Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2016/00089/И |
Дугаар | 120 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 120
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
“Хаан банк”-ны Сэлэнгэ салбарын тооцооны төвийн нэхэмжлэлтэй “Г.Баярсайхан, Б.Пүрэвсүрэн нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Сэлэнгэ салбарын тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Баярсайхан нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар №ЗГ394 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 3.463.694.20 төгрөг, зээлийн хүүд 1.252.873.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 319.07 төгрөг нийт 4.176.886.86 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг 2016 оны 08 сарын 02-ны дөрөөс хойш хугацаандаа зээлээ төлөлгүй одоог хүртэл хугацаа хэтэрч байна.
Зээлдэгч Г.Баярсайхан болон Б.Пүрэвсүрэн нар нь зээлийн гэрээгээ зөрчиж графикт заагдсан зээлийн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй бидний ажилд хүндрэл учруулж байгаа тул зээлдэгч нарыг эрэн сурвалжлах тухай захирамж гарган, эрэн сурвалжилж бидний ажилд туслана уу гэх
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 2 дугаар баг, 18 дугаар байрны 10 тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, “Хаан” банкны Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежэр ажилтай, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Батцэнгэлийн Түвшинжаргал РД:/МЮ85092271/ - аас хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Баярсайхан хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвсайхан нар нь “Хаан” банкны Сэлэнгэ салбараас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэйгээр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Г.Баярсайхан нь зээл авах үедээ Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургуульд ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сард ажлаасаа гарсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрт 3.463.694.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.252.873.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 319.07 төгрөг нийт 4.716.886.86 төгрөг төлсөн. Г.Баярсайхан нь ажлаасаа гарсны дараа Солонгос улсад очиж ажил хийж зээлээ төлдөг байсан. 2016 оны 08 дугаар сар хүртэл зээлээ төлж байсан бөгөөд түүнээс хойш төлөгдөөгүй. Банкны эдийн засагч зээлдэгчтэй утсаар болон Фэйсбүүкээр холбогдож зээлээ төлөх талаар удаа дараа шаардлага тавьж байсан. Гэрт олон удаа очиж үзэхэд гэртээ байхгүй байсан. Албан ёсны хаягтай гэрт нь очиход энэ байрыг түрээслүүлсэн гээд өөр хүмүүс гарч ирсэн. Тиймээс Г.Баярсайхан Б.Пүрэвсүрэн нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэх
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Сэлэнгэ салбарын тооцооны төвийн нэхэмжлэлтэй Г.Баярсайхан, Б.Пүрэвсүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: “Хаан банк”-ны зээлдэгч Г.Баярсайхан, Б.Пүрэвсүрэн нар нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 101 тоотод оршин сууж байсан гэх боловч дээрх этгээдүүд нь уг хаягтаа байхгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 7-9 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа болон Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН