62-64/,

 

гэрч Г.Нацагдоржийн /1хх-ийн 53/: “...2012 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 05 цагийн үед Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд 3 хүн эрүүлжүүлчихээд гарч явахад замын цагдаагийн газрын станц AT-1-ээс “Энхбаярын зам дээр шон мөргөсөн “Соната -2” машин байна” гэсэн дуудлага ирсэн. ...Буянбатын хамт Энхбаярын зам дээр шон мөргөсөн машин дээр очтол жолооч нь байгаагүй, хаалга нь онгорхой байсан. ...1325 УБЛ дугаартай ногоон өнгийн “Соната-2” машиныг 1535 дугаартай ачигч машинд ачуулж явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Буянтын /1хх-ийн 57/: “...би цонхоор нь харахад уг машины кундакторт машины түлхүүр зоолттой байсан. Би жолооч талын хаалгыг таттал онгорхой байсан. ...суудал нь рультэйгээ их ойрхон би бараг багтахгүй байсан. Би суудлыг нь хойш нь болгох гэтэл болохгүй байсан. Би машины арааг салгаад буцаад машинаас гарсан. ...Тэгтэл ачигчийн жолооч Эрдэнэхүү хүрч ирээд машины рулийг тэгчилсэн ачигчаар ачсан. ...анх очиход ямар ч хүн байхгүй байсан. Харин дараа нь хажуу хашаанаас нэг 50 орчим насны хүн гарч ирсэн. ...Биднийг очсоны дараа гэрээсээ гарч ирсэн ах хажуугаар явсан хүмүүс хаалга үүдийг нь онгойлгоод байх юм гэж хэлж байсан. Мөн намайг машинд ороход архи согтууруулах ундаа үнэртэж мэдэгдэх юм байгаагүй. Тэр ах “гэртээ байж байхад гадаа түс гэсэн чимээ гарсан, гарч хартал машин шонгийн мод мөргөсөн, дотроос нь нэг согтуу хүн гарч ирээд гуйваад явчихсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Дүгэрсүрэнгийн /1хх-ийн 56/: “...хэрэг бүртгэгч жолооч 2 уг осол гаргасан машинд хэмжилт хийгээд машинд орж ирсэн. Энэ үеэр ачигч машин ирээд осол гаргасан “Соната -2” машиныг ачаад явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Батцэнгэлийн /1хх-ийн 58/: “...ямар ч хүн байгаагүй осолдсон машин жолоочгүй байсан. Уг машин урд хэсгээрээ шон мөргөсөн, машины урд тал нилээн гэмтэж мотор луугаа орсон, гэрлийн шон нь зүгээр байсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Т.Бэхбатын /2хх-ийн 21/: “...2012 оны 02 дугаар сарын 15 шиг санагдаад байна. Тэр өглөөний 08-10 цагийн орчимд намайг “Монтел” гар утасны худалдааны төвийн гадна гар утас худалдаж авахаар зогсож байхад үл таних 25-30 орчим насны шаравтар царайтай, өтгөн хөмсөгтэй, туранхай ч биш тарган ч биш дунд зэрэг биетэй залуу надад энэ гар утсыг бас нэг скайтелын нилээн дээр үеийн дэлгэдэг гар утас хамт зарсан. ...надад гар утас зарсан залууг зүс мэддэг байсан. ...Монтел дээр байнга утас зардаг ченж биш. ...тэр залуугийн гадна харагдах байдал нь содон гээд байхаар шинж тэмдэг ажиглагдаагүй. Тэгэхдээ өтгөн хөмсөгтэй, шар царайтай, жоохон монхордуу хамартай, 2 чих нь соотондуу байсан нь содон харагдсан. ...одоо харвал энэ шинж тэмдгээр нь танина...”  гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Бэхбатаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 182-186/,

 

гэрч М.Чулуунбаатарын /1хх-ийн 73/: “...2012 оны 02 дугаар сарны 17-ны өдөр дүү Э.Ууганбаатарыг Хэнтий аймгийн шуудангийн автобуснаас тосож аваад мөн шуудангаар надад 2 гр алт ирснийг аваад ...тушаах гээд Э.Ууганбаатарын хамт явж байгаад “Тэди” төвийн хажууд очтол Э.Ууганбаатар “ахаа надад 40.000 байна, энэ мөнгөнд тааруулаад утас авмаар байна” гэж хэлсэн. Утас сонирхоод гадуур явж байтал нэг залуу ирээд “утас авах уу” гэж асуухаар нь утсыг үзтэл 2 сим ордог “цагаан, ар тал нь төмөр никель хятад утсыг 15.000 зарна” гэж хэлсэн. Э.Ууганбаатар сонирхоод утсыг авсан. ...тэр хүн 20 гаран насны цайвар царайтай, өндөр нуруутай ойролцоогоор 175 см, би тэр залууг хараад дүр төрөхөөр нь шууд танина...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Ууганбаатарын /1хх-ийн 74/: “...би нэг цагаан өнгөтэй “Нокиа” гэсэн бичигтэй гар утсыг 15.000 төгрөгөөр худалдаж авсан. Утас авахад М.Чулуунбаатар ах надад 10.000 төгрөг өгсөн. ...тэр ах надаас өндөр 170 см орчим нуруутай, 19-20 насны нилээн их халимаг үстэй, цагаан царайтай, дуу хоолой болон дүр төрөхөөр нь шууд танина. Одоо надад утас зарсан залуу цагдаагийн хэлтэс дээр ирсэн байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Баярмаагийн /2хх-ийн 22-25/: “...Г.Б надтай утсаар яриад “цагдаа чамтай уулзвал би чамайг очиж аваад 805 дугаар ангийн тэнд нийтийн байранд хоносон, өдрийг нь 02 дугаар сарын 14-ний өдөр гэж хэлээрэй, тэгэхдээ Налайх руу явсан хэд хэдэн машин сольж явсан гэж хэлээрэй, намайг таксины жолооч хутгалж алсан хэрэгт сэжиглээд байна, би тийм хэрэг хийгээгүй чамтай хамт байсан гэвэл итгэнэ, хэрвээ тэгж хэлэхгүй бол танай аав чинь таксинд явдаг биз дээ дэл сул явж байх үед нь янз бүрийн болгочихож чадна шүү, чамайг шоронгоос гарсан хулгайч нараар хүчиндүүлнэ шүү” гэж дарамталсан зүйл ярьж байсан. Тэгээд тун удалгүй цагдаагаас намайг дуудаж мэдүүлэг авахад нь “Налайх руу явсан хэд хэдэн машин сольж байсан, хамт хоносон талаар” хэлсэн. ...Г.Б “02 дугаар сарын 14 шүү” гээд заналхийлээд байхаар нь ямар ч байсан тэр үеэр яалтчгүй хамт хоносон болохоор өмнөх мэдүүлгүүд дээрээ “02 дугаар сарын 14” гээд хэлсэн. ....Тухайн үед Г.Бгийн дарамтанд хэцүү байсан болохоор цагдаа ээжээс мэдүүлэг авахаас өмнө нь “ээж 14-ний өдөр намайг Г.Бтэй хоносон гэж хэлээрэй” гээд хэлчихсэн байсан. ...Ер нь ажиглаад байхад тогтвортой хүн биш огцом ууртай, зүрхний бронктой юм шиг, догшин ширүүн, уурлахаараа зүрх нь савлаад байгаа юм шиг болчихдог байсан. ...хамт хонох үед нүдний шил зүүчихсэн, хар бараан өнгийн өмдтэй байсан. Харин биедээ ямар нэгэн эд зүйлс гээд байхаар зүйл байхгүй, нэг гар утастай л байсан. Өөрийнхөө барьдаг гар утаснаас өөр гар утас барьчихсан байсан. Миний санаж байгаагаар 2 сим уншдаг Хятад төмөр гэртэй гар утас барьж байсан. ...дээшээ сөхөгддөг нэг ёсондоо гүйдэг замтай, шар өнгийн төмөр корпустай 2 сим уншдаг Хятад утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Сувдаагийн /2хх 27-28/: “...О.Баярмаа намайг “Г.Б бид хоёр 02 дугаар сарын 14-нд хамт хоносон гэж хэлээрэй” гээд байсан. Тэгэхээр нь би мэдүүлэг өгөхдөө охиныхоо хэлснээр “тэр хоёрыг 02 дугаар сарын 14-нд хамт хоноод О.Баярмаа маргааш нь буюу 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн” талаар мэдүүлэг өгсөн. ...2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г.Б над руу утсаар холбогдоод “О.Баярмаатай ярья” гэж хэлээд О.Баярмаа миний утсаар яриад гараад явсан.Тэр шөнөө гэртээ ирээгүй, утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Маргааш нь надруу өөрөө утасдаад “одоо харьж байна” гэж хэлээд удалгүй гэртээ ирж байсан. ...Би ер нь тэмдэглэлийн дэвтэр дээр зарим нэг зүйлээ тэмдэглэж авдаг. ...дэвтэр дээрх бичигдсэн юмаа уншихад “2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О.Баярмаа гэрээс гараад алга боллоо” гээд биччихсэн байсан. ... “02 дугаар сарын 16-ны өдөр л Г.Бтэй хамт явсан юм байна, яагаад ...02 дугаар сарын 14 гэж
хэлүүлсэн юм болоо” гээд гайхсан. Тэр дэвтэр маань одоо ч гэсэн надад
байгаа. ...намайг одоо мэдүүлэг өгөхөд тулган шаардсан хүнлэг бус харьцсан зүйл
алга. Би одоо үнэн зөвөөр хэлж байна. ...Г.Бтэй үерхсэнээс хойш ганц 2 удаа хоногоор явдаг, хичээлээ тараад ирэхгүй алга болчихдог байсан” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Нямзаяагийн /2хх-ийн 34-35/: “...Мөнхбаатар надаас салаад “бензин олоод халтуур хийнэ” гэж байсан. ...Мөнхбаатар надаас салахад цайвар сааралдуу өнгөтэй, төмөр гэртэй 2 сим ордог Хятад утастай байсан. ...Мөнхбаатар утастайгаа мөн бор шаргал өнгөтэй дэлгэгддэг шинэ түрийвчтэй байсан. Надад 1000 төгрөг өгөхөд би харсан. Мөн түрийвчинд нь банкны виза карт байсан. ...Талийгаачийг өнгөрдөг өдрийн урд өдөр нь 3 билүү 4 залуутай бид нар хамтраад бага тэнгэрийн аманд барилгын дээврийн ажил хийж 20 гаруй хоног байрлаж ажилласан. Тэр үед Ч.Мөнхбаатар гэрээсээ хутга, шөвөг, хоол хийх хэрэгсэл авчирсан байсан. ...миний хоол хийж байсан хар өнгийн иштэй хутгатай төстэй хутга харагдаж байна. ...ямар ч байсан нэг “Нокиа” маркийн гар утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бүрэнбаярын /2хх-ийн 50/: “...энэ гар утас ...талийгаач ахын барьж ашиглаж байсан гар утас мөн байна...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Мөнхбаатарын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “ цээжний хөндийд нэвтрэн баруун уушигны дээд дэлбэн, үнхэлцэг, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний баруун хэсгийн ховч бамбайн булчин, бамбайн мембран гэмтээсэн, зүүн хэсгийн улаан хоолойн дээд хэсгийн гадна хальсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт, үнхэлцгийн хөндийд цус хуралт, хамар, дээд, уруулын салстын цус хуралт, зулгаралт, доод уруулын шарх, баруун гарын 5-р хуруу, зүүн гарын 2-5-р хуруу, баруун шагайн 2 зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн хүзүү, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн, хамар, дээд уруулын зулгарал, цус хуралт нь мохоо зүйлийн, бусад гэмтэл нь нам хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ир үзүүртэй багаж зэвсгийн ажлын хэсгийн урт нь 2 см, өргөн нь 12 см-с доошгүй байна. Талийгаачийн онош зөв тавигдаж эмчилгээ зөв хийгджээ. Талийгаачид хийвэл зохих эмчилгээг цаг хугацаанд нь хийжээ. Талийгаач нь АВО системээр 0/1/ бүлгийн цустай байжээ. Талийгаач нь талийгаачийн цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь амьсгуурс хатгаагаар хүндэрсний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлыг гүнзгийрүүлэн үхэлд хүргэжээ” гэх шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 82-89/,

 

шинжээч эмч Б.Ундармаагийн /2хх-ийн 193-194/: “...Тухайн үеийн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл миний гаргасан дүгнэлт, шинжээч Н.Батзаяагийн гаргасан задлан шинжилгээний дүгнэлт зэргийг дахин харахад түүний биед ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн 3 шарх гэмтэл тогтоогдсон байна. Тухайлбал хүзүүний зүүн хэсэгт 4 см, цээжний баруун дээд хэсэгт 2-р хавирганы түвшинд 2 см урт, дагуу байрлалтай, ир тал нь доороо, мөр тал нь дээрээ байрласан ир үзүүртэй зүйлээр шарх байна. Харин цээжний баруун хажуу хэсэгт хөндлөн байрлалтай, 13 см урт оёдол тавигдсан мэс заслын шархтай. Цээжний баруун хажуу хэсэгт 7, 8-р хавирганы түвшинд хөхний урд шугамаар 3.5 см урт хөндлөн байрлалтай, зүүн далны шугамаар 7, 8-р хавирганы түвшинд 0.8 см диаметртэй, хэвлийн голын шугамаар хүйсний доод хэсэгт 2.5 см дагуу байрлалтай гуурс тавигдсан оёдол бүхий шархтай байгаа талаар дүгнэлтэд тусгасан байна...” гэх мэдүүлэг болон хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-10/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-20/, зам тээврийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 25-28/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-32/, машин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 33/, автомашин техникийн үнэлгээний тайлан /5хх 199/, гар утасны үнэлгээний тайлан /5хх 202-203/, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон тогтоолоор /5хх 230-231/,

 

хохирогч Д.Одгэрэлийн /3хх-ийн 30/: “... “Нэмүүн Сант-Асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 12 сарын сүүлээр эрэгтэй хүний мөнгөн бүсээ 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 01 сарын сүүлээр бүсээ авах гээд очтол уг ломбарданд хулгай орсон гэж ярьж байсан. Миний мөнгөн бүс алга болсон байсан. ...4-5 жилийн өмнө Зоос гоёлын үйлдвэрийн Мөнгөн завьяагаас 380.000 төгрөгөөр авч байсан. Одоо бүсээ 380.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /3хх-ийн 34/,

 

хохирогч Ш.Лхагвасүрэнгийн /3хх-ийн 40/: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 3 ширхэг мөнгөн аягийг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...цагаан сарын өмнөхөн аягаа авах гээд очтол уг ломбарданд “хулгай орж аяганууд маань алга болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 40/,

 

 хохирогч М.Балжиннямын /3хх-ийн 43/: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар өөрийн 1 ширхэг их гарын мөнгөн аягаа 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгалт хийлгэсэн. Уг ломбардад “хулгай орсон” гэж ярьж байсан. Миний мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 46/,

 

хохирогч Б.Дашийн /3хх-ийн 55/: “...аппаратыг 2016 оны 09 дүгээр сард “Компьютер ланд”-аас 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хуучин зах зээлийн ханшаараа 1.100.000 төгрөг гэж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 52/,

 

хохирогч Ж.Энхжаргалын /3хх-ийн 55/: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аягаа авах гээд ломбард руу очсон чинь “хулгай ороод хулгайд алдагдсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 58/,

 

хохирогч З.Оюун-Эрдэнийн /3хх-ийн 61-63/: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ломбарднаасаа 18 цаг 45 минутын үед бүх хаалгаа цоожлоод гарсан. ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ломбард дээрээ иртэл хаалга үүд онгорхой хулгайч орсон байсан. Тулгалт хийгээд үзтэл 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, монетон ээмэг 2 ширхэг, монетон кулон 3 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж 1 ширхэг,мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн аяга 25 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн халбага 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 66/,

 

хохирогч Ч.Жамъяансүрэнгийн /3хх-ийн 69/: “...1 ширхэг мөнгөн аягийг 40.000
төгрөгийн барьцаанд тавьсан. Би цагаан сарын өмнө аягаа авах гээд очтол
уг ломбардад “хулгай орж аяга маань алга болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 71-72/,

 

хохирогч Д.Дэлгэрмаагийн /3хх-ийн 75/: “....2 ширхэг мөнгөн аягийг 140.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очтол ломбардад хулгай орж аяганууд маань алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 78/,

 

хохирогч Н.Ичинхорлоогийн /3хх-ийн 81-82/: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1 ширхэг 21.5 см диаметртэй мөнгөн аягаа 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 86-87/,

 

хохирогч Ж.Ургаагийн /3хх-ийн 91, 4хх-ийн 175-176/: “...3 ширхэг мөнгөн аягаа нийлүүлээд 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...хулгай орж мөнгөн аяганууд алга болсон гэж хэлсэн. ... “Нэмүүн сант асар” барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан мөнгөн аягануудыг сүүлд захирал нь гэх эмэгтэй өөр мөнгөн аяганууд орлуулж өгч миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 94/,

 

хохирогч Б.Батцэнгэлийн /3хх-ийн 97/: “...нийт 9 ширхэг шинэ цагийн мөнгөн аягануудаа нийлүүлээд 580.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...уг ломбардад
хулгай орж манай аяганууд алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 100/,

 

хохирогч Т.Тогообаатарын /3хх-ийн 106/: “...2018 оны 02 дугаар сарын эхээр уг аягаа авах гээд ломбардан дээр очсон чинь “хулгай орж аягийг чинь алдчихсан, “цагдаа дээр уг хэрэг нь шалгагдаж байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 108/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар схем зургаар /2хх-ийн 229-235/,

 

гэрч М.Мөнхцэцэгийн /3хх-ийн 120-121/: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Даваа овогтой Лувсанжамц гэх хүн үйлчлүүлсэн байх. Циркон шигтгээтэй монетон гинж, кулон, цулгуй монет бөгж зэрэг зүйлийг 240.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч Ч.Хулангийн /3хх-ийн 113/: “... “Амазон” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нягтлан бодогчоор 2010 оноос ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр РД:УЮ88122510 гэсэн регистерийн дугаартай Даваа овогтой Лувсанжамц гэдэг хүн өөрийнхөө энэ нэрээр эмэгтэй 3.6 гр монетон гинж кулоны хос, 1.4 гр монетон бөгж зэргийг 240.000 төгрөгийн барьцаанд 30 хоногоор хугацаатай барьцаанд тавиад явсан. ...одоо манай компанид 240.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна...” гэх мэдүүлгээр,

 

Д.Лувсанжамцын гэрчээр мэдүүлсэн /3хх-ийн 118-119, 129/: “...Б.Бат-Эрдэнэ юу ч хэлэлгүй ганцаараа машинаас буугаад явсан. Тэгээд утас тавьсан ломбардны орц руу орсон. Удалгүй араас нь Г.Б ороод тэр 2 буцаж гарч ирэхдээ хар өнгийн цүнхтэй юм, цэнхэр өнгийн тортой зүйл барьж гарч ирсэн. ...тэр хоёрыг хулгай хийснийг мэдээгүй. ...явах замдаа Бат-Эрдэнэ надад монетон хүзүүний гинж, кулон, бөгж зэрэг зүйлс өгөөд “бичиг баримт байхгүй байна, чи бичиг баримтаараа ломбардад тавиад өгчих” гэхээр нь би Налайх дүүрэг рүү оронгуутаа “Амазон” гэх ломбардад уг эд зүйлсийг 210.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэр мөнгөнөөс 20.000 төгрөг аваад Багануур дүүрэг рүү буцсан. Тэгээд тэр 2 “Замын-Үүд явлаа” гээд явсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 112-115/: “...Д.Лувсанжамц, Г.Б нартай Багануур дүүргийн ломбарднаас хулгай хийгээд гурвуулаа цуг яваад Налайх дүүргийн ломбардад Д.Лувсанжамцаар ээмэг бөгж тавиулаад мөнгөтэй болж Замын-Үүд яваад тэнд нэг айлаас нөүтбүүк, пүүз хулгайлсан. ...буцаж хот руу явахдаа Сайншандаар дайрч алт, мөнгөний дарханд хулгай хийгээд сейфийг нь авч яваад замдаа үерийн усны хоолойд эвдсэн. ...Замын-Үүдийн айл руу Д.Лувсанжамц бид хоёр орсон. Г.Б машин дотор нөгөө хоёр хүүхэнтэй байсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 248-250/: “...би явсан нь үнэн боловч Б.Бат-Эрдэнэ намайг таксины журмаар хөлсөлж авч явсан. Би Б.Бат-Эрдэнээс 80.000 төгрөг авч Багануур явсан. Д.Лувсанжамцтай Багануур дүүрэгт очоод ...уулзсан. ...15-16 цагийн үед гар утсаа тавьсан. Тэгээд гарч ирээд овоон дээр очсон, буцаад Багануурын төв очиж өдөр утас тавьсан ломбардны урд оч гээд Б.Бат-Эрдэнэ хэлсэн. Би гадаа нь очиход Б.Бат-Эрдэнэ, Д.Лувсанжамц хоёр юм ярьж байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Тамжидын /5хх-ийн 35-36/: “...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн 3-12 тоотод байрлах гэртээ ...фейсбүүк рүү орж байгаад Увс аймгийн нэгдсэн групп рүү ороход “Якут годон якут годон” гэх фейсбүүк хаягнаас “якут годон гутал худалдаа зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталнуудаа 30% лизингээр худалдаалж байна, та бүхэн чатаар болон 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн нийтлэл оруулсан байсан. 95775283 дугаарын утсаар залгаж ярихад үл таних эрэгтэй хүн уг утсыг авч “чатаар холбогдоорой, гутлынхаа зургийг явуулъя” гэсэн. Нилээн хэдэн гутлын зураг миний Сүхбаатар Тамжид гэсэн фейсбүүкийн чатаар ирүүлсний дараа би өөртөө болон нөхөртөө 2 гутал сонгосон. Би сонголтоо хийгээд дахиад уг утас руу залгахад “та 2 гутал авах гэж байгаа бол 1 гутлын үнийг хийсний дараа таны захиалга идэвхждэг, түүний дараа таны байгаа газарт гутлаа хүргэж үлдсэн мөнгөө авдаг” гэж ярьсан. Чатаар 5064817965 тоот дансны дугаар ирсэн. Би өөрийн нөхөр рүүгээ утсаар яриад уг данс руу 650.000 төгрөг шилжүүлчихсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Отгонжаргалын /5хх-ийн 48-49/: “...эхнэр С.Тамжид 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкнаас миний “ХААН” банкны 5819327851 тоот данс руу гуталны үнэ 600.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн ...50.000 төгрөгийг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Борын /5хх-ийн 38-40/:  “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 өдөр ...фейсбүүк рүү орж байгаад “Увс аймгийн нэгдсэн групп рүү ороход “Якут годон якут годон” гэх фейсбүүк хаягнаас “якут годон гутал худалдаа зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталнуудаа 30% лизингээр худалдаалж байна, та бүхэн чатаар болон 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн нийтлэл оруулсан байсан. ...би түүнд итгээд 200.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад “та нар ирж байгаад урьдчилгаагаа авч болохгүй юм уу” гэж асуухад “таны захиалгыг заавал баталгаажуулах шаардлагатай учраас та 40.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй тэгэхгүй бол таны захиалга баталгаажихгүй” гэж хэлсэн. Би ажлын газрын сэтгэл зүйч Ганчимэгтэй ярилцаж байгаад хоёулаа тус бүрдээ гутал захиалахаар болж тус бүрдээ 40.000 төгрөгийг нийлүүлэн миний данснаас 80.000 төгрөгийг 2018   оны   12   дугаар   сарын   10-ны   өдөр   5064817965   тоот   данс   руу шилжүүлсэн. ...Норжиндулам   бид   хоёрыг   гутал   захиалж   байгааг   мэдээд Ганчимэгийн  фейсбүүкнээс годон  гуталны  зургийг хараад “би  бас годон  гутал захиалахаар боллоо, чи 40.000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлчих, би чамд цалин орохоор өгье” гэж хэлээд миний данснаас 5064817965 тоот данс руу дахин мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

            хохирогч П.Ганчимэгийн /5хх-ийн 42-43/:  “...би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Борд гутал захиалахдаа зээлдсэн 40.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо хүртэл захиалсан гутал ирээгүй тухайн хүний утас нь холбогдохгүй фейсбүүкийн хаяг хуурамч хаяг байж байгаад устчихсан...” гэх мэдүүлгээр,

 

               Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 177, 5хх-ийн 124-125/: “...фейсбүүкээр өөрийнхөө годон гутлыг 650.000 төгрөгөөр зарна гээд өөрийнхөө
ашигладаг “ХААН” банкны дансаар 650.000 төгрөг авсан. ...Би гутлаа Увс
аймаг руу өгч явуулаагүй залилсан үйлдэл байгаа. ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...дансаараа авсан хөдлөшгүй баримттай болохоор дахиад хэлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг болон Т.Отгонжаргалын дансны хуулга /5хх-ийн 27/, М.Борын дансны хуулга /5хх-ийн 31/, шүүгдэгч Г.Бгийн 5064817965 дугаартай дансны хуулга /2хх-ийн 91-99, 5хх-ийн 51-61/, фейсбүүк хаягт байршуулсан байсан зарын зураг /5хх 26/,

 

хохирогч Н.Болдбаатарын /6хх-ийн 21/: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 93-22 тоот гэртээ интернэт фейсбүүкээр “Baaska Aldaraa” гэсэн хаягнаас ““Ай фоне X” гар утсыг хямд захиалж өгнө” гэсэн зарын дагуу ...хүнтэй чатаар холбогдоод урьдчилгаа 500.000 төгрөгийг 5064817965 дугаарын данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн үед “Baaska Aldaraa” гэсэн хаягнаас “2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэхэд таны захиалсан утас Солонгос Улсаас ирнэ, та 88258500, 95657086 дугаарын утсанд холбогдоод 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ хийгээрэй” гээд паспортныхоо зургийг явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

  Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /6хх-ийн 76-77/: “...2019 оны 02 дугаар сарны 28-ны өдөр Багануур дүүрэгт гэртээ байхдаа интернэт зар дээр ““Айфоне X” гар утас зарна” гэж зар байршуулаад 5064817965 дугаарын өөрийн эзэмшлийн данс руу 500.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Г.Бгийн “ХААН” банкны 5064817965 дугаартай дансны хуулга /6хх-ийн 48-50/, хохирогч Н.Болдбаатарын “ХААН” банкны 5009685943 дугаартай дансны хуулга /6хх-ийн 51/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь амь хохирогчийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад шон мөргөснийг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч хутгалуулсан шархны улмаас нас барсан болохыг тогтоосон, хохирогч нар шүүгдэгчийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг, шүүгдэгч Г.Б нь хохирсон иргэдийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлснаа өөрөө болон бусад яллагдагч нар илчилж мэдүүлсэн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Г.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээ, эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүгдэгч Г.Б өөрийгөө, түүний өмгөөлөгч нараас “Г.Б нь амь хохирогч Ч.Мөнхбаатарын амь насыг хохироосон гэх үндэслэл хангалттай, бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, харин хэргийн болсон үйл явдлыг хараагүй, хэрэг болсон газар болон цаг хугацаанд байгаагүй мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрч нарын хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдээр Г.Бг буруутгах үндэслэлгүй, мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй” гэх агуулгатай тайлбарыг хийх боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

Хэрэгт авагдсан баримтаар тухайн хэрэг болсон шөнө Г.Б нь амь хохирогч Ч.Мөнхбаатарын автомашиныг жолоодон явж гэрлийн шон мөргөж осол гаргасан, осолд өртсөн автомашинаас бууж ирсэн хүн нь Г.Б мөн болохыг гэрч Р.Ганболд эргэлзээгүйгээр таньж олж зааж гэрчилсэн, амь хохирогчийн “Нокиа” загварын гар устыг Г.Б өөрт нь худалдан борлуулсныг гэрч Т.Бэхбат мөн эргэлзээгүйгээр таньж олж зааж гэрчилсэн, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Г.Бтэй хамт хоноогүй болон Г.Бгийн сүрдүүлэг заналхийллийн улмаас өмнөх мэдүүлэгтээ худал хэлж байснаа гэрч О.Баярмаа дэлгэрэнгүй гэрчилж мэдүүлсэн байна.

Мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэгт хэрхэн оролцсоноо Г.Б мөрдөн байцаалтын үед тодорхой тоочиж хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд тухайн шүүгдэгчийн гэм буруу түүний өөрийн мэдүүлгээс гадна бусад яллагдагч нарын харилцан нэгийгээ илчилж мэдүүлсэн мэдүүлгээр батлагдаж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөчг нарын хүсэлт, гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Бгийн гэм буруугийн санаатай үйлдлүүд буюу шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүнийг хутгалж олон тооны гэмтэл учруулж шаналган зовоосон үйлдлийн улмаас үүссэн нөхцөл байдал нь хохирогчийг үхэхэд хүргэсэн нь  “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан”, бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан нь “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах”, цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан нь “залилах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Г.Бгийн үйлдсэн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан” гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12  дахь хэсэгт заасан буюу шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д  зааснаар  буюу онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12 ахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, мөн цаазаар авах ялгүй болсон байх тул шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан” гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Амь хохирогч Ч.Мөнхбаатарын хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон гэм хорын хохиролд нийт 7.519.910 төгрөгийг (гар утас 39.000 төгрөг, оршуулгын болон эмчилгээний зардал 4.380.910 төгрөг, автомашины эвдрэл хохирол 3.100.000 төгрөг) шүүгдэгч Г.Бгээс гаргуулан олгох нь зүйтэй.

Хулгайн гэмт хэргийн тухайд хохирогч З.Оюун-Эрдэнэд мөрдөн байцаалтын явцад нийт 3.362.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг буцаан олгосон (циркон шигтгээтэй монетон кулон 182.000 төгрөг, монетон бөгж-70.000 төгрөг, Nikon зургийн аппарат -1.260.000 төгрөг, Apple I pad-350.000 төгрөг, модон тагш, 98 грамм мөнгө-1.500.000 төгрөг) бөгөөд З.Оюун-Эрдэнэ нь иргэний хариуцагчийн хувьд хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан болно.

Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон хулгайн гэмт хэргийн үлдэх хохирол болох 8.824.450 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Г.Бгээс 2.941.483 төгрөгийг гаргуулж, үүнээс  хохирогч З.Оюун-Эрдэнэд 2.861.483 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Хуланд 80.000 төгрөгийг олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст залилах гэмт хэргийн хохирогч М.Борын 80.000 төгрөгийн, хохирогч П.Ганчимэгийн 40.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул тэдэнд төлөх төлбөргүй.

Харин хохирогч Н.Болдбаатарын 500.000 төгрөгийн, хохирогч С.Тамжидын 650.000 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгч Г.Бгээс гаргуулан тэдэнд олгохоор тогтов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу  2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан төрөл, хэмжээний дотор 16 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан төрөл, хэмжээний дотор 3 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ингэж ял оногдуулахдаа 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан нэг төрлийн ялуудыг нэмж нэгтгэн Г.Бгийн нийт эдлэх ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, 00-н цаас 4 ширхэг, кофены уут 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, 0.7 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, 0.33 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, машины заалны толь 1 ширхэг, машины хаалганы удирдлага 1 ширхэг, арааны речак 1 ширхэг, хаалганы бариулны дотор 3 ширхэг, саарал мөнгөлөг наалт 1 ширхэг, 6 хэсэг бүхий зурагтай наалт 1 ширхэг, борооны хаалт 1 ширхэг, АЗА төлбөр 500 гэх баримт 1 ширхэг, Скайтелийн 500 төгрөгийн нэгжний карт 1 ширхэг, торгуулийн хуудас 1 ширхэг, номын зарлагын баримт 1 ширхэг, улаан шонхор тамхины хайрцагны тасархай 1 ширхэг, чихрийн цаас 1 ширхэг, 99031088 дугаар бүхий цаас 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, УБ төв буудал 20-тын гэсэн тасалбар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Б-г 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн,

мөн  2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Бг 16 (арван зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар,

 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялаар тогтооосугай.

4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн урьд цагдан хоригдсон 257 /хоёр зуун тавин долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.Бгээс нийт 11.611.393 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалд 7.519.910 төгрөгийг,  хохирогч З.Оюун-Эрдэнэд 2.861.483 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Хуланд 80.000 төгрөгийг, хохирогч Н.Болдбаатарт 500.000 төгрөгийг, хохирогч С.Тамжидад 650.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Г.Б хохирогч М.Бор, П.Ганчимэг нарт төлөх төлбөргүйг дурдсугай.

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, 00-н цаас 4 ширхэг, кофены уут 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, 0.7 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, 0.33 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, машины заалны толь 1 ширхэг, машины хаалганы удирдлага 1 ширхэг, арааны речак 1 ширхэг, хаалганы бариулны дотор 3 ширхэг, саарал мөнгөлөг наалт 1 ширхэг, 6 хэсэг бүхий зурагтай наалт 1 ширхэг, борооны хаалт 1 ширхэг, АЗА төлбөр 500 гэх баримт 1 ширхэг, Скайтелийн 500 төгрөгийн нэгжний карт 1 ширхэг, торгуулийн хуудас 1 ширхэг, номын зарлагын баримт 1 ширхэг, улаан шонхор тамхины хайрцагны тасархай 1 ширхэг, чихрийн цаас 1 ширхэг, 99031088 дугаар бүхий цаас 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, УБ төв буудал 20-тын гэсэн тасалбар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                   

                                            ШҮҮГЧИД                                         Х.ИДЭР

                                                                                                        

                                                                                               Б.БАТСАЙХАН