| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00342/И |
| Дугаар | 701 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 701
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Баярмагнай, Д.Энхбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,811,422.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Баярмагнай, Д.Энхбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,811,442.57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,967 төгрөгийн хамт, нийт 7,881,409.57 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,313,568.27 төгрөгийг нэхэмжлэгч Ариг банк ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,934 төгрөгийн тал хувь болох 69,967 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай.
3.Хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамж, 57 тоотод байрлалтай, Ү-2204021863 дугаартай 62 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204007560 дугаартай 294 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ