| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/0810/и |
| Дугаар | 138/ШШ2016/00893 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2016/00893
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* газарт соёл урлагын ******* улсын ******* ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 9-р баг, байрны тоотод оршин суух, “” ХХК-д борлуулагч ажилтай, регистрийн дугаартай, овогт , регистрийн дугаартай, ажилгүй, овогт нарт холбогдох
“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 28.000.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөг нийт 41.500.000 төгрөг гаргуулах тухай”, “Байрыг буцааж өгч урьдчилан төлсөн 13.000.000 төгрөг авах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Б., Л., хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, гэрч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , нартай 2015 оны 01 сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хийж өөрийн амьдарч байсан ******* сумын 9-р баг, байрны тоот 2 өрөө байрыг 41.000.000 төгрөгөөр тохиролцон худалдсан. Бид байрандаа супер засвар хийсэн байсан. Манай байшингийн дээвэрт 2014 онд засвар хийсэн учир зун нь бороо гоожоогүй. Тэгээд манай байгууллага хөнгөлттэй нөхцлөөр орон сууцны лизингид хамрагдах боломж гараад хугацаа болоод байсан учир тухай үеийн зах зээлийн үнээс хямдаар зарсан юм. Би байраа зарах тухай телевизэд зар өгсөн. Энэ хоёр зарын дагуу яриад ирж уулзаад манай байрыг үзээд авахаар болсон улс юм. Би энэ хоёр хүнийг хууран мэхэлсэн асуудал огт байхгүй. Би байраа зарах үедээ дээрээс бороо орсон үед гоождог талаар хэлж байсан. Энэ хоёр манай байрыг ирж үзээд сайхан байр байна, яагаад хямд зарж байгаа, авъя, өөрсдийгөө хөдөө амьдардаг 800 толгой малтай, төвд нэг өрөө орон сууцтай байраа томсгох шаардлагатай, эхнэр жирэмсэн шинэ хүүхдээ тохь тухтай байлгамаар байна, бид хөдөө байдаг тул байрны лизинг бүтэхгүй байна гээд өөрийн дүү Оюунтунгалагийн нэр дээр авахаар тохиролцож гэрээ хийж 2 сард өөрсдийн нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэн авсан. Нэгэнт байрыг маань өөрсдийн нэр дээр болгон авсан тул 2015 оны 02 сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж үлдэгдэл 28.000.000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. 4, 5 сард өгөхөөр болсон боловч 2015 оны 06 сард 1.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 27.000.000 төгрөгөө төлөхгүй утсаар ярихаар холбогдохгүй, хөдөө яваад өгчихдөг болсон. Иймээс гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тутамд 0.5 хувийн алданги тооцохоор заасан түүний дагуу 13.500.000 төгрөгийг нэмж нэхэмжилж 41.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаад байна. Хариуцагч нар дээврээс ус гоожсон гэдэг шалтгаан хэлж байгаа боловч 2014 оны 05 сард СӨХолбоо манай дээврийг завсар хийснээр 5-9 саруудад орсон бороо огт гоожоогүй энэ талаараа СӨХолбоондоо дээврээс борооны ус гоожоогүй, баярлалаа гэдгээ хэлж байсан. Мөн тухайн үед 2 өрөө байрны зах зээлийн үнэ 45.000.000-50.000.000 төгрөгийн ханштай байхад урд нь гоожилт өгч байсан бас манай байгууллага хөнгөлөлтэйгээр байрны лизингид хамруулж байсан учир хямдаар зарж байгаагаа хэлж ярилцаж худалдсан. Эдгээр хүмүүс надад хэлж байсан. Байраа зараад мөнгөө олж авъя гээд миний байр авсан компаний захирал Сараа руу яриад хямд байр зарна гээд тэр хүн өөрийнхөө ажилтанг явуулж үзүүлээд авахаар болоод эд нар гэрээ хийсэн юм шиг байгаа. Би энэ асуудалд оролцоогүй. Тухайн үед дээвэр болон ханын цаас солиход нь 400.000 гаруй мянган төгрөг зарцуулж байсан. Энэ хүмүүс намайг хууран мэхэлж байраа зарсан гээд байгаа миний хувьд тийм асуудал огт байхгүй бид хоорондоо ярилцаад байраа худалдахаар тохиролцсон. Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эд нарт чанарын доголдолтой байр хууран мэхэлж зараагүй. Тиймээс байрны үлдэгдэл төлбөр 28.000.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөг нийт 41.500.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүс надтай тохиролцвол алданги 13.500.000 төгрөгөөс татгалзахад бэлэн байна гэв.
Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ахын байрыг зарын дагуу утсаар яриад очиж үзсэн. Цэвэрхэн байр байсан. Дусаал гоождог уу гэж асуухад огт гоождоггүй гэж хэлсэн. Цагаан-Овоо суманд байдаг дүүдээ хэлээд бичиг баримтыг нь авч лизинг хөөцөлдөөд бүтээгүй. Баян-Уул сум руу явж Төрийн банкнаас зээл авч 12.000.000 төгрөг өгөөд дараа 1.000.000 төгрөг өгсөн. ахын ажил дээр очиж уулзаад худалдах худалдан авах гэрээг хийсэн. Дараа нь төлбөр барагдуулах талаар 02 сарын 24-нд гэрээ хийсэн. Бид байранд нь орохгүй байж байгаад би 03 сарын 06-нд амаржаад 04 сарын 01-нд нүүж орсон. Тэгэхэд “ байрны оршин суугчид та нар их гоождог байр авчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд аас асуухад гоожихгүй гэж хэлсэн. Бид нарыг байранд нүүж ороход дусаал гоожоод шарласан байсан. Тэгээд орцны жижүүр Сарантуяа манайд орж ирээд энэ чинь угаасаа гоождог байр гэж хэлсэн. 2015 оны 04 сарын 20-иор бороо орсон. Тэгэхэд дээврээс их хэмжээгээр ус гоожиж доод айл руу ус орсон байсан. Маргааш нь руу утсаар ярьж дуудаад ийм байранд амьдарч чадахгүй, та надад гоождог гэж хэлээгүй учир гомдолтой байна байраа буцаая гэж хэлсэн. Тухайн үед байрных нь мөнгийг төлж бай гээд дүү нараа оруулсан байсан. Зунжин тэр байранд хүн байгаагүй. Би ээжийгээ сахиж хөдөө байж байгаад ажил явдал гараад ирэхдээ тай уулзаж чадаагүй. 09 сард манайд ирэхэд бид нар больмоор байна гэхэд байрны ордероо авна гэхэд нь мөнгөө авч байж ордерийг өгнө гэсэн. Сарантуяа, нартай ярилцаж худалдах худалдан авах гэрээ хийхээр болсон. Дүүгээ дуудаж ирүүлээд 10 сарын 21-ний өдөр Мөнхгэрэл гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Хоёр гурван хоногийн дараа лизинг бүтэхгүй байна авахаа болилоо гэсэн. Бид нар 294500 төгрөгний зарлага гаргаж засвар хийсэн. Би хүнээс илүү дутуу мөнгө нэхэхгүй. Чанарын доголдолгүй байр өгсөн байсан бол мөнгийг төлөх чадвартай байсан. Байрыг нь эргүүлж өгөөд 13.000.000 төгрөгөө авна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ярих зүйл байхгүй байна. болсон явдлыг тодорхой ярьчихлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 41.500.000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Харин байрыг нь буцааж өгөөд төлсөн 13.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б., Л. нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 28.000.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөг нийт 41.500.000 төгрөг гаргуулах, хариуцагч нар нь нэхэмжлэгчид холбогдуулан байрыг буцаан өгч урьдчилгаа төлсөн 13.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б., Л. нар нь нэхэмжлэгч Б.ын телевизэд өгсөн зарын дагуу байрыг үзэж худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээ талууд ярилцаж хариуцагч Б., Л. нарын дүү Чагсалын Оюунтунгалагийн нэр дээр худалдан авах гэрээ байгуулан улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэдийгээр худалдах худалдан авах гэрээг Ч.Оюунтунгалагийн нэр дээр хийж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байгаа боловч ******* сумын 9-р баг байрны тоотын 2 өрөө байрыг 41.000.000 төгрөгөөр худалдан авах тухай нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцон дээрх байрны банкны лизингид хамруулж авах хүсэлтэй байсны үндсэн дээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч хариуцагч нарын зээл бүтээгүй улмаас нэхэмжлэгч, хариуцагч нар нь ”төлбөр төлөх тухай” хэлцлийг байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, худалдах худалдан авах гэрээ, төлбөр төлөх тухай хэлцэл зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Б., Л., нэхэмжлэгч Б. нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч Б. нь “худалдаж байгаа байраа дээврээс бороо гоождог байсан засвар хийгдээд энэ жил дээврээс бороо гоожоогүй талаараа хэлж зах зээлийн ханшнаас үнийг хямдруулж худалдаж байгаагаа хэлж байсан…” гэж,
Хариуцагч Б., Л. нар нь “нэхэмжлэгч Б. байраа худалдахдаа дээврээсээ бороо гоождог талаараа хэлээгүй худлаа хэлж хууран мэхэлсэн. Уг байр чанарын доголдолтой байр худалдсан, бороо гоожиж байгаа талаар 04 сарын 02-нд өөрт нь хэлж, 05 сард дээврээс бороо гоожсныг үзүүлсэн, 10 сард хоорондоо ярилцаад байр худалдах талаар Мөнхгэрэл гэдэг хүнтэй гэрээ байгуулж байсан. Иймээс байрыг буцаан өгч урьдчилан өгсөн 13.000.000 төгрөгөө авна …” гэж мэтгэлцэж байна.
Зохигчдын маргаж буй байр нь ******* сумын 9-р багт байрлах байрны 5 давхарын тоот байр бөгөөд 1968 онд ашиглалтанд орсон. Уг байранд жил бүр урсгал засвар хийдэг, зуны улиралд дээврээс бороо гоождог болох нь шүүх хуралдаанд гэрч Байгалмаагийн… “дээрх байр нь инженерийн дүгнэлтээр дээврийн хавтан дутуу борооны усны хамгаалалтгүйгээс ус гоождог. Энэ жил их засвар хийгдэж байгаа” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр дээврээс гоождог болох нь тогтоогдож байна.
Гэвч хариуцагч нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэсний дагуу нэхэмжлэгчид удаа дараа байрыг буцааж өгнө гэж тайлбарлаж байгаа боловч мөн хуулийн 254.6 зааснаар “…эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэсний дагуу гэрээ цуцлах тухай шаардлагыг байрны өмчлөх эрх шилжсэнээс хойш 6 сарын дотор гаргаагүй байна.
Иймд хариуцагч Б., Л. нарын гаргасан байрыг буцааж өгч урьдчилгаанд өгсөн 13.000.000 төгрөгөө авах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б. нь гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр алданги 13.500.000 төгрөг гаргуулах, байр худалдах үед гарсан зардал 1.000.000 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 14.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хариуцагч нараас худалдах худалдан авах гэрээний үүрэг 27.000.000 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Б., Л. нараас 27.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.500.000 төгрөг, нэхэмжлэгч Б.т холбогдох байрыг буцааж өгч 13.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 365450 төгрөг, хариуцагч Б., Л. нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Л. нараас 292950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА