Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 125

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Д.Төртогтох, Ө.Баасанадалай нарт холбогдох “864.017  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... Иргэн Дамбадаржаа овогтой Төртогтох нь 2014 оны 08-р сарын 27-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10702811 тоот зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Д.Төртогтох нь үндсэн зээл 658.700 төгрөг, торгуулийн хүү 12.104 нотариатын хөлс 9200 төгрөг, нийт 864017 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг, /МЮ86031608/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сандагренчин овогтой Баясгалан миний бие нь “Вишнфанд” ББСБ-ын  байгууллагаас нэхэмжилж  байгаа 751.287 төгрөгийг  төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Б.Баясгаланд холбогдох “751.287  төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Баясгалан  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22581 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11290.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11290.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Б.Баясгаланд холбогдох “751.287  төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22581 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11290.5  төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11290.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН