| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0703/И |
| Дугаар | 131/ШШ2016/00868 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2016/00868
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн 10304742,38 төгрөг, нотариатын зардал 10500 төгрөг, нийт 10315242,38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
банк нь иргэн овогтой *******тай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №ЗГ/203100032 зээл болон барьцааны гэрээ байгуулж 14500000 /арван дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн гэр бүл ахуйн хэрэглээний зээлийг 24 хугацаатай, сарын 2,6%-н хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянхонгор аймгийн сумын багийн хаягт орших хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 5401118.62 төгрөг, зээлийн хүүнээс 5665672.38 төгрөг төлсөн ба 2015 оны 11 сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлээс 9098881.38 төгрөг, зээлийн хүү 1068071 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 137790 төгрөг, нийт 10304742.38 /Арван сая гурван зуун дөрвөн мянга долоон зуун дөчин хоёр төгрөг гучин найман мөнгө/, мөн нотариатын зардалд 10,500 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос дээрх мөнгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
банк нь зээлдэгч Б.******* болон С. нараас нийт 10304742,38 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Зээлдэгч С. шүүхэд шилжсэнээс хойш зээлийн төлөлт хийсэн ба 8000000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.*******аас 1306320 төгрөгийг, С.гээс 6693680 төгрөгийг тус тус төлүүлэхээр тохиролцлоо. Нэмэлт зардал болох нотариатын зардлын 10500 төгрөгийг С.гээр төлөхөөр боллоо гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Би банктай зээлийн гэрээ хийж 14500000 төгрөгийн зээл авч С.д 13500000 төгрөгийг өгсөн. Миний бие 1000000 төгрөгийг авсан. С. зээлээ төлж чадаагүйн улмаас банк шүүхэд хандсан байна. Би авсан 1000000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт нийт 1306320 төгрөгийг банкинд төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие банкнаас Б.*******аар гэрээ хийлгэн 14500000 төгрөгийн зээлийг бид авч үүнээс би 13500000 төгрөгийг, Б.******* 1000000 төгрөгийг авсан. Одоо би зээлийн үлдэгдлээс 6693680 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна. Мөн Б.******* 1000000 төгрөгийг зохих хүүгийн хамт банкинд төлнө, нотариатын зардал болох 10500 төгрөгийг би төлнө. Цаашид ямар нэг гомдол санал байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.******* нь -тай зээлийн гэрээ хийж 14500000 төгрөгийн зээл авч С.д 13500000 төгрөгийг, өөрөө 1000000 төгрөгийг авсан, энэ асуудлаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн 10304742.38 төгрөг, нотариатын зардлын 10500 төгрөг нийт 10 3015242,38 төгрөгөөс хариуцагч С. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2304742 төгрөгийг төлсөн, 1306320 төгрөгийг хариуцагч Б.*******, 6693680 төгрөг, нотариатын зардал 10500 төгрөг, нийт 6704180 төгрөгийг хариуцагч С. нар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор -д тус, тус төлөхөөр тус, тус хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч нарын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн 1306320 төгрөгийг, хариуцагч С. нь зээлийн гэрээний үүргийн 6693680 төгрөг, нотариатын зардал 10500 төгрөгийг -д төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 89913 төгрөг, хариуцагч С., Б.******* нараас 89913 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч С., Б.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ