Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,,

улсын яллагч: Ж.Энх-Амгалан;

нарийн бичгийндарга: Ц.Чулуунчимэг;

хохирогч Ж.Энхболдын өмгөөлөгч: С.Оюунцэцэг;

хохирогч: Т.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж;

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч С.Батболд, Ц.Дэлгэрням,

           шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, З.Хүрэлсүх, С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Ц.Б-г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-г холбогдуулан тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Их хайрхан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Ц.Б;

 

2. Монгол Улсын иргэн, 1952 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн, урьд ял шийтгэлгүй, Г.Б.

 

Яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод “Max импекс” ХК, ШШГЕГ-ын хооронд байгуулсан хуурамч гэрээг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон “Хамтран ажиллаж ашиг өгнө” гэж бодит байдлыг нуух замаар Т.Алтанцэцэгийг төөрөгдөлд оруулж Т.Алтанцэцэгийн хүргэн А.Болор-Эрдэнээр дамжуулан 500.000.000 төгрөгийг залилан авсан,

-2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ны орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Цогтбаатараас 15.000.000 төгрөгийг залилан авсан,

-“3, 4 дүгээр цахилгаан станцын ажилдчын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хорооллын 26 байрны гадна “Квом” ХХК-ний захирал М.Жаргалсайханаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг залилан авсан,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Т.Баярсайханаас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг нийт 209.000.000 төгрөгийг залилан авсан,

-“Max импекс” ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч “Хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Болорцэцэгээс 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг залилан авсан,

-2015 оны 11 дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Max импекс” болон ШШГЕГ-ын хооронд байгуулсан гэрээг үзүүлэн найз нь энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад “Max импекс” ХК-аар дамжуулан мөнгөө гаргуулаад авчихна” гэж хуурч, зохиомол байдлыг эориуд бий болгон, хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар Ч.Энхбаярыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200.000.000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан,

-2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Зам барилгын ажил хийнэ, мөнгө эээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Энхболдыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 58.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 1.232.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

  -Яллагдагч Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах импекс” ХК-ний байранд Ц.Бд холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “Мах импекс” ХК-ийн дэд захирал Ч.Уламбаяр, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн,

 

    2. Яллагдагч Г.Б нь яллагдагч Ц.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Max импекс” ХК-ны байранд Ц.Бд холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “Max импекс” ХК-ийн дэд захирал Ч.Уламбаяр, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Ц.Б миний бие 2013 онд “Алтан Эг” ББСБ-аас  200.000.000 төгрөгийн зээл авч Т.Алтанцэцэгийн хүргэн А.Болор-Эрдэнэтэй танилцсан бөгөөд хоорондоо зээл төлөхтэй холбоотой асуудлаар байнга уулзалддаг байсан. Учир нь миний бие 200.000.000 төгрөгийн зээлийг төлж байх явцад заримдаа сар алгасах, тогтсон өдөртөө өгч чадахгүй байх, заримдаа бөөнөөр өгөх зэргээр зээлээ төлдөг байсан. Миний бие “ББСБ дээр очиж тооцоо бараг хийдэггүй, зээлээ төлөөрэй” гэхээр нь л мөнгөө өгчихдөг байсан, ихэнх тохиолдолд бэлнээр аваачаад санхүүд нь тушаадаг байсан. Миний тооцоо юу болж байна гээд асуухаар алдагдалтай байгаа учраас нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн гэдэг байсан. Тэрэнд нь би итгээд мөнгө төлөөд л явдаг байсан. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын үед А.Болор-Эрдэнэ надтай уулзаад “ахаа аятайхан мөнгө өсгөх ямар бизнес байна, та ер нь мөнгө олдог хүн байна шүү” гээд намайг нилээдгүй хөөргөж байсан. Тэгээд “манай хадам ээж их мөнгөтэй, таныг танилцуулъя, 500 орчим сая төгрөгийг шууд гаргах чадалтай хүн шүү” гэсэн, тэр үед энэ яриа болоод өнгөрсөн. Ингээд хэсэг хугацааны дараа А.Болор- Эрдэнэ дахин надтай утсаар ярьж “ээжийгээ танилцуулъя, та хаагуур байна” гэхээр нь би “Аврагч спорт хороо” буюу ажил дээрээ байна гэсэн чинь ээжийгээ дагуулаад манай ажил дээр хүрээд ирсэн. Би өөрийнхөө хийдэг “Мах импекс” ХХК-д мах нийлүүлдэг талаараа ярьсан, тэгээд Т.Алтанцэцэг “махны наймаанд чинь мөнгө оруулъя” гээд “500 сая төгрөгийг гаргая” гэсэн. Тэр үед би өөрийнхөө гэрээг үзүүлж байсан нь үнэн. Ингээд энэ уулзалтаас долоо хоногийн дараа байх 2014 оны 10 дугаар 22-ны өдөр А.Болор-Эрдэнэ надад 500 сая төгрөгийг бэлнээр авчирч өгөөд нотариатаар гэрээ байгуулаад явсан. Миний бие 2014 оны 10 дугаар сарын өдөр “Алтан Эг” ББСБ”-д 51.241.241 төгрөгийг төлсөн байсан бөгөөд А.Болор-Эрдэнэ намайг та мундаг шүү гзэд л магтаж байсан юмаа. Үүний дараа хадам ээжийгээ авчирч танилцуулсан. Миний бие 2015 оны 2 дугаар сард 30 сая төгрөг, 3 дугаар сард 50 сая төгрөг, 4 дүгээр сард 15 сая төгрөг, 5 дугаар сард 225 сая төгрөг, 9 дүгээр сард 18 сая төгрөг, 10 дугаар сард 80 сая төгрөг буюу нийт 418 сая төгрөгийг төлсөн байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр анхны шүүх хуралдаан болоход би дээрхи 418 сая төгрөгийг төлчихсөн байсан. Гэтэл хохирогч гэх Т.Алтанцэцэг нь 225 сая төгрөгний 115 сая төгрөгийг “Алтан Эг” ББСБ”-ын төлбөрийг төлсөн. 110 сая төгрөгийг өөрөө хүлээн авсан гэж мэдүүлдэг.. 115 сая төгрөгийг ББСБ-ын мөнгө гэж тооцоод хассан байсан ч би анхны шүүх хуралдаан болох үед 303.000.000 төгрөгийг бэлнээр Т.Алтанцэцэгт төлсөн байсан нь хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байхад намайг 110 сая төгрөг л төлсөн 390.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж буруутгаж байсан. Өөрөөр хэлбэл 115 сая төгрөг гэж хэлж байгаа болохоос энэ мөнгө нь банк бус санхүүгийн байгууллагын төлбөрт огт ороогүй. Зөвхөн Т.Алтанцэцэгийн төлбөрт миний бие тооцон төлж байсан. Би “Алтан-Эг” ББСБ-д 70.000.000-80.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байтал надаар уг банк бус санхүүгийн байгууллага  нь огт олгоогүй. 175.000.000 төгрөгийг төлүүлээд зогсохгүй дээр нь хүүд 40.580.587 төгрөгийг буюу нийт 295.580.587 төгрөгийг надаар төлүүлжээ. Миний бие банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 295.000.000 төгрөг болон Т.Алтанцэцэгт төлсөн 418.000.000 төгрөгийг тооцвол хохирогч гэх Т.Алтанцэцэг болон түүний хувийн ББСБ-д 713.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байна. Гэтэл Т.Алтанцэцэг ийм их хэмжээний мөнгийг надаас авсанаа мэдсээр байж дахин нэмж зах зээлийн ханшаар 636 сая төгрөгийн өртөг бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг маань 390.000.000 төгрөгт тооцон авсан. Тодруулбал миний бие Т.Алтанцэцэгийг залилаагүй, харин ч тэрээр намайг маш их хэмжээгээр хохироосон гэж би үзэж байна. Ц.Б миний бие Т.Баярсайхантай мах нийлүүлэх ямар нэгэн гэрээ хийгээгүй махны гэрээтэй холбогдуулж 209.400.000 төгрөгийг би аваагүй. Харин 2015 оны 7 дугаар сард өдрийг нь санахгүй байна /Баярсайхантай уулзаад Батжаргал, Баасансүрэн гэх хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй болоод байнаа надад мөнгө олж өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Т.Баярсайхан нь би “Цаст констракшн”-ны Баярсайханаас төмрийн наймааны 160.000.000 төгрөг авах ёстой. Тэр нь төрийн сангаас гарч чадахгүй байна гээд байгаа тэрийг хөөцөлдөж байгаад авчих гэж хэлэхээр нь би өөрөө 2015 оны 07 дугаар сард буюу наадмын дараанаас эхэлж хөөцөлдөж явж байгаад төрийн сангаас мөнгийг нь гаргуулаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Цаст констракш”-ны Баярсайханаас очиж мөнгөө авах гэтэл бэлнээр гаргаж өгч чадахгүй байна дансаар чинь шилжүүлчихье гэхээр нь өөрийнхөө данс руу хийлгэж авсан. 160 сая төгрөгийг авахаас өмнө би Т.Баярсайханы өрөөнд сууж байтал Т.Баярсайхан намайг “Цастаас очоод 20 сая төгрөгийг аваад ирээч” гэхээр нь би очиж авахад надад бэлэн мөнгө өгсөн баримтан дээр гарын үсэг зуруулсан. Тэр мөнгийг нь шууд авчраад Т.Баярсайханд өгсөн. Миний бие түүнээс 209 сая төгрөгийг аваагүй бөгөөд харин 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Баярсайхан Спортын төв ордон дээр ирээд намайг асуудалтай байгаа юм байна нөгөө мөнгөн дээрээ хүү тооцоод баримт үйлдэхгүй бол болохгүй юм шиг байна гэж хэлээд 5 сарын 6,2 хувийн хүү тооцно гэхэд 209.600.000 төгрөг болж байсан. Тэгээд 10 сардаа багтаагаад мөнгөө төлөөрэй тэр болтол 250.000.000 төгрөг болгож өгөөрэй гэхээр нь би “Баталгаа” гэсэн бичиг бичиж өгсөн. Эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байх хугацаанд Т.Баярсайхан нь намайг дуудаад 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн үйлдэхдээ үндсэн төлбөрийн 110 сая төгрөгийг нь та өгчих, үлдэх төлбөрт нь хүү тооцоод хэзээ төлөх асуудлаа харилцан тохиролцоё, харин өмнө нь бичсэн хэлцлүүд хүчингүй боллоо шүү гээд өмгөөлөгч Одгэрэлтэйгээ гэрээ хийлгэж 110 сая төгрөгөө бэлнээр хүлээж авсан. Өөрөөр хэлбэл миний бие иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр хохирогч гэх Т.Баярсайханд хүүтэй мөнгийг хэзээ нэгэн цагт тохиролцсоны үндсэн төлөх болсон нь залилсан гэх үндэслэл болохгүйг шүүх анхаарч үзнэ үү. Ц.Б миний бие Болорцэцэг гэдэг хүнд ямар нэгэн өр төлбөр тооцооны асуудал бол байхгүй. Т.Болорцэцэг нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Б миний “ХААН” банкны 5022485879 тоот дансанд 50.000.000 төгрөг, 2015.02.11-ны өдөр 90.000.000 төгрөг нийт 140.000.000 төгрөгийг зээлүүлсэн байдаг бөгөөд миний бие 160.000.000 төгрөг болгон эргүүлэн төлсөн байдаг. Хохирогч гэх Т.Болорцэцэг нь зөвхөн Ц.Б миний дансаар мөнгө шилжүүлж байснаас бус бэлнээр ямар нэгэн мөнгө өгч байгаагүй болох нь гэрч С.Жаргалсайханы мэдүүлгээр \хх-223 тал\ нотлогддогоос гадна 201525020503 тоот эрүүгийн хэрэгт 200 сая төгрөг өгсөн талаарх баримт авагдаагүй байдаг. Т.Болорцэцэг нь гэрээний дагуу мөнгө өгөөгүй атлаа намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн болох нь хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Жаргалсайханы мэдүүлгээр нотлогддог. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирогч Т.Болорцэцэгээс тухайн үед 200 сая төгрөг байсан эсэх талаар нотлох баримт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход нэн ач холбогдолтой гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байсан боловч хохирогчийн зүгээс ийм баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл миний бие хохирогч гэх Т.Болорцэцэгийг огт залилан мэхлээгүйгээр барахгүй түүний мөнгийг хүүтэйгээр буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Ц.Б миний Жаргалсайхантай Отгонбаатар, Соёлмаа нараар дамжуулан танилцсан. Отгонбаатар нэг өдөр надтай уулзаад та 4-р цахилгаан станцын даргыг таних уу дүү нь Соёлмаагаас мөнгө авах ёстой. Соёлмаа “ Квом” ХХК-иас мөнгө авах ёстой “Квом" ХХК 4-р цахилгаан станцаас 1 тэрбум гаран төгрөг авах ёстой тиймээс бидэнд туслаачээ гэсэн. Тэгээд Жаргалсайхантай Соёлмаа гэх эмэгтэй танилцуулсан. Тэр үед Жаргалсайхан 1 тэрбум төгрөгийг гаргаж өгөөч нэг дор гарахгүй нь ойлгомжгой гарсан дүндээ 10% -ийг өгье гэсэн. Тэгээд эхний ээлжинд 200,000,000 төгрөг шилжиж орж ирсэн гээд 10% болох 20.000.000 төгрөгийг надад өгсөн, тэгээд Жаргалсайхан одоо хэдийг шилжүүлэх бол гэхэд 300.000.000 төгрөг шилжүүлэх байх гэхэд 300.000.000 төгрөгийг 10% болох З0 сая төгрөгийг надад өгсөн. Ингээд шилжсэн гүйцэтгэл бүртээ зуучлалын хөлс өгнө гэсэн боловч тэр чигээрээ чимээгүй болчихсон, тухайн үеийн удирдлагын зүгээс гүйцэтгэл хийгдсэн хэмжээнд нь өгнө гэсэн болохоор нь Жаргалсайханаас “яг гүйцэтгэлээрээ 1.600.000.000 байгаа юм уу” гэж асуухад “тиймээ яг гүйцэтгэлээр 1 тэрбум болох байх” гээд “за одоо заанаас орж ирсэн хэмжээнээсээ хамаараад би 10% -ийг нь таньд өгнө” гээд миний “ХААН” банкны дансыг хүртэл авсан. Гэвч ахиад ерөөсөө ярихгүй болохоор нь өөрөө хэд хэдэн удаа залгасан. Тэгэхэд Жаргалсайхан “ахиад мөнгө арай орж ирээгүй байна, ороод ирэнгүүт танд хэлнэ, санаа зоволтгүй” гэсэн. Тэгээд чимээгүй холбогдохгүй байж байгаад 2015 онд над руу залгаад “Баяраа заанаа уулзъя, гүйцэтгэлийн мөнгийг нэмж хийлгэхтэй холбоотой дахиад яриулмаар байна” гэсэн. Тэр үед би “нөгөө орсон 500 гаран сая дээр нэмж өгөөгүй юм байх” гэж бодсон бөгөөд Цэвээн даргатай утсаар холбогдоод асуутал гүйцэтгэсэн хэмжээнд нь бүх мөнгийг нь өгсөн гэсэн.Тэгсэн Жаргалсайхан дараа нь дахиж залгаад тантай уулзъя гэхээр нь би чи нэмж авчихаад хэлсэн ярьсандаа хүрдэггүй өөдгүй эр вэ гэсэн чинь за би таньтай уулзана гэж ирээгүй дахиж холбогдоогүй. Гэтэл 2015 оны 10-р сарын үед намайг БГДЦ-аас дуудахад Жаргалсайханыг гомдол гаргасныг мэдсэн. Бидний хооронд иргэний харилцаагаар мөнгө төгрөг өгөлцөж авалцсан бөгөөд зуучлалынхаа хөлсийг л авсан. Харин ч энэ хүн надад өгөх ёстой төлбөрөө өгөөгүй, эр хүний жудаггүй хандсан мөртлөө одоо залилсан мэтээр худал ярьж байна. Ц.Б над руу 2012 онд Өвөр монголын өөртөө засах орны биеийн тамир спортын хорооны дарга байсан Насан гэж хүн утасдаад Сичинтү гэдэг миний дүүд туслаад таньж мэдэх хүн байвал уулзуулаад өгөөрэй. Жоншны ордны лицензийн хугацаа хэтэрсэн гэлүү өгөхгүй байна гэлүү нэг зүйл хэлсэн гэсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь Сичинтү гэх Өвөр Монгол Бөхийн өргөөн дээр надтай ирж уулзаад лицензнийхээ талаар хэлэхэд нь би ашигт малтмалтай холбоотой асуудал сайн мэдэхгүй болохоор маргааш нь Ашигт малтмалын газар ажилладаг танил болох Чинболортой уулзахдаа Сичинтүтэй цуг Ашигт малтмалын газар очсон бөгөөд Өвөрмонголыг үүдэнд нь үлдээгээд өөрөө орж уулзаж туслах боломж байна уу гэсэн. Тэгэхэд Чинболор энэ асуудлыг зөвхөн шүүхээр шийдэх учраас энд шийдвэрлэх боломжгүй гэхээр нь тухайн үед нь Сичинтүд хэлээд эд нар шүүхэд хандахаар болсон.Энэ асуудлаараа шүүхдээд явсан байтал би хэзээд нь шийдэж өгнө гэж мөнгө авах юм бэ. Би энэ асуудлыг ойлгуулсанаас өөр зүйл хийгээгүй. Сичинтү гэх хүнтэй бөхийн өргөөний гадаа нэг удаа, ашигт малтмалын газар нэг удаа уулзсанаас өөр уулзаагүй. Хохирогчоор тогтоогдсон Цогтбаатар гэх хүнийг нэг ч удаа харж байгаагүй, сонсож ч байгаагүй танихгүй. Харин намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Хохирогчоор тогтоогдсон М.Цогтбаатар болон гэрч Сичинтү нарын удаа дараа өгсөн тайлбар, мэдүүлэг нь маш их зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Хохирогчоор тогтоогдсон М.Цогтбаатар нь Сичинтүг Ц.Б миний машинд мөнгө өгч байхад машиндаа сууж байсан, манай гэрийн гадаа 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийг өгсөн эсвэл 5.000.000 төгрөгийг хотын төвд өгсөн гэж зөрүүтэй мэдүүлэг өгдөгөөс надад өгсөн гэх 15.000.000 төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа өөрөөсөө гаргаж өгсөн гэх атлаа дахин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Цэрэндолгор гэх хүнээс авч өгсөн гэж мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл гэрчээр тогтоогдсон Сичинтү нь хохирогч М.Цогтбаатарын хамт 10.000.000, 5.000.000 төгрөгийг Ц.Бд өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч, гэрч нар нь болсон үйл явдпын талаар зөрүүтэй, ихээхэн эргэлзээтэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх асуудал байхгүй. Аудитын шалгалт хийсэн бичиг баримт нь байгаа. Эх баримт нь архиваа гарсан тамга, тэмдэгтэй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Би 1975 оноос хойш Мах Импекс ХК-д ажиллаж байна. 2005 оноос гүйцэтгэх захирлаар ажилласан. Энэ хугацаанд маш олон гэрээ хийгдсэн. Монгол Улсад 56-57 махны үйлдвэр байдаг. Энэ үйлдвэрүүд бүгд ажилчидаа цалинжуулахын тулд мал, мах өгье гэсэн хүмүүстэй гэрээ хийдэг. Гэрээ ямар үед хүчин төгөлдөр болох вэ гэхээр мал, мах бэлэн байгаа тохиолдолд барьцааны гэрээ хийгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд энэ гэрээний салшгүй хэсэг болно гэж 1.5 дугаар зүйлд байгаа. Эхний гэрээний хувьд мал, махыг нь л авна гэсэн утгатай, өөр ямар ч утга өгүүлбэр байхгүй. Тухайн үед үнийг урьдчилж тохирдог. Барьцааны гэрээ хийснээр үнийг эцэслэн тохиролцоно. Би шүүхэд хэрэгжээгүй гэрээг хүчингүй болсон гээд буруу тайлбарласан юм шиг байна. Энэ асуудлаасаа болж буруудаад байна. 144 тоот гэрээнд дарсан тамга нь “Мах Импекс” ХК-ийн тамга, гарын үсэг нь минийх мөн. Эхний гэрээ  нь урьдчилсан гэрээ учраас гүйцэтгэх захирал болон төлөөлж байгаа хүмүүс зураад явуулчихдаг. Барьцааны гэрээ хийгдсэнээр гэрээ хүчин төгөлдөр үйлчилдэг. Гэрээ нь мах, малыг урьдчилж авна гэсэн баталгаа болдог. Жилд 18-30 гэрээ хийгддэг. Би хийх ёстой ажлаа хийсэн гэж бодож байна. Хууль бус зүйл хийгээгүй учраас гомдолтой байна гэв.        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтанцэцэг мэдүүлэхдээ: 2014 онд Ц.Б нь манай банк бус санхүүгийн байгууллагаас хоёр удаа зээл авсан байдаг.  “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн тухайд мал, мах нийлүүлээд надтай ашгаа хуваана гэж авсан зээлтэйгээ хольж хутгаад байдаг. “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллага нь хуулийн этгээд, бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Би Ц.Бд 500.000.000 төгрөг өгсөн. “Мах Импекс” ХК-д мах нийлүүлнэ гэж хэлээд гэрээ үзүүлж байсан. Тэр гэрээ нь Г.Б гэх хүний гарын үсэгтэй байсан. Тэрийг нь үзээд итгэсэн. Ц.Бы эхнэрийн дүү Таванбаяртай их сургуулийн нэг ангид байсан. Тэгээд Таванбаяр дээр очиж нотариатаар батлуулсан. Он гараад мөнгө байхгүй болохоор нь Таванбаяр дээр очиж уулзсан. Ц.Бы эхнэрийн төрсөн дүүг дагуулаад “Мах Импекс” ХК-д дээр очиж Г.Б гуайтай уулзсан. Тэгээд ярилцаж байгаад санхүүгийн албаны дарга Уламбаяр гэх хүнийг дуудаад “Ц.Б гуайтай ийм гэрээ хийсэн үү” гэхэд ... “2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мах нийлүүлэх гэрээ хийж байсан. Тэрнээс хойш ерөөсөө гэрээ хийгээгүй” гэж хэлсэн. Тэр үед залилуулсан гэдгээ ойлгосон. Ц.Бы Г.Б гуайтай хийсэн гэрээг өргөдлийн хамт аваачиж өгсөн. Ц.Б гуай надад 500.000.000 төгрөгөндөө өөрийнхөө нэг өрөө байрыг 70.000.000 төгрөгөөр тооцож, машинаа 70.000.000 төгрөгөөр, дүүгийнхээ 2 өрөө байрыг 70.000.000 төгрөгөөр бодож, үлдсэн мөнгөндөө өөрийнхөө амьдарч байгаа байрыг  өгье гэсэн. Өөрөө цагдан хоригдож байсан учраас боломжгүй гээд эхнэр, болон дүү Таванбаяртай хамт намайг дуудаж уулзсан. Эхнэр нь Ц.Баас итгэмжлэл хийж авч, тэр байраа миний нэр дээр шилжүүлээд гол нь гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөч гэж хүссэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хэдийгээр миний дээр байгаа боловч байраа суллаж өгөөгүй. Би өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Эхнэр нь ийм төлбөрт өгснийг мэдээгүй гэж хариулдаг. Байраа 173.000.000 төгрөгөөр бодож надад шилжүүлсэн. Иргэний журмаар шүүхэд хандсан байгаа боловч дээд шүүх дээр очоод гацсан. Тиймээс гомдолтой байна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Алтанцэцэг /1хх-ийн 11-12, 13-15, 16/, гэрч Ц.Уламбаяр /1хх-ийн 17-18, 6хх-ийн 217-218/, гэрч А.Болор-Эрдэнэ /1хх-ийн 22-23/, гэрч Б.Жаргалан /1хх-ийн 24-25/, гэрч Б.Таванбаяр /1хх-ийн 26-27/ нарын мэдүүлэг, худалдах худалдан авах тухай гэрээ /1хх-ийн 30-32, 34-35/, гарын үсгийн загвар /1хх-ийн ЗЗ, 36/, Чингис хаан банкны албан тоот /1хх-ийн 53/, Капитрон банкны албан тоот /1хх-ийн 54/, “ХААН” банкны албан тоот /1хх-ийн 55/, Ц.Бы “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 56-60/, “ХАС” банкны албан тоот /1хх-ийн 61/, “Төрийн банк”-ны харилцагчийн хуулга /1хх-ийн 62/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /1хх-ийн 64, 65/, “Мах Импекс” ХК-ний 69 тоот албан бичиг /1хх-ийн 67/, хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 68-70, 72-74/, худалдах худалдах авах гэрээ /1хх-ийн 75-76/, Капитал банкны албан тоот /1хх-ийн 85/, “Голомт” банкны албан тоот /1хх-ийн 86/, “Голомт” банкны дансны хуулга /1хх-ийн 87-89/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 97/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 98-100/, “Итгэлт-Эстимэйт” ХХК -н тодорхойлолт /1хх-ийн 103/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /1хх-ийн 104-105/, жолооны үнэмлэхний хуулбар /1хх-ийн 107/,тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх-ийн 108/, хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл /1хх-ийн 110/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 111/, барьцааны гэрээ /1хх-ийн 112-115/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 116/, зээлийн гэрээ /1хх-ийн 117-120/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 121/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 138/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 141/, Нью Континентал Монголиа ХХК-н дүрэм /1хх-ийн 142-143/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 144/, “Алтан Эг” ББСБ ХХК-н дүрэм /1хх-ийн 145-148/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 149/, “Шижир Талст” ХХК-н дүрэм /1хх-ийн 150-153/, “Транскапитал” ХХК-н албан тоот /1хх-ийн 206, 210/, Монголын нотариатчдын танхимын албан тоотын хариу /1хх-ийн 207-208/, Зээлийн гэрээ /1хх-ийн 211/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1хх-ийн 212-213/, Зээлийн дансны хуулга /1хх-ийн 214/, хохирлын тооцоо /1хх-ийн 217, 7хх-ийн 214-216/, орон сууц худалдах, худалдах авах тухай гэрээ /2хх-ийн 153/, төлбөр барагдуулах гэрээ /2хх-ийн 154, 156/, хохирогч М.Цогтбаатар /2хх-ийн 185, 187/, гэрч Б.Сичинтү /2хх-ийн 189/, гэрч Н.Чинбаатар /2хх-ийн 193-194/ нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /2хх-ийн 201-202/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /2хх-ийн 203/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /2хх-ийн 205/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 206/, Ашигт малтмалын газрын албан тоот /2хх-ийн 209-213/, хохирогч Т.Баясгалан /2хх-ийн 226-227/, гэрч Э.Мөнхбат /2хх-ийн 229/, гэрч О.Баасансүрэн /2хх-ийн 230/, гэрч О.Эрдэнэчулуун /2хх-ийн 231-232/, гэрч Б.Төгөлдөр /2хх-ийн 233/, гэрч С.Жаргалсайхан /2хх-ийн 234-235, 4хх-ийн 216-219/, гэрч Б.Сайнбаяр /2хх-ийн 236/, гэрч Б.Оюундэлгэр /2хх-ийн 237/, гэрч А.Цэцгээ /2хх-ийн 238-239/, гэрч М.Бадамханд /2хх-ийн 240/, гэрч Б.Тэмүүлэн /2хх-ийн 241/, гэрч Т.Баасанбат /2хх-ийн 242/, Ашид Билгүүн ХХК-н үнэлгээний тайлан /2хх-ийн 245-250/, үнэлгээний нэгдсэн дүн /Зхх-ийн 1-6/, зээлийн гэрээ /Зхх-ийн 11/, Зээлдэгч Ц.Бтай уулзсан уулзалтын тэмдэглэлийн хуулбар /Зхх-ийн 14-15/, Хатан дэлхийн зээл төлөх тухай /Зхх-ийн 16/, орон сууц захиалгын гэрээ /Зхх-ийн 17-21/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Зхх-ийн 22-23/, Монгол Улсын байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралт /Зхх-ийн 24-27/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Зхх-ийн 30, 32, 34, 36-39, 41, 43-44, 46/, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /Зхх-ийн 31, 33, 35,40, 42,45/, “Мах-Импекс” ХК-н албан тоот /Зхх-ийн 48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /Зхх-ийн 50-51, 57/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 53-54/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Зхх-ийн 59/, Өмчийн харилцааны газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 61, 63-65/, Гааль татварын ерөнхий газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 67-68/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тоот /Зхх-ийн 70/, “ХААН” банкны албан тоот /Зхх-ийн 84/, “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /Зхх-ийн 85-98/, “Голомт” банкны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 100-109/, Худалдаа хөгжлийн банкны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 124/, Капитрон банкны албан тоот /Зхх-ийн 125/, “ХАС” банкны албан тоот /Зхх-ийн 126/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 172-173/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Зхх-ийн 175/, “ХААН” банкны албан тоот, дансны цапгэрэнгүй хуулга /Зхх-ийн 179-201/, “Төрийн банк”-ны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 202-203/, Капитал банкны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 204-205/, орон сууцны барилгын угсралт, засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /Зхх-ийн 229-235/, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний баримтууд /Зхх-ийн 237-238/, төлбөрийн даалгаварууд /Зхх-ийн 239-251, 4хх-ийн 1-8/, хохирогч Т.Баярсайханы мэдүүлэг /4хх-ийн 39-40, 7хх-ийн 199-201/, тооцоо нийлсэн акт /4хх-ийн 42/, баталгаа /4хх-ийн 43/, төлбөрийн баримтууд /4хх-ийн 44-48/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /4хх-ийн 58-62/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэл, цахимжуулалтын газрын албан тоот, хавсралт /4хх-ийн 67-68/, хохирогч Т.Алтанцэцэгээс гарган өгсөн тооцоо нийлсэн тухай баримт /4хх-ийн 132-182/, хохирогч М.Болорцэцэгээс гаргаж өгсөн “ХААН” банкны мөнгө шилжүүлсэн хуулга /4хх-ийн 184-209/, хохирогч М.Болорцэцэгийн мэдүүлэг /4хх-ийн 213-214, 7хх-ийн 203-204/, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 231-232/, 2016 оны 12 дугаар 22-ны өдрийн 198 тоот албан бичиг /5хх-ийн 28/, сонингийн хайчилбар /5хх-ийн 142/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 214-216/, гэрч Н.Алтан-Эрдэнэ /6хх-ийн 222-224/ нарын мэдүүлэг, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /7хх-ийн 26, 93/, хамтран ажиллах гэрээ /7хх-ийн 42-45/, хамтран ажиллах гэрээний тогтоол /7хх-ийн 46-47/, эд зүйл, баримт бичиг, ...бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /7хх-ийн 48-49/, хувьцаа бэлэглэх гэрээ /7хх-ийн 50/, компанийн эрх шилжүүлэх гэрээ /7хх-ийн 51/, хохирогч Ч.Энхбаяр /7хх-ийн 69-70, 211-213/, хохирогч Б.Сайнбаяр /7хх-ийн 72/, гэрч Э.Чимэддолгор /7хх-ийн 79-81/ нарын мэдүүлэг, Ж.Энхболд, Ц.Б байгуулсан зээлийн гэрээ /7хх-ийн 103/, хохирогч Ж.Энхболд /7хх-ийн 107-108, 109-110, 205-207/, гэрч Л.Одхүү /7хх-ийн 116-117/, гэрч Д.Эрдэнэ /7хх-ийн 118-119/, хохирогч М.Жаргалсайхан /7хх-ийн 196-198/ нарын мэдүүлэг, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /8хх-ийн 22-24/, Худалдан авах ажиллагааны газрын албан тоот, хавсралт /7хх-ийн 122-130/, Ц.Бы хувийн байдалтай холбоотой /иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-49, 2хх-196/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-50, 2хх-ийн 200/, Улсын багшийн их сургуулийн дипломын хуулбар /1хх-ийн 77-78/, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 79/, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн тодорхойлолт /1хх-ийн 204/, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /7хх-ийн 84/, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 215/, Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48, 4хх-ийн 227-229, 5хх-ийн 25-26, 7хх-ийн 18-23, 31, 155-157, 8хх-ийн 20-21, 25/, Г.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /7хх-ийн 3-7/, Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /6хх-ийн 247-250, 8хх-ийн 17-18/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Т.Баярсайхан, М.Жаргалсайхан, Ж.Энхболд, Ч.Энхбаяр нарын хохирлыг төлж барагдуулсан баримт, “Мах Импекс” ХК-ийн албан бичиг, хавсралт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь  2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн10 дугаар хороо, 31дүгээр байрны 24 тоотод “Max импекс” ХК, ШШГЕГ-ын хооронд байгуулсан  мах нийлүүлэх хуурамч гэрээ үзүүлж, “хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллавал ашиг өгнө” гэж итгүүлж хуурч мэхлэн иргэн Т.Алтанцэцэгээс түүний хүргэн А.Болор-Эрдэнээр дамжуулан 500.000.000 төгрөгийг,

-2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ний орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн М.Цогтбаатараас нийт 15.000.000 төгрөгийг,

-2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 26 байрны гадна  “3, 4 дүгээр цахилгаан станцын ажилдчын 196 айлын орон сууц барих барилгын ажлын санхүүжилтийг гаргуулж өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн “Квом” ХХК-ний захирал М.Жаргалсайханаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг,

-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн Т.Баярсайханаас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг, нийт 209.000.000 төгрөгийг,

-2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд ““Max импекс” ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллавал ашиг өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн М.Болорцэцэгээс 200.000.000 төгрөгийг,

-2015  оны 11 дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт “Max импекс”  ХК болон ШШГЕГ-ын хооронд байгуулсан гэрээ үзүүлэн “хамтран ажиллаж “Max импекс” компаниас мах авч хорих ангиудад нийлүүлэх ажлил хийнэ” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн Ч.Энхбаяраас нийт 200.000.000 төгрөгийг,

-2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Зам барилгын ажил хийнэ, мөнгө зээлээч” гэж итгүүлэн  хуурч мэхлэн иргэн Ж.Энхболдоос Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 58.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 1.232.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн Г.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах импекс” ХК-ний байранд өөрт нь холбогдох эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлох баримт болох “Махимпекс” ХК-ийн дэд захирал Ч.Уламбаяр, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан “2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг” хуурамчаар үйлдсэн, 

 

шүүгдэгч Г.Б нь Ц.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах импекс” ХК-ний байранд эрүүгийн 201525020503 дугаартай хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлох баримт болох “Махимпекс” ХК-ийн дэд захирал Ч.Уламбаяр, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан “2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг” бодитой байгуулагдсан мэтээр хуурамчаар үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Т.Алтанцэцэгийн /1хх-ийн 10-12, 13, 123, 181-182, 183-184, 4хх-ийн 134/ “...Миний хувьд 2014 оны 10 дугаар сарын эхээр Ц.Б гэгч хүнтэй танилцсан. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын өмнөөс "Мах-Импекс" ХКомпанитай мах нийлүүлэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан юм. Ингээд гэрээний дагуу мах нийлүүлэх гэхэд хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байгаа тул хөрөнгө оруулахад туслаач, уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа ашгийн 65 хувийг өөрөө 35 хувийн ашгийг надад өгнө гэж хэлээд 500,000,000 төгрөг эхний ээлжинд авахаар болсон. Тэгээд яг мөнгө өгөх үеэр би өөрөө хөдөө ажилтай явсан учир өөрийн хүргэн А.Болор-Эрдэнэд Ц.Бтай гэрээгээ байгуулж 500,000,000 төгрөгийг өгөөрэй гэж мөнгийг нь үлдээсэн юм. Тэгээд хүргэн А.Болор-Эрдэнэ 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээгээ байгуулж 500,000,000 төгрөгөө СБД-ийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод хүлээлгэн өгсөн. Тэгээд мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ашгийн хамтаар өгнө гэсэн боловч одоог болтол ямар ч ашиг гэж өгөөгүй тул мөнгөө буцаан авахыг шаардахад 2015 оны 03 дугаар сард 50.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг өгсөн юм. 2015 оны 03 дугаар сарын сүүлчээр "Мах-Импекс" ХХК-ний захирал Г.Бтай уулзаж гэрээний талаар асуухад 2012, 2013 онд ШШГЕГазартай гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш бол гэрээ байгуулаагүй гэж хэлж байсан. Өөрөө гүйцэтгэх захирал Ч.Уламбаярыг дуудаж ШШГЕГазраас махны гэрээ байгуулсан юм уу гэхэд үгүй гэсэн. Ингээд Ц.Б худлаа ярьсан болох нь тогтоогдож байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Болор-Эрдэний /хх-ийн 22-23, 124, 185-186х//4хх-ийн 135х, 5хх-ийн 24х/: “...2014 оны 08 дугаар сарын үед Ц.Б намайг ажил дээрээ хүрээд ирээч гэхээр нь Аврагч спорт хороон дээр явж очтол “энэ жил ахиад мах нийлүүлнэ, гэрээ нь бэлэн болсон байгаа” гэж хэлээд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Max Импекс” ХХК-тай хийсэн гэрээ үзүүлсэн. Би өөрийн хадам ээж Т.Алтанцэцэгтэй уулзаж “мах нийлүүлэх гэрээ байна, ашгаа 35/65 харьцаатай хувааж авья гэж Ц.Б гэж хүн ярьж байна” гэж хэлсэн. ...2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Аврагч спорт хороон дээр очиж уулзахад ээж Т.Алтанцэцэгт нөгөө махны гэрээгээ үзүүлж “2014 онд энэ гэрээгээр махны нийлүүлэлтээ хийнэ, та нар тэрбум төгрөг оруулах юм уу, яах юм бэ” гэж хэлсэн. Эхний ээлжинд 500.000.000 төгрөг оруулахаар болж тохирсон боловч ээж Т.Алтанцэцэг хөдөө ажилтай байгаад явах үедээ намайг гэрээ контрактаа хийгээрэй гээд 500.000.000 төгрөг үлдээгээд явсны дагуу 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Зоос Гоёл” төв дээр байрлах нотариатын газарт очиж хамтран ажиллах гэрээ байгуулж ашиг болон авсан мөнгөө 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгоно гэж хэлж байсан.  Уг өдрөө эхнэр Жаргалангийн хамтаар Ц.Бг дагуулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод байрлах “Алтан Эг” Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж 500.000.000 төгрөгийг Ц.Бд бэлнээр хүлээлгэн өгч гэрээн дээр мөнгө авсан талаар гарын үсэг зуруулсан. Гэтэл мөнгө авснаас хойш гэрээний хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болоход үндсэн болон ашгийн мөнгө өгөөгүй учир ...мөнгө төгрөгөө нэхэхэд 2015 оны 03 дугаар сард 50.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-нд 15.000.000 төгрөгийг өгсөн. Ийм учир ээж Т.Алтанцэцэг цагдаагийн байгууллагад хандсан. ...Ц.Бд хүлээлгэн өгсөн 500.000.000 төгрөг нь хадам ээж Т.Алтанцэцэгийн мөнгө болно. 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Мах-Импекс” ХХК-тай байгуулсан гэрээг эх хувиар нь Ц.Б үзүүлж байсан. Харин гэрээний эх хувь Ц.Бд өөрт нь байгаа. Ц.Бы “Мах-Импекс”-тэй хийсэн гэрээг хараад итгэж түүнд мөнгө өгсөн...” гэх мэдүүлгээр,  

 

хохирогч М.Цогтбаатарын /2хх-ийн 184-185, 186, 187, 188, 5хх-ийн 23/: “... Манай “Хэрлэн голын үйлс” ХХК нь хайгуулын лицензтэй байсан. Лицензийн хугацаа дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгалтаа хийх ёстой байдаг. Тэгтэл хайгуулын лицензийн сунгалтын хугацаа хэтрээд цуцлагдсан. Бид нар хайгуулын лицензээ сунгуулах хугацаа хэтэрснээ сүүлд мэдсэн. Лицензээ сунгуулах гэхэд манай компаний буруу болсон. Манай компанийн захирал Сичинтү Насан багшид “лицензээ хэрхэн сэргээлэх” талаар асуугаад “таньдаг хүн байна уу” гэхэд бид хоёрыг Ц.Бтай холбож өгсөн. Ц.Б гэдэг хүнтэй уулзахад “лиценз сэргээж өгөх боломжтой” гэдэг хариу өгөөд эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Сичинтү захирал бид 2 Эрлийн байрны гадна түүний машин дотор бэлнээр өгсөн. Тэрний дараа “мөнгө чинь хүрэхгүй байна, нэмж өгөх боломж байвал 5.000.000 төгрөг өгчихвөл асуудлыг шийдвэрлэж өгнө” гэж хэлсэн. Манай компанийн зүгээс хайгуулын лиценз сэргээж өгч чадахгүй боллоо гэдгийг нь мэдээд “15.000.000 төгрөгнийхөө 10.000.000 төгрөгийг нь буцаагаад өгчих, харин 5.000.000 төгрөгийг нь та зардалдаа ав” гэж хэлсэн. Тэгэхэд “тэгье Эрдэнэтээс мөнгө ороод ирэхээр өгье” гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Сичинтү /Вао Siqintu/-гийн /2хх-ийн 191-192/: “...би тухайн үед Бээжин хотод явж таарсан. ...тэгээд Өвөрмонгол орны Спорт хорооны хэлтсийн дарга Насан багшид “лицензээ хураалгасан сэргээлгээд өгөх танил тал байна уу” гэхэд “Ц.Б гэдэг хүн байгаа очоод уулзаарай” гэж хэлсэн. Би Ц.Б гэдэг хүнтэй утсаар холбогдоод Бөхийн өргөө дээр очиж уулзсан. Би лицензийнхээ талаар ярихад “бүтээж болно, мөнгө төгрөг хэрэг болно, ...эхний ээлжинд 10.000.000 төгрөг хэрэг болно” гэж хэлсэн. М.Цогтбаатарын хамт 10.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Бд өгсөн. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Ц.Б бид хоёрт “лицензийг чинь хурдан сэргээлгээд өгнө, чадахгүй бол мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа “10.000.000 төгрөг чинь хүрэхгүй байна, 5.000.000 төгрөг нэмээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд Эрлийн байрны гадаа машин дотор нь М.Цогтбаатартай хамт авчирч өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Чинбаатарын /2хх-ийн 193-194/: “...Би ашигт малтмалын хэлтсийн даргыг 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж томилогдон хашиж байгаад 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ц.Б заан хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан нэг удаа манай ажил дээр ирж уулзаж байсан. Тухайн үед ямар компанийн талаар орж ирсэнийг санахгүй байна. Надаас хайгуулын лиценз сунгуулах талаар уулзсан. Би тухайн үед юу гэж хариулж байснаа санахгүй байна. Ц.Б надад яг юу гэж хэлж байсныг нь санахгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Жаргалсайханы /Зхх-ийн 156-158, 159-161, 162-163/: “...Би “Квом” ХХК-г 2007 онд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан. ...2013 онд 3,4 дүгээр цахилгаан станцын 196 айлын орон сууц барих ажлыг хийж эхэлсэн. ...2013 оны 11 дүгээр сард орон сууц барих ажлын хөлс болох 1 тэрбум төгрөгийг авч чадахгүй байж байтал Ц.Бтай таарсан. Заан Ц.Б “би 4 дүгээр цахилгаан станцын дарга ажилтай Цэвээн гуайг танина, чи надад 50.000.000 төгрөг өгчих юм бол би асуудлыг шийдээд өгчихнө” гэж хэлсэн. Би Ц.Б гэж хүнд “танд мөнгө өгөхгүй, та энэ мөнгийг бүтээж өгөөд энэ мөнгөнөөс 50.000.000 төгрөг ав” гэж хэлсэн. Тэр үед Ц.Б гуай “үгүй, эхлээд дарга нарт мөнгийг нь өгч байж, ажлаа бүтээлгэдэг юм” гэж хэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БГД ...байрны гадна ...20.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Бд өгч, мөнгө өгч авсан талаар гарын үсэг зуруулсан. ...би маргааш нь өөрийн данснаас 30.000.000 төгрөг аваад ажил дээрээ байхад орой 17 цагийн үед манай ажил дээр Ц.Б “ирчихлээ” гэж хэлэхээр нь ...ажлын гадна уулзаад Ц.Бд нэмж өгөөд нийт 50.000.000 төгрөг өгсөн. Баримт үйлдээд гарын үсэг зуруулсан. ...би энэ мөнгийг 2014 оны 05 сараас хойш бага багаар цувуулж авч эхэлсэн. Гэхдээ Ц.Б зааны оролцоо туслалцаагүйгээр авч эхэлсэн. Одоо 1 тэрбум төгрөгөө аваад дууссан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батцэнгэлийн /Зхх-ийн 164-166/: “...захирал М.Жаргалсайханы ярьж байгаагаар Ц.Б мөнгийг нь бүтээгээд өгье гэж худал хэлээд авсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Төмөртогоогийн /Зхх-ийн 167-168/: “...2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр "Квом "ХХК- тай гурвалсан гэрээ байгуулаад барилгын үйл ажиллагаа “ДЦС-3” ТӨХК-ны хойд талд 12 давхар 3 барилга бариулахаар болсон. Манай барилгын үйл ажиллагаа 2013 оноос эхлээд барилга бариулах зөвшөөрөл, зураг төсөл гаргах ажиллагаа хийгээд хавраас нь барилга баригдаж эхэлсэн. Энэ барилга нь ажилчдын өөрсдийн санхүүжилтээр хийгдсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Цэвээний /Зхх-ийн 169-170/: “...2014 оны хавар юм болов уу гэж бодож байна намайг өрөөндөө сууж байсан чинь манай яамны хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн гэдэг хүн Ц.Б заантай хамт орж ирсэн. Тэгээд өрөөнд сууж байгаад “Квом” ХХК-ийн мөнгийг яаралтай шилжүүлж өгөөч гэхээр нь “манай байгууллага “Квом” ХХК 2-ын хоорондох асуудал таньд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд “энэ компани надаас барилгын материал авна гэж мөнгө авсан юм, тэгээд мөнгөө авах гэхээр 4-р цахилгаан станц мөнгө өгөхгүй байна гэж хэлээд байгаа юм” гэж хэлсэн. Би “та нарыг гуйсан гуйгаагүй, ажлын гүйцэтгэлийн дагуу мөнгөө өгч байгаа шүү дээ” гэж хэлээд л гаргаж байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Т.Баярсайханы /4хх-ийн 45-46, 47/: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих ангиудад мах нийлүүлдэг. Тухайн газруудтай мах нийлүүлдэг нь үнэн болно гэсэн тооцооны акт зэргийг үзүүлж “Max импекс”-тэй мах нийлүүлэх талаар хийсэн гэрээ байсан. “Max импекс” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хийсэн гэрээ бас байсан. Надад 14 хоногийн хугацаанд сүүлийн нийлүүлэлтээ хийхгүй бол мөнгөө авч чадахгүй байна, одоо энэ мөнгөө оруулаад гүйцэтгэл гаргаад өгчих юм бол мөнгөө авах гээд байна, мөнгөө авахаараа танд өгсөн мөнгөний чинь 40 хувиар өсгөж өгөхөөр болж тохирсон...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Болорцэцэгийн /4хх-ийн 219-221, 222/: “...надад “Max импөкс” компанитай махны гэрээ байгуулсан, “Мах импекс”-ээс хувьцаа эзэмшдэг, ах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг байсан болохоор танил талаараа мах нийлүүлнэ” гээд махны гэрээ болон жилийнхээ олдог ашгаа бичсэн гэрээг харуулсан. ...Тэгээд “би энэ бизнесийг өөрийнхөө ойр дотны хүмүүстэй нийлж хийдэг, ах, дүү нар байраа барьцаанд тавьж байгаа юм шүү” гэж хэлж намайг итгүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ч.Энхбаярын /6хх-ийн 68-70/: “...Ц.Б бид хоёрын дунд мах борлуулах ажил яригдаж байхад хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Би Ц.Бд хамгийн анх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг охиныхоо компаний данснаас шилжүүлсэн. Харин сүүлд өгсөн 100.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Таац мөрөн” ХХК-ийн оффисын байранд бэлнээр өгч өмнө нь хийсэн гэрээний ар талд нэмж 100.000.000 төгрөг авлаа гэдгийг Ц.Бы өөрийнх нь гараар бичүүлж авсан. ...Ц.Б нь тухайн үед надад “Max импекс” болон “ШШГЕГ”-ын хооронд байгуулсан гэрээг үзүүлэн “найз нь энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад “Max импекс”-ээр дамжуулан мөнгөө гаргуулаад авчихна” гэж ярьж байсан. Надаас авсан 200.000.000 төгрөгөөр “адууны мах хямд үнээр худалдаж авна” гэж ярьж байсан. Үнэхээр адууны мах худалдаж авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. ...Миний хувьд худал бичиг баримт үйлдэж эхнэр хүүхэддээ үзүүлэх ямар ч шаардлага байгаагүй. Хэрэв тийм зүйл яриагүй бол зүгээр зээлийн гэрээ хийгээд л мөнгөө өгчихнө...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Чимэддолгорын /7хх-ийн 79-81х/: “...Манай аав Ч.Энхбаяр өөрийн найз Ц.Б гэх хүнийг манай компаний байранд дагуулж ирээд “манай найз Ц.Б бид хоёр хамтран ажиллаж “Max импекс” компаниас мах авч хорих ангиудад нийлүүлэх ажлыг хийх гэж байгаа, эхний ээлжинд 100.000.000 төгрөг хэрэгтэй байна, 45 хоногийн хугацаатай зээлүүлчих, хамгийн сүүлийн хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд өгчихнө” гэж хэлсэн. ... “Таац мөрөн” ХХК-ийн 1501094783 дугаартай данснаас Ц.Бы “ХААН” банкны 5022485879 дугаартай данс руу 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн аав маань бас хэд хоногийн дараа “дахин 100.000.000 төгрөгийг Ц.Б гэх хүнд өгсөн” хэлсэн. ...Аав маань надаас мөнгө зээлж авч байж надад худал бичиг баримт үзүүлэх ямар ч шаардлага байгаагүй...” гэх мэдүүлгээр,  

 

хохирогч Ж.Энхболдын /6хх-ийн 106-108, 109-110/: “...Би Ц.Б гэх хүнтэй 2018 оны 2 дугаар сард танилцаж байсан. ...намайг “60.000.000 төгрөг зээлүүлчих” гээд байхаар нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын ордны зүүн хойд талд байдаг нотариатын газарт очиж өөрт байсан 58.000.000 төгрөгөөр зээлийн гэрээ хийгээд Ц.Бд өгч явуулсан. Гэтэл Ц.Б нь миний мөнгийг 2 сарын дараа буцааж өгнө гэж хэлчихээд хэлсэн амандаа хүрэхгүй, удахгүй мөнгийг чинь буцааж өгнө гэж худал хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. ...Надад нотариат дээр хийлгэсэн гэрээ байгаа. Тухайн гэрээн дээр Ц.Б надаас 58.000.000 төгрөг авсан гээд гарын үсэг зурсан байгаа. ...“зам барилгын ажил хийх гэж байгаа гэтэл мөнгө хэрэг болоод байна” гэж хэлэхээр нь түүнийг бөх барилддаг олны танил хүн учраас намайг залилчихгүй байх гэж итгээд мөнгө өгчихсөн. ...Ц.Б нь надаас авсан мөнгийг юунд хэрхэн зарцуулсан талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Уламбаярын /1хх-ийн 17-18, 6хх-ийн 217-218/: “...Би 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр онцгой байдлын Ц.Бтай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Ц.Б гэж хүнийг сайн танихгүй. 2011 онд манай байгууллагатай гэрээ байгуулж байсан. Уг үзүүлж буй 144 тоот гэрээг байгуулаагүй. Гэрээ дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Ц.Б гэж хүнтэй манай компанийн зүгээс нэг удаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Уг гэрээ нь 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 тоот гэрээ байгуулж, өөрөө мөнгө төгрөгөө гаргаж гэрээний үүргээ зохих ном журмын дагуу дуусгасан. Өөр ямар ч гэрээ байгуулаагүй. Манай “Мах-Импекс” ХХК 2013 оны гэрээ 56 дугаартайгаар дууссан байна. 144 тоот ямар ч гэрээ байхгүй болно...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Алтан-Эрдэнийн /6хх-ийн 222-224/: “...хэрэг хаагдах гэж байгаа одоо энэ гэрээ хэрэгтэй байна гэж манай захиралтай уулзах гэж олон хоног ирсэн. Тэгээд тухайн өдөр уулзсан байх. Гэрээ бол 2-3 хувь байх ёстой. Нэг хувь хийсэн болохоор би асуусан. Тэгэхэд захирал энэ хүнд хэрэгтэй тамга дараад явуулчих гэсэн. Тэгээд би тамга дарж өгөөд явуулсан...” гэх мэдүүлгээр,  

 

 Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 134, 135-136, 4хх-ийн 233-236, 5хх-ийн 25-26, 7хх-ийн 155-157/: “...урьд нь “Max Импекс” компанийн захирал Г.Бтай 2014 оны 4 дүгээр сард уулзаад мах нийлүүлэхээр амаар гэрээ байгуулсан. Тэгээд 2014 оны 10 дугаар сард Т.Аптанцэцэгээс авсан мөнгөөрөө мах авах гээд хуучин хамтарч ажиллаж байсан хүмүүстэй уулзаад “хэдэн үхэр, хэдэн адуу нийлүүлэх бололцоо байна уу” гэхэд “болно” гэж хэлсэн. Би тэр 500.000.000 төгрөгийг 2 хуваагаад хоёр хүнд өгсөн. Гэхдээ ерөнхийдөө буцаад 200.000.000 төгрөгийг бага багаар нь авсан. Тэр 200.000.000 төгрөгийнхөө 126.000.000 төгрөгийг тэдний банк бус санхүүгийн байгууллагад урьд нь өртэй байсан учраас тэр мөнгөө өгч барагдуулсан. Үлдсэн 5.000.000 төгрөгийг 500.000.000 төгрөгийн хүүний мөнгө гэж Т.Алтанцэцэгт 2015 оны 3 дугаар сард өгсөн. Одоо бусад мөнгийг нь нөгөө хүмүүсээсээ авч чадахгүй байгаа. Т.Алтанцэцэгийн мөнгийг өгч чадахгүй байгаа юм. Энэ гэрээ бол хуучин би “Max Импекс”-тэй хийдэг байсан гэрээ байсан. Тухайн үед Г.Б захиралтай аман гэрээ хийсэн байсан. Ер нь бол бичгээр гэрээг хийнэ гэж бодож байгаад амжаагүй байсан. Т.Алтанцэцэгт үзүүлсэн 144 тоот гэрээг тухайн үедээ Г.Бтай аман яриагаар тохирсон байсныгаа бичгээр гэрээ хийгээгүй байсан. Тэгээд би Г.Б даргын гарын үсгийг дуурайлгаад хуурамчаар гарын үсгийг зурсан. 144 тоот гэрээ нь одоо хуурамч л болж байна. ...Т.Алтанцэцэгийг хууран мэхлэх зорилго байгаагүй. Харин гэрээнийхээ дагуу ажил гүйцэтгэж байх л гэж бодсон. ...144 тоот гэрээнд эх хувь гэж байхгүй. Хуучин тамгатай байсан гэрээн дээр би гарын үсгийг нь дуурайлгаж зурсан. Т.Алтанцэцэг бид хоёрын хамтран ажиллах гэрээг Таванбаяр баталгаажуулсан. 144 тоот гэрээг дээрх гэрээний хавсралт болгоод л баталсан байх. Ерөнхийдөө ийм гэрээ байна гээд канондсан хувийг л үзүүлсэн. ...Анх гарын үсгийг дуурайлгаж зурсан эх хувийг хэрэгтэй биш гэж үзээд тоолгүй байж байгаад алга болчихсон...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /6хх-ийн 247-250/: “...Ц.Б гэх хүнтэй 2014 онд 144 дугаартай гэрээ хийгээгүй. 2017 онд Ц.Б гэдэг хүн 144 тоот гэрээг нөхөж хийж өгөөч гэж хийлгэсэн. ...шоронд явуулаад яах вэ гэж бодоод гэрээг нь нөхөж хийж өгсөн. ...манай компанид одоо байхгүй...” гэх мэдүүлэг болон “Мах Импекс” ХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 69 тоот албан бичиг /хх-ийн 67-70/, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 54 тоот албан бичиг /Зхх-ийн 48/, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 198 тоот албан бичиг /5хх-ийн 28/, “Мах Импекс” компаний гүйцэтгэх захирал Г.Бгийн баталсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах, худалдан авах гэрээг харьцуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх-ийн 241-215/, “Мах Импекс” ХХК-ний 2014 оны гэрээ гэсэн хавтсанд 144 дугаартай гэрээ байгаа эсэхэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх-ийн 216/, Т.Алтанцэцэгээс гарган өгсөн тооцоо нийлсэн тухай баримт /4хх-ийн 132-182/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гомдлын агуулга нь “...хохирогч Ж.Энхболдыг залилсан гэх асуудалд “Чандмань тал” ХХК-ийн тендерийн сонгон шалгаруулалт оролцож байсан материал, тендерийн сонгон шалгаруулалт явуулж байсан эрх бүхий албаны хүмүүсийг гэрчээр асуулгах; хохирогч Т.Баярсайханыг залилсан гэх асуудалд Т.Баярсайханы хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулах, “Цаст констракшн” ХХК-ийн эрх бүхий этгээдүүдийг гэрчээр асуулгах; М.Жаргалсайханыг залилсан гэх асуудалд гэрч н.Соёлмаа, н.Отгонбаатар нарыг асуух, “ДЦС-4” ХК-иас “Квом” ХХК-д гэрээний дагуу олгож байсан барилгын ажлын гүйцэтгэлийн төлбөртэй холбоотой баримтуудыг гаргуулах; М.Болорцэцэг, М.Цогтбаатар нарыг залилсан асуудалтай холбоотой нотлох баримт дутуу дулимаг тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэжээ. Цаашилбал “Алтан-Эг” ББСБ-аас авсан зээлийн төлбөрт илүү мөнгө төлсөөр атал Т.Алтанцэцэгийг залилсан гэж буй нь үндэслэлгүй гэжээ.

 

Гэтэл Ц.Б нь “Чандмань тал” ХХК-тай ажил хэргийн ямар ч холбоогүй, энэ талаар тендерт оролцох ажил хөөцөлдсөн зүйлгүй, мөн хохирогч Т.Баярсайхан нь “Цаст констракшн” ХХК-иас авах мөнгөө шууд шүүгдэгч Ц.Бы дансанд шилжүүлсэн, М.Жаргалсайхан, Ц.Б нарыг анх холбож танилцуулсан гэх н.Соёлмаа болон  н.Отгонбаатар нар М.Жаргалсайхантай ямарч өр төлбөрийн асуудал байхгүй, энэ хэргийн хамаарлыг тодорхойлоход ач хобогдолгүй, “Квом” ХХК зохих журмын дагуу барилгын ажил гүйцэтгэлийн төлбөрөө авсан, уул уурхайн хайгуулын лиценз гаргуулахаар бусдаар дамжуулан Ц.Бтай холбогдсон, Ц.Бтай “хамтарч ажиллах” талаар тохиролцсоноос бус түүнд мөнгө зээлүүлээгүй талаар энэ хэргийн гэрч, хохирогч нар мэдүүлэг өгснөөр шүүгдэгч Ц.Б хуурамч гэрээгээр халхавчлан хамтарч ажиллавал ашигтай, бусдаас авч чадахгүй байгаа мөнгийг болон тусгай зөвшөөрөл хөөцөлдөж бүтээж өгнө гэх мэтээр энэ хэргийн хохирогч нарт ойлгуулж хууран мэхлэж төөрөгдүүлэн мөнгийг нь өөрт шилжүүлэн авсан хэргийн нотлогдсон байдал бүрдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байгаа тул дахин гэрч байцаах, баримт сэлт гаргуулах байдлаар нотолгоо цуглуулах нь илүүц, шүүх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээс өөр үр нөлөө авчрахгүй.

 

Мөн шүүгдэгч Ц.Бы “Алтан-Эг” ББСБ-аас шилжүүлэн авсан зээлийн төлбөрт мөнгө төлсөн асуудал нь энэ хэрэгтэй хамааралгүй нь тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээгээр, тооцоо нийлсэн баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г.Бгийн тухайд тэрээр мөрдөн байцаалтын үед Ц.Бы гуйлт, ятгалгаар хуурамч нотлох баримт үйлдсэнээ хүлээхээс гадна түүний гэм буруу өөрийн мэдүүлгээс гадна бусад гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байгааг дурдаж байна.

 

Ийнхүү Ц.Б нь хуурамч гэрээгээр халхавчлан хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэн, санхүүжилтийн эх үүсвэр гаргаж чадах иргэдийг өөртэй нь хамтран ажиллахыг ятган хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгч, төөрөгдүүлэн, амар хялбар аргаар тусгай зөвшөөрөлтэй болох, ажлын гүйцэтгэлийн төлбөрөө гаргуулж авах  гэсэн  хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан хөрөнгө оруулахыг, эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг зөвшөөрүүлэн мөнгөн хөрөнгүүдийг гаргуулан авч, улмаар дээр өгсөн амлалтуудаа эс биелүүлэн өөрийн санхүү, эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллийг нууж, энэ явцдаа хохирогч нарын өгсөн онц их хэмжээний үнийн дүнтэй мөнгөн хөрөнгүүдийг өөртөө шилжүүлэн авсан эдгээр үйлдэл нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг, Г.Б, Ц.Б нар бүлэглэн огт байгуулагдаагүй гэрээг бодитой байгуулсан мэтээр хуурамчаар үйлдэж, үүнийгээ хэрэгт хавсарган өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож буй байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, Ц.Бы үйлдсэн залилах гэмт хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Ц.Бы бусдаас нийт 1.232.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч мэхлэн авсан болон шүүгдэгч Г.Б, Ц.Б нарын бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ц.Бы үйлдсэн залилах гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “…бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол (50.000 нэгж буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээ) учруулж…” залилах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр залилах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул прокуророос шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Шүүх хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нөхөн төлөгдсөн хохирогч Т.Алтанцэцэгийн 500.000.000 төгрөгийн /Ц.Б учруулсан хохиролдоо 110.000.000 төгрөг бэлнээр, 77.000.000 төгрөгт тооцож 1 өрөө орон сууц, 70.000.000 төгрөгт тооцож 2 өрөө орон сууц, 70.000.000 төгрөгт тооцож Лексус-570 маркийн автомашин, 173.000.000 төгрөгт тооцон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19 хороолол эрэл 36 байр, 14, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, долоон өрөө орон сууцыг тус шилжүүлэн хохирол барагдсан нь шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр, тухайн орон сууц Т.Алтанцэцэгийн өмчлөлд шилжсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506738 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон/ хохирлыг хасч, шүүгдэгч Ц.Баас нийт 436.700.000 төгрөг гаргуулж хохирогч М.Цогтбаатарт 15.000.000 төгрөг, хохирогч М.Жаргалсайханд 20.000.000 төгрөг, хохирогч Т.Баярсайханд 99.000.000 төгрөг, хохирогч М.Болорцэцэгт 64.700.000 төгрөг, Ж.Энхболдод 58.000.000 төгрөг, хохирогч Ч.Энхбаярт 180.000.000 төгрөг тус тус олгохоор тогтов.

 

Харин шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч М.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Ж.Энхболд, Ч.Энхбаяр нарын дээрх төлбөрийг бүрэн төлсөн, хохирогч М.Цогтбаатар, М.Болорцэцэг нарын хохирлоос тус тус 3.000.000 төгрөг нөхөн төлсөн болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Баас 61.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Болорцэцэгт, 12.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Цогтбаатарт тус тус олгож, хохирогч Т.Алтанцэцэг, М.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Ж..Энхболд, Ч.Энхбаяр нарт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

 

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу  2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл, хэмжээний дотор 15.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан төрөл, хэмжээний дотор 3.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан төрөл, хэмжээний дотор 2.700 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ингэж ял оногдуулахдаа 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан Ц.Бы үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан нэг төрлийн ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 18.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Шүүх шүүгдэгч Ц.Б-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. Шүүгдэгч Ц.Б шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мөн дурьдаж байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж оногдуулсан ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч М.Болорцэцэг, М.Цогтбаатар нарын бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөх үүрэг хүлээлгэв.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэмтэлтэй CD-г хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг 9999 УБР дугаартай тээврийн хэрэгслийн №00360154 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн гэх  9999 УБР дугаартай “Лексус 570” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “ бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн,

 

 шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “ бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Быг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 3.000 /гурван мянга/ тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 18.000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 1 жил 6 сарын хугацаанд, шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б энэ хэрэгт 105 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1.575.000 /нэг сая таван зуун далан таван/ төгрөгийг эдлэх ялаас хассугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэмтэлтэй CD-г хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг 9999 УБР дугаартай тээврийн хэрэгслийн №00360154 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн гэх  9999 УБР дугаартай “Лексус 570” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Г.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Баас нийт  73.700.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Болорцэцэгт 61.700.000 төгрөг, хохирогч М.Цогтбаатарт 12.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Т.Алтанцэцэг, М.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Ж.Энхболд, Ч.Энхбаяр нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч М.Болорцэцэгийн 61.700.000 төгрөгийн, хохирогч М.Цогтбаатарын 12.000.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ