Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1185

 

 

 

 

 

 

 

   2020        06           26                                   2020/ШЦТ/1185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Хохирогч А.Хэрлэнбаатар,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж.Мт холбогдох эрүүгийн 2006 00000 1271  дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагийн орчимд буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн А.Хэрлэнбаатарын эзэмшлийн 28-42 УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “Тухайн үед болсон процессыг би сайн санахгүй байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хүний машиныг унаж яваад машин мөргөсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Хэрлэнбаатар мэдүүлэхдээ: “Манай найз дуудаад байхаар нь би гэрт нь очсон. Орчихоод гараад ирсэн чинь машин байхгүй болсон байсан. Тэгээд араас нь  бид хоёр гудамжны хоёр тал руу салж гүйн хайсан. Удалгүй найз залгаад машин чинь байна гээд ирсэн чинь мөргөлдчихсөн цагдаа ирсэн байсан. Өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна. Үнийн дүнгийн хувьд  нийт 1.400.000 төгрөгийн хохирол надад учирсан байгаа. Энэ хохирлоо төлүүлчих юм бол надад гомдол санал байхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Хэрлэнбаатарын мэдүүлэг тэмдэглэл /хх-5-6/, “Хас Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ тайлан, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-13/, гэрч М.Алтанхуягийн мэдүүлэг /хх-8-9/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагийн орчимд буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн А.Хэрлэнбаатарын эзэмшлийн 28-42 УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Хэрлэнбаатарын “...н.Хуягаагийн хамт өөрийн 28-42УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Дэмбээгийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайзын зүүн гудамжид амьдардаг гэрийнх нь гадаа очоод Дэмбээгийн гэрт орсон тухайн үед машиндаа найз М.Алтанхуяг /Хуягаа/ өөдөөс машиныг чинь хүн унаад явчихлаа гэсэн. Ингээд бид хоёр салж машинаа хайсан. Тэгээд би сүүлд М.Алтанхуяг /Хуягаа/-тай цайз захын хойно уулзахад “чиний машиныг Маналжав гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явж Цайзын 72-р хотхоны ойролцоо осолд орсон байна” гэсэн. Уг тээврийн хэрэгсэл нь “Инвескор “ ББСБ эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн ба уг тээврийн хэрэгслийг гэрээ байгуулж авсан ба төлбөрийг сар бүр төлж байгаа” /хх-5-6/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Алтанхуягийн “...би тухайн үед А.Хэрлэнбаатарын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудалд сууж байгаад бие засахаар машинаас буугаад Дэмбээгийн хашаа руу ортол нэг залуу зөрөөд гарсан. Тэгээд бие засаад хашааны гадаа гартал А.Хэрлэнбаатарын машиныг Ж.М гэх залуу унаад ... яваад өгсөн. Ж.М унаж яваад цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан. Ингээд би 102 дуудсан. “ /хх-8-9/ гэх мэдүүлэг

 

28-42УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон холбогдох бусад баримтууд /хх-18-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч Ж.М нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн А.Хэрлэнбаатарын эзэмшлийн 28-42 УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Хэрлэнбаатарт 1.350.545 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд төлж барагдуулаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Мт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Х овогт Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Мыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Мын цагдан хорьсон 3 хоногийг эдлэх ялд оруулан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 516 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.М /РД:ИЮ90081379/-аас 1.350.545 /нэг сая гурван зуун тавин мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Хэрлэнбаатар /РД:УС87110418/-д шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон 3 хоногтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА