Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 83

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 154,450 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч 865,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч Далай жаргалант өргөө Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д  Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,284 төгрөгийн тал хувь болох 4,142 төгрөгийг улсын орлогоос, 2,642 төгрөгийг хариуцагч Ц.Э тус тус гаргуулж нэхэмжлэгч Далай жаргалант өргөө Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,284 төгрөгийн үлдэх хэсэг буюу 4,142 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,320 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА