Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

 

  2020        07          23                                   2020/ШЦТ/598

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2011 00000 0641 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1163 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 02 сар баривчлах ял, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Б.О, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Т.Миеэгомботой маргалдаж, улмаар түүнийг толгой, нүүр рүү нь гараараа цохиж, газарт унагаж, хашлага мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Т.Миеэгомбын "...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би 10 орчим цагийн үед Дэнжийн мянга орж хүн буулгачихаад буцаад 57-р сургуулийн орчимд ирээд нэг хүн гар өргөхөөр нь авсан юм тэгтэл тэр хүн Цагаан байрны наад талын нарийн замаар Далан давхар руу өгсөнө гэж хэлэхээр нь би төв зам буюу 39 дүгээр сургуулийн урд талын замаар явж байгаад баруун тийш эргээд явж байтал төв замын 32 тойрог явах талын замаас миний эрэгэсэн туслах зам руу цэнхэр өнгийн акуа маркийн автомашин миний араас эргээд явж байсан ба араас гэрлээрээ дохиод сигналдаад байсан тэгэхээр нь би чигээрээ яваад байсан тухайн үед би 40 орчим км-тэй явж байсан юм, эсрэг урсгалаас машингүй болох үед нөгөө машин намайг гүйцэт түрүүлж миний өмнүүр хашиж зогсоод үл таних залуу бууж ирээд надаас хэрүүл өдөөд намайг машиндаа сууж байтал цонхоор гараа оруулаад миний толгойны зүүн тал руу цохиод уруул руу цохиод авахаар нь би машинаас буугаад нөгөө цэнхэр өнгийн акуа машинтай залуутай барилцаж аваад бие биенээ боогоод заамдалцаад тэгээд тэр машины жолооч намайг замын хажуу талын хашлага мөргүүлээд дээгүүр нь давуулаад намайг жалга руу 2-3 удаа унагасан юм. Тэгээд би жалганаас гарч ирээд дахиад хоорондоо зууралдсан юм. Машиндаа суух гэтэл нөгөө машинаас жолооч миний араас ирээд боосон юм. Би боолтонд ороод манараад байж байтал миний машинд үйлчлүүлж явсан үл таних эрэгтэй хүн машины жолоочийг надаас салгачихаад дүү нар одоо боль гэж хэлчихээд тэр хүн дахиад такси бариад яваад өгсөн нөгөө машины жолооч залуутай бид хоёр маргалдаад л байсан бөгөөд би машиндаа сууж байтал тэр залуу надаас холдохгүй цагдаа дуудчихаад хэрүүл хийгээд л байсан энэ үед тэр залуу миний машины зүүн урд талын толийг өшиглөөд ирмэг нь цуурсан ба удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6267 дугаартай “...Т.Миеэгомбын биед баруун сарвууны дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, баруун бугуй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх баруун сарвууны дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 71/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Т.Миеэгомботой маргалдаж, улмаар түүнийг толгой, нүүр рүү нь гараараа цохиж, газарт унагаж, хашлага мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Миеэгомбын "...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би 10 орчим цагийн үед Дэнжийн мянга орж хүн буулгачихаад буцаад 57-р сургуулийн орчимд ирээд нэг хүн гар өргөхөөр нь авсан юм тэгтэл тэр хүн Цагаан байрны наад талын нарийн замаар Далан давхар руу өгсөнө гэж хэлэхээр нь би төв зам буюу 39 дүгээр сургуулийн урд талын замаар явж байгаад баруун тийш эргээд явж байтал төв замын 32 тойрог явах талын замаас миний эрэгэсэн туслах зам руу цэнхэр өнгийн акуа маркийн автомашин миний араас эргээд явж байсан ба араас гэрлээрээ дохиод сигналдаад байсан тэгэхээр нь би чигээрээ яваад байсан тухайн үед би 40 орчим км-тэй явж байсан юм, эсрэг урсгалаас машингүй болох үед нөгөө машин намайг гүйцэт түрүүлж миний өмнүүр хашиж зогсоод үл таних залуу бууж ирээд надаас хэрүүл өдөөд намайг машиндаа сууж байтал цонхоор гараа оруулаад миний толгойны зүүн тал руу цохиод уруул руу цохиод авахаар нь би машинаас буугаад нөгөө цэнхэр өнгийн акуа машинтай залуутай барилцаж аваад бие биенээ боогоод заамдалцаад тэгээд тэр машины жолооч намайг замын хажуу талын хашлага мөргүүлээд дээгүүр нь давуулаад намайг жалга руу 2-3 удаа унагасан юм. Тэгээд би жалганаас гарч ирээд дахиад хоорондоо зууралдсан юм. Машиндаа суух гэтэл нөгөө машинаас жолооч миний араас ирээд боосон юм. Би боолтонд ороод манараад байж байтал миний машинд үйлчлүүлж явсан үл таних эрэгтэй хүн машины жолоочийг надаас салгачихаад дүү нар одоо боль гэж хэлчихээд тэр хүн дахиад такси бариад яваад өгсөн нөгөө машины жолооч залуутай бид хоёр маргалдаад л байсан бөгөөд би машиндаа сууж байтал тэр залуу надаас холдохгүй цагдаа дуудчихаад хэрүүл хийгээд л байсан энэ үед тэр залуу миний машины зүүн урд талын толийг өшиглөөд ирмэг нь цуурсан ба удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6267 дугаартай “...Т.Миеэгомбын биед баруун сарвууны дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, баруун бугуй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх баруун сарвууны дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч Т.Миеэгомбод учруулсан хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Б.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ