Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 07

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолтой, *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ************** овогт *******ы Өнерхан нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт орших гийн ногооны зоорь буюу агуулахад нэвтэрч 5 уут төмсийг хууль бусаар авч 125000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ************** овогт *******ы Өнерханыг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр  нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:  Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын******* багийн ******* тоот хашаанд оршин суух хохирогч гийн ногооны зоорины цонхоор нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 5 уут төмсийг хулгайлан авч, 125000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            *******ы үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

            Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын “. . . Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүхээс 2 жилийн хугацааны хорих ял оногдуулсан нь эрх зүйн байдлыг нь дордуулж шийдлээ гэж үзэж байна.

             Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. 

            Учир нь: Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.******* аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн:

            -2 дугаар заалтыг “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******ыг 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй “ гэж,

            -3 дугаар заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 / нэг / жилийн хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай “ гэж тус тус өөрчилсүгэй.

            2.Шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 47 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Д.МӨНХӨӨ

          

Б.ДАМБА