| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0585/Э |
| Дугаар | 591 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 591
2020 07 22 2020/ШЦТ/591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүгдэгч Ж.Ц /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-д холбогдох эрүүгийн 2003 00349 0244 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 20-0354 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
/.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 15-ныөдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10 дугаар гудамжны 12 тоот хашаанд байрлах авто засварын газарт “Хондо Фит” маркийн 77-15 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 10.1 дахь заалтад заасан ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчиж автомашины авцалдуулах холбоог буруу залгаснаас автомашин урагшаа хөдөлж урдаа зогсож байсан Г.Энхбатыг засварын газрын ханатай хавсарч мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,
Хохирогч Г.Энхбатын “...2020 оны 06 дугаар сарын 15-ныөдөр 18 цагийн үед.../...засварын газар руу ороод гагнуурын аппарат аваад тэнд янзлуулж байсан машины ард тавьсан юм. Тэгсэн засуулж байсан машины жолооч эгч эгчийн дүү юмаа аваарай ухрах гэж байна шүү гэхээр нь би аппаратаа авч холдуулчхаад нөгөө машины урд байсан багажны тавиур дээрээс гагнуурын электрод авах гээд зогсож байхад нэг хүн орилох шиг оолохоор нь эргээд хартал миний ард зогсож байсан машин урагшлаад миний хөлрүү мөргөсөн. Тэгээд би орилоод машины шил арчигчаас нь бариад авсан. Тэгсэн жолооч эгч сандраад буугаад ирсэн. Машинаа хойшлуулж чадахгүй сандраах байхад нь засварчин залуу машиныг нь ухрааж намайг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
Гэрч Ж.Бариаширын “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед гаднаас нэг настай эгч Хонда Фит маркийн машин янзлуулна гэж орж ирсэн юм ... тэгээд рулын аппарат. баруун талын явах эд анги солиулна гэсэн. Тэгээд сольж дуусахад ойролцоогоор 18 цаг болж байсан байх. Тэгээд машинаа засварын газраас гаргах гээд өөрөө жолооны ард суухлаар нь би тухайн машины баруун хойд талд яаж ухрах талаар зааж өгөх гээд зогсож байтал нөгөө эгч гэнэт урагшаа яваад урд тал нь багажны хайрцагны хажууд зогсож байсан манай үсчингийн нөхрийг мөргөсөн. Тэгсэн мөргүүлсэн хүн машинаа холдуулаач гээд орилсон чинь жолооч эгч сандраад машинаас буугаад ирэхээр нь би машинд нь суугаад машиныг нь холдуулаад мөргүүлсэн хүнийг машины урдаас гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7049 дугаартай “...Г.Энхбатын биед зүүн дунд чөмөгний доод далд хугарал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, жолоодох эрхийн лавлагаа /хх 66/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68/, оршин суугаа газрын лавлагаа /хх 71/, Тээврийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоол /хх 100/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 97, 98/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 15-ныөдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10 дугаар гудамжны 12 тоот хашаанд байрлах авто засварын газарт “Хондо Фит” маркийн 77-15 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 10.1 дахь заалтад заасан ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчиж автомашины авцалдуулах холбоог буруу залгаснаас автомашин урагшаа хөдөлж урдаа зогсож байсан Г.Энхбатыг засварын газрын ханатай хавсарч мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/, хохирогч Г.Энхбатын “...2020 оны 06 дугаар сарын 15-ныөдөр 18 цагийн үед.../...засварын газар руу ороод гагнуурын аппарат аваад тэнд янзлуулж байсан машины ард тавьсан юм. Тэгсэн засуулж байсан машины жолооч эгч эгчийн дүү юмаа аваарай ухрах гэж байна шүү гэхээр нь би аппаратаа авч холдуулчхаад нөгөө машины урд байсан багажны тавиур дээрээс гагнуурын электрод авах гээд зогсож байхад нэг хүн орилох шиг оолохоор нь эргээд хартал миний ард зогсож байсан машин урагшлаад миний хөлрүү мөргөсөн. Тэгээд би орилоод машины шил арчигчаас нь бариад авсан. Тэгсэн жолооч эгч сандраад буугаад ирсэн. Машинаа хойшлуулж чадахгүй сандраах байхад нь засварчин залуу машиныг нь ухрааж намайг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/, гэрч Ж.Бариаширын “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед гаднаас нэг настай эгч Хонда Фит маркийн машин янзлуулна гэж орж ирсэн юм ... тэгээд рулын аппарат. баруун талын явах эд анги солиулна гэсэн. Тэгээд сольж дуусахад ойролцоогоор 18 цаг болж байсан байх. Тэгээд машинаа засварын газраас гаргах гээд өөрөө жолооны ард суухлаар нь би тухайн машины баруун хойд талд яаж ухрах талаар зааж өгөх гээд зогсож байтал нөгөө эгч гэнэт урагшаа яваад урд тал нь багажны хайрцагны хажууд зогсож байсан манай үсчингийн нөхрийг мөргөсөн. Тэгсэн мөргүүлсэн хүн машинаа холдуулаач гээд орилсон чинь жолооч эгч сандраад машинаас буугаад ирэхээр нь би машинд нь суугаад машиныг нь холдуулаад мөргүүлсэн хүнийг машины урдаас гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7049 дугаартай “...Г.Энхбатын биед зүүн дунд чөмөгний доод далд хугарал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Энхбат нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал гээд нийт 5.450.000 төгрөгийг авсан. Цаашид хохирлын ямар нэгэн маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ж.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 10.1 дахь заалтад заасан ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчиж Г.Энхбатыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх /учруулсан хохирлыг нөхөн төлсөн/ нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ж.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ