| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0756/Э |
| Дугаар | 1391 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 1391
2020 07 29 2020/ШЦТ/1391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Уранцэцэг,
хохирогч Ц.Д.,
хохирогч Б.М.,
хохирогч Д.Ц.,
хохирогч Б.А.ийн өмгөөлөгч Б.Булгантамир,
шүүгдэгч Э.С., түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.гийн С.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 01210 0680 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийнхээ хамт оршин суух, Б. овогт Э.гийн С..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С. нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 7992 УБА улсын дугаартай, ZVW30-5642463 арлын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 15.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 11.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 4.500.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 3798 УББ улсын дугаартай, ZVW41-3147106 арлын дугаартай, Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 12.500.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 4.500.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 2720 УБХ улсын дугаартай, ZVW30-1561988 арлын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 16.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 5610 УНА улсын дугаартай, ZVW30-1161006 арлын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 16.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 15.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус тус залилан авч, хохирогч О.Н.т нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” худалдааны төвийн орчимд Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцсон урьдчилгаа төлбөрт иргэн Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 14-44 УНИ улсын дугаартай Ниссан Тина маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр бодож, бэлэн 900.000 төгрөгийн хамт шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийг шилжүүлэлгүй залилж, нийт 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Д.д “...хямд тээврийн хэрэгсэл худалдан авч зараад ашиг унагааж, ашигаа хуваан авъя” гэж 3.900.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч, хохирогч Ц.Д.д 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Э.өөс түүний эзэмшлийн 74-90 УНИ улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг 2.900.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 1.900.000 төгрөгийг өгч, улмаар тээврийн хэрэгслийн нэр шилжсэний дараа үлдэгдэл мөнгийг дансаар шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч, хохирогч Б.Э.д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н.аас залилан авсан Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Б.Ц.д “Даян кредит” банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдахаар тохиролцон, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тээврийн хэрэгслийг буцаан авч, хохирогч Б.Ц.д 2.476.400 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дизель хүрээ авто худалдааны төв дээр автомашины худалдаа наймаа эрхэлдэг иргэн Б.А.ээс 09-84 УНЭ улсын дугаартай, Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг 18.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авсан боловч тээврийн хэрэгслийн мөнгийг өгөлгүй залилан мэхэлж, 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С. мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сард Ц. ах манайд ирсэн. Машин тэрэг зарж байгаа юм чинь ахыгаа нэг унаатай болгоод, хүүхэд цэргээс ирэхэд өнгөтэй, өөдтэй юмтай байя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүний машин борлуулж байгаа юм чинь бас ядарсан нэгэндээ тусалъя, нэг нь ч гэсэн унах унаатай болог гээд Н.аас машин авч өгсөн. Тухайн үед газар зарагдсан зарагдаагүй Цогоо ахад өгье гэсэн сэтгэл байсан бол тэр урьдчилгааны мөнгийг өгөх боломж хангалттай байсан. Өөрөө махны үйлдвэрт хүүхэдтэйгээ ажиллаж, хоёулаа сардаа 2 сая гаруй төгрөгийн цалинтай байсан. Би олон удаа хэлсэн, над руу байнга залгаад байна, би өөрөө хүний юман дээр зогсч байгаа, хүүхдээ тэжээж байгаа, ажил хийж болохгүй байна гэдэг байсан. Тэгээд Н. “одоо танайхыг 2 сар гаран харлаа, одоо мөнгөө авъя, үгүй бол машин тэргээ авъя, та нар хүний гаальтай юмыг банк бусад тавьчихаад одоо ингээд удаад байна, сүүлдээ Сайханаа утсаа авахгүй байна” гэдэг яриа эд нарын хооронд өрнөсөн. Одоо нэгэнт Цагаан сар болох гэж байгаа юм чинь та нар хоорондоо зохицоод гэрээ хийгээч ээ гэж би хажууд нь гуйсан. Тэгтэл Н. 7 хоногийн хугацаа өгье гэсэн. Тэгтэл Цогоо ахын эхнэр нь одоо бол 1 сая төгрөгийг нь өгч чадна, яагаад гэвэл Цагаан сар болчихсон сарынхаа юмыг авчихсан боломжгүй байна” гэсэн. Гэтэл Н. “тэгвэл би машинаа аваад явна” гэтэл Цогоо ах машиныг нь өгнө гээд суллаж өгсөн. Тэгэнгүүтээ тэднийхээс гараад 1 км ч хүрэлгүй явж байгаад миний машиныг барьцаалаад авчихсан. Энэ машиныхаа учрыг чи өөрөө ол гээд. Хэн хэнийгээ хохироочихгүйн тулд 2-3 өдөр зарах гэж оролдсон. Газ, бензин хосолсон байсан учраас зарах боломжгүй байсан. Дээрээс нь тэр машин сар болоход арай хэтэрхий болчихсон байсан буюу гупер нь хагарчихсан, ороо гараатай, машины өнгө үзэмж, үнэр танартай болчихсон байсан ба 3-4 хонож байж үнэрийг нь гаргасан. Тэгэхээр нь би Н. дээр очоод “би ер нь хүний өмнөөс барьцаалуулаад байх нь хаашаа юм, чи энэ машинаа өөрөө ав, унаа тэргээ авъя, 5 цаасны ажил хийе, би наадахаар чинь 4 хүүхдээ тэжээдэг” гэтэл Н. надад өгөхгүй гэсэн. Тэгээд би машинаа аваад Цогоо ах руу ярьсан. За би өөрийнхөө машиныг ч авчихлаа, таны машиныг ч авчихлаа, 1 сарын дараа мөнгийг нь өгчих гэж байна, та машинаа авах уу гэтэл Цогоо ах “наад машиныг чинь би авахгүй, Чимгээ, Дууяа хоёртоо өг, тэр хоёр угаасаа наад машиныг чинь авах гээд хэрүүл уруул хийгээд яваад байгаа юм биш үү” гэсэн. Тэгээд Чимгээ эгчид хэлтэл намайг зарчих гэсэн. Би зарах гэж зөндөө явсан. Сүүлдээ банкных нь ажилтан ирээд машинаа хураалгасан. Тэгээд би “би хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгч амждаггүй, орой хичээлээс нь авч амждаггүй, өглөө 09:00 гэж гараад орой 20-21 цаг гэж гэртээ орж ирдэг, миний хоёр хүүхэд өглөө, оройдоо 5000, 5000-аар таксиддаг, тэгэхээр та сар явахад тал мөнгийг нь ч гэсэн хийчих юм байна, надад ч гэсэн нэмэртэй л юм байна, та ч унаатай болно, банкныхаа тал мөнгийг ч хийчихнэ” гэсэн чинь “өө тэгвэл болох юм байна, ах нь хүүхдийг чинь зөөе” гээд хоёр хоног зөөсөн, тэгээд ор сураггүй алга болсон. Тэгээд махны үйлдвэрт орсон, хүүхэдтэйгээ ажил хийгээд л байдаг байсан, халамж, цалин энэ тэр гээд бараг 2 сая гаран төгрөг авдаг байсан, сардаа эдхийх 3-4 сая төгрөгийн орлоготой байсан. Үнэндээ өгье гэсэн сэтгэл байгаагүй. Би өнөөдөр өөрийн нэг унаатай болъё гээд А.ээс 41 авсан. Бичил уурхайн нөхөн сэргээлт гээд манай дүү нар хамтарсан юм нээсэн юм. Тэнд өнгөт чулуу олдворын нөхөн сэргээлт гэдэг дээр би байдаг. Нөхөн сэргээлтээр ажилладаг ч гэсэн давхар чулуугаа бэлэн мөнгөөр зараад, тодорхой хэмжээгээр орлого олдог. Тэгэхэд би А.д өгөх ёстой мөнгөө дор нь өгчихнө гэж өөртөө бардам итгэлтэй байсан. Чулуу аягүй ашигтай байдаг. Өр зээлээ ч дарна гэж бодсон. Гэтэл цагдаа дээр өглөө, өдөргүй очно. Ямар ч ажил хийх боломжгүй. Ингэсээр байгаад би жил гаран явсан. Гэхдээ би ах, дүү нараа гэсэн сэтгэлээр эд нарт тусалсан. Гэвч үүн дээр надад ямар ч эсэргүүцээд байх зүйл байхгүй, бүх юмыг хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 1 сая төгрөгийг нь бэлэн өгөөд, 3.7 саяд урьдчилгаа өгөн машин авъя гээд Приус 30 авсан боловч хянахын гэрэл энэ тэр нь асаад, буцаагаад машинаа больё гээд өгсөн. Сар гарангийн дараа өөр машин гаргаж өгье гээд болоогүй. Хохиролд 3.700.000 төгрөг авах байснаас одоо 1.800.000 төгрөг дутуу байгаа.” гэв.
Хохирогч Ц.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Э.С.д би мөнгө өгсөн. Байшин бариадахъя гээд эхлээд 2.000.000 төгрөг, дараа нь 1.900.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг нь увуулж цувуулж өгсөн. Одоо 3.500.000 төгрөгөө цувуулаад өгчих юм болов уу гэсэн ярих ч үгүй, өгөх ч үгүй яваад байгаа.” гэв.
Хохирогч Б.Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг хэд хоног барилга дээр нь ажиллаж байсан чинь Приус 30 байна, бензин бага иддэг юм байна, тэрийг авах уу гэхээр нь тэгье гээд охины нэр дээр нэг газар байсан, тэрний кадастрын зургийг нь өгөөд, Сайханаагийн нэг найзынх нь нэр дээр шилжүүлж өг гэсэн, би шилжүүлж өгсөн. Барьцаа 3.500.000 төгрөг гээд байхаар нь тэрэнд нь бодож өгсөн байдаг. 1.000.000 төгрөгийг нь болохоор Соната-5-аа зараад бэлэн өгсөн. Тэгээд Приус 30-ыг нь аваад сар сард нь төлөөд явж байсан. Эхний сард нь 756.000 төгрөгийг төлсөн, дараа сард нь 720.000 төгрөгийг төлөөд нэг сар болж байсан чинь машины ченж гэнэ үү тэрэнтэй яриад надаас машины урьдчилгаа авна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, би бичиг баримтаа тэр найзын чинь нэр дээр шилжүүлээд өгчихсөн шүү дээ гэсэн чинь Памбага нь “ах дүү улсууд та нар хоорондоо яриад зохиц” гэсэн. Би махны үйлдвэрт ажиллаж байсан боловч тараалт хийдэг байсан. Үнэр танар нээх айхтар тийм байгаагүй. Гэхдээ дэлгүүрээр юм хум тарааж явдаг байсан тул жаахан үнэр танар байдаг нь байсан л байх. Тэгээд Сайханаа өөрөө уулзаад, газар чинь зарагдахгүй байна, тэр хүн чинь авахгүй гэж байна гэнгүүтээ би машинаа аваад явлаа гээд тэр оройноо аваад явсан. Тэгээд машинаа зарчихаад 1.000.000 төгрөгийг чинь авчирч өгнө гэсэн, авчирч өгсөн ч юм байхгүй тэр чигээрээ чимээгүй болсон. 4 дугуй 1.000.000 төгрөгөнд өгсөн боловч обуд нь хагархай тийм юм өгчихөөд 1.000.000 төгрөг өгсөн гээд байх юм. Тэр байцаагч нь өөрөө манай гадаа ирж үзээд, наадах чинь хагарч барьчихсан хүн алах юм байна, наадахаа буцааж өг гэж байсан. Буцааж өгөх гэсэн боловч хөдөө гадаа явчихсан, гэр орон нь цоожтой байсан, тэгээд буцааж өгөөгүй байгаа. Одоо обудыг нь буцааж өгөөд 1.700.000 төгрөгөө авчихвал гомдол, санал алга.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “14-44 УНМ улсын дугаартай Ниссан Тина маркийн тээврийн хэрэгслийг ажлын хөлсөнд авсан, хэсэг унаж байгаад шинэ орж ирсэн тээврийн хэрэгслийг авахаар болоод 14-44 УНМ улсын дугаартай зээлийн хэрэгслийг 2.800.000 төгрөгт бодож өгсөн, нэмж бэлнээр 900.000 төгрөгийг өгсөн. Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээр авах гэтэл зээлийн нөхцөлийг хангаагүй, тэгтэл Э.С. танил хүнийхээ нэр дээр гаргаж өгнө гэж хэлсэн, тээврийн хэрэгслийг унаад явж байтал хянах самбарын гэрлүүд нь асчихсан, тэгээд Э.С.д энэ талаар хэлэхэд за гээд маргааш нь ирж авсан. Янзлуулчихаад буцаагаад өгнө гэж хэлээд аваад явсан, дахин холбогдоогүй, тээврийн хэрэгслийг өөр хүнд худалдсан байсан. Гэрт нь очиж урьдчилгаанд өгсөн мөнгөө авна гэхээр нөгөө тээврийн хэрэгсэл янзлагдаагүй байгаа, дараа 7 хоногт өгнө гэх мэтээр хэлсээр өнөөдрийг хүрсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 900.000 төгрөгийг миний дансаар өгсөн, одоо Ниссэн Тина маркийн тээврийн хэрэгслийг өгсөн 2.800.000 төгрөгийг авах ёстой байгаа. Э.С. надад худалдсан Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг орж ирсэн, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж байсан. Өөр хэн нэгний тээврийн хэрэгсэл гэж ярьж байгаагүй. Би өөрийн эзэмшлийн 14-44 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах талаар найз нөхдөдөө хэлсэн. Тэгэхэд манай найз Төрмөнх хүнээс асууж өгнө гэж хэлээд чам руу залгана гэж хэлсэн. Тэгээд орой 98118781 дугаарын утаснаас Э.С. тээврийн хэрэгсэл худалдана гэсэн үү, үзье гэж хэлээд тээврийн хэрэгслийг үзсэн. Би 3.500.000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн, тэгэхэд 2.800.000 төгрөгт авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл Э.С. “чи өөр тээврийн хэрэгсэл авах гэж байгаа юм уу” гэхээр нь би 1.000.000 төгрөг нэмж өгөөд өөр тээврийн хэрэгсэл сонирхоно гэдгээ хэлсэн. Тэгтэл Э.С. “чи 1.000.000 төгрөгөө надад өгчих, би өөр тээврийн хэрэгсэл олж өгье” гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад чи ер нь орж ирсэн тээврийн хэрэгсэл авчих, 1-2 жилдээ юм хийхгүй гэсэн ба тэгэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд надад санал болгосон Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг авахаар болж өөрийнхөө тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э.С.д итгэмжлэл хийж өгсөн. Дараа нь 900.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл мөнгийг ББСБ-д барьцаанд тавьж зээлээр авч өгөхөөр тохирсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Э.С. надад Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өгч улсын дугаар авсан. Авсан өдрөө тэр тээврийн хэрэгслийг унаад явж байхад моторын болон хянах самбарын гэрлүүд нь ассан, тэгэхээр нь би маргааш нь Э.С.д хэлэхэд тээврийн хэрэгслийн батерейг нь сольж өгнө гэхээр нь тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан. Дахин тээврийн хэрэгслээ авч чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4-9/,
- Хохирогч О.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Да хүрээ худалдааны төв дээр сүүлийн 5 жил импортын тээврийн хэрэгслийг Япон улсаас оруулж ирж худалдаалж байгаа. 2018 оны 09 дүгээр сараас эхлэн Э.С. гэх үл таних эмэгтэй, нөхрийнхөө хамтаар над дээр ирээд миний зарж байгаа тээврийн хэрэгслүүд дээр 500.000-1.500.000 төгрөгийн хооронд нэмээд өөр хүмүүст худалддаг байсан. Э.С. надаас тээврийн хэрэгсэл авч бусдад худалдахдаа ББСБ-уудаар дамжуулан худалддаг. Тэрнээс хойш 7 хоногт 2-3 удаа ирж миний худалдаалж байгаа тээврийн хэрэгслүүдийг авч яваад өөр хүмүүст худалддаг болсон. 2018 оны 11 дүгээр сарын эхээр ирээд аав, ээждээ тээврийн хэрэгсэл авч өгнө гээд надаас Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа төлбөр өгөлгүйгээр удахгүй өгнө гэж хэлээд аваад явсан. 2-3 хоногийн дараа хэнээс, ямар данснаас орж ирсэн нь мэдэхгүй Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн мөнгө гээд 12.500.000 төгрөг миний дансанд шилжин орж ирсэн. Э.С. Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн мөнгө нь орж ирэхээс өмнө надаас шар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаанд урьдчилгаа 30 хувиа өгье гэж хэлээд аваад явсан. Хэд хоногийн дараа Э.С. эрэгтэй, эмэгтэй 2 хүн дагуулж ирээд миний худалдаалж байсан хар хөх, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслүүдийг зарж өгнө гээд аваад явсан. Тэр үед надад урьдчилгаа мөнгө өгөөгүй. Удалгүй Э.С. 98118781 гэсэн өөрийнхөө дугаараас залгаад сая авсан тээврийн хэрэгслүүдийн банк бус дахь зээл нь шийдэгдээд гарчихсан, харин энэ худалдан авч байгаа 2 хүн маань урьдчилгаа төлбөрийн тус бүрийн 1.000.000 төгрөг дутуу юм байна шүү гээд миний 5039350930 тоот Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Тухайн үедээ хичнээн төгрөгийг шилжүүлсэн болохыг сайн санахгүй байна. Тэгээд 2-3 хоног Э.С. надтай холбогдож байгаад гэнэт алга болоод 98118781 гэсэн дугаар нь холбогдохоо байсан. Одоо болтол миний тээврийн хэрэгсүүдийн үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан. Э.С.ыг би таньдаггүй байсан. 2018 оны 09 дүгээр сараас эхлээд миний ажил дээр ирээд би чиний тээврийн хэрэгслүүдийг худалдаж өгье гээд худалдан авагч олж ирж үзүүлээд миний худалдаж байсан үнээс 500.000-1.500.000 төгрөгийг нэмж худалдаад ашиг олдог байсан. Тэр цагаас хойш зүс мэдэх болсон. Өөрөөр бидний дунд ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Миний тээврийн хэрэгслүүдийг дандаа банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргадаг байсан. Нэг дэх тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэсэн, хар хөх өнгийн Тоёота Приус 41 маркийн, гаалийн бичигтэй тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэсэн, шар өнгөтэй, Тоёота Приус 30 маркийн, гаалийн бичигтэй тээврийн хэрэгсэл байсан 15.500.000 төгрөгөөр худалдсан, гурав дахь тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэсэн хар хөх өнгийн Тоёота Приус 30 маркийн гаалийн бичигтэй тээврийн хэрэгсэл байсан 17.000.000 төгрөгөөр худалдсан, дөрөв дэх нь 2010 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн гаалийн бичигтэй тээврийн хэрэгсэл байсан 16.000.000 төгрөгт худалдсан. Би одоо Э.С.аас 11.000.000 төгрөгийг авах ёстой. 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/,
- Хамгийн эхэнд Э.С. эцэг, эхдээ тээврийн хэрэгсэл авч өгнө гэж хэлээд Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа төлбөргүйгээр 17.000.000 төгрөгөөр тохирч өгсөн, энэ тээврийн хэрэгслийн төлбөр нь гэж 11.000.000 төгрөг дансаар орж ирсэн. Э.С. намайг архи уучихсан байхад 1.500.000 төгрөгийг авсан гээд байгаа юм. Миний хувьд санахгүй байгаа хэдий ч өмнө өгсөн мэдүүлэгтээ дээрх 1.500.000 төгрөгийг авсан гээд 12.500.000 төгрөгийг авсан гээд мэдүүлчихсэн. Тэгээд одоо энэ тээврийн хэрэгслээс 4.500.000 төгрөгийг өгөх дутуу байгаа. Дараа нь шар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 15.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч өгөөд 11.000.000 төгрөгийг дансаар авсан, одоо 4.500.000 төгрөг дутуу байгаа. Дараа нь хар хөх өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр тохироод өгсөн энэ тээврийн хэрэгслээс 1.000.000 төгрөг дутуу байгаа. Дараа нь цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 16.000.000 төгрөгөөр тохирч өгсөн, мөн 1.000.000 төгрөг дутуу байгаа. Одоо нийт 11.000.000 төгрөгийг авах дутуу байгаа. Миний хувьд өмнө нь Э.С.д хэд хэдэн тээврийн хэрэгслийг бусдад худалдуулж байсан. Энэ итгэл дээр итгээд л тээврийн хэрэгслүүдийн нэрийг нь шилжүүлж өгөөд байсан.
2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний 5039320930 дугаартай дансаар Э.С. нөхөр М.Мөнхсаруулын 5076158441 дугаартай данснаас 890.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.140.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөгөөр 1 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 3.500.000 төгрөгөөр 1 удаа, нийт 6.700.000 төгрөг,
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгөөр 1 удаа,
2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.500.000 төгрөгөөр 1 удаа,
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14.900.000 төгрөгөөр 1 удаа,
2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11.000.000 төгрөгөөр 1 удаа,
2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4.500.000 төгрөгөөр 1 удаа,
2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2.900.000 төгрөгөөр 1 удаа,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 1 удаа,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4.500.000 төгрөгөөр 1 удаа тус тус нийт 58.030.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Би Э.С.тай 4 ширхэг тээврийн хэрэгслээ нийт 65.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч өгсөн. Одоо 11.000.000 төгрөгийг авах дутуу байгаа. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний 5039320930 дугаартай дансанд орж ирсэн 3.500.000 төгрөг нь миний сүүлд өгсөн 4 тээврийн хэрэгслийн мөнгө биш, өмнөх худалдсан тээврийн хэрэгслийн мөнгө байгаа юм. Учир нь миний Э.С.д сүүлд өгсөн 4 тээврийн хэрэгсэлд 2006 оны тээврийн хэрэгсэл байхгүй. 2006 оны ямар тээврийн хэрэгсэл Э.С.аар худалдуулснаа санахгүй байна. Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслэл хамгийн анх 2009 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн. Э.С. тухайн үеийн ханшаас хямд өгсөн учир амаар тохироод л өгсөн. Э.С. надаас авсан үнэ дээрээ 1-1.5 сая төгрөгийг нэмж худалддаг.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 84/,
- Хохирогч Б.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “10 дугаар сарын 23-ны өглөө 10:00 цагийн орчим Э.С. гэх эмэгтэй, хар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл уначихсан, мөн нэг эмэгтэйн хамтаар манай хашаанд ирж миний эзэмшлийн Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг үзээд 3.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, уг тээврийн хэрэгслийн торгууль нь 240.000 төгрөг байсан бөгөөд торгуулийг хасаад худалдахаар болсон . Тэгээд надад мөнгийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын АТМ-ээс өвч өгнө гэж хэлээд манай хашаанаас хөдөлсөн. Би Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслээ унаж Э.С.ын араас нь дагаж 7 буудал дээр очсон. 7 буудал дээр ирээд 1.900.000 төгрөгийг одоо өгье, дансаа өгчих, үдээс хойш нэр шилжүүлсний дараа үлдэгдэл 760.000 төгрөгийг өгөөгүй. Би тээврийн хэрэгслээ ББСБ-д 2.600.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан бөгөөд төлбөрөө төлсөөр байгаад 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг Э.С.аас авсан, төлж, хаалгаж, Э.С.д шилжүүлэн өгсөн. Э.С. тээврийн хэрэгслийг авсан хойноо оройд нь мөнгөө шилжүүлээгүй бөгөөд маргааш нь утсаар залган үлдэгдэл мөнгөө асуухад тээврийн хэрэгслээс чинь тос гоожоод байна гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөнөөс 100.000 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгөө өгчих гэхэд би чамаас авсан тээврийн хэрэгслээ худалдаж байж чамд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш бараг 1 сар орчим болсон, тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин утсаар залган мөнгөө асуухад чи хуулиараа яваад олж аваарай, чиний тээврийн хэрэгслийг сэлбэгэнд өгчихсөн, тээврийн хэрэгсэл чинь эвдэрхий, зарагдахгүй байгаа гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би Баруун салаа орох гээд явж байхад миний Э.С.д өгсөн тээврийн хэрэгслийг үл таних хүн унаад явж байхыг харсан. Э.С. надад худал хэлж, миний тээврийн хэрэгслийг аваад цааш нь хүнд худалдсан байна лээ. Би Э.С.аас үлдэгдэл 650.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
“...Э.С. миний тээврийн хэрэгслээ худалдана гэсэн зарыг харчихаад авъя гэсэн, 2.900.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Тэгээд хамт яваад бэлэн 1.900.000 төгрөгийг надад өгсөн. Үлдэгдлийг нэр шилжсэний дараа дансаар өгнө гэсэн. Тэгээд л ирэхгүй, ярихаа байсан. Би мөнгөө нэхэж 2 удаа очиход чи чаддаг юм бол шүүх, цагдаагаараа, хуулиараа яваад олоод аваарай харна аа гэж хэлсэн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгөөс торгууль болон засварын мөнгө хасаад 760.000 төгрөгийг одоо авах үлдэгдэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52/,
- Хохирогч Ц.Д.гийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.С. надаас 2.000.000 төгрөгийг зээлдүүлээч гээд манай гэрт ирсэн. Орой нь дахин нөхөр Саруулын хамтаар ирсэн, тэгээд байшингийн материал аваад 5 хоног болгоод өгье гэж хэлээд надаас гуйсаар байгаад 2.000.000 төгрөгийг авахаар болсон. Хаан банкны АТМ-ээс Э.С. нь нөхөр Саруулынхаа 5076758441 дугаартай данс руу миний данснаас 2.000.000 төгрөгийг өөрөө шилжүүлэн авсан. 5 хоногийн дараа Э.С.аас мөнгөө нэхэхэд одоо өгнө гэсээр байгаад бараг 1 сар болсон. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Э.С. надад хандаж, айлын хашаанд хямдхан Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл байна, хоёулаа авч худалдаад ашиг харъя, чамд байгаа 1.900.0000 төгрөгөөр эхэлж худалдаж аваад худалдсаныхаа дараа үлдгэдэл мөнгийг нь хүмүүст нь өгье гэж хэлсэн, тэгээд би зөвшөөрч Э.С.ын хамтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Япон цэргийн оршуулгын газрын орчим үл таних айлд очсон. Тэр айлын хүмүүстэй ярьж байгаад Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг нь Хаан банкны АТМ-ээс авч өгнө гэж хэлээд тэр хүмүүсийг дагуулан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 7 буудлын АТМ-ээс 1.900.0000 төгрөгийг авч өгсөн, мөн л миний данснаас өөрөө уншуулан авсан. Э.С. надад хэлэхдээ Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслээ бусдад худалдаж чадаагүй байгаа гэж байснаа одоо болохоор зээлээр өгчихсөн байгаа гээд миний мөнгийг өгөхгүй байгаа, ашиг байтугай үндсэн 1.900.0000 төгрөг, барилгын материал авна гээд 2.000.000 төгрөгийг зээлсэн нийт, 3.900.000 төгрөгөө одоо болтол өгөхгүй залилж байгаад гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54/,
- Хохирогч Д.Ц.н өгсөн: “Миний хувьд энэ хүнээс болж надад авч өгсөн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд 756.000 төгрөгөөр 2 сар төлбөрийг төлсөн, мөн өөрийн тээврийн хэрэгслийг худалдаад мөнгийг нь өгчихсөн. Мөнгөн дүнгээр 2.512.000 төгрөгийн хохирол учирсан, мөн унах унаагүй болчихсон ганц халтуур хийж хоол унд, хүүхэд хүргэж өгдөг тээврийн хэрэгслийг маань худалдчихсанд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67/,
- Хохирогч Б.А.ийн өгсөн: “Э.С. бид 2 амаар тохирч, тээврийн хэрэгслийг өгсөн, ямар нэгэн гэрээ хийгээгүй, ямар нэгэн өөр хүний нэр дээр шилжүүлэх зөвшөөрөл өгөөгүй, хэрвээ дээрх миний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ямар нэгэн санхүүгийн байгууллагуудад барьцаалагдах гэж байгааг мэдсэн бол би мөнгөө авах байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Япон улсад хөнгөн осолд орж урд гупер, копуд, гэрэл гэмтсэн байсан. Бүгдийг нь шинээр сольж Э.С.д өгсөн. Монгол улсад яваагүй, унаж онхолдсон зүйл байхгүй. Би тухайн үедээ санахгүй байсан учраас 200-300 орчим мянган төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн. Би дансаа шүүж үзлээ, 540.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна. Дансны хуулгаа авч ирсэн, хэрэгт хавсаргаж өгнө үү, эд хөрөнгийн үнэлгээний газар миний тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний 40.000 төгрөг болсон. Тэгээд 540.000 төгрөгийг хасаад 11.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 203-204/,
- Гэрч Б.Мөнхөөгийн өгсөн: “Б.М. тээврийн хэрэгслээ ББСБ-аар зэээлээр авах гэтэл орлого нь хүрээгүй, зээлийн шаардлага хангаагүй, тэгээд миний нэр дээр авахаар тохироод би материалаа бүрдүүлсэн. Нотариатаар ороод дансны хуулгаа аваад “Хаан агьт” ББСБ-д очиход эдийн засагч нь миний хаягийг орон нутгийнх учраас шаардлага хангахгүй гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн, цааш нь хэрхэн яасан талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60/,
- Гэрч Э.Золбоогийн өгсөн: “Э.С. надад хэлэхдээ эдгээр худалдаж байгаа тээврийн хэрэгслүүд нь миний өөрийн оруулж ирсэн тээврийн хэрэгслүүд байгаа юм, татвараас зугатаж өөр хүмүүсийн нэр дээр оруулж ирдэг гэж хэлж байсан. Тэгээд манай барьцаалан зээлдүүлэх газраар нотариатын гэрээтэйгээр ирж үйлчлүүлдэг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62/,
- Гэрч М.Уранчимэгийн өгсөн: “48-61 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.Д.гийн нэр дээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12.500.000 төгрөгийн зээл гаргасан. Ц.Д. нь зээлийн эргэн төлөлт нэг ч удаа хийгээгүй бөгөөд 3 сарын өмнө дээрх тээврийн хэрэгслийг хураан авсан. Э.С., Д. нар ирж зээл гаргуулан авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66/,
- Гэрч Б.Эрхэмбаярын өгсөн: “Дуудлага худалдаагаар авсан тээврийн хэрэгслүүдийнхээ мөнгийг нь О.Н. өөрөө төлсөн. Тээврийн хэрэгсэл гааль дээр буухад О.Н. өөрөө гаалиас тээврийн хэрэгслүүдээ авсан. Тээврийн хэрэгслүүдийг худалдахдаа над руу залгаж, бид нотариат орж итгэмжлэл хийж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169/,
- Гэрч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: “Би Э.С.тай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, банк бус санхүүгийн байгууллага дээр очиж гэрээ хийсэн, би худалдаж аваагүй, Ц. ах худалдаж авсан ба би банк бус санхүүгийн байгууллагын гэрээг нь өөрийн нэр дээр хийж өгсөн. Ц. ах урьдчилгаанд 1.000.000 төгрөгийг төлсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-171, 2-р хх-ийн 79/,
- Гэрч Ц.Адъяасүрэнгийн өгсөн: “Тэр орой саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг шар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэслийнхээ оронд Гантүлхүүрт өгсөн байсан. Улсын дугаартай, ямар нэгэн асуудал байхгүй тээврийн хэрэгсэл, манай эгчийн нэр дээр байдаг удахгүй нэрийг нь шилжүүлж өгье гэж хэлсэн байсан. 14 хоногийн дараа урьдчилгаа 5.000.000 төгрөгийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг авъя гээд байн байн залгаад байсан ба эгч нь тээврийн хэрэгслээ авна гээд байна гэж Э.С. хэлсэн, Гантүлхүүр 10 дугаар сарын 28-29-нд Да хүрээ худалдааны төв дээр тээврийн хэрэгслийг Э.С.д аваачиж хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-177/,
- Гэрч Гантүлхүүрийн өгсөн: “Тоёота Пулсар маркийн тээврийн хэрэгслээ 1.000.000 төгрөгт бодож өгсөн байсныг буцаан авсан, бэлэн өгсөн 2.000.000 төгрөгөө буцаан аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179/,
- Гэрч Н.Батхуягийн өгсөн: “Э.С.тай гэрээ хийгээгүй, Э.С. ББСБ-д тээврийн хэрэгслээ хураагдсан байгаа очиж уулз гэж зааж намайг явуулсан. Эрдэнэчимэг гэдэг хүний нэр дээр зээлтэй байгаа, энэ хүн зээлээ төлөхгүй байгаа болохоор зээлийн барьцаанд хураагдсан гэж хэлсэн. Энэ тээврийн хэрэгсэл надад байгаа. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Даян кредит ББСБ дээр очиж уулзахад миний нэр дээр гэрээг шинэчилж хийж өгсөн. 2 сарын мөнгө 1.351.560 төгрөгийг төлсөн. Өмнө нь энэ тээврийн хэрэгслийн зээлийн гэрээ Эрдэнэчимэгийн нэр дээр байсан”. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181/,
- Гэрч М.Ариунжаргалын өгсөн: “Миний нэр дээр гаалийн бичиг байсан учраас би очиж гэрээ хийж өгсөн. О.Н. хэрхэн яаж урьдчилгаа мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-198/,
- Гэрч Ж.Энхбаатарын өгсөн: “Надаар гарын үсэг зуруулаад байсан Э.С. хөдөөний хаягтай хүн тээврийн хэрэгсэл авах гээд байна, та ирээд гарын үсэг зураад тус болоод өг гэж хэлсэн. Би тэр тээврийн хэрэгслийг авсан хүнтэй уулзаагүй, царайг нь ч хараагүй. Би өөрийнхөө нэр дээр зээл гаргуулаагүй, Э.С. надад итгэмжлэл дээр гарын үсэг зуруулсан, өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200/,
- Гэрч Э.Бямбасайханы өгсөн: “Анх Тоёота Эстима маркийн 74-90 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдсан Дашка гэх хүн өөрийнхөө нэр дээр тээврийн хэрэгслийг аваагүй, худалдах, худалдан авах гэрээ хийчихсэн байсан. Тэгээд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр нь шилжүүлэхээр авто тээврийн газарт очиход ямар ч маргаангүй шилжүүлж өгсөн. Тухайн үед худалдах худалдан авах гэрээг хэн гэдэг хүнтэй хийсэн байсан талаар би анзаарч хараагүй, ямар ч байсан авто тээврийн газар дээр очиж, ямар нэгэн асуудалгүй шилжүүлэн өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65/,
- Гэрч Х.Октябрьтуяагийн өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ц.Эрдэнэчимэг зээлээ цааш үргэлжлүүлэх боломжгүй гээд Н.Батхуягт барьцаа шилжүүлэх худалдах эрхийг шилжүүлэх тухай гэрээ хийсний дагуу шилжүүлэн өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70/,
- Гэрч М.Энхбаатарын өгсөн: “Тоёота Эстима 74-90 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Э.Бямбасайхан гэдэг хүн 2.200.000 төгрөгийн барьцаанд 12 сарын хугацаатай тавьсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73/,
- Гэрч Ч.Отгоны өгсөн: “Нэлээн орой болсон хойно цагаан өнгийн Эстима маркийн тээврийн хэрэгслийг Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл унасан махлаг шар хүүхэн авч ирсэн. Тэгээд цагаан өнгийн Эстима маркийн тээврийн хэрэгслийг нөгөө тээврийн хэрэгслийнхээ оронд тэр хүүхнээс авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72/,
- Гэрч М.Нарантуяагийн өгсөн: “Тэр үед манай хүү Э., Э. нар хоёулаа байсан, тэгээд тээврийн хэрэгслийг авахаар болж картнаас мөнгийг нь авч өгнө гэж хэлээд хашаанаас манай 2 хүү Эстима маркийн тээврийн хэрэгслийг унаж, Э.С.ын хамтаар бүгдээрээ явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын АТМ-ээс 1.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн, үлдэгдэл 800.000 төгрөгийг дансаар өгнө гэж хэлээд тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан гэсэн. Тэгээд тээврийн хэрэгслийнхээ мөнгийг нь авъя гэхэд хэмхэрчихсэн тээврийн хэрэгсэл өгчихөөд тэр тээврийн хэрэгслийг чинь сэлбэгэнд өгчихсөн гэх мэтээр өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80/,
- Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: “Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Энхжаргал эгчтэй уулзаад газрын кадастрын зургийг өөрийн нэр дээр болгоод 3.500.000 төгрөгийг Энхжаргал эгчид 20 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн гэсэн, зээлийн гэрээг дүр эсгэж байгуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82/,
- Гэрч М.Мөнхсаруулын өгсөн: “Э.С.аас заримдаа юу болж байгааг асуудаг, Ц. ахаас авсан 1 сая төгрөгийг ченж Н.т тухайн үед нь өгчихлөө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 145/,
- Гэрч А.Баярбатын өгсөн: “Л.Ганболд анх надад худалдахдаа би өөрөө 20 гаруй сая төгрөгөөр импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан, одоо мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байгаа гэж надад хэлсэн. Уг тээврийн хэрэгсэл одоо миний эзэмшлийн нэр дээр байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 186/,
- Гэрч Л.Ганболдын өгсөн: “Надад санал болгосон Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл хураагдсан байдалтайгаар байсан. Тэгээд би тохиролцсон ёсоор өөрийнхөө 44-48 УНТ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээ 10 сая төгрөгт бодож, дээр нь бэлнээр 5 сая төгрөг өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл их муу тээврийн хэрэгсэл байсан тул бушуухан худалдсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 189-190/,
- Гэрч Р.Гантөгсийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Э.С. манай байгууллага дээр өөрийн биеэр нөхөр Мөнхсаруулын хамтаар ирж 6 сая төгрөгийг нөхөр Мөнхсаруулын Хаан банкны 5076158441 тоот дансаар, бэлнээр 4.925.000 төгрөгийг төлөөд тээврийн хэрэгслийг Лхамсүрэнгийн Ганболд гэх хүн рүү шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж албан бичиг аваад явсан. Нийт хүү алданги нийлээд 10.925.000 төгрөгийг төлж зээлээ хаасан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 192-193/,
- Гэрч Ц.Лхамын өгсөн: “2019 оны 10 дугаар сарын эхээр 44-48 УНТ улсын дугаар бүхий Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хуучин тээврийн хэрэгсэл худалдах зах дээрээс Энхтүвшин гэдэг үл таних хүнээс 9.300.000 төгрөгөөр худалдан авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 206-207/,
- Гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Э.С.ын авсан Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг цэвэрлээд зогсч байхад Э.С. ирж худалдах уу гэж асуусан, би мэдэхгүй гээд Б.А.ийг зааж өгсөн, өөр мэдэх зүйл алга. Э.С.ын авсан тээврийн хэрэгсэл хэзээ, хэрхэн орж ирсэн, аваар осолд орж ирсэн талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208-209/,
- Э.С.ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 110-113/,
- Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Э.С. нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 7992 УБА улсын дугаартай, ZVW30-5642463 арлын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 15.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 11.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 4.500.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 3798 УББ улсын дугаартай, ZVW41-3147106 арлын дугаартай, Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 12.500.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 4.500.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 2720 УБХ улсын дугаартай, ZVW30-1561988 арлын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 16.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дотор тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа хувиараа эрхэлдэг иргэн О.Н.аас 5610 УНА улсын дугаартай, ZVW30-1161006 арлын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 16.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч, 15.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийн төлбөрийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус тус залилан авч, хохирогч О.Н.т нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” худалдааны төвийн орчимд Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцсон урьдчилгаа төлбөрт иргэн Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 14-44 УНИ улсын дугаартай Ниссан Тина маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр бодож, бэлэн 900.000 төгрөгийн хамт шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийг шилжүүлэлгүй залилж, нийт 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Д.д “...хямд тээврийн хэрэгсэл худалдан авч зараад ашиг унагааж, ашигаа хуваан авъя” гэж 3.900.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч, хохирогч Ц.Д.д 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Э.өөс түүний эзэмшлийн 74-90 УНИ улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг 2.900.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 1.900.000 төгрөгийг өгч, улмаар тээврийн хэрэгслийн нэр шилжсэний дараа үлдэгдэл мөнгийг дансаар шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч, хохирогч Б.Э.д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н.аас залилан авсан Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Б.Ц.д “Даян кредит” банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдахаар тохиролцон, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тээврийн хэрэгслийг буцаан авч, хохирогч Б.Ц.д 2.476.400 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дизель хүрээ авто худалдааны төв дээр автомашины худалдаа наймаа эрхэлдэг иргэн Б.А.ээс 09-84 УНЭ улсын дугаартай, Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг 18.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авсан боловч тээврийн хэрэгслийн мөнгийг өгөлгүй залилан мэхэлж, 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.М., Ц.Д., Д.Ц. нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч О.Н., Б.Э., Б.А. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Мөнхөө, Э.Золбоо, М.Уранчимэг, Б.Эрхэмбаяр, Ц.Эрдэнэчимэг, Ц.Адъяасүрэн, Гантүлхүүр, Н.Батхуяг, М.Ариунжаргал, Ж.Энхбаатар, Э.Бямбасайхан, Х.Октябрьтуяа, М.Энхбаатар, Ч.Отгон, М.Нарантуяа, Ц.Эрдэнэцэцэг, М.Мөнхсаруул, А.Баярбат, Л.Ганболд, Р.Гантөгс, Ц.Лхам, Б.М. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.С.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.С.д прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Б.М.д 1.800.000 төгрөгийн, хохирогч О.Н.т 11.000.000 төгрөгийн, хохирогч Б.Э.д 760.000 төгрөгийн, хохирогч Ц.Д.д 3.500.000 төгрөгийн, хохирогч Б.А.эд 11.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан дээрх хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Ц. шүүхийн хэлэлцүүлэгт “...4 дугуй 1.000.000 төгрөгөнд өгсөн боловч обуд нь хагархай байсан. Буцааж өгөх гэсэн боловч хөдөө гадаа явчихсан, гэр орон нь цоожтой байсан тул буцааж өгөөгүй байгаа.” гэж тайлбарлан маргажээ.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсгийн 255.1.1 дэх заалтад “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол арилжин авч байгаа этгээд шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Өөрөөр хэлбэл, Д.Ц. нь дээрх 4 ширхэг обудын биет байдлын доголдлыг тэдгээрийг хүлээн авсан даруйдаа шалгаж, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь эд зүйлийг буцаах үндэслэл болохгүй юм.
Иймд хохирогч Д.Ц.д учирсан хохирол 2.476.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.476.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.С.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал / өрх толгойлсон,олон хүүхэдтэй/ зэргийг тус тус харгалзан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Э.гийн С.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С.д 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.С.аас 1.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хатигин овогт Батмөнхийн М. /РД:ЖЯ91070515/-д, 11.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Отгонбаатарын Н. /РД:МЮ92032239/-т, 760.000 төгрөгийг гаргуулан хохирогч Шагдар овогт Бат-Эрдэнийн Э. /РД:ИА83111615/-д, 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Шилүүстэй овогт Цэрэннадмидын Д. /РД:ЛИ81071067/-д, 11.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Нусгайнхан овогт Батсүхийн А. /РД:ПК84010118/-д, 1.476.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хулууд овогт Дэмэдийн Ц. /РД:ЛИ63121873/-д тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА