Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00026/И |
Дугаар | 00041 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00041
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн 4-2 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхжаргалын Хишигбуян /РД:ГЖ90111810/-ийн нэхэмжлэлтэй,
О.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00026/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Хишигбуян нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйл заалтуудыг үндэслэн харилцан тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай 2000000 төгрөгийг О.Мөнхтөрд зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулан нотариотаар батлуулсан. О.Мөнхтөр нь хугацаандаа мөнгөө төлөөгүй заагдсан хугацаанаасаа 7 сар гаруй хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаанд нэг ч төгрөг өгөлгүй зугтааж Турк улс руу гарсан. Одоо Монголд ирсэн байна. Утсаар холбогдсон боловч хаана байгаа нь тодорхойгүй, ирж уулзахгүй байна. Ээж Булгантамираас нь асуухад мэдэхгүй гэсэн хариулт өгдөг. Мөнхтөрийн ээж Булгантамир нь 1 дүгээр 12 жилийн дунд сургуульд эмчээр ажилладаг, Булган сумын 2 дугаар багийн 2а-19-22 тоотод оршин суудаг. Иймд Оюун-Эрдэнэ овогтой Мөнхтөрийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Хишигбуян нь О.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Мөнхтөр нь Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2в хэсгийн 11-4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/03 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Булган хангай овогт Оюун-Эрдэнийн Мөнхтөр /РД:ФА90051539/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Мөнхтөрийг эрэн сурвалжилах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийж, энэ тухай нэхэмжлэгч М.Хишигбуянд /утас:95643709, 95443566/-д мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ