| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0580/Э |
| Дугаар | 573 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 573
2020 07 20 2020/ШЦТ/573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Э.С /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-т холбогдох эрүүгийн 2011 00000 0698 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсн үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сэнгэ Наран” дэлгүүрийн хойд талын зам дээр Б.Мөнхжаргалтай маргалдаж, нүүрэнд нь гараараа цохих, нүүрээ дараад хэвтэхэд нь нүүрэнд нь хөлөөрөө өшиглөх, дээрээс нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Мөнхжаргалын “...2020 оны 06 дугаар сарын 04-ний орой би өөрийн найз Баасанжав гэх найзынхаа хамтаар хэдэн пиво уугаад харих гээд явж байсан бөгөөд манай найз Баасанжав дүүгээрээ машинаа бариулаад гэр рүү явах гэж байсан бөгөөд Дэнжийн 100 руу танилынхаа гэрээр ороод гаръя гээд гэрээр нь ороод гарсан бөгөөд гудамж руу уруудаад засмал зам руу ороод явж байтал 2 машин өөд өөдөөсөө хараад зогссон байсан бөгөөд жолоо барьж явсан дүү сигналдаад байсан. Би ах нар нь харих гээд яараад байна гэж хэлсэн бөгөөд юу гээд байгаа юм буугаад ир гэж хэлсэн. Тэгээд би буугаад яараад байна явах гээд байна гэж хэлтэл Э.С гэх залуу нь миний нүүр рүү цохьсон, би нүүрээ дараад хэвттэл миний дээрээс цохиод байсан тэгээд манай найз салгаад цагдаад хандсан. Бид нар явах гээд байна зам тавиад өг гэж хэлсэн. Үүнээс болоод маргалдсан. Би Э.С гэх залуутай нь маргалдсан. Өөр хүнтэй маргалдаагүй бусад нь салгах гээд байсан. Миний нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд дээрээс цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Баасанжавын “...Мөнхжаргалыг хүргэж өгөх гээд явж байх үед зам дээр машин байсан бөгөөд бид нарыг урдаас бас машин ирж таараад тойроод гарсан. Тэгтэл нэг өндөр залуу нь тойроод гар л даа гөлөгнүүдээ гээд орилсон. Тэгтэл манай найз Мөнхжаргал юу гэнээ гэж цонхоороо хэлтэл гараад ир гээд өндөр залуу ирсэн. Мөнхжаргал машинаас буугаад өндөр залуутай барьцалдаж аваад байж байтал цаанаас намхан залуу ирсэн. Тэгээд Мөнхжаргалыг өндөр залуу нь цохиж унагаагаад өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч У.Эрдэнэбаатарын “...Эрдэнэбат, Э.С бид нар пиво уусан. Ингээд доошоо дэлгүүр нээллтэй байна уу харах гэж доошоо уруудсан юм. Тэгээд хаалттай байхаар нь Э.С бид 2 дэлгүүрийн арын гудамж руу алхаж ороод бие засаад эргэж гараад алхаж байтал хажуугаар жижиг машин их ойрхон өнгөрсөн бөгөөд би дайрлаа гэж хэлтэл бид 2-ыг өнгөрч зогсоод машинаас 3-н хүн бууж ирсэн. Бууж ирээд маргалдаад байж байтал Э.С нэг ахтай нь зууралдаад нүүр рүү цохиод авсан. Тэгтэл тэр ах унаад өгсөн бөгөөд унасных нь дараа Э.С дахин очоод нүүр рүү 1 удаа өшиглөөд дээрээс нь цохиод байсан. Би нар очоод салгасан. Тэр ах нараас уучлал гуйгаад явсан. Бид нар цохихоос нь өмнө салгаж амжаагүй маш хурдан болж өнгөрсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6688 дугаартай “...Б.Мөнхжаргалын биед амны зүүн булангийн гадна хэсэг, дотор салстад шарх, дух, хоёр өвдөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, ажлын газрын тодорхойлолт /хх 38/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 193 дугаар тогтоол /хх 49/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 43-44/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсн үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сэнгэ Наран” дэлгүүрийн хойд талын зам дээр Б.Мөнхжаргалтай маргалдаж, нүүрэнд нь гараараа цохих, нүүрээ дараад хэвтэхэд нь нүүрэнд нь хөлөөрөө өшиглөх, дээрээс нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Мөнхжаргалын “...2020 оны 06 дугаар сарын 04-ний орой би өөрийн найз Баасанжав гэх найзынхаа хамтаар хэдэн пиво уугаад харих гээд явж байсан бөгөөд манай найз Баасанжав дүүгээрээ машинаа бариулаад гэр рүү явах гэж байсан бөгөөд Дэнжийн 100 руу танилынхаа гэрээр ороод гаръя гээд гэрээр нь ороод гарсан бөгөөд гудамж руу уруудаад засмал зам руу ороод явж байтал 2 машин өөд өөдөөсөө хараад зогссон байсан бөгөөд жолоо барьж явсан дүү сигналдаад байсан. Би ах нар нь харих гээд яараад байна гэж хэлсэн бөгөөд юу гээд байгаа юм буугаад ир гэж хэлсэн. Тэгээд би буугаад яараад байна явах гээд байна гэж хэлтэл Э.С гэх залуу нь миний нүүр рүү цохьсон, би нүүрээ дараад хэвттэл миний дээрээс цохиод байсан тэгээд манай найз салгаад цагдаад хандсан. Бид нар явах гээд байна зам тавиад өг гэж хэлсэн. Үүнээс болоод маргалдсан. Би Э.С гэх залуутай нь маргалдсан. Өөр хүнтэй маргалдаагүй бусад нь салгах гээд байсан. Миний нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд дээрээс цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Б.Баасанжавын “...Мөнхжаргалыг хүргэж өгөх гээд явж байх үед зам дээр машин байсан бөгөөд бид нарыг урдаас бас машин ирж таараад тойроод гарсан. Тэгтэл нэг өндөр залуу нь тойроод гар л даа гөлөгнүүдээ гээд орилсон. Тэгтэл манай найз Мөнхжаргал юу гэнээ гэж цонхоороо хэлтэл гараад ир гээд өндөр залуу ирсэн. Мөнхжаргал машинаас буугаад өндөр залуутай барьцалдаж аваад байж байтал цаанаас намхан залуу ирсэн. Тэгээд Мөнхжаргалыг өндөр залуу нь цохиж унагаагаад өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч У.Эрдэнэбаатарын “...Эрдэнэбат, Э.С бид нар пиво уусан. Ингээд доошоо дэлгүүр нээллтэй байна уу харах гэж доошоо уруудсан юм. Тэгээд хаалттай байхаар нь Э.С бид 2 дэлгүүрийн арын гудамж руу алхаж ороод бие засаад эргэж гараад алхаж байтал хажуугаар жижиг машин их ойрхон өнгөрсөн бөгөөд би дайрлаа гэж хэлтэл бид 2-ыг өнгөрч зогсоод машинаас 3-н хүн бууж ирсэн. Бууж ирээд маргалдаад байж байтал Э.С нэг ахтай нь зууралдаад нүүр рүү цохиод авсан. Тэгтэл тэр ах унаад өгсөн бөгөөд унасных нь дараа Э.С дахин очоод нүүр рүү 1 удаа өшиглөөд дээрээс нь цохиод байсан. Би нар очоод салгасан. Тэр ах нараас уучлал гуйгаад явсан. Бид нар цохихоос нь өмнө салгаж амжаагүй маш хурдан болж өнгөрсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6688 дугаартай “...Б.Мөнхжаргалын биед амны зүүн булангийн гадна хэсэг, дотор салстад шарх, дух, хоёр өвдөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Мөнхжаргал нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ