| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/01150/И |
| Дугаар | 138/ШШ2016/01114 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2016/01114
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, Халх овогт д холбогдох,
“595000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2016 оны 03 сард тай Хэрлэн зочид буудлын гадаа таарсан. нь надад “ТОЗ-7801 маркийн буу байна авах уу надад мөнгөний хэрэг болоод байна хямдхан зарна” гэж хэлсэн. Үүний дараа би тай цуг хөдөө гарч буугаа шалгасан. Тухайн өдрөө би буугаа аваад мөнгийг нь 2016 оны 03 сарын 09-нд “TOYOTA CROWN” маркийн машинаа “Бичил Глобус”-т барьцаалж 595000 төгрөгөөр уг бууг худалдаж авсан. нь бууны бичиг баримтаа алга болгочихсон ирэх долоо хоногоос хөөцөлдөөд аваад өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа манайд ирээд бууныхаа бичиг баримтыг гаргуулна, буугаа нэр дээр чинь шилжүүлнэ гээд буу, миний иргэний үнэмлэхийг канондож аваад явсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа буугаа авъя гэхэд тэр бууг чинь хөдөө хураалгачихсан өгч чадахгүй мөнгийг чинь өгье гэсэн. Гэвч мөнгийг маань өгөхгүй одоог хүртэл явж байна. Иймээс гаас миний бууны үнэ 595000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие *******оос 2016 оны 03 сарын 09-нд харилцан тохиролцож 595000 төгрөг авсан болно. Уг мөнгийг *******т төлнө. *******оос авсан мөнгөө 2016 оны 12 сар гэхэд бүрэн барагдуулж дуусгана. Миний бага хүү Б.Ханхүү нь түнхний төрөлхийн хавдартай өдөр болгон наалт, тос түрхэж байдаг юм. Тийм болохоор энэ мөнгийг хэсэгчилэн хувааж төлье гэсэн юм. Миний энэ хүсэлтийг хүлээн авч үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 595000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******той тохиролцон 2016 оны 03 сарын 09-нд ТОЗ-7801 маркийн бууг 595000 төгрөгөөр худалдсан боловч нэхэмжлэгч *******ийн нэр дээр буугаа шилжүүлэхгүй буугаа буцааж авсан бөгөөд нэхэмжлэгчээс авсан 595000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага 595000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* *******ийн нэхэмжлэлийн шаардлага 595000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9000 төгрөг, хариуцагч *******гаас 9000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА