Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          22                                   2020/ШЦТ/590

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Г.Ж-д холбогдох эрүүгийн 1911 02804 0400 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-13 дугаар гудамжны 798 тоот дахь иргэн С.Дуламсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, “Самсунг” загварын “Pentium inside” зөөврийн компьютер, цэнэглэгч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 122.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийг таньдаг байсан, тухайн үед нөүтбүүк аваад ирээч гэсэн. Хойд цонхоор нь орж авсан. Ганцхан энэ хэрэг л байгаа. Иргэний хариуцагчид 100.000 төгрөг төлсөн. Хохирогч л аваад ир гэсэн юм. Түлхүүр байхгүй гэхээр за за яахын гэхээр нь цонхоор нь орчихсон...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч С.Дуламсүрэнгийн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед миний хүү Д.Дэмбэрэлдорж нь надруу 99712038 дугаарын утаснаас миний 95881888 дугаарын гар утас руу залгаад “...сая гэртээ ирсэн чинь Самсунг маркийн нөүтбүүк маань алга болчихсон байна, өрөөний вакум цонхоо хаагаад гарсан боловч онгойчихсон, гаднаас ямар нэгэн хүн орж ирсэн юм шиг байна. Магадгүй хулгайч орж ирээд нөүтбүүкийг маань аваад явчихсан байх аа” гэж надтай ярьсан юм Уг алдагдсан гэх нөүтбүүк нь миний эзэмшлийн нөүтбүүк бөгөөд анх 2015 онд манай хадам эгч Дашдолгорын хүүхдээс нь 1.000.000 /нэг сая/ орчим төгрөгөөр худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21- 23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Унаганхүүгийн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус ломбардаа ажиллуулж байхад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд Самсунг брендийн нөүтбүүк авах уу гэж орж ирсэн. Тухайн нөүтбүүкийг нь үзэж харж байгаад 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр барьцаанд авъя гэж хэлэхэд тухайн хүн зөвшөөрөөд барьцаалсан юм... нөүтбүүкийг Гантулгын Г.Ж /РД:А397070417/ гэх хүн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр барьцаалсан бөгөөд дээрх хүнд өгсөн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөө тухайн хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Д.Дэмбэрэлдоржийн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07:30 минутын орчим ажил явах гээд гэрээсээ гараад гэрээсээ гарахдаа өрөөнийхөө хаалгыг түгжээд вакум цонхоо цоожлоод гэрээсээ гарсан...Өрөөнийхөө хаалгыг цоожоор нь нээгээд үзэхэд өрөөний вакум цонх онгорхой байж байсан. Өглөө орон дээр үлдээсэн байсан зөөврийн компьютер цэнэглэгчтэйгээ алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Ж-ы “...найз болох Түвшинтөгөлдөртэй уулзахаар 2019 оны 10 дугаар сард байхаа /өдрийг нь санахгүй байна/ тухайн дээрх нийтийн байранд очиход Т.Түвшинтөгөлдөр өөрөө гэртээ байгаагүй ба түүний хажуу өрөөний хаалга нь онгорхой, бас хойд тал руугаа харсан вакум цагаан цонх онгорхой байхаар нь цонхоор нь газар зассан байсан орон дээр саарал өнгийн нөүтбүүк /самсунг маркийн/ байхаар нь түүнийг нь хулгайлж аваад буцаагаад цонхоороо гараад явсан. Би дээрх нөүтбүүкийг Бөмбөгөр худалдааны төвд байрлах нэрийг нь санахгүй байна, 24 цагийн ломбарданд 60.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 56-58 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 94/, шийтгэх тогтоолын хуулбарууд зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-13 дугаар гудамжны 798 тоот дахь иргэн С.Дуламсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, “Самсунг” загварын “Pentium inside” зөөврийн компьютер, цэнэглэгч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 122.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Дуламсүрэнгийн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед миний хүү Д.Дэмбэрэлдорж нь надруу 99712038 дугаарын утаснаас миний 95881888 дугаарын гар утас руу залгаад “...сая гэртээ ирсэн чинь Самсунг маркийн нөүтбүүк маань алга болчихсон байна, өрөөний вакум цонхоо хаагаад гарсан боловч онгойчихсон, гаднаас ямар нэгэн хүн орж ирсэн юм шиг байна. Магадгүй хулгайч орж ирээд нөүтбүүкийг маань аваад явчихсан байх аа” гэж надтай ярьсан юм Уг алдагдсан гэх нөүтбүүк нь миний эзэмшлийн нөүтбүүк бөгөөд анх 2015 онд манай хадам эгч Дашдолгорын хүүхдээс нь 1.000.000 /нэг сая/ орчим төгрөгөөр худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21- 23 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Унаганхүүгийн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус ломбардаа ажиллуулж байхад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд Самсунг брендийн нөүтбүүк авах уу гэж орж ирсэн. Тухайн нөүтбүүкийг нь үзэж харж байгаад 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр барьцаанд авъя гэж хэлэхэд тухайн хүн зөвшөөрөөд барьцаалсан юм... нөүтбүүкийг Гантулгын Г.Ж /РД:А397070417/ гэх хүн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр барьцаалсан бөгөөд дээрх хүнд өгсөн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөө тухайн хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Д.Дэмбэрэлдоржийн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07:30 минутын орчим ажил явах гээд гэрээсээ гараад гэрээсээ гарахдаа өрөөнийхөө хаалгыг түгжээд вакум цонхоо цоожлоод гэрээсээ гарсан...Өрөөнийхөө хаалгыг цоожоор нь нээгээд үзэхэд өрөөний вакум цонх онгорхой байж байсан. Өглөө орон дээр үлдээсэн байсан зөөврийн компьютер цэнэглэгчтэйгээ алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Ж-ы “...найз болох Түвшинтөгөлдөртэй уулзахаар 2019 оны 10 дугаар сард байхаа /өдрийг нь санахгүй байна/ тухайн дээрх нийтийн байранд очиход Т.Түвшинтөгөлдөр өөрөө гэртээ байгаагүй ба түүний хажуу өрөөний хаалга нь онгорхой, бас хойд тал руугаа харсан вакум цагаан цонх онгорхой байхаар нь цонхоор нь газар зассан байсан орон дээр саарал өнгийн нөүтбүүк /самсунг маркийн/ байхаар нь түүнийг нь хулгайлж аваад буцаагаад цонхоороо гараад явсан. Би дээрх нөүтбүүкийг Бөмбөгөр худалдааны төвд байрлах нэрийг нь санахгүй байна, 24 цагийн ломбарданд 60.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 56-58 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45-46 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 122.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тул 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Г.Ж-ы цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан хасч тооцохоор шийдвэрлэлээ.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх /хохирлоо төлсөн/ нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох нөүтбүүкийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч С.Дуламсүрэнд хүлээлгэн өгсөн мөн иргэний нэхэмжлэгч Б.Унаганхүүгээс нэхэмжилсэн 106.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Ж-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ж-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Ж-ыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ж-ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ