| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0602/Э |
| Дугаар | 615 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 615
2020 07 28 2020/ШЦТ/615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Д.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2011 00000 0691 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Глобал бридж ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол, 71 а байрны 49 тоотод оршин суух хаягтай /иргэний үнэмлэхний хаяг: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, зүрх уулын 2 гудамж, 577 тоот/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Д.Б, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Нямдорж нар нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт тус тусын тээврийн хэрэгслийг жолоодож яваад бие биеэ гүйцэж түрүүллээ, шахлаа гэдгээр шалтаглан авто зам дээр зогсож хэрүүл маргаан үүсгэн, Д.Б нь Б.Нямдоржийн зүүн шанаа орчим цохих, унасан үед нь цээжин хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Нямдоржийн “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхнэр хүүхдийн хамт 42-46 УНР дугаарын машинтай Хайлаастаас Чингэлтэй рүү давдаг замаар явж байхад урд явсан 77-83 УБС дугаарын хөх өнгийн Приус-20 машин удаан яваад байхаар нь гүйцэж түрүүлээд урд нь ортол нөгөө машин намайг гүйцээд дахиад урдаа зай гаргаад байхаар нь би дахиж урд нь ороод явж байтал нөгөө машин хажуунаас шахаад “зогсоотох пизда минь” гээд урдуур орж зогссон. Тэгээд жолооч залуу бууж ирээд хүүхэдтэй явж байхад шахлаа гэхээр нь би ч хүүхэдтэй явж байна гээд маргаад ална шүү гэхээр нь чамд алуулна гэж юу байх вэ дээ гэхэд заамдаад авсан. Би ч зөрүүлж заамдаад өөрөөсөө холдуулахаар түлхтэл уг залуу миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон, би цохиулаад газар унахад миний цээжний зүүн хэсэгт хөлөөрөө дэвссэн. Босоод иртэл зүүн хөлөнд нэг удаа өшиглөсөн. Тэр залууд хавирга өвдөөд байна гэхэд машиндаа суугаад явчихсан. Би тэр залууг цохиж зодоогүй. Заамдаж байх үед уг залуу намайг цохисноос болж би газар унахдаа футболкыг нь татаж урсан...шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12-р хуудас/,
гэрч Д.Сарантуяагийн “...уг хөх машин манай машины урдуур гүйцэж түрүүлж орж хөндлөн зогсоод жолооч нь буугаад ирэхээр би нөхрийнхөө хамт машинаас буусан. Манай нөхөр чи яаж яваад байгаа юм бэ гэхэд нөгөө жолооч хуцаад бай новшнууд минь бүгдийг чинь ална шүү гэсэн. Тэгээд харилцан заамдалцаад нөгөө залуу манай нөхрийн нүүрэнд нэг удаа цохисон чинь манай нөхөр газар унасан. Тэгээд бие дээр нь хөлөөрөө дэвсээд байсан. Би уг залууг нөхрөөсөө салгах гээд нуруун дээр нь хэд хэд цохисон, манай нөхөр арай гээд босоод иртэл дахиж хөл рүү нь өшиглөөд газар унагаасан. Энэ үед манай нөхөр цагдаа дуудаарай гэхээр нь би машин руугаа очиж утсаа авахад нөгөө залуу машиндаа суугаад яваад өгсөн. Би амжиж зургийг нь авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
гэрч Б.Уянгын “...тэр машин араас сигналдаад урд гарч тормозлоод би 3 сартай хүүхдээ тэврээд суучихсан урд суудлаа мөргөөд байсан чинь Д.Б тэр машины урдуур нь орж хашиж зогсоод машинаасаа буугаад яваад өгсөн, удалгүй футболка нь урагдчихсан орж ирэхээр нь хүүхдийн баяраар хүнтэй муудалцаж, хүүхдүүд уйлууллаа гэж би уурласан. Баттулгын футболка нь урагдсан, цээж нь хөхөрсөн байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун- Эрдэний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6495 дугаартай “Б.Нямдоржийн биед цээжний зүүн талын 6 дугаар хавирганы цуурал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун- Эрдэний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6521 дугаартай “ Д.Б-ын биед баруун хацар зүүн бугалга, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 44/, ажлын газрын тодорхойлолт /хх 45/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 48/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 190 дугаар тогтоол /хх 72/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 69-70/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Нямдорж нар нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт тус тусын тээврийн хэрэгслийг жолоодож яваад бие биеэ гүйцэж түрүүллээ, шахлаа гэдгээр шалтаглан авто зам дээр зогсож хэрүүл маргаан үүсгэн, Д.Б нь Б.Нямдоржийн зүүн шанаа орчим цохих, унасан үед нь цээжин хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Нямдоржийн “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхнэр хүүхдийн хамт 42-46 УНР дугаарын машинтай Хайлаастаас Чингэлтэй рүү давдаг замаар явж байхад урд явсан 77-83 УБС дугаарын хөх өнгийн Приус-20 машин удаан яваад байхаар нь гүйцэж түрүүлээд урд нь ортол нөгөө машин намайг гүйцээд дахиад урдаа зай гаргаад байхаар нь би дахиж урд нь ороод явж байтал нөгөө машин хажуунаас шахаад “зогсоотох пизда минь” гээд урдуур орж зогссон. Тэгээд жолооч залуу бууж ирээд хүүхэдтэй явж байхад шахлаа гэхээр нь би ч хүүхэдтэй явж байна гээд маргаад ална шүү гэхээр нь чамд алуулна гэж юу байх вэ дээ гэхэд заамдаад авсан. Би ч зөрүүлж заамдаад өөрөөсөө холдуулахаар түлхтэл уг залуу миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон, би цохиулаад газар унахад миний цээжний зүүн хэсэгт хөлөөрөө дэвссэн. Босоод иртэл зүүн хөлөнд нэг удаа өшиглөсөн. Тэр залууд хавирга өвдөөд байна гэхэд машиндаа суугаад явчихсан. Би тэр залууг цохиж зодоогүй. Заамдаж байх үед уг залуу намайг цохисноос болж би газар унахдаа футболкыг нь татаж урсан...шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12-р хуудас/, гэрч Д.Сарантуяагийн “...уг хөх машин манай машины урдуур гүйцэж түрүүлж орж хөндлөн зогсоод жолооч нь буугаад ирэхээр би нөхрийнхөө хамт машинаас буусан. Манай нөхөр чи яаж яваад байгаа юм бэ гэхэд нөгөө жолооч хуцаад бай новшнууд минь бүгдийг чинь ална шүү гэсэн. Тэгээд харилцан заамдалцаад нөгөө залуу манай нөхрийн нүүрэнд нэг удаа цохисон чинь манай нөхөр газар унасан. Тэгээд бие дээр нь хөлөөрөө дэвсээд байсан. Би уг залууг нөхрөөсөө салгах гээд нуруун дээр нь хэд хэд цохисон, манай нөхөр арай гээд босоод иртэл дахиж хөл рүү нь өшиглөөд газар унагаасан. Энэ үед манай нөхөр цагдаа дуудаарай гэхээр нь би машин руугаа очиж утсаа авахад нөгөө залуу машиндаа суугаад яваад өгсөн. Би амжиж зургийг нь авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч Б.Уянгын “...тэр машин араас сигналдаад урд гарч тормозлоод би 3 сартай хүүхдээ тэврээд суучихсан урд суудлаа мөргөөд байсан чинь Д.Б тэр машины урдуур нь орж хашиж зогсоод машинаасаа буугаад яваад өгсөн, удалгүй футболка нь урагдчихсан орж ирэхээр нь хүүхдийн баяраар хүнтэй муудалцаж, хүүхдүүд уйлууллаа гэж би уурласан. Баттулгын футболка нь урагдсан, цээж нь хөхөрсөн байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун- Эрдэний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6495 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-24-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун- Эрдэний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6521 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Нямдорж нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардал 280.000 төгрөгийг авсан....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ