| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0103/э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э ургийн овогт Бгийн Бт холбогдох 2035000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Бгийн Б, 1994 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо Увс аймгийн Зүүнхангай сумын төрийн банкны тооцооны төвийн 16-06 дахь салбарт теллер ажилтай, ам бүл 3, Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, регистрийн дугаар: ОЕ94032419.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000102 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Бгийн “...Б ах мотоцикльтой бид нар дээр хүрч ирээд “та нар яагаад намайг дагаж яваад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав таныг дагаж яваагүй гэхэд залуучууд хүний олон хүнээ барихгүй шүү гэсэн. Тэгээд би “ах би таны ард суучихъя, хоёулаа ярилцъя” гэхэд Б.Б ах өөрийн унаж явсан Мустанг-150 загварын мотоциклийг асааж явсан. Тэгэхэд би “зогсооч, та хаашаа явах гээд байгаа юм бэ” гэхэд надад хариу хэлэхгүй давхиж сумын төвийн хойно байрлах цаг уурын барилгын хажууд очиж зогсоод бууж ирээд үгийн зөрүүгүй толгойгоороо миний шүд рүү нэг удаа мөргөхөд би хойш унаж босч ирээд та миний шүдийг хуга мөргөчихлөө гэхэд Б.Б ах миний шүд рүү гар утасныхаа гэрлийг тусгаж хараад “уучлаарай ахын дүү, хоёулаа хоорондоо зохицъё” гэж хэлэхээр нь би тантай зохицохгүй цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 2-6-р хуудас/,
2. Гэрч М.Дын “...Б та яагаад уурлаад байгаа юм хоёулаа юм ярья гэж хэлээд Б.Бийн хойно суухад Б.Б мотоциклио асаагаад тэр хоёр яваад өгсөн юм. Тэгээд 20 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь З.Д бид хоёр Б.Бг хайгаад сумын хойно байрлах цаг уурын хажууд зогсож байтал Б.Б нь намайг Б.Б мотоциклиосоо бууж ирээд мөргөөд миний хоёр шүдийг хугалчихлаа гээд гүйж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
3. Гэрч З.Дгийн “...М.Д бид хоёр Б.Бг хайгаад сумын хойно байрлах цаг уурын хажууд зогсож байтал Б нь намайг Б.Б мотоциклиосоо буулгаад мөргөө миний хоёр шүд хугалчихлаа гээд гүйж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
4. Гэрч О.Пгийн “...Тэр шөнө манай нөхөр Б 02 цагийн үед айсан байдалтай гэртээ орж ирсэн. Юу болсон талаар асуухад би хүн зодчихлоо гэж хэлсэн өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн үед би сандарч хэнийг зодсон талаар асуугаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “...Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд баруун 2 дугаар шүд, зүүн дээд 2 дугаар шүднүүдийн хугарал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн сулрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Үүдэн дээд баруун 2 дугаар шүд, зүүн дээд 2 дугаар шүднүүдийн хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 435 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,
5. Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Б.Бгийн өөрийн нэхэмжилсэн зүйлийг өгч хохирлыг бүрэн барагдуулахаар Б.Бтай ярилцаж уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн. Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч Б.Бгаас уучлалт гуйсан...” /хх-ийн 31-32-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2020 оны 6 дугаар сарын 23-наас 24-ны өдөр шилжих шөнө Б.Бтай маргалдаж түүний үүдэн хоёр шүдэнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй хохирол, хор уршгийн талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч хохирогч нар эвлэрсэн болох нь хохирогч Б.Бгийн “миний хохирлыг Б.Баттамөр барагдуулж өгөхөөр болсон тул бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн...” гэх тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/-оор тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Бөөс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ хэрэгт авагдсан байх бөгөөд энэхүү нотлох баримтаар шүүгдэгч Б.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ургийн овогт Бгийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4.Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН