| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0376/Э |
| Дугаар | 1426 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 22.1.3., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 1426
2020 08 04 2020/ШЦТ/1426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Р.Батнасан,
шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902 00000 0391 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Б. овогт Б.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Б. нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13-т заасан “Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал”-аарх бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хуулийн өмнө эрх тэгш байх”, “нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал”-ын хувьд иргэн хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж үл болно, Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 24.2.2-т заасан “Монгол Улсын сайд эрх хэмжээний асуудлыг хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан “гишүүний нэр хүнд эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7 дахь хэсэгт заасан “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж, Д.Энхбат, С.Төгсбилэг нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан, үгсэн тохиролцож, бүлэглэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж,
- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/56 дугаартай тушаалаар байгуулсан төсөл сонгон шалгаруулалтын хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүс болон өөртэй нь хамаарал бүхий учраас шалгаруулалтад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарал тавьж шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж,
2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А-88 дугаартай тушаалаар:
-“Т.” ХХК-д 1.400.000.000 /Нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Т.” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Засгийн газрын тусгай санд хамаарах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан,
-“Н.” ХХК-д 1.600.000.000 /Нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, уг зээлийн мөнгөнөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ё.Тунгалагболорт 30.000.000 /гучин сая/ төгрөгийг түүний Худалдаа хөгжлийн банкны 499107707 дугаартай дансанд шилжүүлж, бусдад буюу “Н.” ХХК-д болон Ё.ТУнгалагболор нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Засгийн газрын тусгай санд хамаарах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан,
- “Хашдэ” ХХК-д 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашдэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Сингапурхэльткейр сентр” ХХК-д 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сингапурхэльткейр сентр” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хашхэм” ХХК-д 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашхэм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Сапфир стоун” ХХК-д 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сапфир стоун” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Монгол шаазан” ХХК-д 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Монгол шаазан” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хас говь транс” ХХК-д 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хас говь транс” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар:
- “Б.” ХХК-д 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Б.” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Доктор Мэйк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хашхэм” ХХК-д 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашхэм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Аёон пропертийз” ХХК-д 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Аёон пропертийз” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1226, 1/1227 тоот албан бичгүүд /13-р хх-ийн 39-40/,
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 102 тоот буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын албан өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийсэн нэгжлэгийн тэмдэглэл. /7-р хх-ийн 4-7/,
- Гэрч Д.Баатарнямын өгсөн: “Анх манай компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.400.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 700.000.000 төгрөгийг Мөнхбаярт өгсөн... Б.Б. дарга /сайд/ Мөнхбаярт бизнес хийхэд дэмжлэг үзүүлэх үүднээс та хоёр хоорондоо яриад зээлээ тооцоол гэж хэлсэн. Б.Б. дарга үүрэг өгсөн. Гэхдээ энэ яриа жижиг дунд үйлдвэрээс зээл гарахаас өмнө хэлж байсан...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр барилгын 12 дугаар давхарт Б.Тэмүүлэн, Б.Б., Мөнхбаяр нар зээлтэй холбоотой уулзалт зохион байгуулсан. Б.Б. дарга жижиг дунд үйлдвэрээс зээл бүтэх юм бол 700.000.000 төгрөгийг Мөнхбаярт өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Ер нь бол Мөнхбаярт мөнгө зээлэх талаар уулзалт хийсэн... Би Төгсбилэгтэй ямар нэгэн холбоо байхгүй. Харин зээл хөөцөлдөх үед танилцаж байсан. Төгсбилэгтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож байсан. Б.Б. дарга холбож өгсөн. Тухайн үед Б.Б. дарга Төгсбилэгтэй уулз гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 185-187/,
- “Т.” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох баримтууд /11-р хх-ийн 184-195/,
- “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт. “Тээвэр Аялал” ХХК /11-р хх-ийн 215-221/,
- Төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл: Жижиг, дунд үйлвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4.8 дугаар зүйлд заасан заалтуудын дагуу төслийн материал бүрдэл хангагдсан эсэхэд үзлэг хийхэд 4.8.5 дахь хэсэг “Барьцаалах эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бусад шаардагдах бичиг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар”-т заасан материал байхгүй байна. Үзлэгийн журмын 4.8 дугаар зүйлд заасан 13 заалтаас 11 заалтыг хангасан, 2 заалт буюу 4.8.5, 4.8.11 дэх заалтуудыг хангаагүй болох нь тогтоогдсон. “Н.” ХХК. /5-р хх-ийн 17-19/,
- “Тэд Аудит” ХХК-ийн шинжээчийн 02/04 дугаартай дүгнэлт: “...төслийн материалд Хаан банканд 133.638,7 мөнгөн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тодорхойлолттой байх тул Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-76 тоот тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын дөрөв буюу “Төсөлд тавигдах шаардлага”-ын 4.8.7-д “зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо гэх мэт тодорхойлолт...” хавсаргана гэснийг зөрчсөн байна. Монгол банкны хяналт шалгагч Д.Төрбатын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд тус компани нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлөгдөх 200.000,0 мянган төгрөгөөс 200.000,0 мянган төгрөгийн хэвийн зээлийн үлдэгдэлтэй, мөн Хаан банкнаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авсан 20.000,0 мянган төгрөгийн хэвийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн байна...Төслийн материалд 2017 онд 1.477.597,7 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг бууруулсан байна. Энэ нь “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...ажилчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн...” жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байна гэсэн заалт зөрчигдсөн байна. Иймд төслийн материалд Сангийн яаманд тушаагаагүй атлаа “Хаан консалтинг аудит” ХХК-иар баталгаажуулсан борлуулалтын орлогыг бууруулсан тайлан хавсаргасан. “Н.” ХХК. /5-р хх-ийн 93-114/,
- Гэрч Ё.Тунгалагболорын “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 30 сая төгрөгийн орлого ямар нэгэн данснаас биш бэлнээр шилжин орсон байна. Уг мөнгө ямар учиртай мөнгө вэ гэхээр би одоогийн амьдарч буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа ресиденс 306 тоот 3 өрөө, 102,3 м.кв талбай бүхий байрыг 2 жилийн өмнө Баттөр гэх хүнээс 347 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод 250 сая төгрөгөө төлөх хугgцаа болоод тухайн үед мөнгө зээлэх хүн олдохгүй, Б.Б. сайд руу утсаар яриад учраа хэлтэл зөвшөөрөөд миний хүссэний дагуу миний данс руу 30 сая төгрөг шилжин орсон байсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баттөрийн данс руу 25.177.000 төгрөгийн төлбөрөө шилжүүлж байсан...Миний хувьд тухайн үедээ цалингийн зээл авах гэсэн чинь болохгүй байна гээд хэлж байсан ба надад боломжтой үедээ эргүүлж өгөөрэй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 45-46/,
- “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн дүгнэлт. “Сингапурхэльткейр сентр” ХХК. /11-р хх-ийн 165-171/,
- “Тэд Аудит” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/05 дугаартай дүгнэлт. “Сапфир стоун” ХХК. Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/3827 тоот аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээллийн хавсралтад, мөн Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3943 тоот Татвар бүртгэл мэдээллийн сангаас гаргасан өрийн судалгаа, мөн Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 09/3902 тоотоор ирсэн татвар төлөгчдийн татварын төлөлт, ногдуулалтын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдээлэл судалгаанд “Сапфир стоун” ХХК нь 2018 оны эхний 3 улирлын байдлаар үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогогүй, 2018 онд цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 667,6 мянган төгрөгийн ногдуулсан татварын өглөгтэй байна...Төслийн материалд 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон 2017 оны жилийн эцсийн тайланд борлуулалтын орлогогүй тайланг хавсаргасан байна. Иймд 2016 оны хувьд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-76 тоот тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4.8.8 “...сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан...” хавсаргана гэснийг зөрчсөн байна. “Сапфир стоун” ХХК-ийн “Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн нийт шаардлагатай хөрөнгө оруулалт нь 2.900.000,0 мянган төгрөгөөс өөрийн хөрөнгөөр 900.000,0 мянган төгрөг буюу 31 хувь, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2.000.000 мянган төгрөг буюу 69%-ийг санхүүжүүлэх төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/76 тоот тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 2.5-д “Төслийн нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг жижиг дунд үйлдвэр эрхлэгч өөрийн санхүүгийн эх үүсвэрээс бүрдүүлнэ...” гэсэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, нөхцөлийг зөрчсөн байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Сапфир стоун” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 88/2018/Б-59 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотекийн/ гэрээнд Орхон аймгийн Баян-Өндөр суман дахь “Очир төв” ХХК-ийн өмчлөлийн үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 126 м.кв болон 126 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 1596 м.кв талбайтай конторын зориулалттай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлгүй барьцаалж 1.200.000,0 мянган төгрөгөөр талууд харилцан тохиролцож гэрээ хийсэн нь зохих журмын дагуу үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. /11-р хх-ийн 131-136/,
- Гэрч Ш.Сугарын “...2018 онд “Сапфир стоун” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Дамба-Очироос тухайн компанийн авч буй зээлтэй холбоотой баталгаа гаргасан захиаг сангийн захирал Төгсбилэг надад өгсөн. Тухайн захиаг нь би зээл, төслийн мэргэжилтэн Должинсүрэнд хадгалуулахаар өгчихсөн байгаа” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 157/,
- Гэрч С.Жавхлантөгсийн “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө Төгсбилэг дарга намайг өрөөндөө дуудаад чи энэ төслийг үзээд зөвлөгөөг нь өгөөрэй гэж хэлээд “Сапфир стоун” ХХК-ийн Гантиг чулуу боловсруулах үйлдвэрийн төсөл өгсөн...Ингээд захирлын хэлсэн “Сапфир стоун” ХХК-ийн төслийн материалыг үзэхэд төслийн материал шаардлага хангахааргүй дутуу байсан...Би тухайн хүмүүст Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахад бүрдүүлэх ёстой материалуудын жагсаалтыг хэлж өгсөн...Төсөл бичихдээ анхаарах зүйлсийг бас хэлж өгсөн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас төслийн материалуудыг авч эхлэхэд “Сапфир стоун” ХХК-ийн төсөл над дээр орж ирсэн. Би урьд нь тухайн төслийг нь үзээд компанийх нь хүмүүст зөвлөгөөг нь өгөөд явуулчихсан байсан болохоор төсөлд нь нэмж үзээд байх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 163/,
- “Тэд аудит” ХХК-ийн 02/07 дугаартай дүгнэлт. “Монгол Шаазан” ХХК-ийн төслийн материалд банкны тодорхойлолтгүй, санхүүгийн тайлан бүрэн хавсаргаагүй, татварын өртэй тодорхойлолт хавсаргасан байхад тус төслийг сонгон шалгаруулсан гэж үзэхээр байна. Мөн төслийн материалд санхүүгийн тайлан бүрэн хавсаргаагүй, татварын өртэй байгаа тодорхойлолттой, төслийн тооцоо зөрүүтэй хийгдсэн зөрчилтэй байхад тус төслийг сонгон шалгаруулсан гэж үзэхээр байна. /11-р хх-ийн 120-130/,
- “Их Монгол Хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт. “Хас говь транс” ХХК. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараах шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно”, 5.1.5-д “контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-200 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн” гэсэн заалтуудтай тус тус нийцээгүй байхад Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн, барьцаа хөрөнгө нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу үнэлэгдээгүй, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 4.8-д “Төсөлд дараах материал хавсаргана” гэж заасан материалуудаас 4.8.5-д “барьцаалах эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бусад шаардагдах бичиг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 4.8.9-д “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ, тодорхойлолт”-ууд тус тус төслийн материалд авагдаагүй. /11-р хх-ийн 234-237/,
- Гэрч Г.Мягмарцэрэнгийн “...М.Оюунчимэг бид хоёр 10 жилдээ нэг сургуульд сурдаг байсан...Оюунчимэгтэй утсаар ярихад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд материалаа өгсөн байгаа, та миний зээлийг дэмжээд өгөөч гэж хэлсэн. Би дэмжээд өгөөч гэж хэлсэн болохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу утсаар ярьж өгсөн байх” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 234-237/,
- “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт. “Б.” ХХК нь харилцдаг татварын албанд 4.345.318,50 төгрөгийн, нийгмийн даатгалын байгууллагад 3.273.871,00 төгрөгийн тус тус өртэй нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 2.6-д “Дараах зээл хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй”, 2.6.5-д “нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өртэй”, 2.6.6-д “харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй” гэж заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй байна. /11-р хх-ийн 249, 12 дугаар хх-ийн 1-4/,
- Гэрч А.Чинбишрэлтийн “...Уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр миний нэрний хэсэгт таталж зурсан гарын үсэг бол миний өөрийн зурсан гарын үсэг биш байна. Миний өмнөөс манай аав А.Ариунболд гарын үсэг зурсан юм шиг байна. Миний бие гэрээ байгуулагдах цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй бөгөөд Франц улс руу явсан байсан” гэх мэдүүлэг. “Доктор Мэйк” ХХК /6-р хх-ийн 207-208/,
- “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн дүгнэлт. Доктор Мэйк” ХХК /6-р хх-ийн 226-228/,
- Төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл: “...2017 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайланг хавсаргасан урьд оны тайлан байхгүй байна. Дүгнэх журамд сүүлийн 2 жилийн тайлан гэж заасан байдаг. “Аёон пропертийз” ХХК. /9-р хх-ийн 217-219/,
- Гэрч Б.Адъяасүрэнгийн “...Би “Аёон пропертийз” ХХК-ийг 2016 онд гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал чиглэлээр үүсгэн байгуулсан. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй. Компанийн албан ёсны ажилтангүй. Татварын тайлангаа дандаа Х тайлан өгч байгаа” гэх мэдүүлэг. /9-р хх-ийн 226-228/,
- “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн дүгнэлт. “Аёон пропертийз” ХХК. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/76 тоот тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралтын 4.8 дахь зүйлийн төсөлд тавигдах шалгуураар зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалын Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг бүрдүүлээгүй нь журмын шаардлагыг хангахгүй байна. “Аёон пропертийз” ХХК нь төслийн материалд хавсаргасан нийгмийн даатгалын өргүй тодорхойлолттой байсан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 690.000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/76 тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралтын 2.6.5 дахь заалтын дагуу хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй аж ахуйн нэгж байна. “Аёон пропертийз” ХХК нь нийт 826.824.366 төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Хүнсний ногооны механикжсан агуулах” төсөлд өөрийн хөрөнгөөр оруулах 30% буюу 246.824.366 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байна. /10-р хх-ийн 6-12/,
- Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа: Үүнд:
- Магадалгаа А-21а. Мэдээ 1-6. “Т.” ХХК. /1-р хх-ийн 12-15/, - Магадалгаа А-21а. Мэдээ 7-12. “ Н.” ХХК. /1-р хх-ийн 12-15/, - Магадалгаа А-21в. “Сапфир стоун” ХХК. /1-р хх-ийн 28-36/,
- Магадалгаа А-22в. Мэдээ 2. “Хас говь транс” ХХК. /2-р хх-ийн 16-20/, - Магадалгаа А-21б. Мэдээ 1-8. “ Б.” ХХК. /1-р хх-ийн 20-26/, - Магадалгаа А-05. “Доктор мэйк” ХХК. /1-р хх-ийн 37-43/,
- Магадалгаа А-03. Мэдээ 70. “Аёон пропертийз” ХХК. /1-р хх-ийн 110-111/, - Магадалгаа А-06. “Сингапурхэльткейр сентр” ХХК. /1-р хх-ийн 44-49/,
- Гэрч Ш.Сугарын “...Бүрдүүлэх материалын жагсаалтад хамтран зээлдэгчээр эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, дүү нарыг хамтран зээлдэгчээр оруулдаг. Б.Одончимэг нь ямар нэгэн баримт авч ирээгүй. Тийм болохоор хамтран зээлдэгч байхгүй гэдгээр нь их удсан юм. Тэгээд түүний эгч Б.Саранчимэг нь С.Төгсбилэг захирал руу ярьсан гэсэн. С.Төгсбилэг захирал болохоор надад хэлэхдээ Сингапурхэльткейр сентр ХХК-ийн захирал Б.Одончимэгийн эгч Б.Саранчимэг яриад байна. Та нар битгий ийм хүнд суртал гаргаад бай гээд яриад байна гээд хэлсэн. Тэгээд С.Төгсбилэг захирал гэрээ байгуулахад заавал хамтран зээлдэгч байх ёстой юм уу гэж асуухаар нь заавал хамтран зээлдэгч байх ёсгүй гэж хэлсэн чинь гэрээг нь байгуулчих гэж хэлсэн болохоор Б.Одончимэгтэй үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг. /11-р хх-ийн 172-174/,
- Гэрч С.Төгсбилэгийн “...сайд Б.Б.ийн зүгээс надад дараах иргэн, хуулийн этгээдийг дэмжихийг даалгасан. Үүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн гэх “Сингапурхэльткейр сентр” ХХК, Улсын Их Хурлын гишүүн Г.Солтаны “Монгол Шаазан” ХХК. Тэгээд надад Б.Б. сайдын захиж хэлсэн хуулийн этгээд, иргэдийн төсөлд хорооны хурал дээр санал авахад миний зүгээс дэмжих саналыг өгдөг. Мөн хорооны буюу төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хорооны гишүүддээ хандаж хорооны хурал дээр албаны байдлаар “...дээрээс чиглэлтэй төслүүд байгаа шүү” гэж хэлээд хурлыг удирдаад дээрх төслүүд дэмжигдээд шийдвэрлэгддэг” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 115-117/,
- Яллагдагч С.Төгсбилэгийн “...Б.Б. сайд тушаалд нэр оруулах компаниудын нэрсийг өгөхдөө нэн тэргүүн ээлжинд “Т.” ХХК болон “Н.” ХХК-ийн нэрсийг өгсөн...Б.Б. сайд надад “Миний анхаар гэсэн компаниудын материалуудыг нь өөрөө биечлэн үзэж хараад дутуу материал байвал захирлуудтай нь яриад материалуудыг нь бүрдүүлж ав...Зайлшгүй санхүүжилт авах ёстой компаниуд шүү” гэж хэлсэн... Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын гэх хоёр хуулийн этгээдийн нэрийг Б.Б. сайд өгч байсан. Тэгээд Б.Б. сайд намайг “Д.Дамба-Очир гишүүнтэй ярь, уулз” гэж хэлж байсан...Би төрийн ордонд очиж Д.Дамба-Очир гишүүний албаны өрөөнд орж уулзсан. Уг уулзалтаар Д.Дамба-Очир гишүүн бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн уулзалтаар Д.Дамба-Очир гишүүн надад “...хоёр материал хүргүүлсэн бөгөөд Б.Б. сайдад хэлсэн. Б.Б. сайд мэдэж байгаа, буруу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын даргын дарга шүү” гэж хэлсэн. Д.Дамба-Очир гишүүний гэх “Сапфир стоун” ХХК байсан... “Сапфир стоун” ХХК-ийн хувьд Б.Б. сайдаас өгсөн чиглэлтэй байсан бөгөөд тус компанийн төсөл санхүүжүүлэлтэд багтсаны дараа “Сапфир стоун” ХХК-ийн захирал гэх залуутай цуг нүдний шил зүүсэн Б. гэх өөрийгөө Д.Дамба-Очир гишүүний зөвлөх гэж танилцуулсан үл таних залуу орж ирсэн. Н.Б. хэлэхдээ “...Манайхаас хоёр төсөл ирүүлсэн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан нэг хуулийн этгээдийнхээ төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна” гэж байсан...Тус компани нь “Очир төв” ХХК-ийн Орхон аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихаар саналаа ирүүлсэн. Гэсэн ч барьцаанд тавина гэсэн үл хөдлөх хөрөнгүүд нь Голомт банкны барьцаанд байсан. Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаанд тавихыг хориглосон зохицуулалт хэдийгээр байхгүй ч тус компани нь барьцаа хөрөнгийн гэрчилгээний хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг авч ирэхгүй байсан. Ямар шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг авч ирэхгүй байсныг нь мэдэхгүй байсан ба тавьсан цаад тал нь өгөхгүй байгаад байсан юм болов уу гэж би тухайн үед бодож байсан. Иймд би гэрээ байгуулахаас татгалзсан учир Б.Б. сайд над руу Д.Дамба-Очир гишүүн яриад байна, хурдан шийдээд өгөөч, наад хүн чинь эдийн засгийн байнгын хорооны дарга хүн, манай яамтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэдэг, чи улс төр ойлгохгүй байна, ямар янзын нөхөр вэ гэх мэтээр ихээхэн дарамталсан. Барьцаа хөрөнгөгүйгээр зээлийг олгосон...Д.Дамба-Очир гишүүн сүүлд /хугацааг нь санахгүй байна/ үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаанд нөхөж тавьсан. Тус компанийг /Хас говь транс/ Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдын хамааралтай компани шүү гэж Б.Б. сайд надад хэлсэн. Б.Б. сайд надад “...миний чамд өгсөн хуулийн этгээдүүд бүхэн төслийн санхүүжилтэд багтах ёстой гэж ганцхан үг хэлдэг байсан. Тэр ч утгаараа “Хас говь транс” ХХК-ийн төсөл нь Б.Б. сайдаас ирсэн учраас санхүүжилтэд багтсан. Энэ мэдүүлгээр миний бие танай байгууллагаас манай гэрт нэгжлэг хийж байх үед миний өөрийн гаргаж өгсөн хуулийн этгээдүүд болон албан тушаалтан нарын нэрсийг бичсэн цаасан дээрх төслүүдийн талаар мэдүүлж эхэлж байна. Уг цаасан дээрх нэрсийг Б.Б. сайд иргэн, хуулийн этгээдүүдээс 2018 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд төсөл хүлээн авч байх үеэр намайг албан өрөөндөө Д.Энхбат даргын хамт дуудан суулгаж байгаад өөрөө урьд нь надад өгч байсны адил жижиг цаас, гар утсан дээрх мессеж зэргээс харж байгаад бичээд ав гээд иргэн, хуулийн этгээдүүдийн нэрсийг бичүүлсэн. Ийнхүү бичүүлэхээсээ өмнө “Чи миний урьд нь өгч байсан жижиг цааснуудыг устгасан уу” гэж нягтлан асуугаад “...Одоо би чамд энэ цааснуудыг өгөхгүй ээ, би өөрөө устгана. Чи магадгүй устгахгүй байж мэднэ” гэхээр нь би цүнхнээсээ цаас, бал гаргаж байгаад хэлсэн нэрсийг нь бичиж авсан. Үүнд анхаарлын тэмдэг тавьсныг нь онцгой анхаарах буюу заавал санхүүжилт олгох, доошоо сум заасныг нь санхүүжилтийг нь жаахан бууруулж болох гэсэн тэмдэглэгээнүүдийг би тухайн үед хийсэн...Тухайн нэрсийг сайдын өрөөнд сайд хэлээд бичиж байх үед миний хажууд яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат байсан бөгөөд би А-4 бичгийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар ар, өвөргүй бичиж байсан. Би цаасан дээрх нэрсийг бичиж дуусчихаад сайд Б.Б.т хандаж “...эдгээр нэрсийн дунд урьд тушаалаар зээл авсан зарим нэг хүмүүс байна. Үүнийг ийнхүү дахин оруулах шаардлага байгаа юм уу” гэж хэлэхэд Б.Б. сайд надад “...миний бич гэснийг бичээд ав. Хий гэснийг хий. Дуугүй наад ажлаа хий” гэж хэлсэн учраас дахин юм хэлж чадаагүй...2018 оны хаврын төсөл сонгон шалгаруулалт болж дууссаны дараа Б.Б. сайд надад “..гишүүн М.Оюунчимэгийн төсөл хоцорчихсон гээд баахан юм яриад байна. Би чиний утсыг өгчихсөн шүү. Чи биечлэн уулзаад учир байдлыг сайн тайлбарлаад өгчих. Би дараагийн санхүүжилтэд оруулна гээд хэлчихсэн шүү” гэж хэлсэн...Төсөл сонгон шалгаруулах хугацаа болоход М.Оюунчимэг гишүүн над руу залгаж “С.Төгсбилгүүнээ сайдтай чинь сая уулзлаа. Чамд үүрэгдсэн байгаа гэсэн. Манайхтай холбоотой асуудлуудыг манай туслах яриад очно шүү” гэж хэлж байсан...Улмаар Б.Б. сайд намайг өрөөндөө дуудан цаасан дээр санхүүжилтэд багтаах хуулийн этгээдүүдийн нэрсийг бичүүлэхдээ Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн “Б.” ХХК, “Уран хийц” ХХК болон иргэн Г.Энхтөгс нарын нэрсийг бичүүлсэн...”Уран хийц” ХХК болон иргэн Г.Энхтөгс нарын төслийн материалууд нь шаардлага хангахгүй байсан. Харин “Б.” ХХК нь 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгийн санхүүжилт хүссэн хэдий ч сайдын тушаалаар 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн...Мөн тухайн үед Б.Б. сайд надад “...М.Оюунчимэг гишүүний 2, 3 төсөл байхад чи болгочихгүй яасан юм бэ, хүн хэлээд байхад анхаараад шийдчихгүй, тэр үлдсэн 100 гээд юм яриад байна. Тэр үлдсэн 100 гээд байгааг нь шийдэж болохгүй юм уу, тэрийг нь шийдээд өг. Санхүүжилтээ аваагүй компаниудын төслөөс шийдэх гарц ол” гэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат бид хоёрт хамт сууж байхад хэлж байсан...2018 оны эхний буюу хаврын төсөл сонгон шалгаруулалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн гэх “Доктор мэйк” ХХК төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн боловч хууль журамд заасан шаардлагыг огт хангахгүй байснаас сангийн мэргэжилтэн нарын явуулсан анхан шатны шалгаруулалтаас хасагдсан. Үүнээс болж Б.Б. сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-88 дугаартай тушаал гарснаас эхлээд л надад дарамтууд ирж эхэлсэн. Б.Б. сайд надад “...Чи яагаад Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа гишүүний төслийг онцгойлон анхаарч шийдвэрлэ гээд байхад Б.Ундармаа гишүүний төсөл хасагдчихсан юм бэ. Над руу Б.Ундармаа гишүүн байнга яриад төвөгтэй байна. Чи өөрөө Б.Ундармаа гишүүнтэй очиж уулзаад учир байдлаа хэлээд юу гэж хэлэх вэ гэдгийг сонсоодох” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр /хэдний өдөр болохыг нь санахгүй байна/ Төрийн ордонд очиж Б.Ундармаа гишүүнтэй Б.Б. сайдын хэлсний дагуу очиж уулзсан. Б.Ундармаа гишүүн юу болоод өнгөрөв. Материалаа танайд хүргүүлсээр байтал яагаад миний авах ёстой юм хасагдчихаваа, маш сайн материал танайд хүргүүлсэн шүү дээ гэж ярьж байсан. Мөн тэрбээр “...би танай сайдтай чинь яриад тохирчихсон байгаа. Удахгүй дараагийн шалгаруулалт явагдах юм байна. Тэр үед чи анхаараарай” гэж хэлэхээр нь би сангийн үндсэн үйл ажиллагаа болох зөвлөх үйлчилгээний талаар танилцуулсан, шалгараагүй үндэслэлтэй нь танилцаж материалаа буцаан авч дахин бэлтгээрэй гэсэн утгатай зүйл хэлсэн...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал иргэн, хуулийн этгээдүүдээс төслийн материалыг хүлээж авсан бөгөөд энэ хугацаанд Б.Ундармаа гишүүний гэх “Доктор мэйк” ХХК нь төслийн материалаа ирүүлсэн. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Б. сайдын “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 дугаартай тушаал гарч санхүүжилт олгох хуулийн этгээдүүдийн нэрсийг гаргасан. Уг жагсаалтад Б.Ундармаа гишүүний “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн. Тушаал гарсан даруйд л Б.Ундармаа гишүүн над руу залгаж за тушаал гарлаа, одоо бүх асуудал чиний мэдэлд очлоо гэсэн үг. Ийм учраас чи хурдан, эхний ээлжинд манай санхүүжилтийг олго” гээд л ярьж эхэлсэн...Намрын төсөл сонгон шалгаруулалтад онцгой анхаарч, санхүүжилтэд багтаах үүргийг Б.Б. сайд надад хэлж, үүрэг болгосон бөгөөд Б.Б. сайдын намайг өрөөндөө суулгаж байгаад бичүүлсэн нэрсийн дунд “Ундармаа-Мэйк” /dr мейк/ гэж би гараараа тэмдэглэсэн байдаг...Б.Б. сайдаас хуулийн этгээдийн нэрийг нь хэлсэн учраас...надад Б.Б. сайдаас санхүүжилтэд багтаах чиглэл өгсөн учраас “Аёон пропертийз” ХХК нь санхүүжилт авсан” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 193-223/,
- Яллагдагч С.Төгсбилэгийн “...Сайд Б.Б.ийн өгдөг үүрэг даалгавар чиглэл дотроо зайлшгүй, заавал, онцгой анхаарах гэсэн ялгаатай. “Н.” ХХК-ийн тухайд онцгой анхаарах гэж үүрэг чиглэл өгч байсан. Ингэхдээ “Т.” ХХК-тай хамт өгч байсан. Компанийн нэр, захирлын нэрийг бичээд өгч байсан санагдаж байна. 1,6 тэрбумаас буулгаж болохгүй шүү гэж хэлж байсан. Ер нь тэдээс буулгаж болохгүй гэж хэлдэг. Энэ дагуу дэмжигдэж шалгарсан” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 198/,
- Яллагдагч С.Төгсбилэгийн “...Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн компани болох “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн нэрийг мөн Б.Б. сайд цаасан дээр хуулийн этгээдийн нэр болон Б.Саранчимэг гишүүний нэрийг бичиж өгч байсан компаниудын нэг... “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн төслийн материал Б.Б. сайдаас дэмжих чиглэлтэй байсан учир шууд санхүүжилтэд багтсан. Б.Саранчимэг гишүүн болон Б.Б. сайд нарын хувьд “Сингапурхэльткейр” ХХК-ийн барьцаа хөрөнгийг нь судалж байсан мэргэжилтнүүдээс хамтран зээлдэгчгүй талаар хэн нэгэн хэлсэн байх. Би Б.Б. сайдтай уулзаж, энэ талаар хэлэхэд хамтран зээлдэгчгүйгээр гэрээ байгуулчих гэж хэлсэн. Мөн дээрээс нь Б.Саранчимэг хүртэл хамтран зээлдэгчгүйгээр гэрээ байгуулах талаар ярьж байсан. Бас дээрээс нь аж ахуйн нэгж нь Б.Одончимэгийн өөрийнх нь 100 хувийн компани байсан. Б.Б. сайд болохоор ах, эгч хоёр нь хоёулаа УИХ-ын гишүүн болохоор зүгээр ээ гэж хэлж байсан. Би Б.Одончимэгтэй 2-3 удаа ажлынхаа газарт уулзаж байсан. Дандаа л барьцаа хөрөнгө нь болохгүй байна энэ тэр гэж уулзаж байсан. Ер нь бол надтай уулзахаасаа өмнө эгч Б.Саранчимэгээр нэг яриулна, өрөөнөөс гарахаараа мөн адил эгчээрээ нэг яриулдаг байсан” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 175-178/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нийслэлийн Прокурорын газраас Б.Б. нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13-т заасан “Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал”-аарх бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хуулийн өмнө эрх тэгш байх”, “нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал”-ын хувьд иргэн хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж үл болно, Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 24.2.2-т заасан “Монгол Улсын сайд эрх хэмжээний асуудлыг хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан “гишүүний нэр хүнд эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7 дахь хэсэгт заасан “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж, Д.Энхбат, С.Төгсбилэг нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан, үгсэн тохиролцож, бүлэглэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж,
- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/56 дугаартай тушаалаар байгуулсан төсөл сонгон шалгаруулалтын хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүс болон өөртэй нь хамаарал бүхий учраас шалгаруулалтад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарал тавьж шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж,
2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А-88 дугаартай тушаалаар:
-“Т.” ХХК-д 1.400.000.000 /Нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Т.” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Засгийн газрын тусгай санд хамаарах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан,
-“Н.” ХХК-д 1.600.000.000 /Нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, уг зээлийн мөнгөнөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ё.Тунгалагболорт 30.000.000 /гучин сая/ төгрөгийг түүний Худалдаа хөгжлийн банкны 499107707 дугаартай дансанд шилжүүлж, бусдад буюу “Н.” ХХК-д болон Ё.ТУнгалагболор нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Засгийн газрын тусгай санд хамаарах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан,
- “Хашдэ” ХХК-д 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашдэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Сингапурхэльткейр сентр” ХХК-д 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сингапурхэльткейр сентр” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хашхэм” ХХК-д 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашхэм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Сапфир стоун” ХХК-д 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сапфир стоун” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Монгол шаазан” ХХК-д 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Монгол шаазан” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хас говь транс” ХХК-д 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хас говь транс” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар:
- “Б.” ХХК-д 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Б.” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Доктор Мэйк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хашхэм” ХХК-д 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашхэм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Аёон пропертийз” ХХК-д 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Аёон пропертийз” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
Яллагдагч Б.Б. нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б. нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13-т заасан “Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал”-аарх бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хуулийн өмнө эрх тэгш байх”, “нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал”-ын хувьд иргэн хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж үл болно, Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 24.2.2-т заасан “Монгол Улсын сайд эрх хэмжээний асуудлыг хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан “гишүүний нэр хүнд эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7 дахь хэсэгт заасан “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж, Д.Энхбат, С.Төгсбилэг нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан, үгсэн тохиролцож, бүлэглэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж,
- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/56 дугаартай тушаалаар байгуулсан төсөл сонгон шалгаруулалтын хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүс болон өөртэй нь хамаарал бүхий учраас шалгаруулалтад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарал тавьж шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж,
2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А-88 дугаартай тушаалаар:
-“Т.” ХХК-д 1.400.000.000 /Нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Т.” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Засгийн газрын тусгай санд хамаарах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан,
-“Н.” ХХК-д 1.600.000.000 /Нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, уг зээлийн мөнгөнөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ё.Тунгалагболорт 30.000.000 /гучин сая/ төгрөгийг түүний Худалдаа хөгжлийн банкны 499107707 дугаартай дансанд шилжүүлж, бусдад буюу “Н.” ХХК-д болон Ё.ТУнгалагболор нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Засгийн газрын тусгай санд хамаарах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан,
- “Хашдэ” ХХК-д 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашдэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Сингапурхэльткейр сентр” ХХК-д 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сингапурхэльткейр сентр” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хашхэм” ХХК-д 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашхэм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Сапфир стоун” ХХК-д 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Сапфир стоун” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Монгол шаазан” ХХК-д 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Монгол шаазан” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хас говь транс” ХХК-д 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хас говь транс” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар:
- “Б.” ХХК-д 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Б.” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Доктор Мэйк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Хашхэм” ХХК-д 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Хашхэм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “Аёон пропертийз” ХХК-д 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу “Аёон пропертийз” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан болох нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 102 тоот өрөөнд буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын албан өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийсэн нэгжлэгийн тэмдэглэл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, “Т.” ХХК-ийн холбогдох баримтууд, гэрч Д.Баатарнямын мэдүүлэг, “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан-Т. ХХК, Тэд аудит ХХК-ийн 02/04 дугаартай дүгнэлт-Н. ХХК, мөрдөгчийн магадалгаа-Н. ХХК, Тэд аудит ХХК-ийн шинжээчийн ажлын нэгдсэн дүгнэлт, Ж.Баасандоржийн мэдүүлэг, гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг, Төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл-Доктор мейк ХХК, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа-Доктор мейк А-05, “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт. “Доктор мейк” ХХК, “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт. “Сингапурхэльткейр сентр” ХХК, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл-Хас говь транс ХХК, “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан-Хас говь транс ХХК, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай албан бичиг, гэрч Ё.Баярсайхан, Б.Цогзолбаяр нарын мэдүүлэг, мөрдөгчийн 02 дугаартай магадалгаа, Ш.Мөнхбаярын мэдүүлэг, Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нь зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Б.Б. нь хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Т.” ХХК-д 1.600.000.000 төгрөгийн, “Н.” ХХК-д 1.400.000.000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасны улмаас Засгийн газрын тусгай санд хамаарах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нийт 3.000.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн нөхөн төлөгдсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр прокурорын зөвшөөрлөөр С.Төгсбилэгийн албан өрөөнд хийгдсэн нэгжлэгээр хураагдсан хар бэхээр Дамба-Очир гэх мэт нэрсийг жагсааж бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр С.Төгсбилэгийн гэрт хийгдсэн нэгжлэгийн үед С.Төгсбилэгийн гаргаж өгсөн цэнхэр өнгийн бэхээр хуулийн этгээд болон хүний нэрс бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас зэрэг хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Б.ийг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б.т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр прокурорын зөвшөөрлөөр С.Төгсбилэгийн албан өрөөнд хийгдсэн нэгжлэгээр хураагдсан хар бэхээр Дамба-Очир гэх мэт нэрсийг жагсааж бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр С.Төгсбилэгийн гэрт хийгдсэн нэгжлэгийн үед С.Төгсбилэгийн гаргаж өгсөн цэнхэр өнгийн бэхээр хуулийн этгээд болон хүний нэрс бичсэн А-4 хэмжээтэй 1 хуудас цаас зэргийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б.т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА