Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00071/и |
Дугаар | 81 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 81
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н овогт Д.Д/РД: */-ийн 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэл-д барилгачнаар, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн няраваар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд Социализмын зам нэгдэл-д хэсгийн даргаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чанар нөөцийн бригадын даргаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бригадын ахлагч болон нарядчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА