Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 568

 

 

 

 

 

 

  2020        07          17                                   2020/ШЦТ/568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Д.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 2011 01109 0699 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 69 тоотод эхнэр М.Хонгорзултай маргалдаж, улмаар хоолойг нь боож, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь “хүзүү, баруун даланд зулгаралт, толгойн хуйх, төвөнхөд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Хонгорзулын “...2020 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчимд гэртээ найзуудтайгаа уулзаж дуусаад ирсэн. Тухайн үед гэрт хүнгүй байсан. Тэгээд би усанд орж байхад гаднаас нөхөр Д.Н орж ирсэн. Бид хоёр хоёулаа гадуур явж байхдаа мессежээр хоорондоо маргалдаад би “гэрт битгий ирээрэй цаашаа зайл тэр чигтээ яваарай” гээд мессеж бичсэн байсан юм. Тэр мессежээс болж хэрүүл эхэлсэн, намайг нөхөр Д.Н “чи тэгвэл хаагуур явж байгаад ирсэн юм бэ” гэх мэтчилэн усанд орж байхдаа хэрэлдсэн. Энэ үед Д.Н ванны өрөөнд орж ирэхээр нь гар гээд гараар дохитол санаандгүй нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд Д.Н уурлаад хувцасаа тайлаад над руу шидээд гэнэт гал тогооны өрөө рүү гүйхээр нь би араас нь гарч ирээд хэрүүл үргэлжилсэн. Бие биенийгээ шарандаа хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжилсон. Д.Н намайг “бүдүүн юм байж, хөдөөнийх” гэхээр нь би зөрүүлээд “жижигхэн боовтой юм байж чамайг хэн тоодын" гээд хэлсэн чинь Д.Н гэнэт уурлаад хоолойноос боогоод хана руу шахсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хүзүү, эрүүнээс нь хазсан чинь боохоо болисон. Намайг түлхэх үед нь би төмсөгнөөс нь базаад арьсыг нь хумсаараа урсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж ноцолдохоо болиод би өөрийгөө толинд харахад хүзүү маш их улайсан байсан. Тэгээд би үгээр идээд “эмэгтэй хүн зодсон залуу гоё юм аа” гэсэн чинь Д.Н үнэртэй ус надруу цацсан би 00-н өөрөө ороод нүүрээ угааж байхдаа цонх угаагч шингэн байхаар нь Д.Н руу цацсан чинь өөр цонх угаагч аваад над руу цацсан. Тэгээд би “яг одоо яв” гэж орилоод хөөсөн чинь Д.Н гарахдаа толгой руу алгаараа цохиод гараад явсан. Тэгэхээр нь би шарандаа цагдаад дуудлага өгсөн. ...Намайг урд өмнө нь зодож байгаагүй, хэрэлдэх тохиолдолд ор руу 1 удаа түлхэж байсан тэрнээс бол цохиж зодож байгаагүй. Би урд нь цагдаад хандаж байгаагүй, анх удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч үзсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6079 дугаартай “...М.Хонгорзулын биед хүзүү, баруун даланд зулгаралт, толгойн хуйх, төвөнхөд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 39/, ажлын газрын тодорхойлолт /хх 26/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаар тогтоол /хх 66/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 63-64/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 69 тоотод эхнэр М.Хонгорзултай маргалдаж, улмаар хоолойг нь боож, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь “хүзүү, баруун даланд зулгаралт, толгойн хуйх, төвөнхөд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Хонгорзулын “...2020 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчимд гэртээ найзуудтайгаа уулзаж дуусаад ирсэн. Тухайн үед гэрт хүнгүй байсан. Тэгээд би усанд орж байхад гаднаас нөхөр Д.Н орж ирсэн. Бид хоёр хоёулаа гадуур явж байхдаа мессежээр хоорондоо маргалдаад би “гэрт битгий ирээрэй цаашаа зайл тэр чигтээ яваарай” гээд мессеж бичсэн байсан юм. Тэр мессежээс болж хэрүүл эхэлсэн, намайг нөхөр Д.Н “чи тэгвэл хаагуур явж байгаад ирсэн юм бэ” гэх мэтчилэн усанд орж байхдаа хэрэлдсэн. Энэ үед Д.Н ванны өрөөнд орж ирэхээр нь гар гээд гараар дохитол санаандгүй нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд Д.Н уурлаад хувцасаа тайлаад над руу шидээд гэнэт гал тогооны өрөө рүү гүйхээр нь би араас нь гарч ирээд хэрүүл үргэлжилсэн. Бие биенийгээ шарандаа хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжилсон. Д.Н намайг “бүдүүн юм байж, хөдөөнийх” гэхээр нь би зөрүүлээд “жижигхэн боовтой юм байж чамайг хэн тоодын" гээд хэлсэн чинь Д.Н гэнэт уурлаад хоолойноос боогоод хана руу шахсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хүзүү, эрүүнээс нь хазсан чинь боохоо болисон. Намайг түлхэх үед нь би төмсөгнөөс нь базаад арьсыг нь хумсаараа урсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж ноцолдохоо болиод би өөрийгөө толинд харахад хүзүү маш их улайсан байсан. Тэгээд би үгээр идээд “эмэгтэй хүн зодсон залуу гоё юм аа” гэсэн чинь Д.Н үнэртэй ус надруу цацсан би 00-н өөрөө ороод нүүрээ угааж байхдаа цонх угаагч шингэн байхаар нь Д.Н руу цацсан чинь өөр цонх угаагч аваад над руу цацсан. Тэгээд би “яг одоо яв” гэж орилоод хөөсөн чинь Д.Н гарахдаа толгой руу алгаараа цохиод гараад явсан. Тэгэхээр нь би шарандаа цагдаад дуудлага өгсөн. ...Намайг урд өмнө нь зодож байгаагүй, хэрэлдэх тохиолдолд ор руу 1 удаа түлхэж байсан тэрнээс бол цохиж зодож байгаагүй. Би урд нь цагдаад хандаж байгаагүй, анх удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч үзсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6079 дугаартай “...М.Хонгорзулын биед хүзүү, баруун даланд зулгаралт, толгойн хуйх, төвөнхөд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч М.Хонгорзул нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ