| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0583/Э |
| Дугаар | 589 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 589
2020 07 22 2020/ШЦТ/589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Э.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2011 00000 0709 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.М нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз охин болох Б.Уранчимэгтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Уранчимэгийн “...2020 оны 06 сарын 11 -ны өдөр 19-20 цагийн үед би гэртээ байж байтал Э.М надруу фейсүүкийн чатаар видео дуудлага хийгээд “Танай гэрийн гадаа ирчихсэн байна” гэхээр нь би уурлаад “Чи согтуу байж машин тэрэг бариад байгаа юм уу” гэж хэлээд таслаад жоохон гэртээ байж байгаад гэрээсээ гарсан чинь хашааны гадаа машин нь байсан гэхдээ дотор талд нь Э.М байгаагүй учир би хашаанаасаа уруудаад гудамжаараа доош бууж байтал Э.М миний өөдөөс алхаад ирж байгаа харагдахаар нь би урдаас нь очоод 2-3 удаа алагдаад “Чи согтуу машин барьсан юм уу? манай ажлын газрын Өлзийсайхантай уусан юм байна л даа гэж хэлээд Э.Мг гудамжинд орхиод өөрөө яваад өгсөн тэгээд миний уур хүрээд байсан болохоор дугаарыг нь блок хийчихсэн юм. Тэгсэн чинь түд удалгүй Э.М араас хүрч ирээд “Чи яагаад намайг согтуу байхад орхиж явж байгаа юм, яагаад намайг блок хийж байгаа юм" гээд орилоод байхаар нь уур хүрээд би бас урдаас нь орилсон юм. Гэтэл Э.М шууд миний нүүр лүү гараараа цохисон чинь миний амнаас цус гараад би доошоо тонгойгоод дээш өндийсөн чинь дахиад миний зүүн хөмсөг лүү дахиад 1 удаа цохиод шууд Э.М яваад өгсөн, тэгээд би гэрлүүгээ ороод байж байтал миний эгч 102 дугаарлуу “Миний дүү хүнд зодуулсан юм шиг байна” гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6965 дугаартай “...Б.Уранчимэгийн биед уруулд шарх, зүүн нудний дээд, доод зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлиин хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаар тогтоол /хх 46/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 41-42/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.М нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз охин болох Б.Уранчимэгтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Уранчимэгийн “...2020 оны 06 сарын 11 -ны өдөр 19-20 цагийн үед би гэртээ байж байтал Э.М надруу фейсүүкийн чатаар видео дуудлага хийгээд “Танай гэрийн гадаа ирчихсэн байна” гэхээр нь би уурлаад “Чи согтуу байж машин тэрэг бариад байгаа юм уу” гэж хэлээд таслаад жоохон гэртээ байж байгаад гэрээсээ гарсан чинь хашааны гадаа машин нь байсан гэхдээ дотор талд нь Э.М байгаагүй учир би хашаанаасаа уруудаад гудамжаараа доош бууж байтал Э.М миний өөдөөс алхаад ирж байгаа харагдахаар нь би урдаас нь очоод 2-3 удаа алагдаад “Чи согтуу машин барьсан юм уу? манай ажлын газрын Өлзийсайхантай уусан юм байна л даа гэж хэлээд Э.Мг гудамжинд орхиод өөрөө яваад өгсөн тэгээд миний уур хүрээд байсан болохоор дугаарыг нь блок хийчихсэн юм. Тэгсэн чинь түд удалгүй Э.М араас хүрч ирээд “Чи яагаад намайг согтуу байхад орхиж явж байгаа юм, яагаад намайг блок хийж байгаа юм" гээд орилоод байхаар нь уур хүрээд би бас урдаас нь орилсон юм. Гэтэл Э.М шууд миний нүүр лүү гараараа цохисон чинь миний амнаас цус гараад би доошоо тонгойгоод дээш өндийсөн чинь дахиад миний зүүн хөмсөг лүү дахиад 1 удаа цохиод шууд Э.М яваад өгсөн, тэгээд би гэрлүүгээ ороод байж байтал миний эгч 102 дугаарлуу “Миний дүү хүнд зодуулсан юм шиг байна” гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6965 дугаартай “...Б.Уранчимэгийн биед уруулд шарх, зүүн нудний дээд, доод зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлиин хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Уранчимэг нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ