Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны анхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн 17 дугаар хороо,4 дүгээр хороолол, 102 дугаар байрны 13 3 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ЦЕ 73010814, Энх овогт Гээпэлийн Чинболдын хүсэлттэй

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Г.Чинболд, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга  Д.Агиймаа  нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.Чинболд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс тус хорооны 4 дүгээр сумангийн 2 дугаар салаанд цагдаагаар томилогдсон.Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс Эргүүл хамгаалалтын газрын 0801 дүгээр хороонд салааны захирагчаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1999 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар тушаалаар 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Эргүүл хамгаалалтын газарт эргүүлийн офицероор, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 552 дугаар тушаалаар 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Эргүүл хамгаалалтын газрын 0801 дүгээр хороонд сургалтын ахлах байцаагчаар томилогдон нийт 11 жил 9 сар эргүүлийн цагдаа болон эргүүлийн офицероор ажилласан.Мөн Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1991 оны Б/17 дугаар тушаалд уг хороо “Эргүүлийн” тодотголтой байснаас алба хаагчдыг “эргүүлийн цагдаа” бус “цагдаа”-аар, “эргүүлийн салааны захирагч” бус “салааны захирагч”-аар томилсноос үүдэн Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “цагдаагийн алба хаагчийн ...эргүүл,...-ээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” гэсэн хуулийн зохицуулалтыг Нийгмийн даатгалын газраас нэг мөр хэрэглэхгүй байгаагаас олон цагдаагийн алба хаагч хохирч байна.Иймд миний Эргүүл хамгаалалтын 0801 хороонд цагдаагаар 11 жил 9 сар ажилласан хугацааг эргүүлийн цагдаа, эргүүлийн офицероор ажилласанд тооцож, Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “цагдаагийн алба хаагчийн ...эргүүл,-... ээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” гэж заасан хуулийн заалтын дагуу 2 жил 7 сараар нэмэгдүүлэн ажилласан байдлаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Г.Чинболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж, 1997 оны 1 дүгээр сард энэ хороондоо салааны даргаар, 1999 оноос эргүүийн офицероор 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан байсан.Би одоо 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд эргүүлийн цагдаагаар, 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл мөн хороонд салааны захирагчаар, 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн 801 дүгээр хороонд эргүүлийн офицероор ажиллаж байсныгаа сэргээн тогтоолгохыг хүсэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Чинболд Эргүүл хамгаалалтын 0801 хороонд эргүүлийн цагдаа, салааны захирагч, эргүүлийн офицероор ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

Г.Чинболд Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл эргүүлийн цагдаагаар, 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл мөн хороонд салааны захирагчаар, 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн 801 дүгээр хороонд эргүүлийн офицероор тус тус ажиллаж байсан болох нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1991 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Томилох тухай” Б/17 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, томилох, сахилгын шийтгэл ногдуулах тухай 307 тоот тушаал, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газрын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13/2166 тоот лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Харин гэрч Б.Пүрэвсайхан, Н.Олонбаяр нар нь Г.Чинболдтой хамт ажиллаж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн гэрчүүдийн тодорхойлолтыг үнэлэх боломжгүй байна.

 

Г.Чинболд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.6-д заасны дагуу улсад ажилласан хугацаагаа нэмэгдүүлэн тооцуулах хүсэлтийг төрийн эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон   ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Энх овогт Гээпэлийн Чинболдыг Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл эргүүлийн цагдаагаар, 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл салааны захирагчаар, 1999 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл эргүүлийн офицероор тус тус ажиллаж байсныг сэргээн  тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаарзүйлийн 56.1.-д зааснаар Г.Чинболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    З.ДОРЖНАМЖИН