| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00603/И |
| Дугаар | 662 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 662
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бимэкс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мягмарцэрэнд холбогдуулан 9,557,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Мягмарцэрэн нь Хариуцагч Б.Мягмарцэрэн нь 2017 оны 02 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 03 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 03 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 04 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 04 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 05 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 05 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 06 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 06 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 07 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 07 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 08 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 08 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 09 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 09 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 10 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 10 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 11 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 11 сарын 21-нд 150,000 төгрөг, 2017 оны 12 сарын 06-нд 250,000 төгрөг, 2017 оны 12 сарын 21-нд 150,000 төгрөг, 2018 оны 01 сарын 06-нд 250,000 төгрөг, 2018 оны 01 сарын 21-нд 2,578,500 төгрөг, 2017 оны 02 сарын 06-нд 2,578,500 төгрөгийг нэхэмжлэгч Бимэкс ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,870 төгрөгийн тал хувь болох 83,935 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Мягмарцэрэнгээс 83,935 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ