Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 560

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          10                                   2020/ШЦТ/560

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Т.М-т холбогдох эрүүгийн 1911 02932 0529 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Найрамдал нэртэй зоогийн газрын бие засах өрөөнд байсан иргэн Г.Болормаагийн цүнхнээс “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Г.Болормаагийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ найрамдал нэртэй Хятад ресторанд ажлын газрын Должинсүрэн, Усанболор, Мөнхтуул нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд үйлчлүүлж дуусаад гарахдаа би ариун цэврийн өрөөрүү өөрийн гар цүнхтэй хамт ороод гарахдаа цүнхээ бие засах өрөөнд мартаад гарсан байсан. Намайг бие засах гарч ирэхдээ надтай хамт явж байсан хүмүүс тооцоо хийж байсан. Тэгээд би тооцооны мөнгө төлөх гэтэл цүнхээ бие засах өрөөнд мартсан тухайгаа санаад буцаж очоод гар цүнхээ авахад миний гар цүнх байсан боловч байсан дотор нь байсан гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тухайн газрын зөөгч, үйлчлүүлэгч нарт хэлээд дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Мөн дараа нь би цагдаагийн байгууллагад ирээд мэдүүлэг өгч байхад Шинэ найрамдал зоогийн газрын ажилтан надаас мэдүүлэг авч байсан цагдаагийн алба хаагч руу залгаад хяналтын камер шүүж үзэхэд тухайн гар утсаа алдсан гэх эмэгтэйгийн араас нь эрэгтэй хүн ороод гарсан байна, мөн тухайн эрэгтэй хүн манай зоогийн газар үйлчлүүлж гарахдаа өөрийн картаар тооцоо хийсэн байна гэж хэлж мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Э.Усанболорын “...Би тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил тараад 19:00 цагаас 20:00 цагийн орчимд Г.Болормаа, С.Должинсүрэн, Б.Мөнхтуул нарын хамт Шинэ найрамдал зоогийн газарт орж үйлчлүүлсэн. Бид нар Найрамдал зоогийн газраас гарах гэж байхад Болормаа өөрийн гар утсаа алга болгосон тухайгаа мэдсэн. ...бид нар тооцоогоо хийх гээд касс дээр нь ирэхэд Болормаагийн цүнх нь байгаагүй тэгээд Болормаа цүнхээ байхгүй байгааг мэдээд ариун цэврийн өрөө рүү орж өөрийн цүнхээ олж аваад буцаад ирсэн. Энэ үед түүний цүнх дотор байсан гар утас нь байхгүй болсон байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Анхбаярын “...тэр хүүхэн өөрөө ариун цэврийн өрөөрүү яваад цүнхээ ариун цэврийн өрөөнөөс аваад ирсэн. Цүнхээ манай кассын ширээн дээр авчираад ухаж узээд мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйл байна гэж байснаа утас байхгүй байна гээд хайж эхэлсэн. Би тэр эмэгтэйн утасруу залгаж үзсэн мөн цуг явж байсан хүмүүс нь ч залгаж байсан. Тэгэхэд утас нь холбогдох боломжгүй унтарсан байсан. Тэгээд би гялс хяналтын камер шүүж үзхэд утсаа алдсан гэх эмэгтэй бие засах өрөөрүү цүнхтэйгээ ороод гарч ирэхдээ цүнхгүй гарч ирээд сууж байсан өрөөрүүгээ орсон. Удалгүй вип-3 өрөөнд үйлчлүүлж байсан нэг эмэгтэй тэр эмэгтэйн араас бие засах өрөөнд ороод нилээд удаж байгаад гарч ирээд шууд сууж байсан өрөөрүүгээ ороод хувцсаа өмсөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжпэгч Г.Одонгараваагийн “...би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байхаа “гар утас зарна” фейсбүүк групп дээдээс Sis esui гэсэн нэртэй хүнээс Самсунг А50 маркийн хөх өнгийн гар утсыг ломбарднаас чөлөөлөөд авах хүн байна уу гэсэн зар байршуулсан байхаар нь би тухайн хүний дээрх Sis esui гэсэн нэртэй мессенжерээр холбогдоод гар утсыг худалдаж авахаар болсон. Ингээд дээрх гар утсыг тэр эмэгтэй надад 380.000 төгрөгөөр зарна гэж хэлээд улмаар тухайн гар утсыг Цэцэг төвийн ард байрлах “Төгрөг” гэх нэртэй ломбарданд байгаа гэхээр нь би тухайн ломбарданд ирсэн. Ломбарданд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тэр мессенжер бичсэн эмэгтэй ирсэн ба ингээд надад гар утсыг 350.000 төгрөгөөр зарсан. Би мөнгөө бэлнээр тоолж өгсөн. Харин тэр эмэгтэй ломбарданд 270.000 төгрөгөөр тоолж өгөөд үлдэгдэл мөнгөө өөрөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

“Төгрөг” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 77 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78, 80 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Найрамдал нэртэй зоогийн газрын бие засах өрөөнд байсан иргэн Г.Болормаагийн цүнхнээс “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Болормаагийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ найрамдал нэртэй Хятад ресторанд ажлын газрын Должинсүрэн, Усанболор, Мөнхтуул нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд үйлчлүүлж дуусаад гарахдаа би ариун цэврийн өрөөрүү өөрийн гар цүнхтэй хамт ороод гарахдаа цүнхээ бие засах өрөөнд мартаад гарсан байсан. Намайг бие засах гарч ирэхдээ надтай хамт явж байсан хүмүүс тооцоо хийж байсан. Тэгээд би тооцооны мөнгө төлөх гэтэл цүнхээ бие засах өрөөнд мартсан тухайгаа санаад буцаж очоод гар цүнхээ авахад миний гар цүнх байсан боловч байсан дотор нь байсан гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тухайн газрын зөөгч, үйлчлүүлэгч нарт хэлээд дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Мөн дараа нь би цагдаагийн байгууллагад ирээд мэдүүлэг өгч байхад Шинэ найрамдал зоогийн газрын ажилтан надаас мэдүүлэг авч байсан цагдаагийн алба хаагч руу залгаад хяналтын камер шүүж үзэхэд тухайн гар утсаа алдсан гэх эмэгтэйгийн араас нь эрэгтэй хүн ороод гарсан байна, мөн тухайн эрэгтэй хүн манай зоогийн газар үйлчлүүлж гарахдаа өөрийн картаар тооцоо хийсэн байна гэж хэлж мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Э.Усанболорын “...Би тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил тараад 19:00 цагаас 20:00 цагийн орчимд Г.Болормаа, С.Должинсүрэн, Б.Мөнхтуул нарын хамт Шинэ найрамдал зоогийн газарт орж үйлчлүүлсэн. Бид нар Найрамдал зоогийн газраас гарах гэж байхад Болормаа өөрийн гар утсаа алга болгосон тухайгаа мэдсэн. ...бид нар тооцоогоо хийх гээд касс дээр нь ирэхэд Болормаагийн цүнх нь байгаагүй тэгээд Болормаа цүнхээ байхгүй байгааг мэдээд ариун цэврийн өрөө рүү орж өөрийн цүнхээ олж аваад буцаад ирсэн. Энэ үед түүний цүнх дотор байсан гар утас нь байхгүй болсон байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Б.Анхбаярын “...тэр хүүхэн өөрөө ариун цэврийн өрөөрүү яваад цүнхээ ариун цэврийн өрөөнөөс аваад ирсэн. Цүнхээ манай кассын ширээн дээр авчираад ухаж узээд мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйл байна гэж байснаа утас байхгүй байна гээд хайж эхэлсэн. Би тэр эмэгтэйн утасруу залгаж үзсэн мөн цуг явж байсан хүмүүс нь ч залгаж байсан. Тэгэхэд утас нь холбогдох боломжгүй унтарсан байсан. Тэгээд би гялс хяналтын камер шүүж үзхэд утсаа алдсан гэх эмэгтэй бие засах өрөөрүү цүнхтэйгээ ороод гарч ирэхдээ цүнхгүй гарч ирээд сууж байсан өрөөрүүгээ орсон. Удалгүй вип-3 өрөөнд үйлчлүүлж байсан нэг эмэгтэй тэр эмэгтэйн араас бие засах өрөөнд ороод нилээд удаж байгаад гарч ирээд шууд сууж байсан өрөөрүүгээ ороод хувцсаа өмсөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, иргэний нэхэмжпэгч Г.Одонгараваагийн “...би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байхаа “гар утас зарна” фейсбүүк групп дээдээс Sis esui гэсэн нэртэй хүнээс Самсунг А50 маркийн хөх өнгийн гар утсыг ломбарднаас чөлөөлөөд авах хүн байна уу гэсэн зар байршуулсан байхаар нь би тухайн хүний дээрх Sis esui гэсэн нэртэй мессенжерээр холбогдоод гар утсыг худалдаж авахаар болсон. Ингээд дээрх гар утсыг тэр эмэгтэй надад 380.000 төгрөгөөр зарна гэж хэлээд улмаар тухайн гар утсыг Цэцэг төвийн ард байрлах “Төгрөг” гэх нэртэй ломбарданд байгаа гэхээр нь би тухайн ломбарданд ирсэн. Ломбарданд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тэр мессенжер бичсэн эмэгтэй ирсэн ба ингээд надад гар утсыг 350.000 төгрөгөөр зарсан. Би мөнгөө бэлнээр тоолж өгсөн. Харин тэр эмэгтэй ломбарданд 270.000 төгрөгөөр тоолж өгөөд үлдэгдэл мөнгөө өөрөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/, “Төгрөг” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 77 дугаар хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78, 80 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирогч Г.Болормаа нь “...би гар утсаа буцааж авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”,

Иргэний нэхэмжлэгч Г.Одонгараваа нь “...би 350.000 төгрөгийг авчихсан тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Т.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ