Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00010/И |
Дугаар | 00016 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 00016
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1963 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Булган аймгийн Бүрэнхангай сумын 1 дүгээр багт оршин суух Өзөөд овогт Намсрайн Саранчимэг /РД:ГВ63032809 /-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00010/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Саранчимэг, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Саранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Саранчимэг миний бие Сэлэнгэ аймагт төрсөн, 54 настай. 1981 онд Дархан хотын техник мэргэжлийн 6 дугаар сургуулийг засал чимэглэлийн мэргэжлээр төгсөөд Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт 1981 оны 07 дугаар сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл, Булган аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 08 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан бичиг баримт алга болсон тул Булган аймгийн архив, Эрдэнэт хотын архивын тушаал, цалингийн түүвэр зэргийг бүрдүүллээ. Нийт 4 жил 5 сар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Саранчимэг нь Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт шавар будагчнаар 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр 1983 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот цалингийн лавлагаа, Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 605 дугаар тушаал, хавсралт, Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1983 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар бригадууд зохион байгуулж батлах тухай тушаал, хавсралт, Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 196 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн З.Мөнгөнцэцэг, З.Мөнгөншагай нарын төрсний гэрчилгээний хуулбар, Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаар ажилд авах тухай тушаал, Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай нэмэгдэл цалин олгох тухай тушаал, хавсралт, Булган аймгийн Барилга угсарлтын конторын даргын 1985 оны 09 дүгээр сарын 14-нй өдрийн 100 дугаартай төлөвлөгөө биелүүлсний болон үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, Орхон аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 67 тоот цалингийн тодорхойлолт, тухайн тухайн үедН.саранчимэгтэй хамт ажиллаж байсан гэрчЛ.Алтантуяагийн Н.Саранчимэг нь 1983 онд манай бригадад засал чимэглэлчнээр ажилд орсон. 1983-1985 онуудад тасралтгүй ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч байсан гэх мэдүүлэг, гэрч П.Лхамсүрэнгийн Би Н.Саранчимэгтэй Булган аймгийн Барилга угсралтын конторын 1 дүгээр бригадад хамт ажиллаж байсан. Н.Саранчимэг нь засал чимэглэлчнээр ажиллаж байсан юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өзөөд овогт Намсрайн Саранчимэгийг Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт шавар будагчнаар 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр 1983 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал улсад 4 /дөрөв/ жил, 05 /тав/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ