| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0456/Э |
| Дугаар | 437 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 437
2020 07 01 2020/ШЦТ/437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Б-ийн Б-, Х овогт Т-ын А- нарт холбогдох эрүүгийн 19100 2910 0464 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч /хохирогч/ Б.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, шүүгдэгч /хохирогч/ Т.А, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ш.Цэцэгмаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг их сургуулийн дулааны инженерийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Р овогт Б-ийн Б- /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Т-ын А- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дөрвөн бэрх хотхоны 422-40 тоотод Т.Атай “шарсан хуурсан хоол хийлээ” гэснээс болж маргалдан улмаар харилцан зодолдож, Т.Анударийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дөрвөн бэрх хотхоны 422-40 тоотод Б.Бтай “шарсан хуурсан хоол хийлээ” гэснээс болж маргалдан улмаар харилцан зодолдож, Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа ойлгосон.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Т.Анударийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй.” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Бид хоёр эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч Т.Анудариас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Гомдол санал байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн учир хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2910 0464 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бын хохирогчоор өгсөн:
“...Миний амьдарч байгаа айлд Анударь ирээд 3 хонож байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр оройн хоолоо хийх санаатай хоолны материалаа бэлдээд махаа хуурч байсан чинь Анударь эгч “дандаа шарсан, хуурсан хоол идэх юм. Шөлтэй хоол идмээр байна” гэхээр нь би “шөлтэй устай хоол идмээргүй байна, амтгүй байна. Би өөрөө мэдье” гэхэд Анударь эгч хоол руу ус хийчихсэн. Тэгснээ надад “ээж шигээ адаар ааштай, ямар сайндаа аав чинь тэнд очиж ажил хийж байхав” гэж үглээд над руу чичлээд байхаар нь миний уур хүрээд урдаас нь нэг удаа түлхээд, нүүр, гар, цээжийг нь самардсан. Ингэхэд Анударь эгч намайг үсдээд, хана мөргүүлэн баруун, зүүн гарыг бага зэрэг самардсан. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х, 28х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Анударийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед Баасанжаргал шөлтэй хоол хийхээр болсон боловч гэнэт махаа хуураад байхаар нь “дандаа шарсан хоол идэх биед муу” гэхэд Баасанжаргал уурлаад, махаа чангаар цавчих зэрэг үйлдэл гаргаад байсан. Ингээд хоорондоо маргалдаж, Баасанжаргал миний үснээс зулгааж намайг шалан дээр чирсэн. Бас толгой руу цохисон. Би Баасанжаргалд хандаж “чи тавихгүй бол би ч гэсэн тавихгүй шүү” гэж хэлээд харилцан үсдэлцэж байгаад тавиулаад, хаалга онгойлгосон. ...Би эмчилгээний зардалд баримтаар гарсан 983.050 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Батзаяагийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 12 сарын 04-ний өдөр гэртээ байж байхад 18 цагийн орчимд байсан байх, хажуу талын 42 тоот айлд хүмүүс хэрэлдэж шуугилдах чимээ гарахаар нь би гайхаад гэрийнхээ хаалгыг онгойлгоод сонсоход хоёр эмэгтэй хүн хоорондоо чанга дуугаар хэрэлдэж байсан. Мөн цаана нь хүүхэд уйлаад байхаар нь хаалгыг нь цохиход нэг эмэгтэй хүн хаалга тайлсан. Цаана нь арай залуу гэмээр эмэгтэй хүн байсан бөгөөд хаалга тайлсан эмэгтэй “намайг зодчихлоо, цагдаа дуудаарай” гэж хэлэхээр нь би гэртээ орж, өөрийн 90ххххх10 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн 14528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Бын биед тархи доргилт, баруун, зүүн гарын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 54х/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн 14494 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Анударийн биед дух, хүзүү, цээж, хоёр бугалгад цус хуралт, зүүн дээд зовхи, дээд уруул, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 54х/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Анударийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 81-83х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Анударийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татаж, ял сонсгосон Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг бид хоёр хоорондоо үсдэлцэх үед үүссэн гэмтэл байна. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 120х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Н.Батцэцэг /хэргийн 38-39х/, гэрч Н.Батхуяг /хэргийн 45-46х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 86х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 89х/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 94-99х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татаж, ял сонсгосон Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг бид хоёр хоорондоо үсдэлцэх үед үүссэн гэмтэл байна. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 116х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 91х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 90х/, Их засаг олон улсын их сургуулийн тодорхойлолт /хэргийн 92х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь хуульд заасан Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А, Б.Б нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч /хохирогч/ Б.Б, шүүгдэгч /хохирогч/ Т.А нар нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дөрвөн бэрх хотхоны 422-40 тоот Батчимэгийн гэрт “хийх хоолны нэр төрөлтэй” холбоотойгоор маргалдаж, харилцан зодолдож, шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Анударийн эрүүл мэндэд нь “дух, хүзүү, цээж, хоёр бугалгад цус хуралт, зүүн дээд зовхи, дээд уруул, цээжинд зулгаралт тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч /хохирогч/ Т.А нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун, зүүн гарын арьсны зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Б /хэргийн 25-26х, 28х/, Т.А /хэргийн 34-35х/ нарын мэдүүлэг, гэрч Ц.Батзаяа /хэргийн 42х/ нарын мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн 14528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Бын биед тархи доргилт, баруун, зүүн гарын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 54х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн 14494 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Анударийн биед дух, хүзүү, цээж, хоёр бугалгад цус хуралт, зүүн дээд зовхи, дээд уруул, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 54х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Анударийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 81-83х/ болон шүүгдэгч Б.Б, Т.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Бын биед учирсан “...тархи доргилт, баруун, зүүн гарын арьсны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.А түүнийг цохиж зодсон,
хохирогч Т.Анударийн биед учирсан “дух, хүзүү, цээж, хоёр бугалгад цус хуралт, зүүн дээд зовхи, дээд уруул, цээжинд зулгаралт тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Б түүнийг цохиж зодсон үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Т.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч Б.Б, Т.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн тэдгээр нь хохирогчийн хувьд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн, эрүүгийн хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан” болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч Б.Б, Т.А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Б.Б, Т.А нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тус тус “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, харилцан эвлэрч учир зүйгээ олж ойлголцсон, эрүүгийн хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлагаас татгалзсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Т.А нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б, Т.А нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 37, 42 талд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.
Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгч Б.Б, Т.А нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан журам зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Т.А нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Р овогт Б-ийн Б-, Х овогт Т-ын А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.А нарыг тус бүрийг 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Т.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Т.А нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Т.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР