Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/231

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ат холбогдох эрүүгийн 2025000000262 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Аыг Орхон аймаг Баян-Өндөр Уурхайчин баг 3-7-р байранд байрлах “Хээнцэр гоё” оёдлын газарт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эхнэр Г.Ганчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аын мэдүүлсэн “ Тэр өдөр эхнэр найзуудтайгаа гарч явсан. Шөнө 12 цаг өнгөрч байхад ирэхгүй байсан. Гэтэл нэг согтуу залуу ирж эхнэрийг асуусан. Тэгээд би уур хүрээд мессэж бичсэн. Тэр шөнө ирээгүй. Өглөө ажил дээр нь очиж 3-4 цохисон. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Гэмшиж байна гэх мэдүүлэг,

- Хохирогч Г.Ганчимэгийн мэдүүлсэн...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би Шанд багийн зорилтот бүлгийн хүмүүстэйгээ гадуур 17-23 цагийн хооронд уулзсан. Манай нөхөр над руу мессеж бичээд “гэртээ ирэх юм уу, ирэхгүй бол тэр чигээрээ зайлаарай” гэж бичээд дахин дахин дарамтлаад байсан. Би тухайн үед орой болсон байсан болохоор нийгмийн ажилтан Амарсайханы цамцыг өмсөөд ажил руугаа явсан. Гэртээ орой болсон байхад харьвал нөхөртэйгөө хэрүүл хийнэ гэж бодоод ажлын байранд ирээд хоносон. Миний өмсөж явсан цамцанд Амарсайханы утас байсныг мэдээгүй ажил дээрээ хоносон байсан. Амарсайхан манай гэр лүү утсаа авах гээд эрэгтэй дүүгээ манайх руу оруулахад ...Ганчимэг байна уу, утсаа авах гэсэн юм гэхэд манай нөхөр гэртээ ирээгүй байна гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр “юун залуу чамайг асуугаад байгаа юм бэ, хүн доромжлоод ажил дээрээ байхад манай нөхөр үгийн зөрүүгүй толгойн тус газар гараараа нэлээн хэдэн удаа ээлжлэн цохиж, баруун гараараа толгой руу цохиж хана мөргүүлсэн. Мөн хэл амаар намайг зөндөө доромжилсон. Тэгээд намайг цохьчихоод манай ажлын нөгөө өрөө рүү орсон байхад нь би зугтаж гараад эгч рүүгээ залгаж манай нөхөр намайг зодчихлоо гэж ярихад манай эгч болсон хэргийн талаар ээжид хэлэхэд ээж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй ” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/

- Гэрч Ш.Пүрэвийн мэдүүлсэн...2020 оны 05 сарын 28-ны өдөр охин Ганчимэгийн нөхөр А нь ажил дээр нь хана мөргүүлж, цохисон гэж дүү Уранчимэг над руу утасдахаар нь би гэрээсээ гараад охиныхоо ажил дээр очиход толгой хэсэгт 2-3 газар хавдсан байсан. Би уурандаа хүргэн Аын ажил дээр очиж, “чи яаж байгаа юм, миний охиныг аллаа” гэхэд А нь танай охины буруу ажлаас гар, наад балай авгайгаа гарга гээд ажлынхандаа хэлэхэд нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 451 дугаартай ... Г.Ганчимэгийн биед тархи доргилт, баруун чамархайд хуйханд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Т.А нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-7-р байранд байрлах “Хээнцэр гоё” оёдлын газарт хардалтын улмаас эхнэр Г.Ганчимэгийг зодож биед нь тархи доргилт, баруун чамархайд хуйханд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хувийн шинжтэй харилцаа, хардалтын улмаас эхнэр Г.Ганчимэгийг зодож биед нь тархи доргилт, баруун чамархайд хуйханд зөөлөн эдэд цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Г.Ганчимэгийн  биед  тархи доргилт, баруун чамархайд хуйханд зөөлөн эдэд цус хуралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Т.Аын гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд  тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь Орхон аймаг Баян-Өндөр Уурхайчин баг 3-7-р байранд байрлах “Хээнцэр гоё” оёдлын газарт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эхнэр Г.Ганчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Ялыг саналыг зөвшөөрч байна. 1 сарын хугацаанд төлөх саналтай гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Г.Ганчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй..

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  М овгийн Т.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ