Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00024/И |
Дугаар | 00042 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00042
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1962 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух Барга овогт Долзодмаагийн Дуламсүрэн /РД:ГГ62020404/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00024/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Долзодмаа овогтой Дуламсүрэн миний бие 1962 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 55 настай. Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1977-1992 оны хооронд малчнаар ажиллаж байсан.Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Булган аймгийн Архивын тасгаас цалингийн цэсийг түүсэн. Иймд дээрх баримтыг үндэслэн 1977 оны 02 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,1983 оны 9-10 дугаар сар, 1984 оны 03 дугаар сараас 10 дугаар сар, 1985 оны 03 дугаар сараас 09 дүгээр сар, 11-12 дугаар сар, 1986 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал улсад нийт 13 жил, 6 сар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үүгэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1001 тоот цалингийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Барга овогт Долзодмаагийн Дуламсүрэнг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын тугнэгдэлд малчнаар1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталнийт 13 /арван гурав/ жил, 06 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ