Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          20                                  2020/ШЦТ/574

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   С.М-д холбогдох эрүүгийн 2011 00597 0528 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Угалз" нэртэй зочид буудлын 2 давхрын өрөөнд хамт архидан согтуурч байсан Н.Болормаагийн "LG V40 thinq" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 360.672 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Н.Болормаагийн “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 23 цаг 30 миниутын үед найз Батцолмон надруу яриад би Төв аймгаас ирсэн байна. Одоо ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах 17-р сургуулийн энд байх зочид буудалд байна чи хүрээд ирээч гэж хэлээд дуудсан. Тэндээ бид нар 0,75 литрийн "Хараа" нэртэй 1 шил архи хувааж уугаад хоноцгоосон. Тэр үед би өөрийн гар утсаараа дуу сонсоод сууж байсан ба С.М надаа утсаар чинь нэг яриад өгье гээд миний гар утасны кодыг надаас асууж байсан. Өглөө сэрээд 8 цагт дэлгүүр онгойхоор нь 1 шил архи 0,75 литрийн "Монгол стандарт" нэртэй аваад хуваагаад ууцгааж байгаад өдрийн 12 цаг болж буудлын цаг дууссан. Тэгээд Батцолмон, Энхбаяр, С.М бид нар замаас такси бариад өөр буудалд үргэлжлүүлж орохоор болоод 12 цаг 30 минутаас 13 цагийн үед ЧД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 буудалд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна 6 буудлын автобусны буудлын хойно байрлах зочид буудал руу Батцолмон, Энхбаяр, С.М бид нар орсон ба буудлын 2 давхарт шатаар өгсөж ороод 2 дахь хаалганы 2 ортой өрөөнд орсон. Тэгээд тэр өрөөнд ороод бид нар 0,75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Архи ууж байхад Батцолмон согтоод унтаад өгсөн. Тэгээд би Энхбаяр, С.М хоёртой юм ярьж сууж байгаад 00-ын өрөөнд орчихоод буцаж гарч ирэхэд С.М байхгүй байсан. Тэгэхээр нь Энхбаяраас С.М хаачсан талаар асуухад ойрхон гарчихаад ирнэ гээд гарсан гэсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утсыг үзэхэд байхгүй байхаар нь миний гар утас хаачсан бэ гэхэд Энхбаяр С.М аваад гарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудахад Энхбаяр цагдаа ирэхээс өмнө яваад өгсөн ба би Батцолмонгийн хамт үлдсэн. Тэгэхээр нь би Батцолмонг сэрээгээд гар утас байхгүй байна гэхэд Батцолмон хайгаад үзээчээ, байгаа байлгүй гээд хайсан боловч олдоогүй, ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах 6 буудалд байх зочид буудалд ороход миний гар утас байсан. Буудлын өрөөнд ороод удаагүй байхад миний гар утсанд дуудлага ирээд байсан. Тухайн үедээ би аваагүй юм. Би С.Мэд гар утас авч явах зөвшөөрөл өгөөгүй. Намайг 00-ын өрөө орсон хойгуур надад хэлэлгүй аваад явсан байсан. Надад Батцолмонгийн найз Энхбаяр гар утсыг С.М аваад явсан тэгээд С.М Дамбадаржаад байрлах "Соёмбо” төвийн 2 давхрын буудлын Бадмаа гэж эгчид 80.000 зарсан сурагтай байна лээ гэсэн. Түүний дараа Батцолмон надад С.М чиний гар утсыг Бадмаа эгч 60.000 төгрөгөөр авна гэхэд 60.000 төгрөгөөр зарахгүй гээд зараагүй байна лээ гэж хэлсэн. "LG V40 thinq" маркын гар утсыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ-аас манай нөхөр явуулсан юм. Солонгос Улсад хэрэглэж байсан утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхбаярын "...13 цагийн үед ЧД-ийн 14-р хороонд байрлах Оргил үйлчилгээний төвийн эсрэг талд байх “Угалз" нэртэй зочид буудалд 2 давхарт ресепшний хажууд байх 2 ортой өрөөнд орсон. Ороод бид нар 0,75 литрийн “Хараа" нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд уугаад сууж байтал С.М Болороогийн утсаар мессеж бичээд яриад байсан. Тухайн үед Батцолмон тасраад унтаж байсан. Тэр үед Болороо 00 орсон үед С.М надад найз нь ойрхон гарчихаад ирье гээд гарсан. Тухайн үед 15 цаг болж байсан санагдаж байна. Тэгэхээр нь би дэлгүүр орчихоод ирэх юм бодоод сууж байсан ба Болороо 00-оос гарч ирээд С.М хаачсан бэ? гээд асууухаар нь би ойрхон гарчихаад ирье гээд утсыг чинь аваад гарсан гээд хэлсэн. Тэгээд С.Мийг хүлээгээд байтал ирэхгүй байхаар нь цагдаа дуудсан. Тэр үед нь би Батцолмон, Болороо хоёрыг үлдээгээд гараад явсан. Тэгээд тэндээсээ гараад СБД-ийн нутаг дэвсгэрт байх Дамбын эцэст явж байгаад “Соёмбо" төв дотор байхбуудал руу ороход С.М буудлын ресепшнтэй юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь чи хүний утас яагаад аваад явчихаж байгаа юм, цагдаа дуудаад бөөн асуудал болж байна, утсыг нь өгөөч гэхэд С.М би харин Болороогийн утсыг ломбарданд тавих гэсэн 60.000 төгрөгөөр авна гэхээр нь өгсөнгүй, тэгээд харин үл таних хүнд 80.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд үл тоогоод надаас салаад яваад өгсөн. Түүний дараа нь би Болороод С.М-ийг чиний утсыг “Соёмбо" төв дээр зарсан гээд явж байналээ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Б.Батцолмонгийн “...“Угалз” нэртэй зочид буудалд 2 давхарт ресепшиний хажууд байх 2 ортой өрөөнд орсон. Бид нар 0,75 литрийн “Хараа" нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд уугаад сууж байгаад би нилээн муудаад тасраад унтсан. Тэгээд унтаж байгаад сэрэхэд Болороо гар утсаа алдсан байна гээд байсан. Тэгэхээр нь гар утсыг нь өрөөн дотор хайхад байхгүй байсан ба С.М, Энхбаяр нар яваад өгсөн байсан. Тэгээд Болороо бид хоёр С.Мийг авсан гэж сэжиглэсэн. Тэгсэн маргааш нь надтай Энхбаяр холбоо бариад С.М Болороогийн гар утсыг 60.000 төгрөгөөр зарах гээд явж байна лээ, би Дамбад таарсан, тэгээд хүний гар утсыг өгөөчээ, чи одоо гэж хэлэхэд С.М тоохгүй, би гар утсыг нь буцаагаад аваад өгчихнө гэж хэлээд яваад өгсөн гэж ярьсан. Тэгэхээр нь би тэр талаар Болороод хэлсэн юм. С.М Болороогийн гар утсыг сонирхоод кодыг асуугаад байсан. Ер нь С.М өөрөө хамт байгаа найз нөхдийнхөө дэл сул зүйлийг хэлэлгүй аваад явчихдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.М гэрчээр мэдүүлэхдээ “...Тэр үед Болороогийн утасны цэнэг дуусаад унтарсан байхаар нь утсыг нь цэнэглэх гээд аваад гарсан санагдаж байна. Тэгээд би Болороогийн гар утсыг аваад ресепшинрүү авч буугаад цэнэглүүлэх гэж өгөх гэж байгаад тухайн үедээ согтуу байсан тул дахин нэмж архи авч уух гээд утсыг нь авч гараад буудлаас гараад замаас такси бариад 7 буудал ороод гар утасны цэнэглэгч аваад таксин дотор гар утсыг цэнэглэж явж байгаад ломбарданд гар утсыг барьцаанд тавих гэж явж байгаад гар утасны кодыг мартаад буруу хийж байгаад цоожилсон тул гар утасны кодыг гаргуулах гээд Тэди худалдааны төв ороод үл таних гар утасны ченжтэй таараад гар утасны кодыг гаргуулах гэхэд 15.000-20.000 төгрөгөөр гаргана гээд байсан. Тэгэхээр нь би тэнд байсан үл таних хүнд манай найз охины утас байгаа юм гэж хэлээд 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тэндээсээ гараад СБД-ийн нутаг дэвсгэрт байх Дамбын эцэст байх “Соёмбо” төв дотор байх буудал руу ороод өөрийн бичиг баримтаа авах гээд зогсож байхад гаднаас Энхбаяр ороод ирсэн. Тэгээд Энхбаяр чи хүний утас яагаад аваад явчихаж байгаа юм, цагдаа дуудаад бөөн асуудал болж байна, утсыг нь өгөөч гэсэн тэр үед би харин тийм ээ би харин Болороогийн утсыг ломбарданд тавих гэсэн 60.000 болох гээд байхаар нь би үл таних хүнд зарчихсан. Одоо 80.000 төгрөг байна гэж хэлээд Энхбаяраас салаад явсан. Тэгээд би уг мөнгөөрөө ойр зуурын хэрэглээнд архи авч уугаад хэрэглээд дууссан. Би нилээн согтуу байсан тул тухайн үед архи уух гээд гар утсыг хулгай хийгээд аваад гарсан. Би гар утсыг авахдаа зөвшөөрөл аваагүй. “Угалз” нэртэй буудал дотор байхад орон дээр ил байхаар нь аваад гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ий “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 360.672 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 78/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Угалз" нэртэй зочид буудлын 2 давхрын өрөөнд хамт архидан согтуурч байсан Н.Болормаагийн "LG V40 thinq" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 360.672 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Болормаагийн “...Тэгээд би Энхбаяр, С.М хоёртой юм ярьж сууж байгаад 00-ын өрөөнд орчихоод буцаж гарч ирэхэд С.М байхгүй байсан. Тэгэхээр нь Энхбаяраас С.М хаачсан талаар асуухад ойрхон гарчихаад ирнэ гээд гарсан гэсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утсыг үзэхэд байхгүй байхаар нь миний гар утас хаачсан бэ гэхэд Энхбаяр С.М аваад гарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудахад Энхбаяр цагдаа ирэхээс өмнө яваад өгсөн ба би Батцолмонгийн хамт үлдсэн. Тэгэхээр нь би Батцолмонг сэрээгээд гар утас байхгүй байна гэхэд Батцолмон хайгаад үзээчээ, байгаа байлгүй гээд хайсан боловч олдоогүй, ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах 6 буудалд байх зочид буудалд ороход миний гар утас байсан. Буудлын өрөөнд ороод удаагүй байхад миний гар утсанд дуудлага ирээд байсан. Тухайн үедээ би аваагүй юм. Би С.Мэд гар утас авч явах зөвшөөрөл өгөөгүй. Намайг 00-ын өрөө орсон хойгуур надад хэлэлгүй аваад явсан байсан. Надад Батцолмонгийн найз Энхбаяр гар утсыг С.М аваад явсан тэгээд С.М Дамбадаржаад байрлах "Соёмбо” төвийн 2 давхрын буудлын Бадмаа гэж эгчид 80.000 зарсан сурагтай байна лээ гэсэн. Түүний дараа Батцолмон надад С.М чиний гар утсыг Бадмаа эгч 60.000 төгрөгөөр авна гэхэд 60.000 төгрөгөөр зарахгүй гээд зараагүй байна лээ гэж хэлсэн. "LG V40 thinq" маркын гар утсыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ-аас манай нөхөр явуулсан юм. Солонгос Улсад хэрэглэж байсан утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Б.Энхбаярын "...13 цагийн үед ЧД-ийн 14-р хороонд байрлах Оргил үйлчилгээний төвийн эсрэг талд байх “Угалз" нэртэй зочид буудалд 2 давхарт ресепшний хажууд байх 2 ортой өрөөнд орсон. Ороод бид нар 0,75 литрийн “Хараа" нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд уугаад сууж байтал С.М Болороогийн утсаар мессеж бичээд яриад байсан. Тухайн үед Батцолмон тасраад унтаж байсан. Тэр үед Болороо 00 орсон үед С.М надад найз нь ойрхон гарчихаад ирье гээд гарсан. Тухайн үед 15 цаг болж байсан санагдаж байна. Тэгэхээр нь би дэлгүүр орчихоод ирэх юм бодоод сууж байсан ба Болороо 00-оос гарч ирээд С.М хаачсан бэ? гээд асууухаар нь би ойрхон гарчихаад ирье гээд утсыг чинь аваад гарсан гээд хэлсэн. Тэгээд С.Мийг хүлээгээд байтал ирэхгүй байхаар нь цагдаа дуудсан. Тэр үед нь би Батцолмон, Болороо хоёрыг үлдээгээд гараад явсан. Тэгээд тэндээсээ гараад СБД-ийн нутаг дэвсгэрт байх Дамбын эцэст явж байгаад “Соёмбо" төв дотор байхбуудал руу ороход С.М буудлын ресепшнтэй юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь чи хүний утас яагаад аваад явчихаж байгаа юм, цагдаа дуудаад бөөн асуудал болж байна, утсыг нь өгөөч гэхэд С.М би харин Болороогийн утсыг ломбарданд тавих гэсэн 60.000 төгрөгөөр авна гэхээр нь өгсөнгүй, тэгээд харин үл таних хүнд 80.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд үл тоогоод надаас салаад яваад өгсөн. Түүний дараа нь би Болороод С.Мийг чиний утсыг “Соёмбо" төв дээр зарсан гээд явж байналээ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Б.Батцолмонгийн “...“Угалз” нэртэй зочид буудалд 2 давхарт ресепшиний хажууд байх 2 ортой өрөөнд орсон. Бид нар 0,75 литрийн “Хараа" нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд уугаад сууж байгаад би нилээн муудаад тасраад унтсан. Тэгээд унтаж байгаад сэрэхэд Болороо гар утсаа алдсан байна гээд байсан. Тэгэхээр нь гар утсыг нь өрөөн дотор хайхад байхгүй байсан ба С.М, Энхбаяр нар яваад өгсөн байсан. Тэгээд Болороо бид хоёр С.Мийг авсан гэж сэжиглэсэн. Тэгсэн маргааш нь надтай Энхбаяр холбоо бариад С.М Болороогийн гар утсыг 60.000 төгрөгөөр зарах гээд явж байна лээ, би Дамбад таарсан, тэгээд хүний гар утсыг өгөөчээ, чи одоо гэж хэлэхэд С.М тоохгүй, би гар утсыг нь буцаагаад аваад өгчихнө гэж хэлээд яваад өгсөн гэж ярьсан. Тэгэхээр нь би тэр талаар Болороод хэлсэн юм. С.М Болороогийн гар утсыг сонирхоод кодыг асуугаад байсан. Ер нь С.М өөрөө хамт байгаа найз нөхдийнхөө дэл сул зүйлийг хэлэлгүй аваад явчихдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, шүүгдэгч С С.Мийн гэрчээр өгсөн “...Тэр үед Болороогийн утасны цэнэг дуусаад унтарсан байхаар нь утсыг нь цэнэглэх гээд аваад гарсан санагдаж байна. Тэгээд би Болороогийн гар утсыг аваад ресепшинрүү авч буугаад цэнэглүүлэх гэж өгөх гэж байгаад тухайн үедээ согтуу байсан тул дахин нэмж архи авч уух гээд утсыг нь авч гараад буудлаас гараад замаас такси бариад 7 буудал ороод гар утасны цэнэглэгч аваад таксин дотор гар утсыг цэнэглэж явж байгаад ломбарданд гар утсыг барьцаанд тавих гэж явж байгаад гар утасны кодыг мартаад буруу хийж байгаад цоожилсон тул гар утасны кодыг гаргуулах гээд Тэди худалдааны төв ороод үл таних гар утасны ченжтэй таараад гар утасны кодыг гаргуулах гэхэд 15.000-20.000 төгрөгөөр гаргана гээд байсан. Тэгэхээр нь би тэнд байсан үл таних хүнд манай найз охины утас байгаа юм гэж хэлээд 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тэндээсээ гараад СБД-ийн нутаг дэвсгэрт байх Дамбын эцэст байх “Соёмбо” төв дотор байх буудал руу ороод өөрийн бичиг баримтаа авах гээд зогсож байхад гаднаас Энхбаяр ороод ирсэн. Тэгээд Энхбаяр чи хүний утас яагаад аваад явчихаж байгаа юм, цагдаа дуудаад бөөн асуудал болж байна, утсыг нь өгөөч гэсэн тэр үед би харин тийм ээ би харин Болороогийн утсыг ломбарданд тавих гэсэн 60.000 болох гээд байхаар нь би үл таних хүнд зарчихсан. Одоо 80.000 төгрөг байна гэж хэлээд Энхбаяраас салаад явсан. Тэгээд би уг мөнгөөрөө ойр зуурын хэрэглээнд архи авч уугаад хэрэглээд дууссан. Би нилээн согтуу байсан тул тухайн үед архи уух гээд гар утсыг хулгай хийгээд аваад гарсан. Би гар утсыг авахдаа зөвшөөрөл аваагүй. “Угалз” нэртэй буудал дотор байхад орон дээр ил байхаар нь аваад гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, Дамно ХХК-ий “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 360.672 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар гэм буруу маргаагүй тул 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүх шүүгдэгч С.М-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, Эрүүгийн хариуцлагын зорилго буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчид тохирно гэж дүгнэлээ.

Хэргийг шийдвэрлэхэд хөнгөрүүлэх /учруулсан хохирлыг төлсөн/ нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч Н.Болормаа нь “...би 400.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан тул надад гомдол, санал байхгүй...” гэх тул шүүгдэгч С.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ