Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2017/00041/И |
Дугаар | 138/ШШ2017/00251 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2017/00251
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүгч Ш.Алтанцэцэг, Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн тоотод оршин суух, ЖЭ54050101 регистрийн дугаартай, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн дугаар байрны тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн ******* ******* холбогдох,
Эмчилгээний зардал 2300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Иргэдийн төлөөлөгч ******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 12 сард Дорнодоос Улаанбаатар хот орохоор эзэмшлийн ДОА дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явж байгаад Хэнтий аймгийн нутагт осолд орж биедээ хүнд гэмтэл авсан. Шүүх хурал болох үед гуйгаад байхаар нь гомдолгүй гэсэн бичиг шүүхэд өгсөн. Гэтэл нь миний эмчилгээний зардал болох 2300000 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэгч миний эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2300000 төгрөгийг 2017 оны 02 сарын 21-ний өдөр бэлнээр төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний бие өвчтэй шалтгаанаар нааш цаашаа ирэх боломжгүй байгаа, мөн хариуцагчаас нэхэмжилсэн мөнгөө авсан тул нэхэмжлэгч намайг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн 2300000 төгрөгийг 2017 оны 02 сарын 21-ний өдөр бэлнээр төлж барагдуулсан болно. Миний бие хөдөө яаралтай явах шаардлагатай болсон учраас өнөөдөр 14 цагт болох шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй болсон тул шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.******* холбогдуулан өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 2300000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны өмнө хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2300000 төгрөгийг нэхэмжлэгч т 2017 оны 02 сарын 21-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг ирүүлжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж болох бөгөөд уг татгалзал нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.******* холбогдох эмчилгээний зардал 2300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51750 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 51750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ш.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАЙГАЛМАА