Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020       07          29                                  2020/ШЦТ/622

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхтөр,

Улсын яллагч: И.Ариунсанаа,

Хохирогч : Д.Баттулга

Гэрч: Ө.Сугармаа

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2011 0075 80446 дугаар эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Маркью үйлчилгээний төвийн захирал ажилтай гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны Е байрны 44 тоотод оршин суух хаягтай, урьд 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” зочид буудлын 607 тоот өрөөнд хохирогч Б.Баттулгын хамар луу гараараа 1 удаа цохиж, газар унахад нь толгой руу нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...3 дугаар сарын 26-27-ныг шилжих шөнө уулзалттай байсан. Тэр буудлын эзэн манай таньдаг хүн байдаг. Миний дүү ирээд эхнэрээ авсан дээр юм шиг байна. Нэг залуутай үнсэлцээд байна гэхээр нь би очсон. Очсон чинь Тулгаа байсан. Би Тулгааг байна ч гэж бодоогүй. Манай эхнэр намайг зайл гэхээр нь цуг харъя гэсан чинь харихгүй гэсэн. Би харъя гэсэн чинь Тулгаа босоод ирсэн. Тэгэхээр нь би миний хөшгин зүгээр суу гэж хэлсэн чинь Тулгаа гараа зангидаад байсан. Тэгэхээр нь би шилэн хүзүүн дээр нь дараад нэг өвдөглөсөн.  Тулгаагийн хамарнаас цус гараад Тулгаа цагдаа дуудсан. Цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөд намайг эрүүлжүүлэхэд аваажсан. Эрүүлжүүлэхэд очоод согтолтын зэрэг байгаагүй болохоор намайг явуулсан. Буцаад очиход Тулгаа дахиад очоод буудалд байсан. Би юу ч дугараагүй эхнэрээ аваад явсан. Унагааж өшиглөсөн зүйл байхгүй...” гэв.

            Хохирогч Б.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр Ө.Сугармаа гээд манай найз залгасан. Нэг эмэгтэй байна. Вэст гээд зочид буудалд 6 давхарт хүрээд ир гар утасны цэнэглэгч гэсэн. Очиход гитартай хүрээд ирвэл сайн байна. Хэдүүлээ дуу дуулая гэсэн. Би нэг найзтайгаа очсон. Найз маань түрүүлээд гитараа аваад явсан. Батбилгийн хэлж байгаа шиг үнэн. Би найзыгаа согтуугаар далимдуулж коридор дотор оролдсон гэдэг нь үнэн. Тэгээд Шүүгдэгч Б.Б гаднаас вискитэй орж ирсэн. Би ууж болдоггүй өвчинтэй. Авчирсан вискинээс би нэг 2 татсан байх. Б.Б бид 2 хамтран ажилдаг. Ө.Сугармаа энэ 2 маргаантай байсан учраас Ө.Сугармаагийн нүүр рүү цохьсон. Яах гээд байгаа юм бэ гэдэг байдлаар болиулах гээд очсон. Намайг санаандгүй байдлаар намайг цохьсон. Газар унаад өшиглөсөн гэдэг нь би тухайн үед худлаа мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Гэрч Ө.Сугармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би найз Хулантай байсан. Тэгээд хохирогч Б.Баттулгыг дуудсан. Хохирогч Б.Баттулга нь найзтайгаа хамт ирсэн. Манай найз Хулан, хохирогч түүний найз бид 4 хамт сууж байгаад хохирогчийн найз нь яваад Хохирогч явлаа гээд гарсан. Буцаж орж ирээд дөнгөж орж ирээд сууж байтал манай нөхөр орж ирсэн. Нөхөр орж ирээд үл ойлголцол болсон...” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 45 минутын үед өмнө хамт ажиллаж байсан Суугий гэх эмэгтэй над руу залгаад Best зочид буудалд байна хүрээд ир гэхээр нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн хойно байрлах Best зочид буудлын 607 тоотод очиход Суугий найз Хулангийн хамт байсан. Тэгээд бид нар юм ярьж суунгаа пиво ууцгаасан. Тэгээд би явахаар болоод 00 цаг 40 минутын орчим буудлаас гараад машин руугаа очоод хартал миний машинд 3 литрийн пиво байхаар нь аваад буцаад орсон. Тэгээд байж байтал Суугийгийн нөхөр гэх хүн гаднаас нэг шил виски бариад ороод ирсэн. Бид нар уугаад сууж байтал нөхөр нь Суугийтай маргалдаад гар хүрээд байхаар нь би Суугий чи наашаа суу, би наана чинь сууя гээд суудлаа солиод нөхөр нь миний хамар луу гараараа нэг удаа цохиод би газар унасан. Тэгээд намайг газар унасан байхад хөлөөрөө цээж, гэдэс рүү тус бүр 1 удаа өшиглөөд мөн толгой руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Миний ойлгосон зүйл бол Суугий тухайн үед 2 дахь өдрөө гадуур шоудаж явсан шиг байсан. Тэр хоёр хоорондоо ярьж байсан. Гэтэл намайг зодсон шалтгааныг цагдаа дээр ирээд намайг эхнэртэйгээ хардсан гэсэн шалтгаан хэлсэн.

 “...Намайг зодсон Б.Б-н эхнэр Сугармаа над руу удаа дараа залгаж, мессеж, фейсбүүкээр гомдлоо буцаж аваач гэж гуйсан.  2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр миний хаан банкны 5059378909 данс руу 5163108093 данснаас Сугармаагаас эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Б.Б миний хамар луу гарааараа 1 удаа хүчтэй цохих үед миний хамар хугарч цус гарсан. Дараа нь намайг газар унасан байхад толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Хамар хугарсан гэмтлийг гараараа цохисон бусад зүүн нүдний доод булангийн цус хуралт, урууд зулгаралт гэмтлийг нүүр лүү хөлөөрөө өшиглөж байхад учирсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 21-р хуудас/

Гэрч Ө.Сугармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би найз Хулантай хамт “Вест”зочид буудалд орж хамт пиво уусан. Улмаар би найз Баттулгыг дуудаад, тэрээр орой 23 цагийн үед ирээд бид  хоёртой хамт пиво ууж сууж байтал манай нөхөр Б.Б ирээд над руу “та хэд юугаа хийгээд сууж байгаа юм, гэртээ харь” гэж хэлэхээр нь би уурласан. Тэгээд Б.Б намайг 2 удаа алгадсан чинь Баттулга босоод иртэл Б.Б Баттулгыг цохих шиг болсон. Би нүүрээ дараад доошоо хараад сууж байсан болохоор Баттулгыг хаана нь яаж цохисон гэдгийг хараагүй. Баттулгын хамраас нь цус гарсан байдалтай гараараа хамраа дараад зогсож байсан. Тэгээд Баттулга цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ирээд Б.Бийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/

Гэрч Ц.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би найз Сугармаагийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Бест”зочид буудлын 607 тоот өрөөнд ороод мартийн баярыг тэмдэглээд пиво ууцгаасан. Тэгээд орой яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна Сугармаа гар утасны цэнэглэгчийг найз Баттулга гэх залууд захиад авчруулсан. Баттулга ирээд бид хоёртой хамт пиво уугаад юм яриад сууж байсан. Гэтэл Сугармаагийн нөхөр Б.Б гаднаас орж ирээд бид нартай сайн байна уу гэж мэнд мэдээд хамт суугаад юм ярьж эхэлсэн. Улмаар Сугармаа үг дуугарах гэтэл нөхөр нь нүүр лүү нь 2 удаа алгадсан. Учир нь Баттулга гэх залуу ирчихсэн Сугармааг хардаж уурласан байх гэж бодож байна. Б.Б Сугармааг алгадсаны дараа Баттулга гэх залуу хүүе болиоч ээ гэж хэлсэн чинь  Б.Б тэр залуугийн хамар луу нь цохиж байгаа харагдсан. Тэгсэн чинь Баттулгын хамарнаас нь цус гарсан бөгөөд тэрээр цагдаа дуудсан. ...Хамар луу нь гараараа цохиж байгаа харагдсан. Яг хэдэн удаа цохиж байсан гэдгийг анзаараагүй. Гэнэт л Баттулгын хамарнаас нь цус гарсан чи яаж байгаа юм бэ намайг цохичихлоо ш дээ хөгшөөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №3486 дугаартай дүгнэлт. “1. Б.Баттулгын биед хамар яс, таславчийн хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүдээс хамар яс, таславчийн хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. ...би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг дэлгэрэнгүй хэлж ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47-р хуудас/

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэрийн найз Хулан над руу залгаад танай эхнэр чинь “Бест” зочид буудалд байна. Энд нэг залуутай алцагнаад байна эхнэрээ ирж ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очсон. “Бест” нэртэй зочид буудалд яваад ортол манай эхнэр Сугармаа, найз Хулан болон зүс таних Баттулга нар сууж байсан. Би орохдоо нэг шил виски аваад орсон бөгөөд ороод сууж байхдаа эхнэртээ хандаж “чи олон хоонг ууж идэж явах юм. Гэрт чинь 3 хүүхэд чинь байна гэртээ хариач ээ” гэхэд манай эхнэр намайг сайхан залуучууд хүрээлдэг, чи зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрээ хоёр удаа алгадсан чинь хажууд сууж байсан Баттулга гараа атгаад босоод ирэхээр нь би суу гэж хэлээд нүүр лүү нь өвдөглөсөн. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/

Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34-р хуудас/

Хохирогч Б.Баттулгын Хаан банк дахь 5059378909 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 36-р хуудас/

Шүүгдэгч Б.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 33-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бест” /Best/ зочид буудлын 607 тоот өрөөнд хувийн таарамжагүй харьцааны улмаас буюу эхнэр Ө.Сугармаатай хохирогч Б.Баттулгыг хардсаны улмаас хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хамар луу цохиж, зодсоны улмаас хүний биед хамар яс, таславчийн хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Баттулгын мэдүүлэг, гэрч Ө.Сугармаа, Ц.Хулан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №3486 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар болон гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Б.Б-н үйлдэл болон хохирогч Б.Баттулгын биед учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Баттулгад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Б нь одоо бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн гэж байгаа боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч тэнсэж, хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул  анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон