Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2017/00248

 

 

 

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би ******* ******* ******* /РД*******/-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх тухай ******* нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 27ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие нь зураг дизайны багш мэргэжилтэй. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* их сургуульд угтах үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. Гэхдээ энэхүү тушаалаар хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй. 2015 оны 08 сарын 30-нд хэвлэх үйлдвэрийн эх бэлтгэгч гэх тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, хэвлэх үйлдвэрт жирэмсний амралтаа авсан хүний оронд ажиллаж эхэлсэн. Мөн тус сургуулийн ахлах сургуульд 10 дугаар ангид зураг зүйн хичээл зааж, угтах үйлчилгээний ажлаа давхар хийсээр ирсэн. Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаагүй төдийгүй, илүү цагаар үүр цайтал ажилладаг байсан үе цөөнгүй. Ингэж ажилласнаараа би илүү цагийн мөнгө болон урамшуулал авч байгаагүй. Үндсэн цалин 388,317 төгрөг авдаг байсан, одоо ч мөн хэвээрээ байгаа.

...миний бие 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/115 тоот тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өдөр болгоны дарамт, шахалт, ялгаварлан гадуурхалтаас болж биеийн байдал мэдэгдэхүйц өөрчлөгдөж эхэлсэн. Залуу хүн ажилдаа дур сонирхолтой, эрч хүчээр дүүрэн өглөө эртлэн ирдэг бол миний хувьд там-руу л явж байгаа юм шиг... Хэн юу гэж загнах бол, яах бол гэсэн айдас хүйдсээр дүүрэн ирдэг. Дээд боловсролын байгууллага ийм аймшигтай дарга удирдлагуудтай өнөөг хүртэл байгаад байгааг үнэхээр гайхаж байна бас айж байна.

...Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан эсэхийг тогтоолгох, өмнө ажиллаж байсан хэвлэх цехийн ажилтан, угтах үйлчилгээний олшруулагч ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгөхөөр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...шүүхээс ирсэн мэдэгдэх хуудас авахаас нэг өдрийн өмнө 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Д.*******г хэвлэх цехийн ажилтнаар ажиллуулах саналыг өөрт нь хүргэсэн болно... гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 02 сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Д.******* миний бие нь тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн дээтгэл болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие ажил олгогч байгууллага /******* их суургууль/-тай харилцан ярилцсаны үндсэн дээр 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Б/17 тоот тушаалын дагуу хэвлэх цехийн эх бэлтгэгч, туслах ажилтан гэсэн хуучин албан тушаал дээрээ эргэн орж байна.

Миний бие анх нэхэмжлэл гаргахдаа угтах үйлчилгээний ажилтан хэмээх орон тоонд дэвхар ажиллах хүсэлт гаргасан боловч энэхүү ажлын байр нь ухаалаг үйлчилгээнд шилжсэн учир дахин ажиллах боломжгүй гэдгийг, мөн нийгмийн дээтгэл болон эрүүл мэндийн даатгал маань тасралтгүй бичилт хийгдэж байсан учир угтах үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* *******д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч нь угтах үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Б/17 тоот тушаалын дагуу хэвлэх цехийн эх бэлтгэгч, туслах ажилтан гэсэн хуучин албан тушаал дээрээ эргэн орох талаар тусгажээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч ******* их сургууль нарын нэхэмжлэгч нь угтах үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.*******г 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Б/17 тоот тушаалын дагуу хэвлэх цехийн эх бэлтгэгч, туслах ажилтан гэсэн албан тушаал дээр эргэн томилсон тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч ******* их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.УРТНАСАН