Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 628

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2020           07          30                                  2020/ШЦТ/628

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхтөр,

Улсын яллагч: С.Солонго,

Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Б.Н-д холбогдох эрүүгийн 2011 0000 00711 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 нөхрийн хамт, Баянгол дүүрэг 3 дугаар хороолол 59-6 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Б.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 437 тоотод иргэн М.Цэвээндолгорыг зодож эрүүл мэндэд нь “...баруун бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун, зүүн ташаа, өгзөг, өвдөгт цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч М.Цэвээндолгор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын Хаанбанктай эцэс дээр Ганаа гэх зүс таних эрэгтэйтэй таарсан тэгээд бид хоёр нэг шил 0,5л савалгаатай Стандарт гэх нэртэй архи дэлгүүрээс авсан тэгээд би гудамжинд уучаад явий гэтэл гудамжинд уугаад яахий манай гэрт ороод тухтай уучий гэхээр нь би танай гэрт хүн байгаа юмуу би гэтэл хүн байхгүй гэхээр нь тэдний гэрт ЧД 16 дугаар хороо Согоотын 437 тоот гэсэн хашаанд орсон бид хоёрыг очход гэрт хүн байхгүй байсан тэгээд байшинд нд ороод архиа уунгаа зурагт үзээд сууж байсан тэгээд би согтоод байхаар нь жоохон унтаад амарчье гээд гуталаа тайлаад орон дээр нь хэвтэж байсан тэгээд л унтаад өгсөн байсан намайг сэрхэд миний өмд тайлчихсан байсан тэгээд гаднаас гаднаас нэг эмэгтэй орж ирээд миний хувцаснаас чирээд гадагшаа чирэж гаргаад “чи миний ээжийг амьд байхад тэгэхгүй шүү” гээд миний дээрээс дэвсээд өшиглөсөн тэгээд намайг нэг юмаар цохиод байсан Ганаа хажуугаар хашаанаас гараад яваад өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/

Гэрч Ц.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 08-ны Өглөө Хаан банктай буудлын дэлгүүрээс архи гарч яваад Цэвээнээ гэх хүүхэнтэй таарсан Цэвээнээ халамцуу байсан тэгээд бид хоёр манайд эрж архиа уухаар болоод ЧД 16 дугаар хороо Согоотын 437 тоот гэртээ ирээд Цэвээнээ бид хоёр архиа уугаад хагасдаа орж байтал Цэвээнээ чи одоо надтай унтахгүй юмуу юмаа хийвэл хийгээчээ гээд байсан би үгүй болоогүй байна гэж байтал Цэвээнээ хувцасаа тайлаад оронд орчихсон тэгээд би хажууд нь сууж байтал хаалга дуугараад охин ороод ирсэн тэгэхээр нь Цэвээнээ дээр хөнжилөө хаячихсан охин орж ирээд ээж яваагүй юмуу гээд хөнжилыг нь хуу татаж хараад уурлаад яахаараа чи миний ээжийг амьд байхад энд байдаг юм гээд үснээс нь татаад аваад гарсан тэгээд орж ирээд намайг зодсон тэгэхээр нь би тал шил архиа аваад гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

Гэрч А.Энхманлайн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өлгөө 10 цагийн үед эхнэр Б.Н-ы хамт ЧД 16 дугаар ороо Согоотын 437 тоот хадамындаа иртэл хадам аав Банзрагч гэртээ нэг эмэгтэй хүнтэй байсан манай эхнэр Б.Н тэр эмэгтэйг үснээс нь чирж гаргаад зодсон би гэрлүү ороод тэр эмэгтэйгийн хувцасын аваад гараад иртэл манай эхнэр Б.Н хүрз барьчихсан зогсож байсан тэгээд би одоо тэр эмэгтэйг хашаанаас гаргаад хувцасын өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №6827 тоот дүгнэлт: 1. М.Цэвээндолгорын баруун бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн шуу, баруун, зүүн ташаа, өгзөг, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

   Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хаана юу болсон талаараа ярина уу? Хариулт: 2020 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед би нөхрийнхөө хамтаар аавынхаа Чингэлтэй дүүрэг 16-р хороо Согоотын 16-437 тоот гэрт ирэхэд аав Банзра - орон дээрээ сууж байсан ба цаана нь эмэгтэй хүн хөнжил дотор цаашаа хараад хэвтз - байхаар нь би ээжийгээ ажилдаа яваагүй юм байна даа гэж бодоод өнгөрсөн. Тэгээд 6и нохойны то аваад эргээд хартал аавын цаанаас үл таних эмэгтэй хүн босоод ирэхээр би ааваас “энэ хэн юм бэ” гэхэд аав “манай найз” гэж хэлсэн. Тэгээд би хөнжпийг нь хуулаад авахад тэр эмэгтэй доогуураа нүцгэн байхаар нь чирж гэрээс гаргаад алагдаж өшиглөж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, хүрзээр 2 удаа мөрлүү нь цохиж, хашаанаас хөөж гаргасан. Тэгсэн тэр эмэгтэй надаас дотуур өмд, гутлаа нэхэхэд нь би өгөөгүй ба харин манай нөхөр Энхманлай тэр эмэгтэйн дотуур өмд, гутлыг нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгч Б.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38-р хуудас/

Шүүгдэгч Б.Н-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, хувийн байдлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 34-37-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч М.Цэвээндолгорын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 43-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Б.Н-н гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 44-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 46-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 437 тоотод хохирогч М.Цэвээндолгорыг ээжийнх нь орон дээр нүцгэн хэвтэж байсан гэж зодож хүний биед баруун бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн шуу, баруун, зүүн ташаа, өгзөг, өвдөгт цус хуралт, зулгаралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Цэвээндолгор, гэрч Ц.Банзрагч, А.Энхманлай нарын мэдүүлэг,  шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №6827 тоот дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Цэвээндолгор нь “...Б.Н бид хоёр сайн дураараа эвлэрч, уучлалт гуйсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй учир түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч М.Цэвээндолгорын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч М.Цэвээндолгор нь шүүгдэгч Б.Нгоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байгаа талаараа ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон