| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0758/Э |
| Дугаар | 471 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 471
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2020 07 08 2020/ШЦТ/471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбийхорол овогт Энхбатын Жавгаралнамжилд холбогдох эрүүгийн 19100 1884 0703 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, хохирогч З.Одонтуяа, шүүгдэгч Э.Жавгаралнамжил, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ, зам талбайн цэвэрлэгч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 49-562в тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дамбийхорол овогт Энхбатын Жавгаралнамжил /РД:ДР96100618/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Жавгаралнамжил нь 2019 оны 8 сарын 06-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар сургуулийн зүүн хойд талд З.Одонтуяаг биеэ хамгаалж чадахгүй согтуурсан байдлыг далимдуулан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон, мөн түүний Самсунг галакси эс-10 маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэн,
- Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3” дугаар цахилгаан станцын арын уулзварын орчим 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой Н.Гантуяагийн хоолойг боож, түүний цамцны уяагаар нь хоёр гарыг нь хүлж, 2 ширхэг гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Жавгаралнамжилын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх мэдүүлэг тайлбар байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч З.Одонтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тухайн хэрэг 2019 оны 8 дугаар сарын 06-нд болсон. Би эгчийндээ очиж 0.5 литрийн савалгаатай архи хувааж уучихаад гэртээ харих гээд такси бариад явсан. Би тухайн машинд суугаад хэсэг унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд миний хоолойг боож байсан ба би сэрсэн. Би эсэргүүцэл үзүүлээд дийлэхгүй байсан учир хуурч байгаад гарч зугтаасан. Шүүгдэгч нь согтуу хүнийг хэрхэн яаж унтуулах вэ гэдгийг сайн мэдэж байсан бөгөөд халуун паар тавихад нь би унтсан байх гэж бодож байна. Би тухайн асуудал болсноос хойш 48 цагийн дараа цагдаад хандсан ба тэрнээс хойш хоолой идээлээд хэцүү байсан. Тэгээд мөрдөгчөөс утсаа авсан.
Тухайн хэрэг шийдэгдээгүй байхад дахиад гэмт хэрэг үйлдсэн байсан. Зөвхөн бусдын утсыг авахын тулд хүний хоолойг боож байгаа нь үнэхээр аймар санагдаж байна. Би 3 хүүхэдтэй, нөхөртэй. Би “эсэргүүцэл үзүүлэхгүй, чи үнэхээр л надтай холбоотой байхыг хүсэж байвал хамтдаа зочид буудалд оръё” гэж худлаа хэлээд явсан. Тэгээд би зочид буудлын хүмүүсээс тусламж гуйгаад дагуулаад гараад ирэхэд явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1884 0703 дугаартай хэргээс:
Нэг: Хохирогч З.Одонтуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадахгүй согтуурсан байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэж довтолсон гэх үйлдэлтэй холбоотой:
1.1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мак” ХХК-ийн замын эсрэг талд байрлах 6 давхар байшингийн баруун талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 09-10х, 11х/,
1.2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 12-22х/,
1.3. Хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 23-24х/,
1.4. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 33-36х/,
1.5. Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 37-39х/,
1.6. Хохирогч З.Одонтуяад Samsung S10 plus маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 42х/,
1.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Одонтуяагийн хохирогчоор өгсөн:
“...Саранцэцэгийн гэр рүү 19 цаг өнгөрч байхад очоод хажуу талын дэлгүүрээс 0.5 литрийн нэг шил Соёрхол нэртэй архи аваад, гэрт орж ууж дуусгаад 21 цагийн үед тэндээс ганцаараа гарч явсан ба орцны хаалгаар гараад такси бариад явсанаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд миний хоолойг боогоод, миний өмдийг шувталсан байж байсан бөгөөд би өөрийгөө хамгаалж, гараараа хариу үйлдэл үзүүлэхэд миний нэг гарыг бариад хоолойгоор боогоод цохиод байсан. Би өөрийгөө хамгаалаад нүүр лүү нь маажсан. Тэгээд би тэр үед хуурч машинаас буух гэж “миний дүү юу хэрэгтэй вэ, мөнгө төгрөг хэрэгтэй юм уу, яг юу хэрэгтэй вэ, хоёулаа буудал оръё. Энд хийж байсанаас бууд орж хийе, хоёулаа ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд аргалж машинаас нь арай гэж буугаад явж байгаад хашгираад хүмүүсээс тусламж гуйсан. Тэр үед би 33/1 гэсэн байрны хүнсний дэлгүүрийн утсаар нөхөртөө залгаж хэлсэн. Мөн тэр гудамжаар явж байсан залуучуудад хэлээд машин зогсож байсан газарт очиход явчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48-49, 51х/,
1.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Саранцэцэгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 8 сарын 06-ны өдөр миний төрсөн дүү З.Одонтуяа 17 цагийн үед манай гэрт ирж, бид хоёр жаахан юм ярьж хоол хийж идчихээд, орой 19 цаг өнгөрч байхад архи уухаар болж 0.5 литрийн нэг шил Соёрхол архи хувааж уусан. Ингээд дүү 21 цаг болж байхад манайхаас ганцаараа гэртээ харьлаа гээд явсан. Харин би гэртээ ганцаараа үлдсэн. Гэтэл 22 цаг өнгөрч байхад дүүгийн нөхөр Түмэнбаяр залгаад “Одонтуяа дээрэмдүүлсэн байна, танай гэрээс хэдэн цагийн үед гарсан бэ, хүргээд өгөхгүй яасан юм бэ” гэхээр нь би “уг нь манай нөхөр ирэхээр хүргээд өгье гэхэд Одонтуяа санаа зовоод байна, яах юм бэ, такси бариад гэртээ харьлаа гээд гарсан” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон, өөр надад мэдэх зүйл байхгүй. Манай дүү байнга манайд ирдэг болохоор тийм зүйл болно гэж бодоогүй, манайхаас гарахдаа хувцас хунар нь зүгээр, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 67х/,
1.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Бериний гэрчээр өгсөн:
“...2019 оны 8 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан 22 цагийн орчим намайг дэлгүүр дээр байхад үл таних, одоо зүс царайг нь санахгүй байна, 30-35 орчим насны эмэгтэй гаднаас уйлж орж ирээд “утсаараа нэг яриулаач, би нөхөртййгээ яръя” гэхээр нь би өөрийн 95413950 дугаарын утсаа өгөхөд нөхөр лүүгээ яриад “намайг ирээд аваач, би дээрэмдүүлчихлээ” гэж хэлээд утсаа таслаад гарсан. Би дэлгүүртээ үлдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 69-70х/,
1.10. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9753 дугаартай:
1. З.Одонтуяагийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 76х/,
1.11. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9754 дугаартай:
1.2. З.Одонтуяагийн үтрээний налдац дээр эр бэлгийн эс илэрсэн.
3. З.Одонтуяа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 78х/,
1.12. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4686 дугаартай:
1. Э.Жавгаралнамжилын цусны ДНХ-ийн тогтоцыг Ү хромосомын ДНХ-ийн 17 локусаар тогтоов.
2. З.Одонтуяагийн үтрээнээс авсангэх №5224 дугаартай арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Ү хромосомын ДНХ-ийн DYS546, DYS3891, DYS390, DYS389II, DYS458, DYS19, DYS385a, DYS385b, DYS393, DYS391, DYS439, DYS635, DYS392, GATAH4, DYS437, DYS438, DYS448 гэсэн локусын аллелиар Э.Жавгаралнамжилын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. Э.Жавгаралнамжилын ДНХ-ийн тогтоцтой тохирох ДНХ-ийн мэдээлэл санд бүртгэгдээгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 80-81х/,
1.13. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Х-621 тоот дүгнэлтэд:
“...Samsung S10 plus маркийн гар утас зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 86-88х/,
Хоёр. Хохирогч Н.Гантуяагийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
2.1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cosmo” гэх шилэн барилгын баруун талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 189-191х, 192х/,
2.2. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 194-195х/,
2.3. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 198-199х, 200-201х/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Гантуяагийн хохирогчоор өгсөн:
“...Би цагаа сайн санахгүй байна, 03 цагийн орчмид байх 1000 оюутаны байрны замын ар талын автобусны буудлаас саарал өнгийн Пробокс маркийн машинд суусан гэж бодсон. Гэхдээ цагдаагийн гадаа байгаа хар өнгийн HRV гэдэг машин мөн байсан. Би тэр машинд суугаад жолоочид 24 цагийн ломбард хайж байна гэхэд тэр жолооч 1 дүгээр хороололд 24 цагийн ломбард байдаг гээд явсан. Тэгээд явж байгаад 19 дүгээр хороолол өнгөрөөд 5 богдын автобусын буудал дээр нэг охин байхад нь би “авчихаач” гэхэд жолооч залуу “яах юм бэ, ганцаараа юм байна” гээд аваагүй. Тэрнээс хойш би тасарсан байсан. Болсон зүйлийг санахгүй байна, нэг сэрэхэд станцын хажууд машин зогссон байсан ба таксины жолооч “гарч бие заслаа” гэж байсан. Тэгээд гадаа удаад байхаар нь би араас нь буугаад “өөр такси бариад явчихъя” гэхэд жолооч залуу “юу гээд байгаа юм бэ, суу” гэхээр нь би айгаад суусан. Тэгэхэд тэр залуу гэнэт дайраад миний хоолойг боогоод, миний цамцны уяагаар 2 гарыг хүлээд, өмсөж явсан малгайтай цамцны малгайгаар нүүрийг дараад “харах юм бол ална шүү” гээд байсан. Би “хоолой боогоод байна, гуйж байна” гэхэд миний куртикны халаасанд байсан 2 ширхэг гар утсыг аваад, намайг гаргаад шидчихээд яваад өгсөн. Үс нь хойшоогоо шилэн хүзүүндээ хүрсэн, хар саравчтай малгайтай, малгай нь хэрэг болсон гэх газар унасан байсан. Шүвгэр шар царайтай, өргөн хөмсөгтэй, надаас бага зэрэг өндөр, дээгүүрээ бараан өнгийн ноосон цамцтай, бараан өнгийн өмдтэй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 206-207х/,
2.5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13928 дугаартай:
1. Н.Гантуяагийн биед зүүн бугалга, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 220х/,
2.6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ХУД010 тоот дүгнэлтэд:
“...Samsung grand, Huawei Y6 маркийн гар утаснууд зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр нийт 2.80.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 232-234х/,
2.7. Хохирогч Н.Гантуяад Samsung 4G lite, Huawei маркийн гар утсыг тус тус хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 25х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Жавгаралнамжилын яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99х, 2-р хавтас 10-11х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Нарантуяагийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 72-73х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 116х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 110х, 2-р хавтас 13х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Жавгаралнамжилын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Жавгаралнамжил нь 2019 оны 8 сарын 06-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар сургуулийн зүүн хойд талд З.Одонтуяаг биеэ хамгаалж чадахгүй согтуурсан байдлыг далимдуулан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон, мөн түүний Самсунг галакси эс-10 маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэн,
- Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3” дугаар цахилгаан станцын арын уулзварын орчим 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой Н.Гантуяагийн хоолойг боож, түүний цамцны уяагаар нь хоёр гарыг нь хүлж, 2 ширхэг гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Э.Жавгаралнамжил нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 66 /жаран зургаа/ хоног /хэргийн 1-р хавтас 167х, 176х, 171х/ тус тус сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон баримттай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
- энэ хэрэгт Э.Жавгаралнамжилын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дамбийхорол овогт Энхбатын Жавгаралнамжилыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадахгүй согтуурсан байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жавгаралнамжилыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Жавгаралнамжилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Э.Жавгаралнамжилын биечлэн эдлэх ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жавгаралнамжилд оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Жавгаралнамжилын цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Жавгаралнамжилаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 1.097.750 /нэг сая ерөн долоон мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч З.Одонтуяад олгож, нэхэмжлэлээс үлдэх 902.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт Э.Жавгаралнамжилын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Жавгаралнамжилд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Жавгаралнамжилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР