| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0598/Э |
| Дугаар | 611 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 611
2020 07 27 2020/ШЦТ/611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Ж.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 2011 00000 0672 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Төмөр зам гудамжны 45 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Ж.Э / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ж.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны10 тоотод Б.Төмөрхуягийг чанга ярьлаа гэх шалтгаанаар хутгаар зүүн мөр орчимд нь зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч Б.Төмөрхуягийн “...2020 оны 5 дугаар сарын 30-ны 10 цагийн орчим би утсаар ярьж байгаад өөрийн найз Баасансүрэнгийн гэрт очсон бөгөөд гэрт нь түүний эхнэр Басбиш, Соёлмаа, Баасансүрэн нар байсан бөгөөд хамтдаа 2-3 шил архи хувааж уусан. Өдөр 14 цагийн орчим гаднаас Ж.Э гэх таньдаг ах ирсэн бөгөөд уг хүн нь Соёлмаагийн нөхөр нь юм. ...Архи хувааж уугаад байж байхдаа Анхбаяр бид 2 хоорондоо чанга чанга дуугаар юм ярилцаад сууж байтал хажууд сууж байсан Ж.Э ах намайг дуугүй бай гэж уурлаад бид 2 маргалдсан чинь гэнэт зүүн мөр рүү цохих шиг болохоор нь цочоод хартал миний мөрнөөс цус гарч байсан бөгөөд Ж.Э ахын гарт шар өнгийн иштэй хутга харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Ононгийн “...Хуягаа чанга дуугараад орилж хашгираад байсан чинь Ж.Э ах уурлаад чи муу пизда минь дуугүй байгаарай чамайг алчихна шүү гэж хэлсэн чинь Хуягаа Ж.Э ахад хандаж таньд би гэм хийгээгүй шүү намайг алвал ал гээд хэлчихсэн чинь Ж.Э ах тогооны шүүгээний шургуулганаас шар иштэй хутга аваад Хуягаагийн зүүн мөр рүү хутгалчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Н.Анхбаярын “...уугаад сууцгааж байтал Хуягаа Ж.Э хоёр Басбишээс болоод хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд байж байсан чинь Ж.Э шургуулганаас хутга аваад Хуягааг хутгалчих шиг болсон би тухайн үед яг хаана нь хутгалсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ж.Басбишийн “...уг архийг бид долуулаа хуваагаад уугаад сууж байтал Ж.Э гэнэт Төмөрхуягийг хутгаар мөрөнд нь нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №6761 тоот “...Б.Төмөрхуягийн биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 40/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 42/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 199 дугаар тогтоол /хх 55/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 52-53/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны10 тоотод Б.Төмөрхуягийг чанга ярьлаа гэх шалтгаанаар хутгаар зүүн мөр орчимд нь зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч Б.Төмөрхуягийн “...2020 оны 5 дугаар сарын 30-ны 10 цагийн орчим би утсаар ярьж байгаад өөрийн найз Баасансүрэнгийн гэрт очсон бөгөөд гэрт нь түүний эхнэр Басбиш, Соёлмаа, Баасансүрэн нар байсан бөгөөд хамтдаа 2-3 шил архи хувааж уусан. Өдөр 14 цагийн орчим гаднаас Ж.Э гэх таньдаг ах ирсэн бөгөөд уг хүн нь Соёлмаагийн нөхөр нь юм. ...Архи хувааж уугаад байж байхдаа Анхбаяр бид 2 хоорондоо чанга чанга дуугаар юм ярилцаад сууж байтал хажууд сууж байсан Ж.Э ах намайг дуугүй бай гэж уурлаад бид 2 маргалдсан чинь гэнэт зүүн мөр рүү цохих шиг болохоор нь цочоод хартал миний мөрнөөс цус гарч байсан бөгөөд Ж.Э ахын гарт шар өнгийн иштэй хутга харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Ж.Ононгийн “...Хуягаа чанга дуугараад орилж хашгираад байсан чинь Ж.Э ах уурлаад чи муу пизда минь дуугүй байгаарай чамайг алчихна шүү гэж хэлсэн чинь Хуягаа Ж.Э ахад хандаж таньд би гэм хийгээгүй шүү намайг алвал ал гээд хэлчихсэн чинь Ж.Э ах тогооны шүүгээний шургуулганаас шар иштэй хутга аваад Хуягаагийн зүүн мөр рүү хутгалчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Н.Анхбаярын “...уугаад сууцгааж байтал Хуягаа Ж.Э хоёр Басбишээс болоод хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд байж байсан чинь Ж.Э шургуулганаас хутга аваад Хуягааг хутгалчих шиг болсон би тухайн үед яг хаана нь хутгалсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ж.Басбишийн “...уг архийг бид долуулаа хуваагаад уугаад сууж байтал Ж.Э гэнэт Төмөрхуягийг хутгаар мөрөнд нь нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №6761 тоот “...Б.Төмөрхуягийн биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Төмөрхуяг нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан нийтэд тустай ажилд хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ