Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2016/00875

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******  оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* би 1964 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. Миний бие 1986 оноос эхлэн ******* суманд одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд 50 нас хүрч өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1986 оны ******* сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.                                                                                              

Шүүх хуралдаанаар Ц.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1986-1990 онуудад авч байсан цалинг нь ******* аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан ******* аймгийн Архивын тасгийн 728 тоот албан бичиг, гэрч ий мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нь 1986 оны ******* сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1986-1990 онуудад авч байсан цалинг нь ******* аймгийн Төрийн архивын тасгийн Х№36, Б№01, ХН№29, 30, 31, 32, 33 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан ******* аймгийн Архивын тасгийн 728 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ий мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******гийн 1986 оны ******* сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ