Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2020/0355/Э |
Дугаар | 604 |
Огноо | 2020-07-24 |
Зүйл хэсэг | 149.1., |
Улсын яллагч | Б.Баярхүү, Б.Бямбадагва, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 604
2020 07 24 2020/ШЦТ/604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Б.Баярхүү, Б.Бямбадагва,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,
шүүгдэгч: Х.Б, түүний өмгөөлөгч П.Гансүх, У.Хүрэлсүх, Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-ад холбогдох эрүүгийн 1902 00166 0055 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын ам, 4 дүгээр гудамж, 69 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Х.Б, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь" ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж улмаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн "Хаан" банкин дахь 5014306958 дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг тогтоох гэж заасан байна. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Тэгэхээр шүүх засаглал бол өнгөрсөнд хамаардаг засаглал. Өнгөрсөн цаг үед үйлчилдэг. Чинболдтой намайг уулзахад, Эрдэнэчимэгтэй намайг уулзахад энд байгаа хүмүүс нэг ч байхгүй байсан. Бичлэг үзсэн юм уу. Яагаад наана чинь байхгүй байна. Та нар нэг талаас нь хараад байна. Яллах тал болон цагаатгах талыг цуглуулна. Эргэлзээгүй гэдэг үгийг та нар ойлгодог уу. Эргэлзээгүй гэдэг бол нэг юмыг нэг ойлголттой байхыг хэлж байна. Жишээлбэл шүүгч эрэгтэй юу, эмэгтэй юу гэхэд эрэгтэй гэж бүгд нэг дуугаар хэлнэ. Би балаа Гансүхэд өгөөд Гансүх миний балыг дээрэмдчихлээ гэвэл гэмт хэрэг үү. Тэгэхээр үүнийг тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заалтыг та нар мэдэх л байлгүй дээ. Нотолбол зохих байдал гэж байна. Энэ яллах дүгнэлт дээр яллах, цагаатгах талын баримт хоёулаа байх ёстой. Тэгтэл зөвхөн яллах талын нотлох баримтуудыг түүж биччихээд яллана гээд дайраад байдаг. Би хавтаст хэрэгтэй танилцаагүй ч гэсэн та нарын ямар хэмжээний юм судалсан, ямар ашиг сонирхлын зөрчилтэй, гэрчүүдийн мэдүүлгүүд нь хүртэл өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй, дангаараа нотлох баримт болох чадамжгүй ийм нөхцөл байдал байгаа. Хуйвалдсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж байна. 1.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж байна. Гэмт хэргийг хэзээ үйлдсэн гэж байгаа юм бэ. Х.Б Чинболдыг сүрдүүлээд байгаа юм уу, Эрдэнэчимэгийг сүрдүүлээд байгаа юм уу. Эсвэл Чинболдоор зуучлуулаад, Чинболдтой хамтраад Эрдэнэчимэгийг сүрдүүлээд байна уу. Аль эсвэл Эрдэнэчимэгийг Чинболд сүрдүүлээд байгаа юм уу. Яагаад гэдэг үг байх юм бол энэ эргэлзээтэй гэсэн үг. Яагаад гэдэг асуултын хариултыг нэг олж байж энэ эргэлзээгүйгээр бодит үнэн тогтоогдоно. 2 хүний хооронд болсон яриаг 3 жилийн дараа гэрч гэдэг хүмүүсээс мэдүүлэг аваад, хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дээр урьдаас бэлтгэсэн байж болохгүй гэж байна. Тэгвэл та нар яагаад надаас нэг ч мэдүүлэг авахгүйгээр өө энэ Чинболдтой уулзахдаа ингэж ярьсан юм байна гэж итгээд байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрогт би нэр дэвшсэн. Нэр дэвшээд явж байсан чинь манай 14 дүгээр байрны гадаа зогсож байсан Алтанзагас, Мөнхтуяа гээд 2 хүний, бид нар 7 гэр бариад ажиллаж байсан. Бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүс аягүй ядуу хэцүү байдаг. Зайлуул гишүүд дэмжигчдийнхээ хүлээн дээр явдаг юм. Тэгсэн чинь нэргүй захидал ирсэн. Захидлыг аваад үзэхэд тийм бичлэгтэй захидал байсан. Яагаад тэрийг шалгахгүй байна бэ. Энэ бичлэг хаанаас гарч ирсэнийг яагаад шалгахгүй байна бэ. Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага гэдгийг яагаад та нар тогтоохгүй байна бэ. Энэ байгууллага 2006 онд байгуулагдсан. Х.Б гэдэг хүн өнгөрсөн хугацаанд 1500 хэрэг дээр өмгөөлөл хийж, 15.000 хүнд хуулийн зөвлөгөө өгөөд 220 удаа хэвлэлийн бага хурал хийгээд, төрийн албан хаагчтай холбоотой гомдол мэдээллийг дэлгэсэн. Энэ миний өдөр тутам хийдэг ажил. Иргэд надаар дамжуулж нийгэмд болохгүй байгаа байлдыг нийгэмд хүргэхийг оролддог. Би нийгэмд шударга байдлыг тогтоохын төлөө өөрийнхөө амьдралыг зориулж байгаа. Яагаад гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тогтоохгүй байна бэ. Х.Б гэж хүн юу хийдэг байсныг бусад хүмүүсээс асуухгүй байна. Яагаад гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тодруулах ажлыг хийхгүй байна. Хохирогч гэж хэн бэ. Тэр бичлэг ирсэн. Бид нар бүгд үзсэн. Манай сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан 100 хүн үзсэн. Та нарын энэ бусдын өмч хөрөнгийн эсрэг гэмт хэрэг өөрөөр хэлбэл, бусдаас юмыг нь авах гээд байна. Авах гээд байгаа хүн яах юм бэ. 100 хүн үзээд 100 хүн хувааж авах байсан юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дээр гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоо, нотол гэж байна. Яагаад үүнийг шалгахгүй байна. Чинболд гэж хэн бэ. Яагаад Чинболдыг судлахгүй байна. Яагаад Х.Б тэр олон хүмүүсээс олж Чинболдод бичлэг өгсөн бэ. Яагаад гэдэг асуулт чинь эргэлзээ байна. Яагаад гэхээр бид нар өөрсдөө хэлэлцээд үнэхээр улс төрийн ноцтой асуудал байна. Сонгууль болж байна. Бичлэгийг бид судлахаар засвар хийгдсэн бичлэг байна. Зарим хүнийг бүрэлзүүлсэн, зарим хүний дууг нь хассан. Тийм болохоор энэ бол эвлүүлэгч байж болно. Гүтгэлэг байж магадгүй ийм зүйл дээр бид хамаагүй хөнгөн хуймгай хандаж болохгүй гэж үзсэн. Тийм учраас Сонгинохайрхан дүүргийн тухайн үеийн ардчилсан намын дарга, тухайн үеийн засаг дарга байсан хүнд энэ бичлэгийг өгье гэж Чинболдтой би уулзсан. Чинболдтой уулзах 2 шалтгаан байсан. Нэгдүгээрт бичлэг өгөх, хоёрдугаарт нэр дэвшигч Пүрэвбаатар гэж хүн миний сонгуулийн сурталчилгааны хажууд 2 дахин том самбар тавиад байсан. Би Чинболдыг танихгүй. Нэгдүгээр хорооллын хойно байдаг зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоосноос нь болж хэсэг иргэдийн эрхийг хамгаалах гэж би Чинболдтой нэг л удаа өмнө нь уулзаж байсан. Тэгэхээр би Чинболдод яагаад тэр бичлэгийг өгөөд байгааг та нар яагаад тогтоохгүй байгаа юм бэ. Би танихгүй хүнд яагаад Эрдэнэчимэгээс мөнгө аваад өгөөч ээ гэж хэлсэн гэдэгт яагаад тэрэнд итгээд байна. Хэрэв тэгэх байсан бол би өөрөө Эрдэнэчимэгтэй холбогдож болох байсан. Би Чинболдод бичлэгийг өгөхдөө улс төрийн үед танай намтай холбоотой нэргүй мэдээлэл ирсэн болохоор наадхынхаа учрыг ол гэж өгсөн. Арай ч төрийн ордон дотор Улсын их хурлын гишүүд төрийн ордон дотор архи уугаад, тамхи татаад, тэгээд архи, тамхи, секс амьдралын бүх юм гэж яриад, дээрээс нь тэр хууль яах бэ шоу шоу гэж байгаа. Энэ миний итгэл үнэмшил, би төрийн ордон дотор ийм зүйл байж болохгүй гэж итгэдэг хүн. Би төрийн ордонд хэзээ ч тийм юм байлгахын зөвшөөрөхгүй. Би хэрэв тийм үйлдэл хийснийхээ төлөө ял сонсох юм бол би харамсахгүй, харин ч би баярлах байсан. Яагаад гэвэл тодорхой хугацааны дараа энэ бодит үнэн чинь тогтоогдоно. Чинболдод үзүүлсний дараа Эрдэнэчимэг гэдэг хүн над руу залгасан. 99116431 гэсэн дугаараас “би Эрдэнэчимэг байна” гээд залгасан. Би гайхсан. Сонгинохайрсан дүүргийн засаг дарга, Ардчилсан намын дарга хүн яагаад тэр бичлэгийг Эрдэнэчимэгт аваачиж өгөөд байгаа юм. Дотроо асуудлаа шийдэхгүй. Яагаад үүнийг тогтоохгүй байгаа юм. Эрдэнэчимэг намайг шууд өөр рүү нь хандсан гэж хэлэхгүй байгаа биз. Тэгхээр гэм т хэргийн сэдэлт гэж юмыг тогтоох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дээр гэмт хэргийг хэн үйлдсэн сэдэлтийг тогтоох ёстой. Гэмт хэргийг хэн үйлдсэн гэхээр 100 хүн үйлдсэн байх нь. Бүгдээрээ ярилцаад шийдсэн. Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын удирдах зөвлөл шийдсэн байх нь. Үүнийг та нар тогтоосонгүй. Чинболдод яагаад өгөөд байгааг тогтоогоогүй, Чинболд гэж хэн бэ гэж тогтоогоогүй. Зүгээр л Эрдэнэчимэгийн найз гэж ойлгоод байна. Наад чинь Сонгинохайрсан дүүргийн Ардчилсан намын дарга буюу сонгуулийг зохион байгууллаад байгаа хүн. Би тэр хүнд хандахгүй өөр хэнд хандах юм бэ. Удирдлагад нь гомдол өгөхгүй өөр хэнд өгөх бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооно. Нэг нь энийг мөнгө болгох гэсэн юм. Нөгөөх нь заавал яриарай ноцтой юм байна байдаг. Та нарын сая уншсан яллах дүгнэлт дээр тийм байгаа биздээ. Х.Бтай заавал яриарай ноцтой бичлэг байна шүү гэж Чинболд Эрдэнэчимэгт хэлсэн байгаа биздээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйл байна. Надад мэдээлэл байгаад би тэр мэдээллээ мөнгө өгөхгүй бол цацлаа шүү гэж байна уу. Та нарын яллах гээд байгаа дотор чинь нэг ч тийм өгүүлбэр алга. Наад хэм хэмжээний чинь 3 бүтэц байгаа. Тэр бүтэц дотор өөрсдөө наадхаа тодорхойлж байж хүн яллах ёстой. Эрдэнэчимэг над руу утасдсан. Сэдэлт нь намайг дуугай бол гэж байгаа. Тэгсэн чинь бичлэгний талаар уулзмаар байна гэж санал тавьсан. Би Эрдэнэчимэгийн машинд очиж уулзсан нь үнэн бид 5 уулаа /Зоригоо, Гарьдмагнай, Дүүрэнцоож, Чинзориг/ очиж Эрдэнэчимэгтэй уулзсан. Наад чинь худлаа бичлэг гэж тайлбар тавих гэж байна гэж бодоод уулзсан. Би өөртөө чинь уулзахгүй, наад бичлэгийг чинь Чинболдод өгсөн гэж хэлсэн. Надад энэ бичлэгээ хэдээр зарах гэж байна гэхээр нь би зарах гээгүй, наад чинь үнэн худал уу, ийм бичлэг яваад байна. Үнэн бол та ийм үйлдлийнхээ төлөө уучлалт гуй. Арай дэндүү бичлэг байна. Төрийн ордон дотор ийм бичлэг хийж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Уянга бичлэг хийсэн. Хэн энэ бичлэгийг өгсөнг хэлчих гэсэн. Бид хоёрт ерөөсөө нэг нэгнийгээ сүрдүүлсэн, дарамталсан юм юу ч болоогүй. Тэр хүн чинь Улсын их хурлын гишүүн, тэрбумтан хүн. Ер нь энэ сүрдүүлэх, заналхийлэх гэмт хэрэг чинь хүчтэй нь хүчгүйгийн эсрэг хийдэг юм. Хүчгүй нь хүчтэйгийнхээ эсрэг заналхийлдэг юм уу. Та нар яагаад ийм эргэлзээтэй юм дээр намайг шийтгэнэ гэж бодоод байгаа юм бэ. Шууд өөрөө надад шууд 50 сая төгрөгөөр наадхыг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд бэлэн мөнгө надад өгөх гэсэн. Би бэлэн мөнгө авахгүй, би мөнгө авах гээгүй гэсэн. Надад нэг болзол тавьсан. Чи энэ мэдээллийг тараахгүй бай гэж хэлсэн. Надад ямар ч боломж байхгүй шдээ. Тэр нөхцлийг биелүүлэх. Тэр бичлэг Алтаншагайд байсан байна. Тэр бичлэг олон хүнд байгаад байна. Ийм бичлэг байдаг талаар хүмүүс мэддэг юм байналээ. Өөрөө ч надад хэлсэн. Өмнө нь бас нэг ийм бичлэг худалдаж авсан гэсэн. Би зарах гээгүй, тийм ч учраас би Чинболдод өгсөн гэдгээ хэлсэн. Тэгээд би машинаас нь буугаад явсан. Би өөрийнхөө хамт олонтой хамт явсан. Товчхондоо тэр өдөөс хойш 6 өдөр надад мөнгө өгөх гэж янз бүрийн хүмүүсээр яриулсан. Над руу одоогийн Ерөнийлөгч Баттулга ярьсан. Манай ах ярьсан. Чинболд ярьсан. Яагаад яриад байна гэхээр наад бичлэгээ тараах гэж байна гэсэн. Би Чинболд руу эргээд залгасан. Та намын дарга юм бол наад асуудлаа наанаа шийдэхгүй яагаад ийм заваан юм хийгээд байгаа юм бэ гэж ярьсан. Намайг 6 дугаар сарын 6-ны өдөр сүрдүүлсэн гэж яриад байх юм. 6 дугаар сарын 12-ны өдөр данс шилжсэн байгаа биздээ. Данс шилжүүлснээрээ сүрдүүлсэн, мөнгө нэхсэн нь явагдаад байгаа юм уу, аль эсвэл гэрчгүй 2 хүн уулзсаныг сүрдүүлсэн гээд байна уу. Гэмт хэрэг хэдийд үйлдэгдсэн гэж үзэж байна. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх юм бол төгс үйлдэгдсэн гэмт хэрэг. Би сүрдүүлээд мөнгөө авчихсан. 6 дугаар сарын 12-ны өдөр миний гар утаснаас миний ах миний дансны дугаарыг явуулсан. Тухайн үедээ би ахыгаа элдэв юманд оролцуулаад яах юм бэ гээд ахыгаа хэлээгүй. 6 дугаар сарын 12-ны өдөр Монголын ардчилсан холбооны хамгаалалтын албанд ажилладаг байсан Батцоож гэдэг миний ах, миний утаснаас, миний дансыг явуулсан байсан. Намайг дансаа өгсөн гээд та нар яриад байгаа юм. Би хэрвээ мөнгө нэхэх байсан бол 6-ны өдөр би дансаа өгөх байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүн ийм шдээ. Тэдний дотор тийм юм аа өгөөрэй гэж тулгана. Хохирогчид ямар ч сонголт байхгүй. Тэр хүн миний хүссэн үйлдлийг хийнэ. Ийм нөхцөлтэйгээр үйлдэгддэг гэмт хэрэг. Тэгтэл 6 дугаар сарын 13-ны өдөр миний данс руу 50 сая төгрөг зээл гэсэн утгатай орж ирсэн. Би өөрөө эрүүгийн эрх зүй судалдаг хүний хувьд энэ ерөөсөө намайг иймэрхүү байдалд оруулах юм байна гэдгийг ойлгоод “зээл юм уу” гэж мэссэжээр хариу бичсэн. Тэгсэн надад “насан туршийн зээл” гэсэн хариу ирсэн. Яагаад энэ өгүүлбэр яллах дүгнэлтэд байхгүй байна. Доор дахиад “би гэрээ аваад очьё, гарын үсэг зурчих” гэсэн өгүүлбэр байгаа. Миний сүрдүүлгэнд орсон хүн өөрөө ямар юм өгөхөө шийдээд, хугацаагаа тогтоогоод, би гэрээ аваад очье гэж санал гаргаж байна. Энэ хэний санал сэдэлт гэдгийг тогтоохгүй байна. 6 дугаар сарын 14-ний өдөр би мөнгийг нь аваад очсон. Өөрөө намайг “Драгон” дээр хүрээд ир гэж хэлсэн. Би өөрийнхөө чадвараар мөнгө олдог. Алтаншагайтай, баахан сэтгүүлчтэй хамт очсон. Та нар одоо хавтаст хэрэг шинжлэн судлахад бид үзнэ. Эрдэнэчимэг мөнгөө авахгүй гэсэн. 6 дугаар сарын 10-наас 12-ны хооронд надад мөнгө өгөх гэж хөөцөлдөж гүйгээд, 6 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрийг хүртэл мөнгөө авахгүй гээд би мөнгийг нь өгөх гэж хөөцөлдсөн. Одоо та нар тэр Эрдэнэчимэгээс мөнгө аваагүй гэж намайг буруутгаад байна уу. Та нар тэр нотлох баримт дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Яагаад Эрдэнэчимэг данснаас биш бэлнээр дансанд мөнгөө хийгээд байна. Та нар тэр хуулгыг нь авч үзээрэй. Эрдэнэчимэг 50 сая төгрөг бэлнээр аваачиж миний дансанд хийсэн байгаа. Би эргүүлээд данс руу нь шилжүүлэх гэсэн данс нь байхгүй. Бид нар 4-5 уулаа мөнгө бариад үүнийг яах уу гээд байж байсан. Тэгээд манай иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага 6 дугаар сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал зарласан. 6 дугаар сарын 14-ний өдөр Алтаншагай бид 2 мөнгөө ав гэж хэвлэлийн бага хурал хийсэн. 6 дугаар сарын 17-ны өдөр манай иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагынхан сууж байгаад Эрдэнэчимэгээ мөнгөө авахгүй бол манайх энэ мөнгийг чинь буяны байгууллагад хандивлалаа шүү гэсэн чинь өөрийнхөө дансыг явуулсан шүү дээ. Хэрэв би мөнгө авах гэж байгаа гэмт хэрэгтэн бол ул мөр үлдээхгүй очоод авчихна биздээ. Банкинд хийх гэж байгаа 50 сая төгрөгийг нь бэлнээр нь очоод авахад та нарт ямар ул мөр үлдэх бэ. Өнөөдөр банкны хуулга яриад сууж байх юм. Банкны хуулга үлдээж, ул мөр үлдээж хулгай хийдэг ямар тэнэг хулгайч байдаг юм. Яагаад энэ болгонд хууль зүйн дүгнэлт хийхгүй байна бэ. Бичлэг дээр Эрдэнэчимэг “чи миний найз шдээ, чи миний найз учраас би чамд мөнгө зээлээ биздээ” гэж хэлж байгаа. Би таниас мөнгө зээлээгүй мөнгө өгье гэхээр “хугацааг нь дуусгаад авъя” гэж байгаа. Хугацаа нь гэсэн чинь насан туршийн хугацаа байдаг. Яагаад ийм юм дээр намайг буруутгах гээд байна. Та нарт мөнгө санал болгосон юм уу. Би ойлгохгүй байна. Ийм ойлгомжтой асуудал мөнгийг нь өгөх гээд очихоор өөрөө надад өгөхдөө зээл гэж тогтоож өгч байгаа юм. Би юу авч байгаагаа мэдэхгүй, тийм сүрдүүлэгч байдаг юм уу. хэнээс юу авах гэж байгаагаа мэдэхгүй гэмт хэрэгтэн байдаг юм уу. Тэгээд наад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дээр чинь авахаар гэж байгаа. Авахаар гэдэг чинь бүр өөртөө авч хэрэглэх гээд байгаа байхгүй юу. Хувцас авч өмсдөг юм уу, аль эсвэл очиж мөрийтэй тоглодог юм уу. Буцааж өгөхгүй нөхцөллтэйгээр авах гээд байна. Гэтэл Эрдэнэчимэг яаж байна. Нэгдүгээрт нь өөрөө надад ямар хэлбэрээр мөнгө өгөхөө өөрөө шийдээд байна. Хоёрдугаарт нь ямар хугацаатай өгөхөө өөрөө шийдээд байна. Насан туршийн хугацаа, тийм насан туршийн хугацаа гэж ямар юм байдаг юм бэ. Би Эрдэнэчимэг гишүүн рүү утасдсан, энэ гэрээний төсөл танд байгаа юм уу гэж асуусан чинь би гэрээ байгууллаад очно чи хамгийн гол нь чи наад мэдээллээ насан туршдаа нууцал, тэгээд л мөнгө чинийх гэж хэлсэн. Юу гэж байгаа юм бэ. Доромжилж байгаа юм биш үү. 50 сая төгрөгөөр хүний насан туршийнх нь үзэл бодлыг хориглодог тийм юм байж болдог юм уу. Үүнийг чинь хуулиар хориглочихоод байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дээр гэмт хэргийн бүрэлдэхүүн байна. Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж байна. Харамсалтай нь ял шийтгэл нь маш бага байна. Намайг насан туршдаа чимээгүй бай, түүнийхээ оронд 50 сая төгрөг ав гэж байна. Ийм болзолтойгоор надад мөнгө өгсөн юм аа. Би үүнийг нь авахгүй гээд буцаагаад өгсөн юм. Болсон үйл явдал ерөөсөө энэ. Эрдэнэчимэг 6 дугаар сарын 15-ны өдөр хэвлэлийн хурал дээр цаас хараад ярьж байгаа биздээ. Тэр хэвлэлийн хурал дээр анх удаагаа сүрдүүлэг гэсэн үгийг хэн нэгэн хуульчаас сонсчихоод, өөртөө итгэлгүй уншиж байгаа юм. Дээрээс нь би насаараа тамхи татсан, хууль зөрчсөн хүн, би 50.000 төгрөгөөр торгуулсан гэсэн. Насан туршийн зээл гэдгээ тайлбарлахдаа, “Х.Б мөнгөө өгөхгүй бол би насан турш мөнгөө нэхнэ” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл зээл өгсөн, өгсөн зээлийнхээ хугацааг өөрөө тогтоосон, насан туршдаа надтай ямар нэгэн байдлаар ямар нэгэн юмаар холбогдсон гэдгээ өөрөө тэр хурал дээр тогтвортой нотлоод байна. Өөрийнх нь яриагаар нотлогдсоноос илүү та нарт ямар баримт хэрэгтэй байгаа юм бэ. Энэ бүх нөхцөл байдал, дээрээс нь Чинболд гэж хүний хувийн зан байдал, тэгээд Монгол улсын эрүүгийн хуулийн зорилгыг би өөрийнхөө мэдүүлэг дээр заавал тэмдэглэлд тусгуулъя гэж бодож байна. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн байгуулал гэж юу хэлж байгааг та нар бүгд мэдэж байгаа байх. Үндсэн хуулиар байгууллагддаг бүтцийг хэлж байгаа. Тэгэхээр Улсын их хурлын гишүүн гэж ямар хүн бэ, Үндсэн хуулиар үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн хүн. Чинболд гэж ямар хүн бэ, дүүргийн засаг дарга, орон нутгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, авилгын дарга байдаг биздээ. Тэгээд одоо та хэдийн дүгнэлтээр бол би Сонгинохайрхан дүүргийн гэмт хэрэгтэй тэмцэх этгээдээр нь би зуучлуулаад гэмт хэрэг үйлсэн болох уу. Би Ардчилсан намын дарга, Сонгинохайрхан дүүргийн засаг даргад өргөдөл, гомдлоо өгөөд байгаа нь Ардчилсан намыг хамгаалсандаа хийгээд байгаа үйлдэл. Тэгсэн намайг 50 сая төгрөгөөр худалдаад авчихъя насан туршдаа чимээгүй бай, гөлөг минь гэсэн байдлаар хандаж байгаа энэ асуудлыг бол би хэзээ ч зөвшөөрөхгүй шүү гэж би хэлмээр байна. Ерөнхийдөө миний сая ярьсан зүйлүүдээр хавтаст хэрэгт авагдсан баримтууд хангалттай, хэдийгээр би мэдүүлэг өгөөгүй ч гэсэн, хэдийгээр манай Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчид мэдүүлэг өгөөгүй ч гэсэн, энэ бол хавтаст хэрэгт байгаа бичлэгүүдээс тодорхой харагдана. Эрдэнэчимэгийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлыг хэдүүлээ үзэх юм бол маш тодорхой юм гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол 6 дугаар сарын 7-ны өдөр намайг сүрдүүлсэн, Уянгын гар утсыг хулгайлсан гэж өргөдөл өгсөн гэж ярьж байна. Одоо эрүүгийн хэрэг үүсгэсэн мэдүүлэг өгч байгаа биз гэсэн яриа байгаа. Гэтэл би өмгөөлөгчдөөрөө дамжуулж олж авсан мэдээлэл дээр, би тэр үед цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөгүй гэж байгаа. Өгөөгүй юм шиг байна лээ. Өгсөн байх юм бол тэр хэрэг нэг шийдэгдсэн байх ёстой. Та нар нэг хэрэг яриад байсан. Манай өмгөөлөгч нар асуугаад байна лээ. Эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн гээд. Тэр эрүүгийн хэрэг шалгагдаад дууссан юм биш үү. Үнэхээр тэр мөнгө төгрөгний асуудал тэндээ яригдсан юм бол. Урьд өмнө нь шийдэгдээд хэрэгсэхгүй болсон хэргийг та нар дахиж, тусдаа хэрэг үүсгээд хүн эрүүдэн шүүгээд байгаа юм биш үү. Энэ асуудлууд дээр эрхэм шүүгч минь анхаарал хандуулж өгнө үү. Монгол улсын эрүүгийн цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байна гэхээр нь би өөрөө эрүүгийн албанд ажиллаж байсан болохоор арай ч нэг ийм юм дээр эрүүгийн хэрэг үүсгээд илэрхий, бичлэг хангалттай, Эрдэнэчимэг надад сүрдүүлэхгүйгээр өөрийнхөө хүсэлт зорилгоор, өөрийхөө эрх ашгийг хамгаалж, өөрийнхөө нөхцөлөөр надад мөнгө өгөөд байгаа учир начрыг нь ойлгочих ухаантай прокурор, шүүгч, мөрдөгч нар байгаа байх гэж ойлгож өнөөдрийг хүртэл явсан юм. Би 01 дүгээр сарын 21-ны өдөр Бавгар ХХК-тай холбоотой ноцтой мэдээлэл цацсан шдээ, одоо тэр Батнасан гээд нийслэлийн прокурор та нартай хамт ажилладаг байх. Сая шоронд хоригдож байхад ирж тавлаад явж байналээ. Нөхөр нь Цогбаяр гээд 10 жилийн хугацаатай хурандаа цол худалдаад авчихсан. Хууль сахиулагч хотхонд авилгал хээл хахуул авсанг шалгуулах гээд Авилгатай тэмцэх газар өгөөд 01 дүгээр сарын 21-ний өдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Цогтбаяр нь Энхжаргалтай хамааралтай, Энхжаргал нь Баатаржавтай худ ураг, Баатаржав нь Нямдорж хууль зүйн сайдтай холбоотой гээд манай хууль зүйн салбар яасан юм бэ. Үүнээс болоод намайг эрүүдэн шүүгээд гэмт хэрэгтэн болгоно гэж байгаа бол яахав. Цаг хугацаа намайг тогтоох байлгүй. Одоо тэгээд бичлэгнүүдээ үзэцгээе. Гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг прокурор тогтоож чадсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дээр мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гээд байна. Тэгтэл та нар яагаад тэр мэссэжинд хууль зүйн дүгнэлт хийхгүй байна бэ. Насан туршийн зээл, “би гэрээ аваад очно та нарын үсэг зурчий” гэсэн дээр мөн дээрээс нь тэр 2 бичлэг дээр яагаад хууль зүйн дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Эхний өдөр нь чи миний найз биздээ, би чамд мөнгө зээлсэн биздээ, би мөнгөө буцааж авна шдээ гээд гээд ярьсан яриа байгаа юм. яагаад дараагийн өдөр нь гэнэт “би сүрдүүлгэнд автсан юм аа. Намайг Х.Б сүрдүүлсэн юм аа” би цагдаад өгөөд шалгуулж байгаа, Х.Б Уянгын утсыг хулгайлсан юм гэж хэлээд байна. Нэг өдөр нь өөр юм яриад маргааш нь өөр юм яриад байгааг худалч гэнэ биздээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дээр заасан бусдын эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг өгөхийг шаардсан гэж яриад байна. Би 200 сая төгрөг өгөхийг шаардсан юм уу. Шаардсан гэдгийг юугаар баталж байна бэ. Өгөхгүй бол бичлэг цацлаа шүү гэсэн мэдүүлэг хаана байна. Яагаад та нар өнгөрсөнд байгаагүй хэрнээ, өө энэ Эрдэнэчимэг мөнгөтэй юм чинь үнэн ярьж байгаа гэж хэлээд байна бэ. Мөнгөтэй хүний хэлсэн үг үнэн гэсэн хууль байхгүй биздээ. Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол гэж байна. Тэгэхээр үүн дээр нэг тодотгол байна. Эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахуйц мэдээ, мэдээлэл гэж юу юм бэ. Гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллага худалдаж авдаг шдээ. Та бүхэн мэдэж байгаа биз. Би Монгол улсын иргэн, Үндсэн хуульд заасан шударга хууль дээдлэх үүрэгтэй. Тэрний үндсэн дээр аливаа хууль зөрчсөн зүйлтэй эвлэрэхгүй байх зарчимтай, ийм хүн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дээр гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах мэдээлэл цагдаагийн байгууллага худалдаж авдаг. Зөрчил дээр ч гэсэн худалдаж авна. Тодорхой хууль бус баримтуудыг цагдаагийн байгууллага мөнгө төлж авдаг журам байгаа. Тэр бичлэг яагаад хууль ёсны ашиг сонирхол болоод байна. Яагаад хуульч бид нар төрийн ордон дотор хууль бол шоу шоу гээд, тэгээд архи, тамхи, секс бол амьдралын бүх юм гээд согтуурсан, мансуурсан байдалтайгаар бичлэг хийгээд зугаацаад сууж байгаа ноёд яагаад хохирогч болоод байна. Монголын хууль хяналтын байгууллага, Үндсэн хууль, хууль дээдлэх зарчмыг хамгаалах ёстой юм уу, хууль зөрчсөн танхайнуудыг хамгаалах ёстой юм уу. Та нар хэнд үйлчлээд байна, юу хийгээд байна бэ. Би үүнийг насан туршдаа асууна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дээр байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл гэдэгт бол энэ бичлэг орохгүй гэж үзэж байна. Энэ бичлэг 5 хууль зөрчсөн. Төрийн ордны тухай хууль зөрчсөн, Улсын их хурлын тухай хууль зөрчсөн, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн, Тамхины хяналтын хууль зөрчсөн, Садар самуунтай тэмцэх тухай хууль зөрчсөн байхад чи энэ бичлэгийг тарааж болохгүй шүү гэж мөнгө шилжүүлж байгаа энэ үйлдлийг яагаад өмөөрөөд байна бэ. Төрийн ордон дотор тамхи татдаг, тэрбумтан хүнийг хаана ч, юу хүссэнээ хийхийг зөвшөөрдөг хууль байгаа юм уу. Манай хууль хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гээд байна. Магадгүй та нарын цээж зургийг барьчхаад мөнгө өг гээд нэхээд байвал та нар яах уу. Тоохгүй биздээ, хууль ёсны ашиг сонирхол, магадгүй миний нуцгэн зургийг барьчхаад мөнгө өгөхгүй бол үүнийг олон нийтийн сүлжээгээр тавьлаа гээд байх юм бол магадгүй би мөнгө өгөх л байх л даа. Та нар тэр Эрүүгийн хуулийн зүйлчлэл, нөхцөл, гипотез, диспозец гээд юмнуудаа ойлгож байгаа юм уу даа. Эрдэнэчимэг гэж хүн миний өгсөн мөнгийг буцааж өглөө гээд гомдоод байгаа юм уу. Аль эсвэл төрийн ордон дотор тамхи татах байсан юм гээд гомдоод байгаа юм уу. Харин би хохирчхоод байна. Улсын их хурлын гишүүн хүн, баталсан хуулиа, хууль яах бэ гээд шоу шоу гэж хэлж байгаа энэ үг бол бид нарыг бүгдийг нь хохироож байна шдээ. Ийм их хурлын гишүүдээс болоод Монгол улсад баян хоосны ялгаа гараад ирсэн. Эхнээсээ нэг нэгнийгээ 10 жил, 6 жил, 4 жилээр хориод байгаа биздээ. Ийм хариуцлагагүй, сахилга батгүй төрийн түшээдээс болж өнөөдөр Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг болохоо болиод байгаа биздээ. Яллах дүгнэлтийг үйлдэхдээ зөвхөн нэг талаас нь тэгээд түүгээд хэдэн юм биччихсэн. Өөр хүнийг ингэж болно, намайг ингэж болохгүй, би та нарын өмнөөс ичиж байна. Би энэ салбараа хайрлаж байна. Та нарынхаар бол би тэр бичлэгийг яах ёстой байсан юм. Сэмээрхэн аваачаад сэмээрхэн мөнгө авах ёстой байсан юм уу. Би тэр удирдах даргад нь өгөөд байна. Та нар яагаад Чинболдоод наад асуудлаа нам дотроо яагаад шийдээгүй юм бэ гэж асуугаагүй юм бэ. Эрдэнчимэгийг хэн сүрдүүлээд байгаа юм бэ. Чинболд Эрдэнэчимэгийг ноцтой бичлэг байна шүү уулзаарай гэж хэлсэн байна. Яллах дүгнэлт дээр байна. Та нар сая тэгж уншсан биздээ. Эрдэнэчимэгийг мэдүүлэг дээр тийм юм байна. Яагаад Чинболд Эрдэнэчимэгт хариуцлага тооцоогүй юм. Яагаад заавал намайг хэвлэлийн хурал хийсний дараа тэр хүн торгуульж, тэрийгээ ард түмнээсээ уучлалт гуйж, бөхийж байх ёстой юм. Та нар надад баярлах ёстой биздээ. Авилга, хээл хахуул, өөрийнхөө хууль бус үйлдлийг нууж, хаахыг нь илчилсэн байгаа биздээ. Энэ миний итгэл үнэмшил юм. Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ. Хүний үзэл бодол итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж байна. Миний итгэл үнэмшил бол Монгол улсад хуулиа дээдэлж, шударга амьдаръя гэсэн үзэл бодолтой. Миний шүүгчтэй маргалдаад байгаа нь энэ хуулийг чанд сахина гэж байгаа. Яагаад би өнөөдөр гэрчийн мэдээллийг өмгөөлөгчтэй өгч чадалгүй энд ирсэн байна. Нэг ч мэдүүлэг өгөөгүй, яллах дүгнэлттэйгээ танилцаагүй, хэргийн материалтай танилцаагүй, нотлох баримтаар гэрчүүдийн мэдүүлгийг авч чадаагүй, үзлэг, шинжилгээ хийлгэж чадаагүй байж та нарын баримтаар би өөрийгөө өмгөөлж байгаа биздээ. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн гэдийг тогтоож өгөөрэй гэж хүсмээр байна. Энэ гэмт хэргийг чинь иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагынхан хоорондоо ярилцаад хамтарч шийдсэн. Чинболдод хандаж төлөөлөл болоод явж байгаа нь би болохоос үүнийг бид нар бүгдээрээ харсан. Хэрэв би худал хэлж байгаа бол энэ хүмүүсийн нүүрийг харж чадахгүй. Би олон нийтийн төлөө ажил хийдэг хүн. Хүний төлөө нам, иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн хүн. Яагаад та нар надад талархдаггүй юм. Яагаад та нар надтай хамтардаггүй юм. Нийгмийг гэмт халдлагаас хамгаална гээд цалинг нь аваад төрийг хувцас өмсөөд явж байгаа хүмүүс та нар биш юм уу. Би та нарын үйл ажиллагаанд туслаад хаана нь болохгүй байгаа юмыг нь илчлээд, өөрөө хэлмэгдээд, хохироод гүйгээд байгаа биздээ. Энэ хуульд заасан прокурор, мөрдөгч, шүүгч хэнээс ч хараат бусаар бодит үнэнийг зөвхөн хуульд захирагдаж тогтох ёстой гэсэн зарчим байна. Та нар яллах дүгнэлтэд оруулаагүй, миний цагаатгах нотлох баримтууд байгаад ч байхгүй байна уу. Хоёулханааа машинд уулзаж байгаад л би сүрдүүлчихсэн байна уу. миний саяны ярьсан бүх юмыг мухарлаж шалгах ёстой байсан. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүгчээс хүсч байна. Энэ гэмт хэргийн шинжгүй байхгүй юу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол, 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй байна. энэ хэргийг хэн үйлдсэн гэдийг та нар тогтоогоогүй байна. Эрдэнэчимэгийг Чинболд сүрдүүлээд байгаа болохоос биш би сүрдүүлээгүй, Эрдэнэчимэг өөрийн санаачлагаар надтай уулзаад байна. надад ямар хэлбэрээр мөнгө өгөхөө өөрөө шийдээд байна. Ямар хугацаатай өгөхөө өөрөө шийдээд байна. Гэрээгээ өөрөө мэдээд байна. Хаана нь миний санаачлага сэдэлт байгаад байна. Чинболд Эрдэнэчимэг рүү ярилгүйгээр асуудлаа нам дотроо шийдсэн бол өнөөдөр би ийм асуудалд орох уу. Хэрвээ гээд үг байдаг. Эрүүгийн хэргийн шинж дээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дээр гэмт хэргийн ойлголт, шинж гэж байна. Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж байна. Та нар тэгээд боддоо. Би Чинболдод намын дарга, дүүргийн даргын хувьд бичлэг өгч байхад, намын дотоод асуудлаа дотроо шийдэхгүй, наад асуудлаа Х.Бтай учраа ол гэж хэлж, тэр хоёр нийлээд над руу дайрсан. Хэрэв би мөнгө авах санаатай байсан бол ахаараа дамжуулаад би өөрөө Эрдэнэчимэгтэй уулзана шдээ. Эрдэнэчимэг бол Монголын ардчилсан холбооны паракцийн хүн. Ерөнхийлөгчийн хүн. 2016 оны 4 дүгээр сард Баянгол зочид буудалд үзлэг хийх гээд цагдаагийн албан хаагч очсон үеэр Баттулга эд нартай холбоотойгоор засгийн газрыг тараана гэж боёкот хийгээд явж байсан мэдээллийг та нар судалж үзсэн үү. Паракцийн дарга нь Баттулга байсан. Манай ах хамгаалалтын албаны дарга байсан. Хоорондоо хамтарч ажилладаг. Энэ утгаараа 99116118 гэсэн дугаараас тухайн үед Ерөнхийлөгч болоогүй байхдаа Баттулга над руу залгаад мөнгө аваад наад асуудлаа шийдчих гэж хэлсэн. Намайг дуугай болгох гэж байсан. Манай ах намайг мөнгө аваад шийдчих гэж хэлсэн. Би мэссэж бичээгүй байсан бол, мэссэжээр харилцаж ул мөр үлдээгээгүй байсан бол, хэвлэлийн хурал хийгээд Эрдэнэчимэг дээр мөнгө өгөх гэж оролдоогүй байсан бол би өнөөдөр яг гэмт хэрэгтэн болох байсан байна шдээ. 6 дугаар сарын 14-ний өдөр Алтаншагай бид хоёр мөнгөө тэврээд Эрдэнэчимэг дээр очиж байгаа бичлэг байгаа. Эрдэнэчимэг миний сүрдүүлгэнд автсан юм бол яагаад Эрдэнэчимэг “чиний нэхсэн мөнгийг чинь өгсөн шдээ” гэж хэлэхгүй байгаа юм. Эрдэнэчимэгийн мэдүүлэг дээр “Та яагаад зээл гэж өгсөн юм бэ” гэж мөрдөгч асуухад Эрдэнэчимэг “сонгуулийн үеэр нэр дэвшигч бусдад мөнгө өгч болдоггүй юм” гэж хэлсэн. Зээл ч байна уу ямар нэг хэлбэрээр бусдад мөнгө өгч, санал авах нөлөөлөл тогтоож болохгүй гэсэн санаа байдаг. Тэрнээс биш зүгээр өгч болно. Зээл хэлбэрээр өгч болохгүй гэсэн юм ерөөсөө байхгүй шдээ. Тэр үед мөрдөгдөж байсан хуулийг үзэлдээ наад Эрдэнэчимэг чинь худлаа яриад байна. Маш олон юм худлаа ярьлаа. Цагдаад би гомдол гаргасан байгаа гэж худлаа ярьсан. Яагаад энэ худалч хүний үгэнд итгээд байна бэ. Үнэхэрээр тэгж хохирсон юм бол өнөөдөр яагаад энд ирээд хохирсон талаараа ярихгүй байгаан бэ. Би үнэхээр харамсаж байна. Би эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааныг судалж байгаа, Эрүүгийн эрх зүйн салбарт юм хийх гэж зүтгэж байгаа хүн. Нотлох баримтыг тал бүрээс нь судал, өнгөрсөнд болсон бүх үйл явдлыг бүгдийг нь судал гэсэн үг биздээ. Миний саяны ярьсан юмнуудыг яагаад бүгдийг нь судлаагүй юм бэ. Яагаад Х.Б-ад хаанаас бичлэг ирсэн юм. Энэ бичлэгийг юу бодож Чинболдод өгсөн бэ гэдгийг яагаад судлахгүй байгаа юм бэ. Нотлохгүйгээр Чинболд, Эрдэнэчимэгийг мэдүүлэг дээр дүгнэлт хийгээд байна бэ. Гайхалтай. Чинболд Х.Б 2 хоёулахнаа уулзсан. Тэгсэн байхад Чинболдод нь итгээд байдаг. Эрдэнэчимэг Х.Б 2 хоёулахнаа уулзсан. Тэгсэн байхад Эрдэнэчимэгт нь итгээд байдаг. Би яасан хүн юм бэ. Би мөнгөгүй болохоор миний үг үнэ цэнэгүй байдаг юм уу. Тэгэхээр хардан үндэслэл үүсээд байгаа байхгүй юу. Манай Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын олон гишүүд дэмжигчид энэ асуудлыг бүгдээрээ мэдэж байсан. Тэгэхээр гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг та нар тогтоож чадаагүй. Ер нь хохирогч хүн өргөдөл гаргах боломжтой, наад чинь өсөрхөл яваад байна. Одоо хүртэл ямар ч гэмшил байхгүй. Төрийн ордон дотор тийм балиар заваан юм хийчихээд ямар ч гэмшсэн юм байхгүй. Х.Б-аас болоод би сонгуульд ялагдчихлаа, Х.Б миний муу муухай бүхнийг илчилчихлээ гээд яваад байгаа болохоос биш Эрдэнэбат өмгөөлөгч тэр хохирогчидоо хэлэх хэрэгтэй шдээ. Үнэхээр буруу юм хийсэн гэж байгаа бол гэмшсэн шиг гэмшээд шинээр өөрөөр амьдрах хэрэгтэй шд. Эрдэнэчимэг гэж хүнийг би хөдөлмөрч, дайчин гэж ойлгодог байсан. Би хүндэлдэг байсан. Маш их материаллаг бааз бий болгосон. Хууль санаачлахдаа ямрыг нь би хэлж мэдэхгүй. Тэр хүн хэдэн хууль санаачилсан юм. 5-н толгойн ажлын хэсэг гээд явж байсан. Наад бичлэг дээр чинь “би Таван толгойнхонтой нийлээд, би гар хөл нь болоод Эрдэнэчимэгийг дарамтлаад байгаа” гэсэн. Тийм юм яваад байгаа тэрийг нь шалгах ёстой. Өөрөө 2 өөр юм ярьсан. Өөрөө өөрийнхөө эсрэг ямар юм бодоод байгаагаа илчилчихсэн бичлэг дээр хууль зүйн дүгнэлт хийж чадахгүй. Тэгээд зөвхөн Х.Б-ыг 2 гэрчийн мэдүүлгээр буруутгаж ялалчихъя гээд яваад байх юм. Та нар болилдоо. Энэ бүхийг эрхэм шүүгч анхааралдаа авна уу гэж хүсч байна. Би холиод ярьчихлаа. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээд байна та нар. Энэ аягүй олон төстэй хэргүүд байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3-т зааснаар Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд зааснаар нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж байна. Эдгээрүүд бүгд өөр өөр төрлийн бүлгэд хамаарч байна. Яагаад та нар Эрүүгийн хуулиас зөвхөн 17.6-г хэрэглээд байгаа юм бэ. Яагаад энэ 14.3 байж болохгүй байгаа юм бэ. Яагаад 13.5-аар зүйлчилж болохгүй байгаа юм бэ. Эд нарыгаа та нар ялгалдаа. Та нар надад байгаа мэдээллийг тараалгахгүй гээд мөнгө өгөөд байгаа биздээ. Насан туршдаа чи чимээгүй яв гэдэг чинь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа биздээ. Тэгэхээр та нар Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ яаж хэрэглээд байгаа юм бэ. Энэ бол ирээдүйд өөрөө маш том сурах бичиг болно гэж найдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлын хувьд прокурорууд яллах дүгнэлт уншихдаа нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэнэ гэдэг дээр зөвхөн Х.Б-ыг буруутгах юмнуудыг түүж авч дүгнээд байна. Би наад яллах дүгнэлт олныг үзлээ. Хоригдож байхдаа ч гэсэн олон яллах дүгнэлт үзлээ. Яллах дүгнэлт дээр та нар яагаад хавтаст хэрэгт байгаа цагаатгах талын нотлох баримт, яллах баримт хоёуланг нь бичихгүй байгаа юм бэ. Яагаад цуглуулахгүй байна бэ. Гүүгл рүү ороод Х.Б, Эрдэнэчимэг гээд хайхад наад бичлэгүүд бүгд ил байгаа. Тусгай алба, эрүүгийн алба шаардлагагүй байгаа шд. 2016 оны 6 дугаар сард олон нийтэд ил тод болсон үйл явдал. Яагаад ийм ил тод байгаа юм дээр шударгаар хууль зүйн дүгнэлт гаргаж чадахгүй байгаа юм бэ. Тийм учраас энэ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэмт хэргийн шинжгүй. Цагаатгах талын нотлох баримтуудыг ерөөсөө цуглуулаагүй гэдгийг би дахин хэлье. Х.Б-ын мэдүүлгийг аваагүй. Эрдэнэчимэг, Чинболд, Уянгын мэдүүлэг гээд нэг талын 3 хүний мэдүүлгээр, Алтаншагайгийн мэдүүлэг гээд энэ 4 хүний мэдүүлгээр намайг яллах гээд байгаа юм уу. Гэтэл наад бичлэгнүүд дээр олон хүний асуудал байгаа биздээ. Та нар яагаад Х.Б гэдэг хүний мэдүүлгийг сонирхохгүй байгаа юм бэ. Би мэдүүлэг өгөхгүй гээгүй байгаа биздээ. Хавтаст хэрэг дээр 2 дугаар сарын 7-ны өдөр 2 удаа Анарчулуун байцаагч дуудсан. Гэрт 12 цагт очихдоо 15 цагт ир гэж дуудаж байгаа юм. Ямар ч боломжгүй хугацаанд ир гэж хэлсэн. Ямар ч боломжгүй гэж хэлэхээр орой 21 цагт ирээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугааар зүйлийн 8-т зааснаар шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж байхад тайлбарлаж өгөөгүй. Өмнө нь байсан хуулийн аваад уншиж үзүүлсэн. 31.2 Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол 1 дэх өдөр 10 цагт ир гэж хэлсэн. Би яваад очсон. Надад эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дээр шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж байгаа биздээ. Анарчулууны бичлэгийг үзсэн үү. Анарчулууны бичлэгийг үзсэн үү. Анарчулууны өмнө нь хууль байсан. Миний эрх үүргийг тайлбарлаад өг гэсэн тайлбарлаж өгөөгүй. Би хуулийг нь авч байгаад Анарчулуунд үүнийг би уншиж өгсөн. Тэгээд би эрх үүрэгтэйгээ тайлбарлъя гэсэн. Тэгээд би намайг буруутгаж мэдүүлэг авах гэж байгаа бол би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-т заасан эрхээ эдэлье гэсэн тэг гэсэн. Тэгээд би гараад явсан. Тэгтэл 12-ноос 13-нд яллагдагчаар татах тогтоолтой танилцуулах гэж намайг дуудсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд сэжигтнийг дуудна гээд заасан байна. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана гэж байна. Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ. Уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана гэж байна. Тогтоол танилцуулахаар сэжигтнийг дуудан ирүүлэхдээ энэ хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж байна. Энэ хуулийн 12.1 дээр мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно гэж байна. 2 прокурор яагаад инээгээд байгаа юм бэ. Би тийм инээдтэй юм ярьж байна уу. Өөдөөс инээгээд суугаад байх юм. Намайг гэрчээр нэг удаа дуудаад, би очоод өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье гээд гараад явсан. Араас яллагдагчаар татсан тогтоол танилцуулна гэчихээд 12-13нд яллагдагчаар татсан тогтоолтой танилц гэж дуудчихаад, гэрчийг албадан ирүүлэх захирамж гаргасан байгаа байхгүй юу. Ийм байцаан шийтгэх хууль гэж байдаг юм уу. Та нарын өөдөөс хүмүүс хууль ёсны тайлбар тавихгүй болохоор та нар өөрсдөө зэвэрсэн байналээ. Би гэмт хэрэг үйлдээгүй. Гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ хангалттай нотоллоо, ярьлаа. Эрдэнэчимэг яагаад зээл гэж өгсөн. Тэрийгээ хальт мулт худлаа, би хүнд юм өгч болохгүй болохоор зээл гэж бичсэн гэж байна. Худлаа наадах чинь. Зээл ч өгч болохгүй юу ч өгч болохгүй. Юм өгч болохгүйгээ хүрэх юм бол юу ч өгч болохгүй. Улсын их хурлын гишүүн байж тийм хариуцлагагүй юм ярьсан байсан. 2 дугаарт нь яагаад “насан туршийн зээл” гэж бичсэн юм бэ. Яагаад “би гэрээ авч очно 2-лаа гарын үсэг зурна шүү” гэж хэлсэн. Яагаад 6 дугаар сарын 7-ны өдөр “Х.Быг цагдаад өгсөн” гэж худлаа хэлээд байна бэ. Одоо тэр мэдүүлэг дээр нь 6 дугаар сарын 7-ны өдөр цагдаад өгөөгүй гэж байгаа биздээ. Яагаад төрийн ордонд тийм юм хийгээд байгаа юм бэ. Яагаад гэсэн асуултад та нар хариулж чадаагүй байгаа учраас, энэ өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал. Эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зүйл хуульд байгаа. Монгол улсын хуулийг хүмүүс бодож байгаад хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй, Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байна. Эргэлзээ байгаад байна. Х.Б сүрдүүлээд мөнгө аваад байгаа бол яагаад тэр хүн зээл гэж бичээд байгаа юм бэ. Та нар төсөөлөөд үздээ. Би “энэ бичлэгийг үзүүлэхийн тулд надад мөнгө зээл” гэж хэлсэн болох гээд байгаа юм уу. Та нарын төсөөллөөр юу болсон гэж гаргаж ирэх гээд байгаа юм бэ. Та нар үүнийг л гаргаж ирэх ёстой биздээ. Хавтаст хэрэг дотор нотлох ёстой. Би Чинболдод “энэ бичлэгийг Эрдэнэчимэгт үзүүлээдэх маньд нь мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэхэд, нөгөөх нь өө за нөгөө засаг дарга, Ардчилсан намын лаг том дарга хүн, миний хэлний дагуу Эрдэнэчимэгт Х.Бад аймаар том бичлэг байна шүү, чи Х.Бтай уулз гэж хэлсэн байх гээд байна. Миний заавраар Чинболд ажилласан болох гээд байна. Чинболдод би 200 сая төгрөг аваад, 50 сая төгрөг өгье гэсэн байх уу. Чинболд бид хоёрын хооронд ямар тохироо болсон юм. Чинболд өөртөө ашиггүй зуулчлалын ажил яагаад хийсэн юм бэ. Эрдэнэчимэг нь хүрээд ир хүрээд ир гээд дуудаад байдаг. Би яваад очихоор “50 сая төгрөг зээлэхгүй бол би ингэнэ шүү” гэсэн юм уу. Би яг яасан юм бэ. Би яагаад 6 дугаар сарын 6-ны өдөр дансаа өгөөгүй юм бэ. Яагаад 6 сарын 12-ны өдөр миний данс тэр хүнд очоод байгаа юм бэ. Яагаад би тэр мөнгийг нь бэлнээр аваагүй юм бэ. Надад бэлнээр авах боломж байсан, би авахгүй байсан болохоор тэр хүн бэлнээр 50 сая төгрөг аваачаад миний данс руу хийсэн. Эргүүлээд мөнгийг нь өгөх гээд очихоор би чамаас мөнгө авахгүй, чи надаас зээлээ биздээ, зээлийн хугацаа дуусахаар авна гэж байгаа. зээлийн хугацаа насан туршийн хугацаа. Энэ олон мэдээллүүд байгаад байхад та нар яагаад төсөөлөхгүй байгаа юм бэ. Яагаад гэхээр надаас бусад нь өнгөрсөнд байгаагүй шдээ. Хамгийн гол хүнээсээ мэдүүлэг авахгүй, хамгийн гол хүний мэдүүлгийн дагуу шалгахгүй, зөвхөн мөнгөтэй хүний мэдүүлгээр буруутгаад яллана гээд ичмээр юм. Саяны нөхцөл байдлууд бичлэг дээр гарна. Эрдэнэчимэгт мөнгө өгөх гээд очиж байгаа бичлэг, Эрдэнэчимэгийг хэвлэлийн хурал хийж байгаа бичлэг, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын гишүүд Эрдэнэчимэгээ чи мөнгөө аваач ээ гэж хийж байгаа хэвлэлийн бага хурал хийсэн бичлэг нийт 3 ширхэг бичлэг байгаа. Та нарын нотолж чадаагүй, тогтоож чадаагүй зүйлүүд чинь байгаа учраас эргэлзээгүйгээр бодит үнэнээр тогтоох үүргээ биелүүлээгүй учраас энэ хэрэг өнөөдөр хэрэгсэхгүй болох ёстой...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Х.Б-ын эзэмшлийн “Хаан” банкин дахь 5014306958 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 35-р хуудас/,
Хаан банкны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29/4354 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 38-р хуудас/,
Хохирогч Л.Эрдэнэчимэгийн “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга асан Чинболд над руу залгаад “Х.Б-ад таны бичлэг байна, уулзахгүй бол болохгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би Х.Б-ын утасны дугаарыг аваад залгаж, энэ өдрөө уулзахад надад миний төрийн ордонд тамхи татаж байгаа бичлэгийг утсан дээрээсээ үзүүлж, 200 сая төгрөг өгвөл бичлэгийг олон нийтэд ил болгож тараахгүй гэж хэлсэн...Би 200 сая төгрөг өгч чадахгүй, Уянга гишүүний гар утсаараа хийсэн бичлэг байна, Уянга гишүүнтэй 3-уулаа учраа олно гэж хэлээд явуулсан...үүнээс хойш хэд хоногийн дараа Чинболд над руу яриад “Х.Б нь сонгуулийн сурталчилгаанд мөнгө дутаад байна, 50 сая төгрөг өгчихвөл бичлэгийг чинь олон нийтэд тараахгүй” гэж дамжуулж байна гэхээр нь би 200 сая гэж байснаа 50 сая гэж багассан байхаар нь нэр хүндээ унахаас айж, 50 сая төгрөг өгөхийг зөвшөөрсөн...би Чинболдоос Х.Б-ын утасны дугаарыг аваад Х.Б руу ярьж Хан-Уул дүүргийн Говь үйлдвэрийн урд талын машины зогсоол дээр Х.Бтай уулзсан...Х.Б-ыг дансны дугаараа явуулчих гэж хэл гэсэн. Удалгүй Х.Б-ын утасны дугаараас над руу дансны дугаар илгээсэн. Ирсэн данс руу тэс рөө 50 сая төгрөг шилжүүлж өгсөн. ...Мөнгө шилжүүлэх үедээ мессежээр дансыг нь авч харилцсан. ...мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ зээл нэрээр хийсэн. ...Учир нь сонгуульд нэр дэвшигч нь хэн нэгэн хүн рүү мөнгө болон эд зүйл өгөхийг хуулиар хориглосон байсан учраас зээл нэрээр шилжүүлсэн юм. ...Х.Б нь надаас 200 сая төгрөгийг л шаардсан. ...Х.Б нь намайг сүрдүүлж авсан 50 сая төгрөгөө буцаагаад шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-55-р хуудас/,
“...Сонгуульд нэр дэвшиж байгаа учраас 50 сая төгрөг өгчих юм бол өөртэй чинь холбоотой бичлэгийг устгахад бэлэн байна гээд надаас 50 сая төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 204-р хуудас/,
Гэрч Т.Алтаншагайгийн “...2016 оны 4-5 дугаар сард шиг санаж байна. Ийгл телевизийн Иргэний мэдээнд гэж хаягласан дугтуйтай зүйл ирсэн, дугтуйг задлахад флаш байсан. ...Бичлэгийг үзээд би Х.Б-ад утсаар “Л.Эрдэнэчимэгийн бичлэг ирсэн” талаар хэлэхэд Х.Б нь өөдөөс наадах чинь Л.Эрдэнэчимэгийн согтуу архи тамхи хэрэглэсэн бичлэг байна уу” гэхээр нь тийм ээ гэхэд тэр “надад бас наад бичлэг чинь ирсэн байна, чи хүрээд ирээ. утсаар ярьж болохгүй байна” гэж хэлсэн...Би бичлэгийг Х.Б-аас өөр хэн нэгэнд хэлээгүй. Х.Б-ад өөрт нь уг бичлэг байгаа гэж хэлсэн болохоор Х.Бад бичлэгийг ч үзүүлээгүй. Хэвлэлийн бага хурал дээр Х.Б өөрт байсан бичлэгээ гаргаж үзүүлсэн. Энэ бичлэг нь надад ирсэн бичлэгтэй яг л адилхан бичлэг байсан. ...Х.Б нь Тэнгис кино театрын хойд талын Хаан банкнаас Эрдэнэчимэгээс шилжүүлсэн 50 сая төгрөгийг очиж авсан, энэ үед би хамт явсан. ...Х.Б нь “Эрдэнэчимэг миний данс руу 50 сая төгрөг шилжүүлсэн” гэж л хэлсэн. Чухам тэр 2 уулзсан юм уу, утсаар ярьсан юм уу мэдэхгүй, нарийн зүйлийг би тодруулж асуугаагүй...Миний бодлоор надад бичлэг ирэхээс өмнө Х.Б-ад бичлэг ирсэн байна гэж ойлгосон. Надад бичлэг ирсэн өдөр Х.Б-тай уулзсан. Уулзсанаас хойш нэг их удаагүй хэвлэлийн бага хурал хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/,
Эрүүгийн 201625030345 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 103-104, 108-125-р хуудас/,
Гэрч М.Чинболдын: “...Х.Б над руу сонгуулийн сурталчилгааны үеэр залгаад уулзах чухал ажил байна гэсэн тэр үед би очиж чадахгүй тийм чухал ажил байгаа юм бол чи өөрөө ирж уулз гэсэн тэгтэл манай штабын ойролцоо уулзъя гэж залгаад байхаар нь очоод уулзтал надад ийм бичлэг байна гээд тухайн бичлэгийг үзүүлсэн юм. Х.Б би өөрөө УИХ-н сонгуульд нэр дэвшиж байна мөнгөний хэрэг байна аа. Энийг Эрдэнэчимэг гишүүнд хэлж өгөөд хэдэн төгрөг болгох боломж байна уу гэсэн тэгэхээр нь би наад асуудалд чинь би оролцохгүй та нар өөрсдөө учраа олоо. Ноцтой бичлэг байна аа хүний нэр төрд ингэж халдаж болохгүй өөрсдөө учраа ол гэсэн юм. Би тэгээд Эрдэнэчимэг гишүүн рүү залгаад ийм бичлэг Х.Б аваад явж байна гэсэн тэгтэл Эрдэнэчимэг гишүүн тэр бичлэгийн талаар ямар ч мэдээлэлгүй ямар сонин юм, ямар бичлэг юм, юу гэсэн бичлэг байна гэж байсан. Тэгээд би ямар ч байсан маш ноцтой сонгуульд нөлөөлөхөөр бичлэг байна. Х.Б-тай ярьж энэ асуудлаа зохицуулаа гэсэн тэгтэл Эрдэнэчимэг чи уулзсанаараа хэлээд өгөөч гэхээр нь би ийм юманд оролцохгүй ноцтой бичлэг байна өөрсдөө учраа ол гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-р хуудас/,
шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх 35/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 30/ зэрэг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь “ “Говь" ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн "Хаан" банкин дахь 5014306958 дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг үйл баримтуудыг нотлож байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ыг бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн шүүх дүгнэлт хийхэд түүний үйлдэл нь 2016 оны 6 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасныг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дугаар зүйлийн зааснаар гэмт хэргийн “хүндэвтэр” ангилалд хамаарна
Шүүгдэгч Х.Б-ад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анха удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж, шүүх хуралдаанд цагаатгах байр сууринаас оролцож ...Эрдэнэчимэгийг сүрдүүлээд байгаамуу, Чинболдыг сүрдүүлээд байгаа юмуу, нэргүй захидал ирснийг яагаад шалгахгүй байгаа, яагаад миний хувийн байдлыг тодруулахгүй байгаа, тэр бичлэгийг бүгд үзсэн 100 гаран хүн тэднийг яагаад галгахгүй байгаа юм, яагаад Чинболдыг шалгахгүй байгаа юм, гэмт хэргийг хэн үйлдсэн юм Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэм буруугийн хэлбэрийг тогтоох ёстой, мөн 17.6 дугаар зүйлд авахаар гэж байгаа нь буцааж өгөхгүй гэх санаагаар шийдээд байнашд өөрөө холбогдоод байгаа нь заналхийлэл, сүрдүүлэлт биш, энэ мэдээллийг анхнаасаа худалдаж авах гэсэн оролдлого байдаг. Өөрөө сүрдүүлэлт биш зээл байсан гээд байдаг хэвлэлийн бага хурал дээрээ, шунахайн, ашиг хонжоо олох шинжийг хангахгүй байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дах хэсэгт заасан нотолвол зохих ажиллагаа буюу гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго юу юм бэ гэдгийг тогтоох ёстой, ганц бариад байгаа нь хохирогч Эрдэнэчимэгийн мэдүүлэг л байгаа дангаараа нотлох баримт болохгүй, сүрдүүлсэн эх сурвалжаа заагаагүй байна, мөн ах нь данс явуулсан мессеж явуулсан байна. Сүрдүүлсэн бол яах гэж мөнгийг нь буцааж өгөөд байгаа юм хэт нэг талыг бариад байгаа тул цагаатгах буюу мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх хуралдааныг 2020 оны 04 дугаар сарын 24, 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 06 дугаар сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус хойшлуулж, дахин товлож, шүүх хуралдаанд шүүгдэгч нь эмнэлэгт хэвтэх, өмгөөлөгч авах, өмгөөлөгч шинээр авах, хэргийн материалтай танилцах, цагдан хорих байрнаас ирэхгүй байх зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байна.
Мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож санал, дүгнэлтээ гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон болно.
Мөн шүүгдэгч Х.Б нь яллах дүгнэлтээ гардаж аваагүй, хэргийн материалтай танилцаагүй гэх гомдлыг шүүгдэгч, өмгөөлөгч нар шүүхэд мэдүүлэг, тайлбар өгөхдөө гаргаж байсан тул шүүх дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй байна.
Мөн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх асуудлын талаар шүүх үндэслэл бүхий тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ.
2019 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно: 35.2.1. эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих; 35.2.2. орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх” гэж заажээ.
Хэдийгээр дээрх эрх зүйн хэм хэмжээ нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн компанит ажлын баталгааг хангах, нэр дэвшигчийн сонгогчидтой уулзах, сонгуулийн сурталчилгааг саадгүй явуулах боломжийг хангах зорилготой боловч нэгэнт эрх бүхий байгууллагаас үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас нэр дэвшигчийг хамгаалах зорилго бүхий заалт биш байна. Тодруулбал, нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд шүүх хараат бусаар үйл ажиллагаа явуулж, хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй болно.
Уг эрүүгийн 1902001660055 тоот хэрэгт шүүгдэгч Х.Б нь Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтээ гардаж аваагүй бөгөөд яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан арга, хэлбэрээр яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа хийгдсэн боловч Х.Б нь яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл /3хх-129 хуудас/ үйлдсэн байх тул шүүгдэгчид шүүхийн шатанд яллах дүгнэлтийг гардуулан өгөх болон яллах дүгнэлт гардаж аваагүй тухай гомдол, хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй, түүнийг эрхээ эдлэх бүх талын боломжийг олгосон боловч сонголтоо өөрөө хийсэн гэж дүгнэнэ.
Шүүгдэгчийн үйлдлийг шүүх хуралдаанд шинжлэн судласан хохирогчийн “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга асан Чинболд над руу залгаад “Х.Б-д таны бичлэг байна, уулзахгүй бол болохгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би Х.Бын утасны дугаарыг аваад залгаж, энэ өдрөө уулзахад надад миний төрийн ордонд тамхи татаж байгаа бичлэгийг утсан дээрээсээ үзүүлж, 200 сая төгрөг өгвөл бичлэгийг олон нийтэд ил болгож тараахгүй гэж хэлсэн...Би 200 сая төгрөг өгч чадахгүй, Уянга гишүүний гар утсаараа хийсэн бичлэг байна, Уянга гишүүнтэй 3-уулаа учраа олно гэж хэлээд явуулсан...үүнээс хойш хэд хоногийн дараа Чинболд над руу яриад “Х.Б нь сонгуулийн сурталчилгаанд мөнгө дутаад байна, 50 сая төгрөг өгчихвөл бичлэгийг чинь олон нийтэд тараахгүй” гэж дамжуулж байна гэхээр нь би 200 сая гэж байснаа 50 сая гэж багассан байхаар нь нэр хүндээ унахаас айж, 50 сая төгрөг өгөхийг зөвшөөрсөн...би Чинболдоос Х.Бын утасны дугаарыг аваад Х.Б руу ярьж Хан-Уул дүүргийн Говь үйлдвэрийн урд талын машины зогсоол дээр Х.Б-тай уулзсан...Х.Б-ыг дансны дугаараа явуулчих гэж хэл гэсэн. Удалгүй Х.Б-ын утасны дугаараас над руу дансны дугаар илгээсэн. Ирсэн данс руу тэс рөө 50 сая төгрөг шилжүүлж өгсөн. ...Мөнгө шилжүүлэх үедээ мессежээр дансыг нь авч харилцсан. ...мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ зээл нэрээр хийсэн. ...Учир нь сонгуульд нэр дэвшигч нь хэн нэгэн хүн рүү мөнгө болон эд зүйл өгөхийг хуулиар хориглосон байсан учраас зээл нэрээр шилжүүлсэн юм. ...Х.Б нь надаас 200 сая төгрөгийг л шаардсан. ...Х.Б нь намайг сүрдүүлж авсан 50 сая төгрөгөө буцаагаад шилжүүлж өгсөн...” “...сонгуульд нэр дэвшиж байсан учраас хэн нэгэн хүнд мөнгө болон эд зүйл өгөхийг сонгуулийн тухай хуулиар хориглодог. Тийм учраас зээл нэрээр шилжүүлсэн. Энэ мөнгийг би Х.Б-ад зээлдүүлээгүй. Х.Б нь энэ мөнгийг миний нэр хүндийг гутаасан бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж байгаад авсан...” “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18:00 цагийн үед миний танил Чинболд гэдэг хүн миний утасруу 99104246 гэсэн утасны дугаараас залгаад та Х.Б гэдэг хүнтэй яаралтай ярина уу? Таньтай холбоотой бичлэг үзүүлнэ гэсэн гэж хэлээд түүний 99118592 гэдэг дугаарыг өгөхөөр би тэр даруй Х.Б гэдэг хүнтэй холбогдож Чинболд өөртэй чинь яриарай гэсэн юм, өөрт чинь миний тухай бичлэг байгаа гэсэн яриа байна гэхэд 2-лаа энэ талаар уулзаж ярилцъя гээд орой уулзахаар цаг тохирсон ингээд оройн 22:00 цагийн үед дахиж яриад Говь ХХК-ны үйлдвэрийн гадна талбайд хоёр талаасаа уулзаад миний машин дотор Х.Б орж ирээд надад нэг ийм бичлэг хүн өгсөн юм аа, би Сонгино-Хайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа учраас өөртэй чинь өрсөлдөж байгаа Эрдэнэчимэг гишүүний энэ бичлэгийг худалдаж авах уу, гэсэн санал тавьсан юм гээд өөрийн гар утсан дээрээ бичлэг үзүүлсэн. Бичлэгийг үзэхэд хаана хэн хийсэн нь танил бичлэг байсан. Учир нь яг хэдэн оны хэдэн сарын эдний өдөр гэдэг хугацаагаа сайн санахгүй байна нэг баяр тэмдэглэж байх үед Г.Уянга гишүүн гар утсан дээрээ надруу хараад бичлэг хийж байсан юм. Х.Б надад бичлэгийг ирүүлсэний дараа надад энэ бичлэгийг хүмүүс 200.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн, надад үүнийг авах шаардлага байхгүй, та хүсвэл би тэр хүмүүст нь хэлж холбож өгөе гэсэн. Би энэ Г.Уянга гишүүний хийсэн бичлэг байна, Уянга гишүүнтэй уулзаж учрыг олно гэж хэлсэн. Бас тэр хүмүүстэйгээ намайг холбож өгөөрэй гэж хэлсэн. Ийм учир би Уянга гишүүнд чиний утсанд бичигдсэн бичлэг Х.Б-ад байна, 200.000.000 төгрөгөөр зарах гээд хүмүүс явж байна шүү гэж утасдаж хэлсэн. Би юу гэж үзэж байна вэ? гэхээр Х.Б-д бичлэг санал болгосон хүмүүс нэр дэвшигчийг дарамталж, мөнгө нэхэж шантаачилж байна гэж үзэж байна энэ нь сонгуулийн тухай хууль болон эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзэж байна. намайг шантаачилж байгаа бичлэг нь Уянга гишүүний хийсэн бичлэг учраас энэ хэрэгтэй нягт холбоотой гэж үзэж байна. Тухайн бичлэгийг санал болгож байгаа хүмүүс Уянга гишүүний утсыг санаатайгаар хулгайлсан байж магадагүй гэж үзэж байна. Хэрэв үүнийг илрүүлвэл миний энэ асуудлын учир олдож намайг шантаалчилсан хэргийн эзэд илрэнэ гэж үзэж байна...” гэх мэдүүлгүүд /1 хавтас 52-54х, 59, 120 хуудас/, гэрч М.Чинболдын “...2016 оны 06 дугаар сард би Улсын их хурлын сонгуульд 73 дугаар тойргоос /Сонгинохайрхан дүүрэгт/ нэр дэвшиж өрсөлдөж байсан. Энэ үед өдрийг нь санахгүй байна, Х.Б над руу яриад уулзах хэрэг байна гэсэн. Би завгүй байна, сонгуулийн штаб дээр байна, тийм чухал юм уу гэхэд Х.Б нь тийм ээ, уулзаж байгаад хэлье Тэгээд удалгүй Х.Б нь Баянхошуунд манай сонгуулийн штабын ойролцоо ирсэн байна гэхээр нь гарч уулзахад Эрдэнэчимэг гишүүний тамхи татаж байгаа бичлэгийг гар утсан дээрээсээ үзүүлээд “би сонгуульд өрсөлдөж байгаа болохоор мөнгө төгрөг хэрэгтэй байна, надад ийм бичлэг байна, үүнийг Эрдэнэчимэг гишүүнд хэлээд хэдэн төгрөг өгчихвөл олон нийтэд үзүүлэхгүй, дарчихмаар байна” гэж хэлсэн. Би Х.Б-ад “наад асуудалд чинь би оролцохгүй, наад бичлэгээ хамаагүй задалж болохгүй шүү, чи өөртэй нь уулзаж учраа ол” гэж хэлсэн. Уг бичлэг нь нийтэд дэлгэгдэх юм бол Эрдэнэчимэг гишүүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, цаашдаад сонгуулийн дүнд нөлөөлөхүйц бичлэг байсан тул би Эрдэнэчимэг гишүүн рүү ярьж Х.Бын авч яваа бичлэгийг хэлсэн. Тэгээд Эрдэнэчимэг Х.Б нар уулзсан байх. Уулзаад юу болсон талаар би мэдэхгүй, тэд нарын уулзалтанд би оролцоогүй. Би мөнгө өгч авсан асуудалд оролцоогүй...”, “...Х.Б над руу сонгуулийн сурталчилгааны үеэр залгаад уулзах чухал ажил байна гэсэн тэр үед би очиж чадахгүй тийм чухал ажил байгаа юм бол чи өөрөө ирж уулз гэсэн тэгтэл манай штабын ойролцоо уулзъя гэж залгаад байхаар нь очоод уулзтал надад ийм бичлэг байна гээд тухайн бичлэгийг үзүүлсэн юм. Х.Б би өөрөө УИХ-н сонгуульд нэр дэвшиж байна мөнгөний хэрэг байна аа. Энийг Эрдэнэчимэг гишүүнд хэлж өгөөд хэдэн төгрөг болгох боломж байна уу гэсэн тэгэхээр нь би наад асуудалд чинь би оролцохгүй та нар өөрсдөө учраа олоо. Ноцтой бичлэг байна аа хүний нэр төрд ингэж халдаж болохгүй өөрсдөө учраа ол гэсэн юм. Би тэгээд Эрдэнэчимэг гишүүн рүү залгаад ийм бичлэг Х.Б аваад явж байна гэсэн тэгтэл Эрдэнэчимэг гишүүн тэр бичлэгийн талаар ямар ч мэдээлэлгүй ямар сонин юм, ямар бичлэг юм, юу гэсэн бичлэг байна гэж байсан. Тэгээд би ямар ч байсан маш ноцтой сонгуульд нөлөөлөхөөр бичлэг байна. Х.Бтай ярьж энэ асуудлаа зохицуулаа гэсэн тэгтэл Эрдэнэчимэг чи уулзсанаараа хэлээд өгөөч гэхээр нь би ийм юманд оролцохгүй ноцтой бичлэг байна өөрсдөө учраа ол гэж хэлсэн...”гэх мэдүүлгүүд /1 хавтас 60 хуудас, 206 хуудас/, гэрч Т.Алтаншагайн “...2016 оны 4-5 дугаар сард шиг санаж байна. Ийгл телевизийн Иргэний мэдээнд гэж хаягласан дугтуйтай зүйл ирсэн, дугтуйг задлахад флаш байсан. ...Бичлэгийг үзээд би Х.Б-ад утсаар “Л.Эрдэнэчимэгийн бичлэг ирсэн” талаар хэлэхэд Х.Б нь өөдөөс наадах чинь Л.Эрдэнэчимэгийн согтуу архи тамхи хэрэглэсэн бичлэг байна уу” гэхээр нь тийм ээ гэхэд тэр “надад бас наад бичлэг чинь ирсэн байна, чи хүрээд ирээ. утсаар ярьж болохгүй байна” гэж хэлсэн...Би бичлэгийг Х.Б-аас өөр хэн нэгэнд хэлээгүй. Х.Б-ад өөрт нь уг бичлэг байгаа гэж хэлсэн болохоор Х.Б-ад бичлэгийг ч үзүүлээгүй. Хэвлэлийн бага хурал дээр Х.Б өөрт байсан бичлэгээ гаргаж үзүүлсэн. Энэ бичлэг нь надад ирсэн бичлэгтэй яг л адилхан бичлэг байсан. ...Х.Б нь Тэнгис кино театрын хойд талын Хаан банкнаас Эрдэнэчимэгээс шилжүүлсэн 50 сая төгрөгийг очиж авсан, энэ үед би хамт явсан. ...Х.Б нь “Эрдэнэчимэг миний данс руу 50 сая төгрөг шилжүүлсэн” гэж л хэлсэн. Чухам тэр 2 уулзсан юм уу, утсаар ярьсан юм уу мэдэхгүй, нарийн зүйлийг би тодруулж асуугаагүй...Миний бодлоор надад бичлэг ирэхээс өмнө Х.Б-ад бичлэг ирсэн байна гэж ойлгосон. Надад бичлэг ирсэн өдөр Х.Б-тай уулзсан. Уулзсанаас хойш нэг их удаагүй хэвлэлийн бага хурал хийсэн...” гэх мэдүүлэг /1хавтас 63 хуудас/, Х.Б-ын эзэмшлийн хаан банкин дахь 5014306958 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хаан банкны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29/4354 дугаартай албан бичиг / 1 хавтас 38 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүх шийдвэрийнхээ гэм буруугийн үндэслэлийг тогтоож, эдгээр баримтуудаар хэрэг биш гэсэн тайлбарууд нь үгүйсгэгдэж байна.
Дээрх байдлаар шүүгдэгч нь бусдыг сүрдүүлсэн мэдээлэл нь бодит үнэн байх, эсхүл хуурамч байх эсэх нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй бөгөөд мөнгөн эд хөрөнгө өөрт нь шилжүүлэн өгөхийг шаардаж, сүрдүүлснээр гэмт хэрэг төгсгөл болохыг дурьдаж байна.
Шүүх, шүүгдэгч Х.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогч гомдолтой зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 192.000 төгрөг*80=15.360.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 2020 оны 04 дүгээр сарын 24-н хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсоныг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний цагдан хоригдсон 65 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 65*192.000 /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/= 12.480.000 төгрөгийг хасч, нийт биечлэн эдлэх торгуулын ялыг 2 880 000 төгрөгөөр тогтоож, торгох ялаас шүүгдэгч Х.Б нь ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 4 бичлэг бүхий 1 сд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Хадбаатарын Х.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Х.Б-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 65 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 12.480.000 төгрөгийг хасч, нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 2.880.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1, 2, 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгчид торгох ялын хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялаас шүүгдэгч Х.Б ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Б-ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ